2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/00196

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 26 191/ШШ2026/00196

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ийн *******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ын *******т /РД: / холбогдох

75,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

З.******* миний бие 2001 оноос хойш Д.*******той хамтын амьдралтай болсон. Миний аавын надад болон 2 хүүхдэд минь өгсөн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, хороо, тойруу ******* байр, 6 тоот орон сууцанд амьдарч эхэлсэн байдаг.

Миний бие 2003 онд 2 хүүхдийн хамт өмчилдөг байсан дээрх орон сууцаа зарсан.

Байр зарсан мөнгөнөөс 8,000,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас үлдсэн мөнгийг нь би өөрөө зээлж Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* байрыг 14,800,000 төгрөгөөр худалдан авсан.

Тухайн байрыг Д.******* бид хоёр хамтран өмчилдөг байсан.

Би 2009 онд харваад асаргаанд орсон. Д.******* намайг 2024 оны 01 сар хүртэл асрамжлаад 2024 оны 01 сараас том охин маань асрамжлах болсон. Одоо охин ынхаа гэрт нь түүний нөхөр, зээ нарынхаа хамт амьдарч байна.

Түүнээс хойш Д.*******той холбоо харилцаагүй болсон. 2025 оны 03 сард Д.******* охин Г. руу залгаад ирэх 04 сарын 01-нээс асрамжийн хугацаа дуусч байгаа, та нар цаашид асрамжаа өөрсдийнхөө нэр дээр аваарай, ер нь тэгээд ээжийнхээ хаягийг манайхаас шилжүүлээрэй гэсэн байна.

Миний охин яагаад хаяг шилжүүлж байгаа билээ, миний ээж хамтран өмчилдөг байр шүү дээ гэтэл хамтран өмчилдөггүй, юун байр гэсэн байна. Маргааш нь Д.******* над руу залгаад асаргааны мөнгө хийснээ хэлээд, би өчигдөр охин Г.д чинь буруу ойлгуулчихлаа гэсэн.

Үүний дараа Д.*******ын дунд эгч н. нь над руу мөн залгаад Д.******* буруу ойлгуулсан байна, чиний байр байж л байгаа шүү дээ, том эгчийн хүү барьцаанд тавиад зээл авсан байгаа, Жагааг битгий санаа зовоорой гэж хэлээрэй, бид зээлийг яаралтай хаагаад байрыг чинь өгнө гэсэн утгатай юм хэлсэн.

Яг энэ үеэс сэжиг төрөөд охин маань E-Mongolia-р шалгаад үзтэл 2018 оны 11 сард миний нэрийг хассан байна. 2018 оны 11 сард Д.*******ын том эгчийн хүүхэд н. барьцаанд тавина гээд намайг нотариат дээр аваачиж итгэмжлэл авч байсан юм. Өөрөөр би өөрт ноогдох хувиа Д.*******т шилжүүлж өгнө гэж огт яриагүй, тийм шалтгаан ч байхгүй билээ. Намайг өвчтэйг далимдуулаад миний нэрийг хасуулсан байж болзошгүй байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дугаар зүйлийг үндэслэн хамтран өмчлөгч байснаа тогтоолгоод Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* байрыг хамтран өмчлөгчийн хувьд 50 хувьд ногдох үнийг буюу 75,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.*******, З.******* нар нь 10 жилийн сургуульд хамт суралцаж байсан ба хожим 2001 оноос хамтран амьдарсан. Гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хүүхэд төрүүлээгүй.

2002-2003 онд Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоотын эрхийн улсын бүртгэлийн Y дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан авч байсан бөгөөд уг орон сууц нь Д.*******, З.******* нар дундаа хамтран өмчилдөг байсан талаар маргахгүй.

З.******* нь 2009 онд тархины цус харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан ба бүрэн хүний асаргаанд орсон.

Д.******* нь 2009 оноос 2024 оны 01 сар хүртэл З.*******ийг асарч халамжлан амьдрахынхаа 15 жилийг түүнд зарцуулсан.

2018 оныг хүртэл Д.*******, З.******* нар нь дээрхи орон сууцны өмчлөгч байсан ба Д.*******ын үеэл дүү Н.д худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн.

Д.******* нь одоо тухайн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот орон сууцандаа амьдарч байгаа.

Д.******* нь З.*******ийг уг орон сууцны 50 хувийн өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба гэхдээ Д.******* түүнийг асарсан хөдөлмөрөө 10 хувиар үнэлээд орон сууцны 60 хувийг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа.

Д.******* нь уг байрны 60 хувь буюу 90,000,000 төгрөгийг өмчлөх эрхтэй тул З.*******д орон сууцны нийт үнийн 40 хувьд ногдох төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч З.******* нь итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн лавлагаа болон иргэний үнэмлэхний лавлагаа,

Орон сууцны үнийн мэдээлэл, З.******* нь үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д.******* нь итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь иргэний үнэмлэхний лавлагаа,

Хариу тайлбар, гийн ийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Д.*******, З.******* нарын Н.тэй 2018 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар,

Д.*******, З.*******, Н. нарын иргэний үнэмлэхний хуулбар, төстэй орон сууцны худалдах зар мэдээлэл,

Д.*******ын өндөр насны тэтгэвэр тогтоолтын лавлагаа, Д.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төтөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/37158 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ий хүсэлтээр Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор ХХК-ийг томилсон байна.

 

Хөрөнгийн үнэлгээний ХХК нь 2025 оны 10 сарын 24-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч З.******* Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот орон сууцыг хамтран өмчилж байсан тул уг орон сууцны тал үнэ 75,000,000 төгрөгийг гаргуулна,

Хариуцагч Д.******* Уг байрыг хамтран өмчилж байсан талаар маргахгүй. Д.******* тухайн байрны 60 хувийг өмчлөх эрхтэй. З.*******ийг асарсан хөдөлмөрөө үнэлж байгаа. З.*******д ногдох 40 хувийн төлбөрийг төлнө гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч З.*******, хариуцагч Д.******* нар нь 2001 оноос хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд З.******* нь 2009 онд тархины цус харвалтын улмаас бусдын асаргаанд орж 2024 оны 01 сар хүртэл хугацаанд Д.******* түүнийг асарч халамжилсан талаар хэн аль нь маргаагүй.

 

Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотын 29 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Y дугаарт бүртгэлтэй орон сууцыг З.*******, Д.******* нар хамтран өмчилж байсан болох нь З.*******ийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн лавлагаа, Н.ийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 6, 28-30 дугаар тал/

 

З.*******, Д.******* нар нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотын 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 11 сарын 23-ны өдөр Н.д орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 30,000,000 төгрөгөөр худалдсан гэх ба уг орон сууц 2018 оны 11 сарын 29-ний өдөр Н.ийн өмчлөлд бүртгэгдсэн нь Н.ийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаанд тусгагджээ.

/ХХ-ийн 28-30 дугаар тал/

 

Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотын 29 м.кв талбайтай, 2 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y дугаарт бүртгэлтэй орон сууцыг Д.*******, З.******* нар хамтран өмчилж байсан талаар хариуцагч Д.******* маргахгүй байгаа ба уг орон сууцыг Н.д 30,000,000 төгрөгөөр худалдсан тухайн цаг хугацаанд З.*******ийг тэрээр асрамжилж байсан тухайгаа болон уг орон сууцанд тэрээр одоо амьдарч байгаа талаараа тайлбарласан болно.

 

Тус шүүхийн 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/37158 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор ХХК-ийг томилжээ.

Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2025 оны 10 сарын 20-ны өдрийн дүгнэлтэд:

-Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны зах зээлийн үнэ 1*******,613,563 төгрөг гэсэн байна.

/ХХ-ийн 48-70 дугаар тал/

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно,

108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Д.******* нь 2009-2024 оны 01 сар хүртэл хугацаанд З.*******ийг асрамжилсан тул ийнхүү асарч халамжилсан хөдөлмөрөө үнэлж байрны 10 хувийг буюу нийт 60 хувийг өмчлөх эрхтэй гэж маргаж байгаа нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д заасантай нийцэхгүй байх бөгөөд өмчлөгч нь тухайн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн үнийг шаардан авах эрхтэй.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******оос 75,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хэргийн талаар танилцуулснаар хэрэг хэлэлцэж эхлэх бөгөөд ийнхүү

хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. нь мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзсаныг уг хүсэлтийг гаргаагүйд тооцож энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.ын хамт шүүх хуралдааны танхимыг орхин гарсан тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******оос 75,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 532,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН