| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/01404/И |
| Дугаар | 321/ШШ2026/00018 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 321/ШШ2026/00018
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ******* тоот, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******тоотод оршин суух, У*******гийн Д*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,039,518.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У******* овогтой Д******* нь 2023 оны 4 дугаар сарын 10-ны өдөр ХЭ СТГ/2023-108117 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 1,911,300.00 төгрөгийн зээлийг нэг сарын 2.78 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч У******* овогтой Д******* нь ХЭ-СТГ/2023-108117 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 665 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Иймд хариуцагч У******* овогтой Д******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 2,039,518.58 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...У******* овогтой Д******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч У.Д*******д холбогдуулан 1,177,208.25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Д******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, 2,039,518.58 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******ийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Уг захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,791 төгрөгийг, улсын орлогоос 23,791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Д*******д холбогдох 2,039,518.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Д*******гаас 23,791 төгрөгийг, улсын орлогоос 23,791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******