2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/01100

 

 

 

 

 

 

 

 

 

   2026          01           19

   191/ШШ2026/01100

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* хаягт оршин суух *******гийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: *******,*******, хаягт байрлах******* /рд:/-д холбогдох

 

            33,052,539 төгрөг гаргуулах, 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т., хариуцагчийн төлөөлөгч М., хариуцагчийн өмгөөлөгч Ц., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.

2025 оны 03 сарын 01 -ний өдрөөс эхлэн цалин хөлсийг олгоогүй буюу 6 сарын хугацаанд холбогдох сарын дундаж цалин хөлснөөс тооцсон 6 сарын ажилд холбогдох 26,654,868 төгрөг, цалин хөлсийг олгоогүй алданги 6,397,671 төгрөг, нийт 33,052,539 төгрөгийг иас гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх шаардлага;

Процессын зарим асуудал:

1.      2025 оны 3 сарын 1-ны цалинг минь олгоогүй болохыг мэдсэн, цаашлаад 2025 оны 3 сарын 18-нд хичээлүүдийг минь системээр цуцалсан тул хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 90 хоногийн дотор буюу 2025 оны 5 сарын 28-нд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, хорооноос 2025 оны 6 сарын 20-нд хуралдаж шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн.

2.      Гурван талт хорооны шийдвэрийг 2025 оны 7 сарын 7-нд гардаж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор буюу 2025 оны 7 сарын 18-ны өдөр харьяаллын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд тус шүүхийн 2025 оны 07 сарын 25-ны өдрийн 191/Ш32025/31178 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

3.      Уг шийдвэрийг 2025 оны наймдугаар сарын 6-нд хүлээн авсны дараа холбогдох үндэслэл, шаардлагыг тодорхой болгон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар гомдлоор үүсэх маргаан гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлтийн хамт шүүхэд ахин нэхэмжлэл гаргасан. Шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг бие даасан 3 нэхэмжлэлийн шаардлага бүрд төлөх тухай үндэслэл заан нэхэмжлэлийг хүлээн авахаас ахин татгалзсан байдаг.

4.      Ингээд 2025 оны Наймдугаар сарын 19-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн гурван шаардлагын хүрээнд тусад нь төлсөн болов ч хоёр дахь шаардлага болох даалгах нэхэмжлэл тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг 2025 оны наймдугаар сарын 26 -ны өдрийн захирамжаар мөн татгалзсан.

5.      Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, Улсын тэмдэгтийн хураамжийг (328,414₮+70,200₮) шинэчлэн төлж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл:

2125 оны 3-р сарын 18-ны өдөр -ийн ШУС-ийн захиргаа ийн тэнхимийн профессор Л.******* миний зааж байсан хичээлүүдийг миний зөвшөөрөлгүй -ийн СиСи системээр цуцалсан. Ингээд миний хичээлийг сонгосон байсан -ийн ахисан түвшний оюутнуудын бүртгэл хаагдсан ч -ийн ШУС-ийн захиргаатай үүссэн үл ойлголцлоос үл шалтгаалан хичээлээ цахимаар үргэлжлүүлэн заасан. -ийн захиргаанаас ажлаас халсан тушаал, сахилгын шийтгэл оногдуулсан баримт гараагүй. Ингээд 2025 оны 3 сарын 01-ны өдөр миний 2025 оны 2 сард ажилласан цалинг олгоогүй буюу шилжүүлээгүй байсан. Үүнээс хойш миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж буй болов ч өдийг хүртэл цалинг минь олгоогүй, хичээл зааж байсан оюутнуудын хичээлийг албадан цуцалж, өөр хичээл тавьсан байсан.

Их сургуулийн багшийн хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэхээр тохирсон үүрэг нь өөрийн онцлогтой байдаг. Энэ нь -ийн багш, профессорын хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлсон гурван үндсэн ажил нь А, Б, В цаг тооцох тухай юм.

А цаг - тухайн хичээлийн жил заах ёстой хичээлийн кредит цаг

Б цаг - тухайн хичээлийн жил гүйцэтгэх ёстой эрдэм шинжилгээний кредит цаг

В цаг - тухайн хичээлийн жил оролцох ёстой нийгмийн ажил

Албан тушаалын

зэрэглэл

Сургалт

“А”

Эрдэм шинжилгээ

“Б”

Бусад ажил “В”

Нийт

Профессор

12

10

4

26

Би бээр -ийн профессорын ажлаа биечлэн гүйцэтгэж, А цагт хамаарах сургалтын үйл ажиллагааг өөрийн биеэр тасралтгүй гүйцэтгэж, “ажил, үүргээ” бүрэн дүүрэн биелүүлж байгаа болно. -тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний “1.3, “-д профессор багш ажиллуулах журам” (9.4.), “-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам” (5.4.) ёсоор -ийн профессор, багш нар ажлын байр нь “албан тушаалын зэрэглэлээс хамаарч хичээлийн жилд багшийн гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ болон бусад ажил багц цагийн хэмжээтэй” гээд профессорын Сургалтын “А” цаг 12, эрдэм шинжилгээ “Б” цаг 10, бусад ажил “В” цаг 4, нийт багадаа 26 багц цаг байх ёстой гэж тогтоосон.

 

Миний бие дээрх журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан профессорын “ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийг” бүрэн дүүрэн гүйцэтгэж байгаа. Миний бие 2023-2024 оны хичээлийн жил 5 өөр хичээл цахимаар зааж, профессорын хувьд гүйцэтгэх сургалтын “А” цаг 12 багц цаг байхаас 13.5-ыг, эрдэм шинжилгээ “Б” цаг 10 багц цаг байхаас 94.5-ыг, бусад ажил 4 байхаас 5.5 цаг биелүүлж тооцуулсан байна. Суралцагчдын сэтгэл хангамжийн үнэлгээ 4.53, 4.95, 4.97, 5.0 байсан. 2024-2025 оны хичээлийн жилд тус бүр 3 багц цаг бүхий 4 өөр хичээл зааж буй нь миний гүйцэтгэвэл зохих сургалтын А-д хамаарах 12 багц цаг болно. Мөн энэ жилийн хувьд Б болон В цагт тооцох ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байна.

Миний бие нэг ч удаа хичээлээс хоцорч, эсвэл хичээлийг эрт тарааж, эсвэл тасалж байгаагүй. Харин миний хичээл илүү цагаар үргэлжлэх нь түгээмэл байдаг. Тиймээс миний бие хичээлээ биечлэн зааж, -ийн журам болон хөдөлмөрийн гэрээний “1.3-д дурдсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргээ” буюу “гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ болон бусад ажлаа” бүрэн дүүрэн биелүүлж байгаа болно.

Гэтэл -ийн Шинжлэх ухааны сургуулийн удирдлагын зүгээс миний хөдөлмөрийн гэрээгээр заасан үндсэн ажил үүргээ биелүүлэх боломжгүй болгох, цаашлаад хуульд заасан үндэслэлгүйгээр цалин хөлсийг маань олгохгүй байгаа нь Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, - ийн сургалтын үйл ажиллагааны журам, -д профессор багш ажиллуулах журам, -тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус дараах байдлаар зөрчиж байна.

1.                   2025 оны 3-р сарын 18-ны өдөр -ийн ШУС-ийн захиргаа и ийн тэнхимийн профессор Л.******* миний зааж буй хичээлүүдийг надад мэдэгдэлгүйгээр цуцалсан нь -ийн үндсэн үйл ажиллагаа, нэр төрд халдсан, Дээд боловсролын тухай хууль (5.1.1, 13.1.6, 13.1.7.), -ийн сургалтын үйл ажиллагааны журам (4.1.2)-г,

2.                   -аас ямар нэг хууль ёсны шийдвэргүйгээр миний 2025 оны 3-р сараас хойш цалинг одоо болтол тавиагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль (104.7.) зөрчсөн болохыг,

3.                   Миний бие 2024.10.01-д ШУС-ийн захиргаанд гаргасан тайлбартаа зайны цахим сургалт нь -ийн сургалтын нэг үндсэн хэлбэр, магистр, докторын сургалтын голлох арга төдийгүй, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, -ийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зүйлгүйг цохон тэмдэглэсэн. Хөдөлмөрийн тухай хууль нь гэрээсээ болон зайнаас ажиллах хувилбарыг хуульчилсан бөгөөд энэ нь -ийн хөдөлмөрийн дотоод журмаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

4.                   , нар намайг үндсэн бус харин цагийн багшаар ажиллаж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахыг санал болгосон нь хөдөлмөрийн тухай хууль (59.3.)-ийг зөрчсөн.

Иймд Шүүхийн хүчин төгөлдөр, эсвэл Хөдөлмөрийн хуульд нийцсэн үндэслэл, шийдвэргүйгээр миний 2025 оны 3 сараас хойш ажилласан холбогдох цалинг одоо болтол тавиагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн “104.7. Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн нөхцөл байдал үүссэн байна.

Миний бие 2024 оны 11 болон 12 сар, 2025 оны 1 болон 2 саруудад дунджаар 5,577,500 төгрөгийн цалин бодогдож, үүнээс холбогдох татвар, НДШ-г төлөөд, гарт олгох цалин 4,442,478 төгрөгийн цалин авч байсан. Миний үндсэн цалин нь төрийн үйлчилгээний албаны ТҮМБ-8, IV, V шатлалыг докторын цолны нэмэгдлийн хамт тооцдогтой холбоотой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-д зааснаар цалин хөлсийг олгоогүй хугацаа хэтэрсэн хоног тутам олгох ёстой цалин хөлсний 0.3 хувьтай тэнцэх алданги тооцох эрхтэй. Өдгөө 2025 оны 2 сард ажилласан цалинг минь тухайн оны 3 сарын 1-нд олгох ёстой байснаас тооцож үзвэл гар дээр авах ёстой байсан дүнд холбогдох алдангийг доорх хүснэгтээр тооцож гаргав.

Он, сар

Сарын гарт олгох байсан цалин хөлс

Алданги тооцох хоног ба хувь

Алдангийн дүн

2025 оны 3 дугаар сар

4,442,478

155*0.3=46.5%

2,065,752

2025 оны 4 дугаар сар

4,442,478

125*0.3=37.5%

1,665,929

2025 оны 5 дугаар сар

4,442,478

95*0.3=28.5%

1,266,610

2025 оны 6 дугаар сар

4,442,478

65*0.3=19.5%

866,283

2025 оны 7 дугаар сар

4,442,478

35*0.3=10.5%

466,460

2025 оны 8 дугаар сар

4,442,478

5*0.3%=1.5%

66,637

Дүн

26,654,868

 

6,397,671

 

Ийм учир (1) 2025 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн олгох ёстой байсан цалин хөлсийг олгоогүй буюу 6 сарын ажилд холбогдох 26,654,868төгрөг, цалин хөлсийг олгоогүй алданги 6,397,671 төгрөг, нийт 33,052,539 төгрөгийг Монгол Улсын Их сургуулиас гаргуулах, (2) нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичил хийхийг даалгах нэхэмжлэлийг тус тус шийдвэрлэж өгнө үү.

 

1.1.             ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” 2025.10.31-ны өдрийн Б/610 тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Л.Мөнх- Эрдэнийг ажилд эгүүлэн тогтоолгох, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх шаардлага;

2025.11,14-ны өдөр -ийн Нийгмийн ухааны сургуулийн захирлын туслах З.Мичидмаагийн [email protected] хаягаас нэхэмжлэгч ийн [email protected] хаягт ирүүлсэн цахим шуудан, түүнд хавсаргасан “ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” 2025.10.31-ны өдрийн Б/610 тушаал нь шүүхэд хөдөлмөрийн маргаан үүсгэснээс хойш гарсан. Ингээд 2025.12.12-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, улмаар холбогдох шийдвэрийг хүлээн авсан (шийдвэрийг эх хувиар хавсаргав).

Түүнчлэн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйл [Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх]-ийн 41,5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154, 158-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангасан тул энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, үүссэн иргэний хэрэгт нэгтгэн шийдвэрлэж өгнө үү.

 

1.2.             Ажилласан хугацааны цалинд 33,052,539 төгрөг гаргуулна. Тушаалыг хүчингүй болгож, ажил эгүүлэн тогтоогоод ажилгүй байсан хугацаан цалин гаргуулаад, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгана.

Ажил үүргийг зайнаас давуулан гүйцэтгэж байсан юм. Хариуцагч нь зайнаас ажиллах зөвшөөрөл олгосон талаар баримт хэрэгт авагдсан байдаг. 2023 оны 11 сард ажилд авсан. Хэргийн 44-т байгаа тайлбарт нэхэмжлэгчийн хичээлийг цахимаар заах боломжийг нь олгосон гэдэг. 2024 оны хавар намар зайнаас ажиллах зөвшөөрлийг авсан. Энэ талаар хариуцагч хариу тайлбартаа бичсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны байршлыг тодорхой заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд байршил гэдэг нь гол нөхцөл болж орж ирсэн байдаг. Хариуцагчийн дотоод журмаар цахимаар хичээл заах нь үндсэн үйл ажиллагааны нэг хэлбэр гэсэн байдаг. 1,5 жил зайнаас хичээл заасан. Хөдөлмөрийн харилцаа нь зайнаас ажиллах болсон. Хэргийн 175-д гэрч нь цахимаар хичээл заах боломжтой гэж хэлсэн байдаг. Цар тахлаас хойш энэ практик тогтсон. 2025.3.18-нд хариуцагч хичээлийг хүчээр цуцалсан. 3 сарын 1-с цалин олгоогүй. 18-нд хичээлийг цуцалсан байсан юм. Оюутнууд энэ талаар гомдол гаргасан. Оюутнууд нэхэмжлэгчээр хичээл заалгахыг шаардсан байдаг. Цахим хичээл нь аль аль талд нь нийцсэн байсан. Иргэний хуулийн 198.6-д зааснаар хөдөлмөрийн гэрээг тайлбарлана. Хөдөлмөрийн гэрээ нь зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээний шинжийг агуулсан эсэх юм. Зайнаас ажиллах шинж тогтсон байсан. Бараг 2 жил болсон. Сургалтын дүрмийн 4.1-д цахимаар хичээл орж болох талаар заасан байдаг. Хариуцагч нь А, Б, В цаг гэсэн үндсэн үүрэг байдаг. Нийт 26 цагийг багш биелүүлсэн байх талаар заасан. 2024 онд бүтэн ажиллахдаа энэ цагаа бүрэн гүйцэтгэсэн талаар хэргийн 150-152-д энэ талаар баримтууд авагдсан. Профессор багшид энэ талаар шаардлага тавигддаг. Нэхэмжлэгч нь энэ хугацаанд эрдэм судалгааны ажлаа олон дахин давуулан биелүүлсэн. 2023-2024 онд цалингаа бүтэн аваад явж байсан. Ажлаа давуулан биелүүлсэн эрдэм шинжилгээний судлаач багш юм. Маргаан нь тусдаа гээд хичээлээ заагаад явж байсан юм. 2025 онд хичээл эхлэхэд хичээлийг нь тавьсан байсан. Хичээл ороод явж байхад хичээлийг цуцалсан боловч хичээлээ заагаад явж байсан. Энэ хугацаанд ямар нэг зөрчил үүсэж байгаагүй юм. 2025.3.1-с хойш хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байхад цалингаа авах эрхтэй байсан юм. Хөдөлмөрийн гэрээ 2025.11.14-н хүртэл хүчин төгөлдөр байсан юм. Энэ өдөр чөлөөлөх тушаал гарсан. 2025 оны 4, 5 сард ажлын байранд ирэх талаар мэдэгдэл явуулсан. Энэ талаар хариу өгсөн. Энд ажил үүргээ бүрэн биелүүлсэн талаар хариу хүргүүлж байсан юм. Дээд шүүхийн тайлбарт ажлаас чөлөөлөөгүй боловч ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол цалин олгоно гэж заасан. Нэхэмжлэгч нь 6 сарын цалинг алдангийн хамт шаардаж байгаа юм.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй юм. Гэтэл чөлөөлсөн тушаал гарсан бөгөөд бид 11 сарын 14-нд цахимаар хүлээн авсан. Үүнээс өмнө сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй юм. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэг. Ноцтой зөрчил гэдгийг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байх ёстой. Хөдөлмөрийн гэрээний 4.4.3-т ноцтой зөрчлийн дурдсан байдаг. Энд хичээл таслах талаар заасан байдаг. Хуваарьт хичээлээ 3-с дээш удаа тасалсан юм уу. Үйл ажиллагааг алдагдуулсан юм уу. Хичээл цуцалснаар хичээлийн үйл ажиллагааг хариуцагч өөрөө алдагдуулсан. Харин нэхэмжлэгч нь хичээлээ заагаад явж байсан. Мөн ажилтны эрхийг хэт дордуулж ноцтой зөрчлийг тогтоох ёсгүй. Нэхэмжлэгч хичээлээс хоцорсон, тасалсан зүйлгүй. Сургалтын үйл ажиллагааг алдагдуулж байгаагүй юм. Хариуцагч нь А, Б, В цагийн алийг дутуу гэдгийг хэлдэггүй. Иймд тушаал нь 80.1.4-т заасныг хангахгүй байна. 2 том ном хэвлүүлж 164 цагаар үнэлэгдсэн байдаг. 2025 оны 4, 5 сард мэдэгдэл хүргүүлсэн боловч 3 сард хичээлийг нь цуцалсан юм. Тушаал дээр байгаа баримтууд нь нотлогдоогүй байна.

Зайнаас ажиллах хүсэлтийг 2 удаа өгсөн бөгөөд талууд албан ёсоор гэрээний хэлбэрт оруулаагүй. 2025 оны 4 сарын мэдэгдлээр ирээд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж цагийн багшаар ажиллах талаар заасан байдаг. Зөвшөөрөл, чөлөө олгосон баримт байхгүй гэв.

 

2.                   Хариуцагчийн төлөөлөгч М. нь шүүхэд, тэрээр болон өмгөөлөгч Ц., Б. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ийн нэхэмжлэлтэй д холбогдуулан гаргасан “2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоогүй цалин хөлс, алданги нийт 33,052,539 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэг. Л.*******д 2015-2018 он хүртэлх чөлөө олгож байсан тухайд:

Монгол улсын их сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/383 дугаартай тушаалаар Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын и, ийн тэнхимийн профессор Л.*******д ******* Макс Планкийн институтийн ийн хүрээлэнд зочин судлаачаар ажиллахад 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож байсан. Тус чөлөөний хугацааг Монгол улсын их сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар 1 жилийн, Монгол улсын их сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/635 дугаартай тушаалаар жилийн хугацааг тус тус сунгаж чөлөө олгосон.

Дээрх чөлөөний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Гэтэл Л.******* өөрийнхөө чөлөөний хугацаа дууссаныг мэдсээр байж ажилдаа эргэн ирж ороогүй. Улмаар 5 жилийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сард тухайн үеийн Монгол улсын их сургуулийн ректор ид “Археологи-антропологийн тэнхимд профессороор тушаал гаргаж өгөх" ийг хүссэн хувийн өргөдөл гаргасан. Тухайн үед Монгол улсын их сургуулийн ректор нь хүсэлтийг хүлээн авч, сонгон шалгаруулалтгүй, Археологи-антропологийн тэнхим болон Захиргааны зөвлөлийн шийдвэргүйгээр Шинжлэх ухааны сургуулийн захиралд тусгай цохолт хийж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн Б/178 дугаартай тушаалаар ийг Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Археологи-антропологийн тэнхимийн профессорын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Хоёр. Л.******* дахин чөлөө авах хүсэлт түүний процессын тухайд:

Л.******* нь Археологи-антропологийн тэнхимийн профессорын албан тушаалд томилогдсоноос хойш 1 сарын дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тэнхимийн эрхлэгч ад цахим шуудангаар “Герман явах боллоо. Хоёрдугаар улирал эхлэхээр ирье гэж бодож байна. Үлдэж байгаа 2 долоо хоногийн хичээлийг Teams-ээр орохоор болсон” гэсэн е-майл бичээд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад амьдарч байгаа гэр бүл рүүгээ явсан байна. Тодруулбал, Л.Мөнх-эрдэнэ профессорын албан тушаалд дахин томилогдож, ажлын байрандаа 1 сарын хугацаатай ажилласны дараа ажлын байраа орхиж, улмаар дахин 2023 оны 12 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улс руу явснаас хойш өнөөдрийг хүртэл Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрандаа ажиллах Археологи-антропологийн тэнхимийн профессорын албан тушаалын ажлын байрандаа биечлэн ирж ажиллаагүй, тэнхимийн хичээлийг биечлэн хичээл заагаагүй, тэнхимийн үйл ажиллагаанд биечлэн оролцоогүй.

Л.******* 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сар хүртэл ******* Макс Планкийн институтийн ийн хүрээлэнд зочин судлаачаар ажиллаж байгаа гэх шалтгаанаар 8 жил ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын и, ийн тэнхимийн профессорын албан тушаалын ажлын байранд биечлэн ирж, ажиллаагүй. Гэтэл Л.*******д 3 жилийн хугацаатай захиргааны чөлөө олгосон шийдвэр гарснаас бусад хугацаанд ажил олгогчоос албан ёсны чөлөө олгосон шийдвэр гараагүй болно. Сүүлийн 10 жилийн хугацаанд Л.******* нь зөвхөн 1 сар л ажпын байрандаа биечлэн ажилласан.

Шинжлэх ухааны сургуулийн захиргаа болон тэнхимийн зүгээс сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс 2023-2024 оны бүтэн хичээлийн жил, мөн 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд ийн заах хичээлийг өөрийн нь хүсэлтийн дагуу цахимаар хэлбэрээр орохыг нь зөвшөөрч боломжийг олгосон.

ийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд дахиж Л.******* багшид “”, “” хичээлүүдийг заалгуулахаар зохих журмын дагуу хуваарилсан. Тиймээс Л.*******д 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр и, ийн тэнхимийн эрхлэгч аас “2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд ажил үүргийг ажлын байр (и, ийн тэнхим)-д биечлэн ирж гүйцэтгэх, бакалаврын хичээл заах, хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулах тухай” мэдэгдлийг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Шинжлэх ухааны сургуулийн захирал эс цахим шуудангаар “ажлын байрандаа биечлэн ирж ажиллах тухай” мэдэгдлийг тус тус өгсөн боловч ажлын байрандаа биечлэн ирж ажил үүргээ гүйцэтгээгүй, бакалаврын хичээл заагаагүй, Хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулаагүй.

Мөн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ийн Шинжлэх ухааны сургуулийн “Л.******* таныг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ийн Шинжлэх ухааны сургуулийн ажлын байрандаа биечлэн ажиллаж, цагийн тооцооны хуудсанд ажлын цагийн бүртгэл баталгаажсан тохиолдолд гүйцэтгэлийг үндэслэн цалинг бүрэн олгох, дээрх хугацаанд ирж ажиллаагүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлийг албан ёсоор хүргүүлж байна.” гэсэн мэдэгдлийг өгсөн боловч ажлын байрандаа огт ирээгүй болно. Л.******* ажил олгогчоос өгсөн удаа дараагийн мэдэгдлийн дагуу Монгол улсын их сургуулийн ажлын байрандаа хүрэлцэн ирээгүй тул Шинжлэх ухааны сургуулийн захиргаанаас 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд Л.Мөнх- Эрдэнэ багшийн бакалаврын болон ахисан түвшинд танхимаар орох байсан хичээлүүдийг цуцалж, тус хичээлийг сонгосон оюутнуудыг өөр хичээл сонгох, суралцах боломжийг хангаж шийдвэрлэсэн. Ажилдаа эргэн ирж ороогүй ийн цалин хөлсийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс түр зогсоосон.

Л.******* багшийн хичээлийг сонгосон суралцагч О., , Б., Г. нар өөр хичээл сонгон судалсан бөгөөд Б., Д. нар өөр хичээл сонгоогүй байна. Суралцагчийн суралцах тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх, эрхийг хамгаалах нь ийн үндсэн чиг үүрэг тул суралцах явцад гарсан асуудлыг түргэн шуурхай зохих журмын дагуу шийдвэрлэх ёстой. Тиймээс Л.******* багш сургуульдаа ирж танхимын хичээл заагаагүй тул хичээлийг цуцалж, суралцагч нарт дахин хичээл сонгох эрхийг нь нээж өгсөн. “-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-д багш зөвхөн цахимаар ахисан түвшний хичээл зааж профессор багшийн 100 хувийн цалинг авах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй. Тус сургуульд хичээлээ зайнаас, цахимаар, гэрээсээ заах нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа багш (профессор) огт байхгүй болно.

Гурав. ийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухайд:

ийн хэмжээнд нийт 646 багш ажиллаж байгаа бөгөөд үүнээс 420 багш нь докторын зэрэг хамгаалсан. ийн профессорын албан тушаалд нийт 84 багш ажиллаж байна. Эдгээр 84 профессорын 20 нь профессор цолтой, 46 нь дэд профессор цолтой. Харин Л.Мөнх-эрдэнэ багшийн хувьд профессорын албан тушаалд ажиллаж байсан хэдий ч тэрээр эрдмийн цолгүй, докторын зэрэг хамгаалсан багш. Л.******* бусад багш нараас илүү давуу эрх удаа дараа эдлэхгүй харин тэгш эрх, үүрэгтэй юм.

ийн үндсэн орон тоонд ажилладаг багш нар ажлын байрандаа биечлэн байж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцсоны үндсэн дээр цалин хөлсийг бүрэн авах эрх нээгддэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг” хэлнэ гэж тодорхойлсон. Мөн ийн Хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийн 22.6-дахь хэсэгт “Багш ажилтны цалинг цаг бүртгэлийн тайланд үндэслэн сар бүрийн 08, 23-ний өдөр олгоно.” гэж, мөн энэхүү журмын 4.1.6-д ажил олгогч “үндсэн багш (цаашид “багш” гэх), ажилтны ажлын цаг ашиглалтад хяналт тавих” эрхтэй гэж тус тус заасан. Иймд бүрэлдэхүүн сургууль, тэнхим нь багшийн цаг ашиглалтад хяналт тавьж, цагийн тооцооны хуудсанд багшийн ажлын цаг баталгаажсан тохиолдолд цалинг олгодог.

ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журамд зааснаар ийн багш нь “сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээ” гэсэн үндсэн гурван төрлийн ажил, үүргийг бүрэн гүйцэтгэхээс гадна тэнхимээс зохион байгуулж буй хурал, зөвлөгөөн, уулзалт зэрэг бүхий л үйл ажиллагаанд биечлэн оролцож ажиллах үүрэгтэй.

Л.******* нь 2024 оны 9 дүгээр сараас 2025 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны үндсэн багшийн ажлын гүйцэтгэлийн тооцоогоо хийгээгүй тул түүнд олгосон цалин хөлсийг нөхөн буцаан гаргуулж д учирсан хохирлыг барагдуулахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргана.

Иймд өнөөдрийг хүртэл Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байранд хүрэлцэн ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй ийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.1.             Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 2015.10.20-ны тушаалаар Герман улсад судлаачаар ажиллахаар чөлөө аваад дахин сунгасан. 2018 онд чөлөөний хугацаа дуусах байсан. Гэтэл ажилдаа эргэж ирээгүй. Улмаар ректорт өргөдөл өгөөд цохолтоор багшийн ажилд орсон. 2023 оны 11 сард ажилдаа ороод тэнхимийн эрхлэгчид мэйл бичээд захиргаанд өргөдөл ч гаргалгүй ажлаа орхиж явсан. Ингэхдээ 2 сарын дараа буцаж ирнэ гэсэн боловч ирээгүй. Тэнхимийн ажил оролцоогүй. 2015-2023 онд ажлын байранд биечлэн ажиллаагүй. Энэ хугацаанд албан ёсны чөлөө олгогдоогүй байх сүүлийн 10 жилд 1 сар л ажлын байранд ажилласан. 2023-2024, 2025 намар цахимаар хичээл орохыг зөвшөөрсөн. Улмаар хичээл хуваарилсан. 2025 оны 1 сард тэнхимийн эрхлэгчээс, 2 сард захирлаас танхимаар ирж хичээл заах талаар шаардсан. Улмаар хичээлийг өөр багшид өгсөн. 3 сарын 1-нд магистрын хичээл эхлэхэд мөн адил ирээгүй тул тэнхим болон захиргаа хэлэлцээд 2 жил цахимаар ажиллахыг зөвшөөрсөн боловч ирж ажиллах талаар шаардлага биелүүлээгүй тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Үүний улмаас хичээл цуцлагдсан. Магистрын анги 5 оюутнаар дүүрэх тул 3 оюутан сонгосноор хичээл цуцлагдсан. Захиргаанаас 4 сарын 1-с ирж ажиллах талаар мэдэгдсэн боловч ирээгүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны байршлыг тэнхим гэж заасан байдаг.

 

2.2.             Эхний шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т зааснаар тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл цалин хөлсийг яаж тооцсон хуулийн аль заалтаар шаардаад байгаа нь тодорхойгүй. Үндсэн цалин, эсхүл нэмэгдэлтэй хамт нэхээд байгаа эсэх нь тодорхойгүй. Иймд 106-р хэрэг хэлэлцэх үед тогтоогдвол 117-р хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хөдөлмөрийн гэрээнд байршил заагаагүй гэж байна. Мөн зайнаас ажиллах шинжтэй гэж байна. Хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 68-д заасан зайнаас ажиллах гэрээ нь хөдөлмөрийн гэрээний нэг төрөл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 68.2-т зааснаар зайнаас ажиллах талаар зохицуулсан. Энд зайлшгүй тусгах зүйлийг заасан бөгөөд талууд энэ талаар гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн зайнаас ажиллах хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд энэ талаар шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл зайнаас ажиллахыг зөвшөөрөхийг даалгах шаардлага гаргаагүй. Дээд боловсролын хуулийн 16-д багшийн үүргийн талаар заасан байдаг. Нэхэмжлэгч нь хичээл заасан талаар л ярьж байна. Дотоод журмын 15.1-5 хүртэл ажлын цаг бүртгүүлэх талаар заасан. Хөдөлмөрийн гэрээний 3.2-т ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах талаар заасан байдаг. Нэхэмжлэгч нь шаардлагыг хүлээж авсан талаар маргахгүй гэсэн. Иймд дээд боловсролын хуулийн 19-д заасан үүргээ биелүүлээгүй. Энд зааснаар хичээлийг ямар хэлбэрээр заах эрхийг сургуульд олгосон юм. Нэхэмжлэгч нь хичээл цахимаар заах талаарх тайлбартаа өөрийн хүүхэд, оюутан дуртай байгаа болон зочин багш гэсэн байдаг. Эдгээр үндэслэл нь хуульд харшилж байгаа юм. Багш тэгш харьцах ёстой. Хуульд заасан шаардлага хүргүүлж байхад хууль бусаар татгалзсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн зааврыг дагах байсан. 2023 оны 11 сарын тушаалд зайснаар ажиллахыг зөвшөөрсөн зүйл байхгүй юм. Хэргийн 114 талд энэ тушаал байгаа юм. Ажлын байр хадгалагдаж байгаад үргэлжлүүлэн ажиллуулсан тушаал бөгөөд зайнаас ажиллахыг зөвшөөрсөн зүйл байхгүй юм. Хичээлийг цахимаар заахыг зөвшөөрсөн боловч бусад агуулгаар хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-д зааснаар шаардлага, үндэслэл тодорхой байх ёстой. Гэтэл нэмэгдүүлсэн шаардлага ямар үндэслэлээр тушаалыг зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарлаагүй. Үндэслэл дээрээ урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хийсэн тул хүлээн авна уу гэсэн. Хэргийн 178-д өмнө нь гаргасан нэмэгдүүлсэн шаардлага байдаг. Сүүлд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага дээр тушаалыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг тайлбарлаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.5, 6-г тушаалын үндэслэл болгосон. Хөдөлмөрийн гэрээгээр хичээл бүхий 3 өдөр ажил тасалсан гэж ойлгоно. Ажлын байранд биечлэн ирэх үүргээ биелүүлээгүй тул шууд цуцлах ноцтой зөрчлөөр чөлөөлсөн. Дотоод журмын 5-д ажилтны үүргийг заасан. Энд байгууллагын үндсэн үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрч бол нэг л хичээлд суусан гэдэг оюутан юм. Ганц хүний мэдрэмжээр ажил олгогчийн шийдвэрийг үгүйсгэж болохгүй. Оюунтан ямар байдлаар багш ажилласныг мэдэхгүй юм. Мөн төлбөрийн буцаалтыг олгосон байхад сайн дураараа хичээл орсон байдаг. Үүнийг мэдсээр байж хичээл заасан, хичээлд оролцсон нь хамааралгүй. 2023 оны 11-12 сард ажиллаад 2 сараар явна гэсэн боловч эргэж ирээгүй.

 

2.3.             Нэхэмжлэгч нь ажлаа давуулан гүйцэтгэсэн гэж байна. Сургалтын журмын 4-т хичээлийн жил нь намар, хаврын гэж байдаг. Энэ нь нэгдсэн төлөвлөгөөтэй холбоотой хичээлийн хуваарь гардаг. Бакалаврын хичээл 2 сард, магистрын хичээл 3 сард эхэлдэг. Танхимын эрхлэгчээс шаардлага хүргүүлсэн талаар нэхэмжлэгч маргаагүй гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх11-13/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 31178 дугаар, мөн оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 34030 дугаар, 26-ны өдрийн 35225 дугаар захирамжуудын хуулбар /хх21-27, 28-29, 30-31/, -н ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Б/610 дугаар тушаал /хх208-209/,

3б. Хариуцагчаас: 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх61-68/, -н ректорын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/388 дугаар тушаалын хуулбар /хх69-70/, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх71-96/, -н эрдмийн зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоол, түүний хавсралтын хуулбар /хх97-113/, -н захирлын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/718 дугаар тушаалын хуулбар /хх114/, -н ректорын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/193 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар /хх115-144/, -н Шинжлэх ухааны сургуулийнх 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 7/950 дугаар албан тоот /хх145/, цалингийн тодорхойлолт /хх146/, -н 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 2/2714 дүгээр албан тоот /хх147/, хичээлийн төлөвлөгөө /хх148-149/, нийгмийн ухааны салбарын эрдмийн  зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх150-160/, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх210-212/, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /хх222-223/, -н Шинжлэх ухааны сургуулийн захиргааны зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлын 10 дугаар тэмдэглэлийн хуулбар /хх224-227/, суралцагчдын хүсэлтийн хуулбар /хх228-231/, цуцалсан хичээлийн төлбөрийн шимтгэл буцаах тухай /хх232-240/, -н захирлын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар /хх241, 2хх1-37/, -н 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/1270 дугаар албан тоотын хуулбар /2хх38-40/,

3.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Д.ыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх173-177/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 4,473,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Л.******* нь 2025 оны 03 дугаар сараас 08 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны 6 сарын цалинд 26,654,868 төгрөг, алданги 6,397,671 төгрөг, нийт 33,052,539 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Монгол улсын их сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

 

3.                   Хариуцагч нь зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхиж явсан, зайнаас ажиллах зөвшөөрөл олгоогүй, шаардлага тавьсан боловч ажлын байранд ирж хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хичээлийг цуцалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4.                   Монгол улсын их сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/718 дугаар “үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаал, мөн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад профессор багшийн албан тушаалд ажиллаж байсан нь тогтоогдож байна. /хх114, 61-67/

Хэргийн 146 дугаар талд авагдсан цалингийн тодорхойлолтоос үзэхэд 2025 оны 02 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд цалин олгогджээ.

Зохигч нэхэмжлэгчийг 2023 оноос хойш Монгол улсад ирж хариуцагч сургуулийн хичээлийн танхимд хичээл заагаагүй үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь зайнаас сургалт явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гараагүй гэж маргасан. Гэвч дээрх цалингийн тодорхойлолтоос үзэхэд цалин олгож байснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг зайнаас хичээл заахыг зөвшөөрч, улмаар цалин олгож байсан гэж үзэхээр байна.

Гэрч Д. нь түүний сонгон суралцаж байсан нэхэмжлэгчийн заах хичээлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс цуцалсан гэж мэдэгдсэн талаар мэдүүлсэн бөгөөд эдгээр үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй. /хх173-177/

 

5.                   Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалин олгоогүйтэй холбоотой гомдол гаргасан болох нь тус хорооны мөн оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар тэмдэглэл/шийдвэрээр тогтоогдсон. /хх11/

Улмаар нэхэмжлэгч нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр болон 19-ны өдөр шүүхэд цалин олгоогүйтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 31178 дугаар, мөн оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 34030 дугаар, 26-ны өдрийн 35225 дугаар захирамжуудаар тогтоогдож байна. /хх21-31/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8-д заасан хугацааг хэтрүүлээгүй.

 

6.                   Гэрч Д. нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтэй түүний сонгосон нэхэмжлэгчийн заах /зааж байсан/ хичээл нь долоо хоногийн баасан гаригт хичээллэдэг байсан талаар тайлбарласан. /хх173-177/

Энэхүү тайлбараар 2025 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хугацаанд баасан гариг 2 байгаа тул 2 удаа хичээл заагдсан гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байна.

Гэвч дээрх хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд багшийн цалин нь А, Б, В гэж үнэлэгдэх бөгөөд энэхүү үнэлгээг гүйцэтгэсэн бол хийснээр бус тогтмолоор олгогддог болох нь цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд нэгэнт хичээлийг баталсан, улмаар 2025 оны 01, 02 дугаар сард цалин олгосон, цаашлаад 03 дугаар сарын 18-ны өдөр хичээлийг цуцалсан тул энэ хүртэл хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч нь хичээлийг цуцлах өдөр хүртэл зайнаас ажиллахыг зөвшөөрч байжээ. Энэ хугацаанд хуанлийн хоногоор 12 ажлын өдөр байна. Цалингийн тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 02 дугаар сарын хооронд сар бүр 5,577,500 төгрөгийн цалин авч байжээ. Энэхүү дундаж цалинг ажлын 22.5 хоногоор тооцвол 1 ажлын өдөрт 247,889 төгрөгийн цалин авч байсан байна. Иймд 12 ажлын өдөрт 2,974,668 төгрөгийн цалин тооцогдоно.

Зохигч 2025 оны 03 дугаар сард цалин олгогдоогүй үйл баримтын талаар маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй юм. Энэхүү үндэслэлээр алдангийг тооцвол 1 хоногт 8,924 төгрөгийг алданги тооцогдож, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 168 хоног тул нийт 1,499,232 төгрөгийн алданги тооцогдож байна.

Дээрх үндэслэлээр ажилласан буюу хичээл заасан хугацааны цалин, түүний алдангид хариуцагчаас нийт 4,473,900 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

6.1.             Нэхэмжлэгч нь хичээл цуцлагдсан талаар маргаагүй тул цуцалснаас хойших хугацаанд цалин шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласнаар оюутны эрх, ашиг гэх үндэслэлээр өөрийн хүсэл зоригийн дагуу хичээл заасан гэх тайлбар нь хариуцагчаас цалин шаардах үндэслэл болохгүй. Түүнчлэн цалингийн тодорхойлолтоос үзэхэд 2024 оны 07, 08 дугаар сард цалин олгогдоогүй. Тодруулбал, тухайн саруудад оюутны амралттай холбогдуулан цалин тооцогддоггүй гэж үзэхээр байна. Иймд ажилласан хугацааны цалин гаргуулах шаардлагаас үлдэх хугацаанд шаардсан цалин, алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.                   Монгол улсын их сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Б/610 дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /хх208-209/

Нэхэмжлэгч нь энэхүү тушаалыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр цахимаар хүлээн авсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй. Улмаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалтай холбогдуулан гомдол гаргасан болох нь тус хорооны 26-ны өдрийн тэмдэглэл/шийдвэрээр тогтоогдсон. /хх210-212/

Энэхүү тэмдэглэл гарснаар нэхэмжлэгч нь 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлыг нэмэгдүүлсэн байх тул дээрх хуульд зааснаар гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй.

 

8.                   Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаж буй дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж, гаргасан зөрчлийн талаар дурдсан байх тул хэлбэрийн шаардлага хангаж байна.

Нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/718 дугаар тушаалаас үзэхэд нэхэмжлэгчийг зайнаас буюу цахимаар хичээл зааж ажиллах зөвшөөрөл олгогдоогүй. /хх114/

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хөдөлмөрийн гэрээнд зайнаас ажиллах талаар тусгагдаагүй, энэ талаар ямар нэг тушаал гараагүй боловч хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны байршил заагаагүй, өмнө нь практик тогтсон, энэ талаар хүсэлт гаргаж байсан тул зайнаас ажиллах боломжтой гэж маргаж байна.

Хөдөлмөрийн гэрээний 1.2-т ажлын байрны байршлыг , и, ийн тэнхим гэж заасан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны байршил заагдаагүй гэх тайлбар үндэслэлгүй. /хх61/

Цаашлаад зайнаас ажиллах хүсэлт гаргасан нь нэхэмжлэгчид цахимаар хичээл заах эрхийг шууд олгохгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д зааснаар ажилтан нь ажил олгогчийн удирдлагад хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ заасан газар, цаг хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2025 оны 04 болон 05 сард ажлын байранд ирэх талаар хариуцагч мэдэгдсэн бөгөөд ирээгүй талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, зохигч хэн аль нь нэхэмжлэгчийг 2023 оны 12 дугаар сараас хойших хугацаанд хичээлийн байранд хүрэлцэн ирж танхимаар хичээл заагаагүй үйл баримтын талаар маргаагүй. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан зөрчлийг тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийг ажил олгогчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу хөдөлмөрийн гэрээний 4.4.3.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлтэй байх тул өмнө эрхэлж байсан ажил, албан  тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй юм. Цаашлаад ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үр дагавар үүсэхгүй.

 

9.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн буюу гомдлоор хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.                   Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн    43.2.7-д зааснаар хариуцагч Монгол улсын их сургуулиас 4,473,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.******* олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,578,639 төгрөгт холбогдох хэсэг болон 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж бичилт хийлгэх тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 398,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156,732.40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД