| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2025/00004/И |
| Дугаар | 321/ШШ2025/00703 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 321/ШШ2025/00703
2025 10 27 321/ШШ2025/00703
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, ******* Ерөнхий газар, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг *******, Олимп цогцолборын зүүн талд байрлах, Хэнтий аймгийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, ******* сумын 7 дугаар баг, *******, Чимэдийн хөндлөн гэх газар суух хаягийн бүртгэлтэй, *******н овогт Г*******н ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ******* санд учирсан хохирол 101,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Прокурорын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.******* нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Т.*******тбаатарын биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд дугаартай шийтгэх тогтоолоор Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцож шийдвэрлэсэн байна.
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл сонгог судлалын үндэсний төв нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Т.*******тбаатарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношилгоо шинжилгээ, эмчилгээ зэрэгт ******* сангаас 91,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардал, мөн нэхэмжлэл шүүхэд гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр 10,500 төгрөг, нийт 101,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:.... Нэхэмжлэлийн шаардлага 101,500 төгрөгийг төлж барагдуулъя.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь хариуцагч Г.*******д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 101,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Г.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Г.*******оос 101,500 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч ******* Ерөнхий газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 101,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Г.*******оос 2,275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА