Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 321/ШШ2025/00709

 

 

 

 

 

 

2025 10 27 321/ШШ2025/00709

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* тауэр, *******т байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, сайханд оршин суух, *******н овогт С*******рийн Х*******ад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,050,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Х*******а нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 6000389280 тоот цахим зээлийн гэрээ байгуулан зээл авсан байна. Хариуцагч нь уг зээлийн гэрээний эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул С.Х*******агаас 6000389280тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 3,050,870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Х*******а шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлага 3,050,870 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч С.Х*******а холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,050,870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Х*******а нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч С.Х*******а нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х*******агаас 31,882 төгрөгийг, улсын орлогоос 31,882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Х*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 63,765 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х*******агаас 31,882 төгрөгийг, улсын орлогоос 31,882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Х*******а нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ      Б.УРАНЗАЯА