2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/00426

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******0*******6 01 07 191/ШШ*******0*******6/004*******6

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Баруун *******, *******, ******* давхар, Явуу ******* ХХК-ийн /РД: *******689995/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* хороо хороолол, гийн гудамж, *******5 тоот, Дөрөвдүгээр ХХК-д /РД: / холбогдох

986,968,731 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.,

Хариуцагчийн өмгөөлөгч О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Явуу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Явуу ******* ХХК нь Дөрөвдүгээр ХХК-тай *******0*******3 оны 06 сарын 13-ны өдөр *******3/096 тоот Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлж, угсрах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компани агаар өгөх, угсрах системийн тоног төхөөрөмж, агаар сэлгэлтийн хоолойг угсарч, суурилуулан ашиглалтанд хүлээлгэн өгөх, Дөрөвдүгээр ХХК гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Мөн гэрээний 3.1-т Захиалагч энэхүү гэрээний 5-р зүйлийн дагуу төлбөрийг саадгүй гүйцэтгэнэ, 5.1-т Захиалагч нийт гэрээт ажлын төсөв болох 690,144,137 төгрөг төлбөрийг доорх хүснэгт 1-т заасны дагуу гүйцэтгэгчид төлнө гэж заасан бөгөөд 5.1-т заасны дагуу дараах байдлаар төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Үүнд:

1 дэх төлбөр, *******0*******3 оны 06 сар, 40 хувь, *******76,057,655 төгрөг,

******* дахь төлбөр, *******0*******3 оны 07 сарын 31-ээс өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг,

3 дахь төлбөр, *******0*******3 оны 08 сарын 31-ээс өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг,

4 дахь төлбөр, *******0*******3 оны 09 сарын 31-ээс өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг,

5 дахь төлбөр, *******0*******3 оны 10 сарын 31-ээс өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг,

6 дахь төлбөр, *******0*******3 оны 11 сарын 31-ээс өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг,

7 дахь төлбөр, *******0*******3 оны 1******* сарын 31-ээс өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг, нийт дүн 100 хувь, 690,144,137 төгрөг.

Дөрөвдүгээр ХХК талуудын хооронд байгуулагдсан Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлж, угсрах гэрээгээр дээрх хүснэгтэд тусгагдсан хуваарийн дагуу нийт 690,144,137 төгрөгийг Явуу ******* ХХК-д төлөх үүрэгтэй байсан боловч тус үүргээ огт биелүүлэхгүй өдийг хүрээд байна.

Уг гэрээний 6.*******-т Агаар дамжуулах хоолойн ажлыг төхөөрөмж ирэхээс өмнө, урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөс ажлын 60 хоногт багтаан угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан боловч Дөрөвдүгээр ХХК-ийн зүгээс яаралтай хийж өгөөч гэсэн хүсэлт удаа дараа гаргаж байсан тул урьдчилгаа төлбөрийг авалгүйгээр, уг барилгын 5-р давхрын коридорын болон хагалгааны өрөөний хоолойн агаар сэлгэлтийн систем угсралтын ажлыг хийж эхэлсэн билээ.

Мөн Чех улсын компаниас уг барилгын 5-р давхрын хагалгааны өрөөнүүдэд тусгайлан зориулж 4 ширхэг иж бүрэн агааржуулалтын төхөөрөмж захиалсан ба уг төхөөрөмжийн төлбөр төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг төлөлгүй хугацаа алдсаар байсан.

Ийнхүү төлбөр төлөгдөөгүйн улмаас захиалгаа хийлгэсэн төхөөрөмжүүд нь Монгол Улс руу ачигдахгүй, гуравдагч логистикийн компанийн агуулахад ******* сарын турш хадгалагдаж хадгалалтын төлбөр нэмэгдсээр байсан тул манай компани өөрсдийн зардлаар Чех улсын компаниар хийлгэсэн Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн төхөөрөмжийг Монгол улсад оруулж ирэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн тул оруулж ирсэн.

Харин Дөрөвдүгээр ХХК дээр дурдсанчлан Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлж, угсрах гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэлгүй биднийг удаа дараа хохироосоор ирсэн.

Улмаар Дөрөвдүгээр ХХК манай компанийн ажилчдыг эмнэлгийн багц үзлэгт хамруулах санал гаргасан бөгөөд уг саналыг хүлээн авч *******0*******4 оны 04 сарын *******3-ны өдөр тус эмнэлгийн эрүүл мэндийн багц үзлэгт хамрагдаж 3,1*******4,000 төгрөгийн үйлчилгээ авч гэрээний үнийн дүнгээс хасуулсан.

Үлдэгдэл 687,0*******0,139 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй. Бид Дөрөвдүгээр ХХК-д утсаар болон биечлэн мөн и-мэйлээр, бичгээр гэх мэт бүхий л аргаар 10гэрээгээр хүлээсэн үүрэг болох 690,144,137 төгрөгийг төлөхийг хүсч дараах шаардлагуудыг хүргүүлж байсан боловч дээр дурдсан гэрээний үүргээ огт биелүүлээгүй.

Үүнд: *******0*******3 оны 09 сарын *******1-ний өдрийн *******3/096 тоот шаардлага хүргүүлэх тухай,

*******0*******3 оны 11 сарын 03-ны өдрийн *******3/11******* тоот мэдэгдэл хүргүүлэх тухай,

*******0*******3 оны 11 сарын 30-ны өдрийн *******3/117 тоот гэрээний төлбөр барагдуулах тухай, *******0*******3 оны 1******* сарын 14-ний өдрийн *******3/1************** тоот төлбөр барагдуулах тухай, *******0*******4 оны 0******* сарын *******9-ний өдрийн *******4/0*******1 тоот шаардлага хүргүүлэх тухай, *******0*******4 оны 03 сарын 15-ны өдрийн *******4/0*******6 тоот албан бичиг хүргүүлэх тухай.

Мөн гэрээний 5.1-т заасны дагуу сар болгоны 31-ний өдрөөс өмнө төлбөр төлөх ёстой байтал Дөрөвдүгээр ХХК нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй ба гэрээний 8.1 дүгээр зүйлд Захиалагч тал гэрээний 5-д заасан нөхцлөөр хөлсийг төлөхгүй саатуулбал хугацаа хожимдуулсан хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасны дагуу *******0*******3 оны 06 сарын 30-ны өдрөөс *******0*******4 оны 11 сарын 11-ний хооронд хугацаа хэтрүүлсэн нийт *******85 хоногийн алданги *******99,948,59*******.50 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд Дөрөвдүгээр ХХК-иас Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлж, угсрах гэрээний үүрэгт 687,0*******0,139 төгрөг, алданги *******99,948,59*******.5******* төгрөг, нийт 986,968,731 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дөрөвдүгээр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оргилмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Явуу ******* ХХК-ийн *******0*******4 оны 1******* сарын 10-ны өдрийн *******4/*******0******* тоот нэхэмжлэлтэй манай Дөрөвдүгээр ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэгт 986,968,731 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Явуу ******* ХХК болон хариуцагч Дөрөвдүгээр ХХК-ийн хооронд *******0*******3 оны 06 сарын 13-ны өдөр Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлж, угсрах гэрээ байгуулагдсан.

Тус гэрээний 6.1 дэх хэсэгт Гүйцэтгэгч нь 5.1-д заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөр гүйцэтгэгчид төлөгдсөн өдрөөс хойш агаар сэлгэлт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн ажлыг ажлын 90-1*******0 хоногт багтааж захиалагчид падаанаар хүлээлгэн өгнө гэж заасан байхад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дөрөвдүгээр ХХК-ийн зүгээс яаралтай хийж өгөөч гэсэн хүсэлт удаа дараа гаргаж байсан тул урьдчилгаа төлбөр авалгүйгээр Чех улсын компаниас уг барилгын 5-р давхрын хагалгааны өрөөнүүдэд тусгайлан зориулж 4 ширхэг иж бүрэн агааржуулалтын төхөөрөмж захиалсан гэжээ.

Гэвч манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөргүйгээр тоног төхөөрөмжийн захиалга хийлгүүлж, ажил гүйцэтгүүлэх тухай хүсэлт огт гаргаж байгаагүй, ажил гүйцэтгэгч нь дур мэдэн захиалга хийсэн болно.

Тус гэрээний 1.1 дэх хэсэгт Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь БЗД, ******* хороонд байрлах Дөрөвдүгээр ХХК-ийн барилгад ХХК-ийн ХАС-ын инженер Ж.ийн сонгосон хавсралт *******-т заагдсан агаар өгөх, сорох системийн тоног төхөөрөмж, хавсралт 3-т заагдсан агаар сэлгэлтийн хоолой угсрах гэрээнд заасан хугацаанд нийлүүлж, угсарч, суурилуулж ашиглалтанд хүлээлгэн өгөх, захиалагч хавсралт 1-т заагдсан гэрээний нийт үнийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд өшилжүүлсэн бол худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ нийлсэн холимог гэрээ юм.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.8 дахь заалтад гүйцэтгэгч нь өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1 дэх хэсгийн дагуу гүйцэтгэгч нь ХХК-ийн ХАС-ын инженер Ж.ийн сонгосон тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч, суурилуулан хүлээлгэж өгнө гэж заасан боловч ийнхүү захиалга хийж буй тоног төхөөрөмжийн төрөл, загвар тус инженерийн сонгосон тоног төхөөрөмж мөн эсэх буюу захиалгаар хийлгүүлж хийж буй тоног төхөөрөмж нь захиалагчийн шаардлагад нийцэж буй эсэхийг урьдчилан хянуулаагүй, захиалагчаар батлуулаагүй захиалга хийсэн.

Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ... ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 346 дугаар зүйлийн 346.******* дахь хэсэгт Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэх, ажлыг хөлс төлбөрийг мөн үе шаттай төлөхөөр харилцан тохиролцож, захиалагчийн зүгээс *******0*******4 оны 03 сарын 07-ны өдрийн *******4/044 тоот албан бичгээр *******0*******4 оны 06 сарын 01-ний өдрөөс төлбөрийг графикийн дагуу төлөх хүсэлт гаргасныг гүйцэтгэгч *******0*******4 оны 03 сарын 15-ны өдрийн *******4/0*******6 тоот албан бичгээр төлбөрийн хугацааг *******0*******4 оны 03 сараас эхлэн сард 15,000,000 төгрөгийн төлөлтийг хийх байдлаар төлбөр төлөлтийг хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс *******0*******3 оны 06 сарын 30-ны өдрөөс *******0*******4 оны 11 сарын 11-ний хооронд хугацаа хэтрүүлсэн нийт *******85 хоногийн алданги гэж *******99,948,59*******.50 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч дээр дурдсаны дагуу талуудын *******0*******4 оны 03 сард харилцан тохиролцон тогтоосон төлбөр төлөлтийн нөхцлөөр хугацаа хэтэрсэн алдангийг тооцож үзэхэд *******0*******4 оны 11 сарын 11-ний өдрийн байдлаархи алдангийн дүн 107,99,08*******0 төгрөг байхад алдангийг буруу тооцож, хэт өндөр дүнгээр нэхэмжилсэн байгаа болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр манай компани нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа тул маргааныг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Явуу ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дэлггүй лавлагаа, компанийн дүрэм,

Явуу ******* ХХК-ийн захирлын *******014 оны 06 сарын *******4-ний өдрийн 14/*******9 тоот тушаалын хуулбар,

Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлж, угсрах гэрээ-ний хуулбар, гэрээний хавсралтууд,

Явуу ******* ХХК-ийн Дөрөвдүгээр ХХК-д хүргүүлсэн *******0*******3 оны 09 сарын *******1-ний өдрийн *******3/096 тоот шаардлага, *******0*******3 оны 11 сарын *******3-ны өдрийн *******3/11******* тоот мэдэгдэл, *******0*******3 оны 11 сарын 30-ны өдрийн *******3/117 тоот гэрээний төлбөрийн тухай албан бичиг,

Явуу ******* ХХК-ийн Дөрөвдүгээр ХХК-д хүргүүлсэн *******0*******3 оны 1******* сарын 14-ний өдрийн *******3/1************** тоот төлбөр барагдуулах тухай албан бичиг болон төлбөр төлөлтийн график,

Явуу ******* ХХК-ийн Дөрөвдүгээр ХХК-д хүргүүлсэн *******0*******4 оны 0******* сарын *******9-ний өдрийн *******4/0*******1 тоот шаардлага, *******0*******4 оны 03 сарын 15-ны өдрийн *******4/0*******6 тоот албан бичиг,

Дөрөвдүгээр ХХК-ийн Явуу ******* ХХК-д хүргүүлсэн *******0*******4 оны 03 сарын 07-ны өдрийн *******4/044 тоот хүсэлт, *******0*******3 оны 1******* сарын 13-ны өдрийн *******3/*******84 тоот гэрээний төлбөр барагдуулах тухай албан бичиг, *******0*******3 оны 08 сарын 04-ний өдрийн *******3/18******* тоот албан бичгийн хуулбар,

*******0*******4 оны 04 сарын *******3-ны өдрийн Эрүүл мэндийн хугацаат үзлэг шинжилгээ хийх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний хуулбар, гэрээний хавсралтууд,

Клиникийн 4-р эмнэлгийн барилгын агаар сэлгэлтийн систем угсралтын ажлын гүйцэтгэл,

Гадаад шилжүүлгийн даалгавар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, татвар төлсөн баримт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Дөрөвдүгээр ХХК нь итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, хариу тайлбар, Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлж, угсрах гэрээ-ний хуулбар, гэрээний хавсралтууд,

Дөрөвдүгээр ХХК-ийн Явуу ******* ХХК-д хүргүүлсэн *******0*******4 оны 03 сарын 07-ны өдрийн *******4/044 тоот хүсэлт, Явуу ******* ХХК-ийн Дөрөвдүгээр ХХК-д хүргүүлсэн *******0*******4 оны 03 сарын 15-ны өдрийн *******4/0*******6 тоот албан бичиг,

Явуу ******* ХХК-ийн алдангийн тооцоолол,

Дөрөвдүгээр ХХК-ийн Энэр ХХК-ийн гүйцэтгэх захирал М.эд хүргүүлсэн *******0*******5 оны 06 сарын 1*******-ны өдрийн *******5/97 тоот мэдэгдэл, *******0*******5 оны 06 сарын 1*******-ны өдрийн *******5/96 тоот Эмнэлгийн барилгыг чөлөөлөх тухай албан бичиг, *******0*******5 оны 06 сарын 0*******-ны өдрийн *******5/87 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Дөрөвдүгээр ХХК-ийн Эдийн засаг хөгжлийн яамны харьяа төр хувийн хэвшлийн түншлэлийн төвд хүргүүлсэн *******0*******5 оны 06 сарын 0*******-ны өдрийн *******5/86 тоот санал хүргүүлэх тухай албан бичиг,

Дөрөвдүгээр ХХК-ийн Эрүүл мэндийн сайд Т.д хүргүүлсэн *******0*******5 оны 06 сарын 0*******-ны өдрийн *******5/86 тоот санал хүргүүлэх тухай албан бичиг,

Дөрөвдүгээр ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн *******-р хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч М.т хүргүүлсэн *******0*******4 оны 1******* сарын 19-ний өдрийн *******4/398 тоот баримт бичиг гаргуулах тухай албан бичиг,

Дөрөвдүгээр ХХК-ийн Энэр ХХК-д хүргүүлсэн *******0*******4 оны 06 сарын 04-ний өдрийн *******4/108 тоот, *******0*******4 оны 03 сарын 18-ны өдрийн *******4/053 тоот саналын хариу хүргүүлэх тухай албан бичгүүд, *******0*******4 оны 0******* сарын *******8-ны өдрийн *******4/037 тоот, *******0*******4 оны 0******* сарын 14-ний өдрийн *******4/0*******7 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгүүд,

Дөрөвдүгээр ХХК-ийн Монгол Улсын Хөгжлийн банкинд хүргүүлсэн *******0*******4 оны 05 сарын 16-ны өдрийн *******4/103 тоот нэмэлт санал хүргүүлэх тухай албан бичиг, *******0*******4 оны 04 сарын 05-ны өдрийн *******4/070 тоот, *******0*******4 оны 04 сарын 0*******-ны өдрийн *******4/067 тоот санал хүргүүлэх тухай албан бичгүүд,

Энэр ХХК-ийн Дөрөвдүгээр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д хүргүүлсэн *******0*******4 оны 01 сарын 11-ний өдрийн 01/0******* тоот анкны зээлийн үлдэгдэл өр төлбөрийг барагдуулахад барьцаанд байгаа 1*******0 ортой эмнэлгийн барилгыг худалдан борлуулах болсон тухай мэдэгдлийг хүргүүлсэн баримт,

Энэр ХХК-ийн Дөрөвдүгээр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д хүргүүлсэн *******0*******4 оны 0******* сарын 14-ний өдрийн 01/03 тоот *******0*******4.0*******.14-ний өдрийн *******4/0*******7 тоотод хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Энэр ХХК-ийн Дөрөвдүгээр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д хүргүүлсэн *******0*******4 оны 04 сарын 01-ний өдрийн 01/07 тоот, *******0*******4 оны 0******* сарын *******1-ний өдрийн 01/03 тоот мэдэгдлүүд,

Энэр ХХК-ийн Дөрөвдүгээр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д хүргүүлсэн *******0*******5 оны 01 сарын *******7-ны өдрийн 01/0******* тоот Эмнэлгийн барилга чөлөөлөх, түрээсийн төлбөрийн хуримтлагдсан авлагыг яаралтай төлж барагдуулах тухай шаардлага, мэдэгдэл,

Энэр ХХК-ийн Дөрөвдүгээр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д хүргүүлсэн *******0*******5 оны 0******* сарын *******7-ны өдрийн 01/03 тоот Эмнэлгийн барилга чөлөөлөх мэдэгдэл дахин хүргүүлэх тухай, *******0*******5 оны 05 сарын 14-ний өдрийн 01/04 тоот Эмнэлгийн барилга чөлөөлөх мэдэгдэл дахин хүргүүлэх тухай, *******0*******5 оны 06 сарын 10-ны өдрийн 01/06 тоот Эмнэлгийн барилга яаралтай чөлөөлөх мэдэгдэл дахин хүргүүлэх тухай албан бичгүүд,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Дөрөвдүгээр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д хүргүүлсэн *******0*******5 оны 01 сарын 03-ны өдрийн 04/149/41 тоот хариу албан бичиг,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн *******0*******5 оны 0******* сарын *******5-ны өдрийн 191/ШЗ*******0*******5/09744 дугаартай Дөрөвдүгээр ХХК-ийн иргэний болон шийдвэр гүйцэтгэх гуравдагч этгээдээр оролцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн хуулбар,

Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Дөрөвдүгээр ХХК-д хүргүүлсэн *******0*******5 оны 05 сарын 0*******-ны өдрийн 1/1363 тоот гомдолд хариу өгөх тухай албан бичиг,

Монгол Улсын Хөгжлийн банкны Дөрөвдүгээр ХХК-д хүргүүлсэн *******0*******5 оны 01 сарын 08-ны өдрийн *******/*******5 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

-*******0*******5 оны 09 сарын 10-ны өдрийн 191/ШЗ*******0*******5/3718******* дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Дөрөвдүгээр ХХК-иас хэргийн 38, 39 дүгээр талд авагдсан *******0*******3 оны 08 сарын 04-ний өдрийн *******3/18******* тоот албан бичиг, *******0*******3 оны 08 сарын *******4-ний өдөр гадаад хэл дээр үйлдэгдсэн гэх албан тоотыг, нэхэмжлэгч Явуу ******* ХХК-иас хэргийн 34, 35 дугаар талд авагдсан гадаад шилжүүлгийн даалгавар гэх баримтуудыг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч Явуу ******* ХХК нь Худалдаа хөгжлийн банк дахь 49903411******* тоот дансны хуулга, нэхэмжлэхийн орчуулгыг, хариуцагч Дөрөвдүгээр ХХК нь *******0*******6 оны 01 сарын *******6-ны өдрийн *******6-01 тоот албан бичгээр шүүгчийн захирамжийн биелэлтийн талаарх хариуг ирүүлсэн байна.

 

-*******0*******5 оны 10 сарын 10-ны өдрийн 191/ШЗ*******0*******5/4*******338 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Явуу ******* ХХК-ийн хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэйл хаягт *******0*******3.07.06-ны өдрийн 16.06 цагт хариуцагч Дөрөвдүгээр ХХК-иас / хүргүүлсэн мэйлд,

-*******0*******5 оны 10 сарын 31-ний өдрийн 191/ШЗ*******0*******5/46163 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэйл хаягт *******0*******3.09.*******1-ний өдөр 16:08, 16:17, 16:01 минутад тус тус ирсэн мэйл, *******0*******3.09.*******0-ны өдрийн 11:07 минутад ирсэн мэйл,

*******0*******3.07.17-ны өдрийн 10:3*******, 10:*******4 минутанд ирсэн мэйл,

*******0*******3.07.06-ны 1*******:*******8, 09:*******3 минутанд ирсэн мэйл,

*******0*******3.06.30-ны 16:*******8, 15:*******4 минутад ирсэн мэйлдүүдэд болон хариу илгээсэн мэйлүүдэд тус тус үзлэг хийхээр шийдвэрлэсэн байна.

 

Үзлэгийг талуудыг оролцуулан Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Баруун *******, *******, ******* давхар хаягт байрлах Явуу ******* ХХК-ийн байранд *******0*******5 оны 10 сарын 31-ний өдрийн 14 цаг 10 минутад эхэлж 14 цаг 59 минутад дууссан болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Явуу ******* ХХК нь хариуцагч Дөрөвдүгээр ХХК-д холбогдуулан 986,968,731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Үндсэн төлбөрийн үлдэгдэл 687,0*******0,139 төгрөг,

Алданги *******99,948,59*******.50 төгрөг/

 

Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Явуу ******* ХХК нь хариуцагч буюу захиалагч Дөрөвдүгээр ХХК-тай *******0*******3 оны 06 сарын 13-ны өдөр *******3/09 тоот Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлж, угсрах гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр

гүйцэтгэгч Явуу ******* ХХК нь Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлах Дөрөвдүгээр ХХК-ийн барилгад Бюлдинг ХХК-ийн ХАС-ын инженер Ж.ийн сонгосон хавсралт *******-т заагдсан агаар өгөх, сорох системийн тоног төхөөрөмжийн ажил, хавсралт 3-т заагдсан агаар сэлгэлтийн хоолой угсрах ажлыг гүйцэтгэхээр,

захиалагч Дөрөвдүгээр ХХК хавсралт 1-ийн дагуу нийлүүлэгдэх агааржуулалтын системийн тоног төхөөрөмжийн үнэ, агаар сэлгэлтийн яндан хоолойн үнэ, түүний угсралт суурилуулалт, туршилт, тохируулгын хөлсний хамт бүгд нийт 690,144,137 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

/ХХ-ийн 13-17, 65-74 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээх бөгөөд дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба *******0*******3 оны 06 сарын 13-ны өдрийн *******3/09 тоот гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т Захиалагч нь нийт гэрээт ажлын төсөв болох 690,144,137 төгрөгийн төлбөрийг доорх хүснэгт 1-т заасны дагуу гүйцэтгэгчид төлнө,

-1 дэх төлбөр, гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 14 хоногийн дотор урьдчилгаа төлбөр, *******0*******3 оны 06-р сардаа багтаан төлнө, 40 хувь, үнийн дүн *******76,057,655 төгрөг,

-******* дахь төлбөр, *******0*******3 оны 07 сарын 31-ээс өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг,

-3 дахь төлбөр, *******0*******3 оны 08 сарын 31-ээс өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг,

-4 дэх төлбөр, *******0*******3 оны 09 сарын 30-аас өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг,

-5 дах төлбөр, *******0*******3 оны 10 сарын 31-ээс өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг,

-6 дах төлбөр, *******0*******3 оны 11 сарын 30-аас өмнө 10 хувь, 69,014,414 төгрөг,

-7 дах төлбөр, *******0*******3 оны 1******* сарын 31-ээс өмнө, 10 хувь, 69,014,414 төгрөг,

Дүн 100 хувь, 690,144,137 төгрөг,

6.1-т Гүйцэтгэгч нь 5.1-т заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөр гүйцэтгэгчид төлөгдсөн өдрөөс хойш агаар сэлгэлт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн ажлыг ажлын 90-1*******0 хоногт багтааж захиалагчид падаанаар хүлээлгэн өгнө,

6.*******-т Агаар дамжуулах хоолойн ажлыг төхөөрөмж ирэхээс өмнө, урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөс хойш ажлын 60 хоногт багтаан угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ,

6.3-т Агааржуулалтын системийн тоног төхөөрөмж, хепа шүүлтүүртэй сараалж ирснээс хойш механик угсралт, цахилгааны угсралт, асаах, туршилт тохируулгын ажлыг хуанлийн 30 хоногт хийж гүйцэтгэнэ. Халаалтын горимоор ажиллуулах ажлыг захиалагчийн гүйцэтгэх ажилтай уялдуулан хийнэ гэж тус тус заажээ.

 

Дөрөвдүгээр ХХК нь *******0*******3 оны 1******* сарын 13-ны *******3/*******84 тоот гэрээний төлбөр барагдуулах тухай хүсэлтдээ:

... Монгол Улсын Хөгжлийн банк, Дөрөвдүгээр хоорондын гэрээ хэлцэл амжилттай явагдаж байна. ... хөрөнгө оруулалт орж ирэх асуудал түр саатсаны улмаас санхүүгийн хүндрэлтэй байгаа учир *******0*******3 онд төлөлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. .

Иймд *******0*******4 оны 01 сарын 30-ны өдрөөс эхлэн танай ирүүлсэн саналын дагуу төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авч хамтран ажиллах хүсье гэжээ.

 

Мөн Дөрөвдүгээр ХХК *******0*******4 оны 03 сарын 07-ны өдрийн *******4/044 тоот хүсэлтдээ:

... Хөрөнгө оруулалтын тасалдлаас үүдэн гэрээгээр тохиролцсон хуваарь болон *******0*******3 оны 1******* сарын 13-ны өдрийн албан бичгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлж чадаагүйд хүлцэл өчье.

Манай нь мэс заслын тасаг болон дижитал РЕТ/СТ төв нэвтрүүлэх ажилд санхүүжилт авахаар БНХАУ-ыг Тяньжин Лэжи аж үйлдвэрийн технологийн компанитай *******0*******4 оны 03 сарын 01-ний өдөр эхний шатны хамтран ажиллах гэрээг амжилттай байгуулсан.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулах ажил нь нийт 3 үе шаттайгаар явагдах бөгөөд дараагийн шатны гэрээнүүдийг байгуулах, гэрээний дагуу санхүүжилтийн төлбөр манай талд орж ирэх хугацааг бид урьдчилсан байдлаар *******0*******4 оны 06 сарын 01-ний өдөр байхаар тооцоолол хийж төлөвлөөд байна... гэжээ.

 

/ХХ-ийн *******4-*******5, *******7 дугаар тал/

 

*******0*******5 оны 10 сарын 10-ны өдрийн 191/ШЗ*******0*******5/4*******338, *******0*******5 оны 10 сарын 31-ний өдрийн 191/ШЗ*******0*******5/46163 дугаар шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэгч Явуу ******* ХХК-ийн , хариуцагч Дөрөвдүгээр ХХК-ийн хаягт илгээсэн болон хариу илгээсэн :

*******0*******3.07.06-ны өдрийн 16.06 цагт,

*******0*******3.09.*******1-ний өдөр 16:08, 16:17, 16:01 минут,

*******0*******3.09.*******0-ны өдрийн 11:07 цагт,

*******0*******3.07.17-ны өдрийн 10:3*******, 10:*******4 цагт,

*******0*******3.07.06-ны 1*******:*******8, 09:*******3 цагт,

*******0*******3.06.30-ны 16:*******8, 15:*******4 цагт тус тус ирүүлсэн мэйлүүдэд тус тус үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг талуудыг оролцуулан Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Баруун *******, *******, ******* давхар хаягт байрлах Явуу ******* ХХК-ийн байранд *******0*******5 оны 10 сарын 31-ний өдрийн 14 цаг 10 минутад эхэлж 14 цаг 59 минутад дууссан болно.

 

Нэхэмжлэгч Явуу ******* ХХК, хариуцагч Дөрөвдүгээр ХХК нар нь гэрээний урьдчилгаа төлбөр, төлбөрийн санхүүжилт, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх газарт хүргүүлэх албан бичиг, тоног төхөөрөмжийн хадгалалтын зардал гэх зэргээр гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлуудаар харилцан санал солилцон харилцаж байсан байна.

/ХХ-ийн *******11-**************3 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Явуу ******* ХХК нь клиникийн 4-р эмнэлгийн барилгын агаар сэлгэлтийн систем угсралтын ажлын гүйцэтгэлд буюу хуучин агаар сэлгэлтийн системийн хоолойн буулгалтын ажлыг гүйцэтгэхэд:

-Ажиллах хүчний зардал *******6,710,000 төгрөг,

-Гөлмөн төмөр хоолойн үйлдвэрлэх ажлын хөлс 9,900,000 төгрөг,

-Гөлмөн төмөр хоолойн угсралтын зардал 14,*******50,000 төгрөг,

-Хуучин хоолой буулгах ажлын зардал *******,560,000 төгрөг,

Материал тоног төхөөрөмжийн зардал 34,418,7*******0 төгрөг,

Гөлмөн төмөр хоолой, бусад туслах материалууд 34,418,7*******0 төгрөг,

Бусад зардал /ХАБЭА, тээвэр, түр байр болон бусад урсгал зардал/ 3,167,77******* төгрөг,

Дүн 64,*******96,49******* төгрөг, НӨАТ 6,4*******9,649 төгрөг, нийт 70,7*******6,141 төгрөг.

Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Явуу ******* ХХК нь дээрх ажлыг хийж гүйцэтгэн захиалагч буюу хариуцагч Дөрөвдүгээр ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь клиникийн 4-р эмнэлгийн барилгын агаар сэргэлтийн систем угсралтын ажлын гүйцэтгэлээр тогтоогдлоо.

/ХХ-ийн 33 дугаар тал/

 

Талууд гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Явуу ******* ХХК нь хэргийн 17 дугаар хуудас, хуудасны ар хэсэгт жагсаалтаар тусгагдсан тоног төхөөрөмжийг Чех улсын компаниар үйлдвэрлүүлэн тухайн агаар сэлгэх, шүүлтүүртэй тоног төхөөрөмжийг *******0*******4 оны 0******* сарын 0*******-ны өдөр Монгол Улсад оруулж ирсэн нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт тусгагдсан ба уг тоног төхөөрөмжийг гүйцэтгэгч тал өөрийн байгууллагын агуулахад хадгалж байгаа талаараа тайлбарласан.

/ХХ-ийн 17 дугаар хуудас, 17 хуудасны ар тал, 36 дугаар тал/

 

Үүний дараагаар Явуу ******* ХХК, Дөрөвдүгээр ХХК нар нь *******0*******4 оны 04 сарын *******3-ны өдөр Эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээ хийх, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан Явуу ******* ХХК-ийн ажилтнуудад эрүүл мэндийн хугацаат үзлэг түргэн шуурхай, чанартай хийж эмнэлгийн нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх, компани нь үйлчилгээний төлбөр төлөх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцжээ.

Явуу ******* ХХК-ийн *******1 ажилтан эрүүл мэндийн үзлэгт хамрагдан 3,1*******4,000 төгрөгийн үйлчилгээ авсан байх ба уг төлбөрийг гэрээний үнийн мдүн 690,144,137 төгрөгөөс уг 3,1*******4,000 төгрөгийг хасч тооцсон байх ба хариуцагч Дөрөвдүгээр ХХК энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн *******8-3******* дугаар тал/

 

Талууд ийнхүү гэрээний харилцааг үргэлжлүүлэхтэй холбоотой асуудлаар харилцаж байсан бөгөөд уг харилцаа талуудаас үл хамаарч үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд байдалд хүрсэн нь дор дурдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч тал гэрээ хэрэгжих болсонтой холбоотой хохирлын талаар ярилцах боломжтой хэмээн тайлбарлаж байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 01 сарын 13-ны өдрийн 10*******/ШШ*******0*******3/00*******6******* дугаар шийдвэрээр Ачлал трейд ХХК, Энэр ХХК, Энэр хоёр ХХК нараас 67,*******47,930,497 төгрөгийг гаргуулан Монгол Улсын Хөгжлийн банкинд олгож шийдвэрлэсэн ба Дөрөвдүгээр ХХК-ийн үйл ажиллагаа *******лж буй 1*******0 ортой эмнэлгийн барилга нь Энэр ХХК-ийн өмчлөлийнх бөгөөд уг барилгыг тус зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.

Дөрөвдүгээр ХХК-д уг үйл ажиллагаа *******лж буй эмнэлгийн барилгыг чөлөөлөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Монгол Улсын Хөгжлийн банк, Энэр ХХК нараас тухайн барилгыг чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгсөний дагуу *******0*******5 оны 07 сард тухайн эмнэлгийн барилгыг бүрэн чөлөөлж өгсөн тухайгаа тайлбарласныг нэхэмжлэгч Явуу ******* ХХК эсэргүүцээгүй.

/ХХ-ийн *******4-*******5, *******7, 75-78, 106-151 дүгээр тал/

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.*******, *******3******* дугаар зүйлийн *******3*******.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Дөрөвдүгээр ХХК-иас 70,7*******6,731 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Явуу ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 916,*******4*******,590 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Явуу ******* ХХК нь хариуцагч Дөрөвдүгээр ХХК-тай байгуулсан Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлж, угсрах гэрээ хэрэгжих боломжгүй болсонтой холбоотой хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.*******, *******3******* дугаар зүйлийн *******3*******.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Дөрөвдүгээр ХХК-иас 70,7*******6,731 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Явуу ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 916,*******4*******,590 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Явуу ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилдан төлсөнм 5,09*******,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дөрөвдүгээр ХХК-иас 511,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Явуу ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН