Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 321/ШШ2025/00704

 

 

 

 

 

 

2025 10 27 321/ШШ2025/00704

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Х*******н ******* тоотод оршин суух, Б*******т овогт Б*******жийн Ц*******э,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Х*******н ******* тоотод оршин суух, Х*******л овогт Б*******ын Р*******ж,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Б.Ц*******э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Гг

Хариуцагч: Б.Р*******ж

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Бл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ц*******э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид 2009 онд танилцаж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Р.Дм, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүү Р.Дв, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Дц нар төрсөн. Бид хоёр суугаад хөдөө мал маллаж сайхан амьдарч байсан, эхний жилүүдэд хэрүүл маргаангүй амьдарч байсан ба том хүү маань сургуульд орох болж би хүүхдийнхээ боловсролд анхаарах, хүүхдээ харах зорилгоор аймагт амьдарч, нөхөр хөдөө малаа маллаж байсан. Р*******ж нь сүүлийн жилүүдэд архи дарс ууж, агсам тавьж, намайг цохиж зодож, салах юм бол амиа хорлоно гэж айлгаж, амиа хорлох үйлдэл хүртэл гаргаж байсан. Сүүлдээ архи их ууж намайг хүүхдүүдтэй маань гэрээсээ хөөж туух, байнгын дарамтад оруулж тэр болгонд би уучилж, цагдаагийн байгууллагад хандаагүй өдий хүрсэн. Энэ байдал нь үр хүүхдүүдийн маань хүмүүжилд сөргөөр нөлөөлж ар гэрийн амгалан тайван байдал алдагдсан учир би арга буюу хүүхдүүдээ аваад 2024 оны 01 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Би одоо үсчин хийдэг, орлогоороо хүүхдүүдээ болгоод л амьдарч байна. Р*******ж нь эцгийнхээ үүргийг огт биелүүлдэггүй, том хүү маань биднийг салснаас хойш нэг хэсэг аав дээрээ байсан ба одоо би 3 хүүхэдтэйгээ цуг амьдарч байгаа. Р*******ж нь тусдаа амьдралтай болсон, хамтран амьдрагчтай. Хүү Дмыг маань хүчээр авч явж, элдэв үгээр ятгаж, өөртэйгөө байлгах тухай хүүхдийн саналыг хүртэл өгүүлж байсан. Бидний маллаж байсан мал одоо аймгийн суманд байгаа, би малаа бүгдийг нь Р*******жид өгөөд салсан. Түүний А дансанд адуу 126, үхэр 101, хонь 394, ямаа 260, тэмээ 1 гэж тоологдсон. Мөн Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Х*******н ******* тоотод байрлах 921 мкв газар, 3 тал банзан хашаатай 20,630,400 төгрөг, Таван ханатай гэр 5,000,000 төгрөг, Приус маркийн 35-25 ХЭҮ улсын дугаартай автомашин 16,000,000 төгрөг, малын үнэлгээгээр 293,320,000 төгрөг гэж үнэлэгдсэн тул нийт 334,950,000 төгрөгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг 297,960,000 төгрөгийг гаргуулмаар байна. Би одоо түрээсийн байр түрээслэж амьдарч байгаа цаашид бид хамтран амьдрах эвлэрэх боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ би өөрөө асран хамгаална, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулна, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох мал эд хөрөнгийг 5 хуваалгана, мөн зээлийн төлбөр 1,667,560 төгрөгийг гаргуулмаар байна, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдүүдээ би өөрөө авна гэв.

 

2.Хариуцагч Б.Р*******ж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид 2009 онд танилцаж гэр бүл болж хөдөө мал маллаж амьдарч байсан. Бид дундаасаа 3 хүүхэдтэй, 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Р.Дм, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүү Р.Дв, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Дц нар төрсөн. Манай эхнэр Ц*******э нь 2023 оны 9 сард Ууганжаргал гэх залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс хэрүүл маргаан үүссэн. Тэр цагаас хойш оройны 20-21 цагийн орчим гэрээсээ гарч яваад өглөө орж ирдэг болсон. Түүнээсээ болж худлаа үнэн өө сэв хайгаад байнга хэрүүл маргаан үүсгэдэг болж, зан ааш нь эвдэрч эхэлсэн. Миний хувьд хүн амьтантай явалдаад гадуур дотуур явсан зүйл байхгүй. Би 3 хүүхэдтэй эцэг эх хүмүүс хариуцлагатай байх ёстой талаар Ц*******эд удаа дараа хэлсэн боловч миний үгийг хүлээж авахгүй сална гээд шийдсэн байсан. Би түүнийг айлгах гэж амиа хорлоно гэсэн нь үнэн. Тэр залуутайгаа орой болгон баар саваар явж гадуур зугаалдаг болсон. Тэр залуугаа хүртэл түрээсэлж байгаа гэртээ авчирдаг, энэ тухай хүүхдүүд маань хүртэл хэлж байсан. Би амьдралаа авч үлдэе гэж хичээсэн боловч Ц*******э шийдсэн учраас яаж ч чадаагүй, 2024 оны 01 сараас тусдаа амьдарч байгаа. Өнөөдрийн байдлаар хүүхдүүд маань ээжтэйгээ байгаа хэдий ч би хүүхдүүдтэйгээ тэр болгон чөлөөтэй уулзаж чаддаггүй. Том хүүгээ өөрөө авч асран хүмүүжүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнийгээ дэмжиж байна. Мөн 2023 онд малчны зээл авч Ц*******э өөртөө машин авч унасан, уг зээлийг би төлдөг тул зээлийн тал болох 17,500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагаасаа татгалзаж байна. Хүүхдээ өөрийнхөө асрамжид авбал тэтгэлэг нэхэмжлэхгүй. Одоо суманд манай ахынд адуу-2, үхэр-7, ямаа -10 тооны мал байгаа, Малын хувьд бүгд цас зудад үхсэн гэдгийг Цэцгээ өөрөө мэдэж байгаа..гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

3.1 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 156/ЭТ2024/00065 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл (хх-ийн 06 хуудас)

3.2 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг нь үнэн тухай тодорхойлолт (хх-ийн 07 хуудас)

 3.3 Нэхэмжлэгчийн иргэни үнэмлэхний хуулбар (хх-ийн 08 хуудас)

3.4 Хүүхдүүд эрүүл өсөж бойжиж байгаа тухай болон сургууль цэцэрлэгт суралцдаг тухай тодорхойлолт баримтууд (хх-ийн 09-14 хуудас)

 3.5 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Р.Дм, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүү Р.Дв, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Дц нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батаогаажуулсан хуулбар (хх-ийн 15-17 хуудас)

3.7 Зохигчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 05 хуудас)

3.8 Бодит үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 72-83 хуудас)

  

4. Хариуцагч талаас хариу тайлбар ирүүлсэн байна.

 

4.1 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зээл авсан тухай зээлийн гэрээ баримтууд (хх-ийн 46-50)

4.2 аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, малын А дансны тооллогын баримт, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа бусад баримтууд (хх-ийн 111-118 хуудас)

4.3 аймгийн Ус, цаг уур очны шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 172 дугаартай албан бичиг, хавсралтын хамт (хх-ийн 199-204 хуудас)

 

5. Шүүхийн журмаар дараах баримтууд хэрэгт цугларсан байна.

 

5.1 Хүүхдийн санал асуусан тэмдэглэл (хх-ийн 27-30 хуудас)

5.2 Гэрчийн мэдүүлэ (хх-ийн 53-60 хуудас)

5.3 аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар албан бичиг, мал тооллогын баримтууд (хх-ийн 196-198 хуудас)

5.4 Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинжээчийн дүгнэлт (хх-ийн 205-224 хуудас)

 

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ц*******э нь хариуцагч Б.Р*******жид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14.1.-д Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б.Ц*******э нь хариуцагч Б.Р*******ж нар нь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэн хэлэлцээгүй болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 156/ЭТ2024/00065 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн болно.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлт цуцлуулах, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

4.Нэхэмжлэгч Б.Ц*******э, хариуцагч Б.Р*******ж нар нь 2009 онд гэр бүлийн харилцаатай болж, хамтран амьдарч 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэднийг хамтран амьдрах хугацаанд буюу 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Р.Дм, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүү Р.Дв, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Р.Дц нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Б.Ц*******э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Б.Р*******ж нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, архи уудаг, архи уух болгондоо дарамталж агсам согтуу тавьдаг. Би энэ хугацаанд тэвчээд өнгөрөөдөг байсан, одоо чадахгүй, салах шийдвэрээ гаргасан. Бид 2024 оны 01 дүгээр сараас эхлээд одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Би 3 хүүхдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно, дундын эд хөрөнгө болох мал, гэр, машинаас өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулна, зээл төлүүлнэ, нийт 207,856,000 төгрөгийг, гэрийн үнэ 4,000,000 төгрөгийг, мөн хариуцагчийн эзэмшлээс 35-25 ХЭҮ улсын дугаартай приус-20 маркийн машин гаргууна, зээл 1,667,560 төгрөгийг төлүүлнэ гэж,

 

6. Хариуцагч Б.Р*******ж нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан.... Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, том хүү Дмыг өөрийнхөө асрамжид авна, 17,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна, дундын эд хөрөнгө мал гэх юм байхгүй болсон учраас эд хөрөнгө хуваалгах шаардлагыг зөвшөөрөхгүй, хүүхдийн тэтгэлэгийн хувьд том хүүгээ өөрөө авчихвал Цэцгээгээс тэтгэлэг авахгүйгээр, нэг хүүхдийн тэтгэлэг төлж болно ..... хэмээн маргааны байр суурь илэрхийлж байна.

 

7.Гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь зан харилцааны таарамжгүй байдал, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан буюу Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүйгээс мөн гэрлэгчид хэн аль нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаас үүдэлтэй хэрүүл маргааны улмаас 2024 оны 1 дүгээр сараас эхлэн тусдаа амьдраад 1 жил гаран болсон боловч одоог эвлэрэн хэлэлцээгүй байна.

 

8.Шүүхийн хэлэлцүүлэгт гэрлэгчдийн хэн аль нь цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх, авч үлдэх боломжгүй тухайгаа илэрхийлсэн, тусдаа амьдраад 1 жил 9 сарын хугацаа өнгөрөхөд хэн аль нь хамтын амьдралаа эргэж сэргээх талаар хичээл зүтгэл гаргаагүй тухайгаа илэрхийлсэн Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй тул шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

9.Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Өөрөөр хэлбэл зохигчийн хэн аль нь үр хүүхдийнхээ өмнө хэрэгжүүлэх хуульд заасан эрх үүрэг хэвээр үргэлжлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

  Хоёр. Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

10.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ 7 ба түүнээс дээш насны хүүхдийн саналыг харгалзан үздэг.

 

11.Шүүхээс хүүхдийн асрамжийг асуудлыг шийдвэрлэхдээ хүүхэд эцэг эхийнхээ хэнд нь илүү ээнэгшин дассан байдал, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх, чадвар, ёс суртахууны болон хувийн зан чанар, боловсролын түвшин, ажил эрхлэлт, хүүхэдтэй харилцаа холбоотой байдал, цалин хангамж, хүүхдийн боловсрол хүмүүжилд анхаарч буй байдал хүүхдийн ёс суртахууны болон биеийн хөгжилд цаг зав гаргах боломж зэрэг бүхий л байдлыг хангалзан үзэж хэргийг хянан шийдвэрлэдэг.

 

Энэ нь Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д Хүүхдийн талаар аливаа ажил явуулахдаа ...шүүх ...нэн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарал хандуулна, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах гэж тус тус заасан зарчимд нийцнэ.

 

12.Нэхэмжлэгч Б.Ц*******э нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг гэх бөгөөд том хүү Р.Дм хэсэг хугацаанд буюу гэрлэгчдийг тусдаа амьдарсны дараа эцэг Б.Р*******жтой амьдарч байсан хэдий ч одоо эх Б.Ц*******этэй амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

13.Шүүхээс хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хуульд заасны хүүхдүүдээс саналыг асуухад хүү Р.Дм .. аавтайгаа байна.. гэж, хүү Р.Дв .. ээжтэйгээ байна.. гэдгээ илэрхийлжээ.

 

Уг иргэний хэрэгт шинжээчээр Хэнтий аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг шинжээчээр томилоход шинжээчийн дүгнэлтэд (хх-ийн 209-218 хуудас)

 

-Хүүхдийн ахуй нөхцөл бололцоо өсөж бойжих орчны аюулгүй байдал хэсэгт

 

Нэхэмжлэгч Б.Ц*******э: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, Тэмүүжин сургуулийн дотуур байранд 3 хүүхдийн хамт амьдарч байв. Амьдрах орчин эмх цэгцгүй, тав тухгүй хэдий ч хоол хүнс өдөр тутмын хэрэглээ хангалттай,

 

сарын орлого 3,000,000-5,000,000 төгрөг үүнээс зээлэнд ББСБ -д сард 150,000 төгрөгийг, байрны түрээс 80,000 төгрөг, ажлын байрны түрээс 250,000 төгрөг төлдөг

 

Хариуцагч Б.Р*******ж: Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Х*******н ******* тоотод амьдарч байв. Амьдрах орчин эмх цэгцтэй, хүүхдэд аюулгүй боловч хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ дутмаг, сард дунджаар 1,200,000-1,300,000 төгрөгийн орлоготой гэр боловч нотлох баримт өгөөгүй, 40,000,000 төгрөгийн зээлтэй, малчны зээлэнд улиралдаа 2,000,000-3,000,000 төгрөг төлдөг

 

-Зан суртахууны байдал, хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа, хүүхдүүдэд тавих анхаарал халамжийн хувьд:

 

Нэхэмжлэгч Б.Ц*******э: харилцах байдал нээлттэй, өөрийгөө илэрхийлэх байдал чөлөөтэй, хүүхдүүдтэйгээ нээлттэй сайн ойлголцдог, дотно байдал ажиглагдсан.

 

Хариуцагч Б.Р*******ж: нээлттэй хэдий ч яриа эмх замбараагүй, дэс дараалалгүй, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, асуусан асуултад олон янзаар хариулах, эргэлзээтэй байдал ажиглагдсан

 

-Ерөнхий дүгнэлтэд

 

Нэхэмжлэгч Б.Ц*******э нь тогтсон ажлын байртай, амьдрах орчин эмх замбараагүй, тав тухгүй хэдий ч хоол хүнс өдөр тутмын хэрэглээ хангалттай, хүүхдийн хөгжил төлөвшилд анхаарч байгаа байдал ажиглагдсан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломжтой

 

Хариуцагч Б.Р*******ж амьдрах орчин эмх цэгцтэй хэдий ч хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ дутмаг, архи согтууруулах ундааны аюултай, эрсдэлтэй хэрэглэгч. Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломжгүй

 

Шинжээчийн баг үзэж байгаагаар .. том хүү Р.Дыг Б.Р*******жийн асрамжид үлдээх, хүү Р.Дв, Р.Дц нарыг Б.Ц*******эгийн асрамжид үлдээх саналтай байна гэжээ.

 

14.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, мэдүүлэг, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал зэргийг харгалзан хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн ээжтэйгээ ээнэгшин дассан, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхэд тэдгээрийн сурлага хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал болон эх Б.Ц*******эгийн хувьд зан суртахууны харшилах шалтгаан тогтоогдохгүй 6,11,14 настай буюу бага насных ба цаашид сурч боловсрох хэрэгцээ шаардлагатай, хүүхдүүдийн эрх ашгийн үүднээс хүү Р.Дм, Р.Дв, Р.Дц нарыг эх Б.Ц*******эгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Хэнтий аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинжээчийн дүгнэлт бусад баримтад үндэслэн хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж байгаа тул хүү Р.Дмыг өөрийн асрамжид авах тухай хариуцагч Б.Р*******жийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

15.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдүүдийг эх М.Отгонжаргалын асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Р*******жийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдлэх ба хүүхдүүдтэй уулзахдаа хүүхдэд аюулгүй орчин нөхцөлд уулзаж байх нь зүйтэй.

 

16.Цаашид нэхэмжлэгч Б.Ц*******э нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчихгүй асарч хамгаалах үүрэгтэй, хүүхдийн эрх ашиг зөрчигдвөл тэдгээрийн асрамжийг өөрчлүүлэхээр хариуцагч Б.Р*******ж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

  

Гурав. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

17.Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч зохигч тусдаа амьдарсан, гэр бүлийн харилцаа хөндийрсөн хэдий ч хариуцагч хуульд заасны дагуу үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

18.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5-д зааснаар эцэг эх үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн хүрээнд 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Р.Дм, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Р.Дв, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Дц нар нарыг эцэг Б.Р*******жоор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр буюу 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Р*******жоор сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Дөрөв. Эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

19.Нэхэмжлэгч Б.Ц*******э нь хариуцагч Б.Р*******жтой 2009 оноос хойш 2024 оны 1 дүгээр сар хүртэл мал маллаж амьдарсан тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэмээн үзэж, 686 толгой мал болох Тэмээ1, Адуу-73, үхэр-71, хонь-348, ямаа-193 толгой малыг үнэлгээгээр өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг хэмээн 2022 оны мал тооллогын 521 толгой малын үнэ гэж 3 хүүхэд болон өөрт ногдох хэсэг нийт 207,856,000 төгрөг гаргуулах

-Хамт амьдарч байсан гэрийг 5,000,000 /5,000,000:5=1 хүний 1,000,000/ төгрөг хэмээн тооцож нийт 4,000,000 төгрөгийг

-Өөрийн нэр дээр өмчлөлд бүртгэлтэй Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчаас гаргуулан өөрт олгуулах

-Зээл 1,667,560 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргасан.

Хариуцагч Б.Р*******ж нь .. энэ мал бүгд цас зудаар зүй бусаар хоргодсон, одоо бидний дунд мал гэх юм байхгүй, аймгийн суманд манай ахынд Адуу-2, үхэр-7, ямаа-10 толгой мал байгаа, өөр мал байхгүй, гэрийн миний эзэмшилд байгаа нь үнэн, бид ийм хэмжээний малтай байгаагүй... энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

20.Нэхэмжлэгч талаас малын үнэ 293,320,000 төгрөг, гэрийн үнэ 5,000,000 төгрөгийг хуваалгах шаардлага гаргаж, тээврийн хэрэгслийг бодитоор хариуцагчаас гаргуулна, зээлийн төлбөрт төлсөн 1,667,560 төгрөгийг гаргуулна, нийт эд хөрөнгийн үнэ 211,856,000 төгрөгийг гаргуулна хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

21.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна гэж, мөн хуулийн 126.2.1-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгийг дундын өмчид тооцохоо, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна,

Хуулийн 130 дугаар зүйлийн 130.3.-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно хэмээн заасан.

Хэрэгт цугларсан нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн Бодит үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд зохигчийн дундын эд хөрөнгө гэх 686 толгой малыг нийт 293,320,000 төгрөгөөр, гэрийг 5,000,00 төгрөгөөр, автомашиныг 15,982,560 төгрөг, хашаа байшинг 20,630,400 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд хариуцагч талаас уг үнэлгээг үгүйсгэн нотлох баримт гаргаж ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч өөрийн шаардлага татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй гэж, мөн хуулийн 38.6-д .. өөрт олдох боломжгүй нотлох баримтыг шүүхэд хүсэлтээ гаргаж бүрдүүлэх талаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч хүсэлт гаргаж, аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргаас мал тооллогын баримтыг ирүүлэхэд хоорондоо зөрүүтэй баримтууд ирсэн ба шүүхээс дахин уг баримтын хуульд заасны дагуу ирүүлэхийг ша*******хад 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар албан бичгээр Б.Р*******ж нь 2023 оны жилийн эцэст 692 толгой мал, 2024 оны жилийн эцэст 19 толгой мал тоолуулсан гэх тодорхойлолтыг хавсралтын хамтаар ирүүлжээ.(хх-ийн 196 хуудас)

Уг албан бичгийн хавсралтад авагдсан мал тооллогын баримтад 2023 оны тооллогод Б.Р*******ж нь нийт 692 толгой мал тоолуулсан байх ба 2024 оны мал тооллогод 19 толгой мал буюу адуу-7, үхэр-2, ямаа-10 толгой тоолуулсан хэдий ч Малын тоо толгойн өөрчлөлт хэсэгт зах зээлд худалдсан борлуулсан 417 толгой, алдагдсан олдохгүй байгаа 66, хүнсэнд 28 толгой, зүй бусаар 165 толгой мал үрэгдсэн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл зохигч 2009 оноос гэр бүл болсноос хойш өөрийн эд хөрөнгө болох малтай байсан энэ нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч 2023 онд 692 толгой мал тоолуулж, салж тусдаа амьдарснаас хойш буюу 2024 онд 19 толгой мал тоолуулж ...бусад мал зуднаар үхсэн..хэмээн тайлбарлаж, аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн цаг агаар аюултай үзэгдлийн хэмжээнд байсан гэдгийг нотлох баримт ирүүлсэн хэдий ч Зах зээлд худалдсан борлуулсан 417 толгой мал, хоол хүнсэнд хэрэглэсэн 28 толгой малыг хэнд хэрхэн зарцуулсан, худалдан борлуулсны төлбөрийг хэн авч хэрэглэсэн гэдгийг баримтаар үгүйсгэж чадахгүй байх тул уг малыг гэр бүлийн гишүүдэд ногдох хувиар хуваан тооцох нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч Б.Р*******жоос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох малын үнэлгээгээр тогтоогдсон 293,320,000 төгрөгөөс /293,320,000:5=58,664,000 төгрөг нэг хүний/ эхнэр Б.Ц*******э, хүү Р.Дм, Р.Дв, Р.Дц нарт ногдох хувь болох 234,656,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэгч Б.Ц*******э нь 521 толгой малын үнэ гаргуулна гэж нэг хүний 51,964,000 төгрөгөөр тооцож 4 хүнд ногдох 207,856,000 төгрөгийг гаргуулна гэж өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул хариуцагчаас 207,856,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч болон хүүхдүүдэд олгох нь зүйтэй.

22. 5 ханатай монгол гэр биетээр хариуцагчийн эзэмшил ашиглалтад байгаа гэх тул түүнээс гэрийн үнэ 5,000,000 төгрөгөөс /5,000,000:5=1,000,000 нэг хүнд ногдох/ 4 хүнд ногдох 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

23.Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар (хх-ийн 37 хуудас) Тоёото приус маркийн 35-25 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Б.Ц*******эгийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч уг автомашиныг малчны зээлээр авч, Ц*******э өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авсан хэмээн тайлбарлах боловч энэ тухайгаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс ша*******х эрхтэй гэж заасан автомашин тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Б.Ц*******эгийн нэр дээр бүртгэлтэй гэдэг нь баримтаар нотлогдсон, хариуцагч уг тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж хуваалгах шаардлага гаргаагүй, 17,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлийн эд зүйл болох Тоёото приус маркийн 35-25 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

24.Нэхэмжлэгч Б.Ц*******э нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, малчны зээлийг Б.Р*******ж бид хоёр авсан хэдий ч би уг мөнгөнөөс аваагүй, банк миний данснаас зээлийн төлөлтөд 1,667,560 төгрөгийг авсан тул би уг мөнгийг хариуцагчаас гаргуулна хэмээн шаардсан.

Уг шаардлагын үндэслэл болгож Хаан банкны дансны хуулгыг гаргаж ирүүлсэн боловч уг баримтаар Б.Р*******ж, Б.Ц*******э нарын авсан зээлийг төлсөн гэж үзэх үнэлэх боломжгүй, хэний зээлэнд татагдсан нь тодорхойгүй дансны хуулга байна, нөгөөтэйгүүр зээлийн төлөлттэй холбоотой банк буюу гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх тул шүүхээс маргаанд хамааралгүй банкны зээлийн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, зээлсэн төлсөн нь зөв буруу байдлаар урьдчилан дүгнэлт өгөхгүй учраас 1,667,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл Хариуцагч Б.Р*******ж, нэхэмжлэгч Б.Ц*******э нар нь хамтран 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр малчны зэлийг Хаан банкнаас авсан /хх-ийн 46-50 хуудас/ , зээлийг хэн хэрхэн төлөх нь тусдаа зээлийн гэрээний харилцаанд хамааралтай тул уг зээлийг төлсөн үйл баримтад дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

25.Хариуцагч Б.Р*******ж нь маргаан бүхий тээврийн хэрэгсэл болох 35-25 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Ц*******э бид хоёр малчны зээлээр авсан тул уг машиныг өөрийн нэр дээрх шилжүүлэн авах, зээлийн 17,500,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт 17,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан.

Харин уг эд хөрөнгө нь нэхэмжлэгч Б.Ц*******эгийн нэр дээр бүртгэлтэй, малчны зээлээр хамтран авсан гэх боловч энэ тухайгаа баримтаар нотлоогүй, уг автомашиныг хуваалгах шаардлага гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

26.Уг хэрэгт шүүгчийн захирамжаар Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалалын газрыг шинжээчээр томилсон ба шинжээчийн зардлыг зохигчоор хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,212,471 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,650төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ренчиндаваагаас 1,212,471 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х*******л овогт Б*******ын Р*******ж, Багаарт овогт Б*******жийн Ц*******э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Р.Дм, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Р.Дв, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Р.Дц нар нарыг эх Б.Ц*******эгийн асрамжид үлдээсүгэй.

  

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Р.Дм, Р.Дв, Р.Дц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Р*******жоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох үнэлгээгээр тогтоогдсон  малын үнэ 207,856,000 төгрөг, гэрийн үнэ 4,000,000 төгрөг нийт 211,856,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц*******э, хүү Р.Дм, Р.Дв, Р.Дц нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,667,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Р*******жийн эзэмшилд байгаа Тоёото приус-20 маркийн 35-25 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэслийг түүнээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц*******эд олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг зохигчид тайлбарласугай.

 

8.Хариуцагч Б.Р*******жийн хүүхдийн асрамж тогтоолгох, эд хөрөнгө болох Тоёото приус маркийн 35-25 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч, өөрийн нэр дээр болгуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,212,471 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,212,471 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц*******эд олгосугай.

 

10.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Шинжээчийн зардлыг зохигчоос хувь тэнцүүлэн гаргуулсугай.

 

12.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Батсүрэнд даалгасугай.

   

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл г*******ж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг г*******н аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА