| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00423/И |
| Дугаар | 321/ШШ2025/00715 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 321/ШШ2025/00715
2025 10 27 321/ШШ2025/00715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ******* сумын *******р баг, Ө*******тийн *******Б тоотод оршин суух, Р******* овогт Т*******ын С*******р
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, Баянмөнхийн ******* тоотод оршин суух, Бн овогт Лмын Эр
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан хохирол малын үнэ 7,430,000 төгрөг, гэрийн үлдэгдэл төлбөр 400,000 төгрөг, малчны зээлийн үлдэгдэл 1,700,000 төгрөг нийт 9,530,000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Зр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Т.Эа
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Тр
Гэрч:О.Бг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.С*******р нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2019 оны 9 дүгээр сард хариуцагч Эраар малаа маллуулахаар тохирч ажлын хөлсөнд төлийн 50 хувийг өгөхөөр болж төллөх 99 эм хонь, 99 ямаа өгч, бид 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мал маллуулах гэрээ байгуулсан. 2020, 2021 онд малыг гэрээнд заасны дагуу өгч байсан ба 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ дуусаж манайх малаа авсан. Дахин 2022 оны 11 сард Эр нь манай малыг маллах талаар ярилцаж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллуулах гэрээ байгуулж, 90 эм хонь, 70 ямаа Эрт хүлээлгэн өгсөн. 2023 оны төл мал болох 35 хурга авахаас 5 төлөг өгсөн, 33 ишиг авахаас 5 борлон өгсөн, үлдэгдэл 30 төлөг, 28 борлонг өгөөгүй, 2024 оны малаас 29 хурга, 34 ишиг өгөх байснаас 20 хурга, 10 ишгийг өгч 9 хурга, 24 ишиг өгөөгүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.С*******р хувиараа олон жил мал маллаж байгаа Хэнтий аймгийн иргэн. 2022 оны 5 дугаар сард хариуцагч Л.Эр, түүний гэр бүлийн хүн Т.Эа нартай танилцаад малчин туслах малчны хоорондох хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг. Энэ нь ямар учиртай гэрээ вэ гэхээр 2 жилийн хугацаанд малаа маллуулж байгаад түүнийг малтай болгох зорилгоор малын үр төлийг 50, 50 хувиар 2 талдаа авахаар тохиролцсон. Уг гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 жилийн хугацаатайгаар байгуулж нэхэмжлэгч Т.С*******рын зүгээс хариуцагч Л.Эрт гэрээнд зааснаар 90 хонь, 70 ямаа гээд нийт 160 толгой мал өгч эдгээрээс гарсан төлийг 50 50 хувиар авахаар тохиролцож Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллахаар гэрээ байгуулсан. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс малын үр шим, төл, бүр үндсэн мал аа ч эргүүлж өгөөгүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлт тухайн үеийн зах зээлийн ханшаар малыг бодоод 7.430.000 төгрөгийн үнэ бүхий дүнтэй мөн гарсан төлтэй нь хамт өгөхөөр дүгнэлт гарсан. 2 дугаарт бол нэхэмжлэгч 9.530.000 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс шинжээчийн дүгнэлт болох 7.430.000 төгрөгийн дүн бүхий хөлсөөр ажиллах гэрээний малын үнэ, үлдсэн 1.700.000 төгрөг нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Л.Эрын хүсэлтээр нэхэмжлэгч Т.С*******р нь малчны зээл аваад өгөөч гэх хүсэлтийн дагуу туслах малчиндаа 3.000.000 төгрөгийн зээл авч өгсөн. Энэ талаар Хаан банкны зээлийн гэрээний баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс 3.000.000 төгрөгийг өгөхөөр хариуцагч Л.Эртай холбогдоход машинаа засаж байна гээд эхнэр Т.Эагаар дамжуулж нэхэмжлэгч Т.С*******р нь бэлнээр өгсөн. Мөн хариуцагч нар мал маллаад суурьшаад амьдрахдаа өөрсдийн гэсэн орон гэр байхгүй Батаа гэх айлынд амьдарч байх явцад нь Т.С*******р хуучин монгол гэрээ зээлээр өгсөн. Уг гэрийн хаалгагүй, хуучин бүрээс туургатай гэрийг өмчлөлд нь шилжүүлж өгөхдөө 400.000 төгрөг дутуу аваагүй. Энэ талаар болон малчны зээлтэй холбоотоо 2.100.000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байгаа бөгөөд энэ талаар гэрч асуулгах хүсэлт гаргасан. Хэрэгт туслах малчны гэрээ байгаа. Нийт 9.530.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шаардлагаа дэмжиж байгаа гэв.
2.Хариуцагч Л.Эр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. Т.С*******раас авсан гэрийн төлбөрийн үлдэгдэл 400.000 төгрөг болон малчны зээл хийлгүүлж авсан 1.7 сая төгрөгийн үлдэгдэл байсан нь үнэн. 2 жил дараалж зуд болсон. Бидний зүгээс Т.С*******р гуайгаас ивомек тариа, хивэгний мөнгө өг гэж хэлж байсан. Өвс тэжээлийн үнэ 17.000 төгрөгтэй байна 100 боодол өвс хэрэгтэй байна гэсэн чинь авч өгөхгүй гэж хэлсэн. Өөрөө зуд болох үеэр 20, 30 толгой мал ажиллаад явсан. Тэгээд 2 жилийн зудаар хэрэглэсэн өвс, тэжээлийн мөнгөндөө малчны зээлийн үлдэгдэл 1.700.000 сая төгрөг болон гэрийн 400.000 төгрөг нийт 2.1 сая төгрөгийг бид төлөхгүй гэдгээ хэлсэн. Цагаан сарын дараа ямар айхтар байсан билээ айл амьтан малгүй болсон байхад 700.000 800.000 төгрөгөөр өвс аваад 3 4 хоног малдаа өвс хаясан. Би чадлаараа байсан гэж үзэж байгаа. Тэгэхэд Т.С*******р тэр хооронд малаа нэг ч эргээгүй. Дараа нь ямааны ноолуурын үеэр ямаагаа сайн маллаа гэхийн оронд 1.700.000 төгрөгөө өгөөрэй гэхэд нь ийм аймар өвөл болсон болохоор өгч чадахгүй гэдгээ би амаараа хэлсэн. Миний хувьд айлд амьдарч байгаагүй би өөрөө 50.000 төгрөгийн түрээсийн гэртээ байж байгаад хөдөө гарсан. Манайх 4 жил Т.С*******р гуайн малыг малласан. Эхний жилд нь хана, тооно, баганагүй дан бүрээстэй хаалгагүй гэр авсан. Малын хувьд 160 толгой бог бүрэн бүтэн өгөөд 172 бог аваад явсан байдаг. Өөрөө хэрэглэсэн 13 толгой ямаа, 13 толгой төлөг 2023 онд авч яваад ахиад нэмээд 2023 оны 6 сард 1 сувай эм хонь, 5 ямаа, 6 төлөг гээд нийт 17 толгой мал авч явсан. 2023 онд нийт 29 бог амьдаар нь авч яваад 20 нь үлдсэн. 50 ямаа төллөнө гээд 25 ишиг өгөх байснаас 16 ишиг өгсөн. Эхнэр нь мэдэж байгаа манай ямаа сувайрсан байсан хаанаас гаргаж өгөхөв. 2023 онд 35 ишиг 13 борлон өгсөн. 2 жил дараалан зуд болсон өөрөө ч мэдэж байгаа. Би энэ хугацааны төлийн хувийг өгөх боломжгүй. Харин ч 160 толгой малаасаа өчнөөн хэрэглэсэн. Миний хувьд төлийг нь өгсөн гэж бодож байгаа. 160 толгой гэж байгаа боловч энэ нь дотроо төллөөд гарсан төл нь томорсон бас хөгшин малаа хэрэглээд 172 толгойг өөрөө авч явсан. 2 жилийн хугацаанд нэг ширхэг ч тэжээл өгч байгаагүй. Би 2 жилийн хугацаанд өгсөн тэжээлээ 25.000 төгрөгөөр нэг ширхгийг нь бодоод 15 шуудай хивгийн үнэ 375.000 төгрөг гэх зэргээр би энэ айлаас 5 сая гаран төгрөг авна гэсэн бодолтой байна. Хэрвээ өөрөө өвс тэжээл авчирдаг байсан бол би 2.100.000 төгрөгийг нь бол өгнө. Төлийн хувьд бол өгөхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл төлийг өгөөгүй биш өгсөн, хувиа хуваасан. Өчнөөн мал авч явсан. 160 толгой гэж байгаа 12 толгойг илүү авч явсан. Бүгд бүрэн бүтэн тарган цатгалан явсан байгаа. Манайх айлын гэрт бол байгаагүй. Дүүгийндээ малаа харуулж байгаад түрээсийн мал аваад түрээсийн гэртэй хөдөө гарсан байгаа. Тэр үед Т.С*******р гуай манайд дутуу Монгол гэр байгаа 1.200.000 төгрөгт аваарай гэхээр нь арай өндөр үнэтэй байна гээд 1 сая төгрөгт авсан байдаг. Ивомек тариаг жилдээ манайх 2, 3 удаа малаа таргалуулах гэж хийдэг. Т.С*******р гуай ганцхан удаа авч өгсөн байдаг. Миний хувьд 5.028.000 төгрөгийн өвс тэжээл, тариа, шатахууны үнэ нэхэмжилсэн байгаа гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна. Үүнд:
3.1 Ажил олгогч малчн болон мал маллах туслах малчны хоорондын гэрээ (хх-ийн 11-14 хуудас)
3.2 Нэхэмжлэгч Т.С*******рын нэр дээрх малын А дансны хуулга (хх-ийн 15-18 хуудас)
3.3 Нэхэмжлэгч Т.С*******рын нэр дээрх 5956206555 дугаартай дансны хуулга (хх-ийн 19 хуудас)
3.4 Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 20-27 хуудас)
4. Хариуцагч талаас хариу тайлбар өгсөн байна.
4.1.Мал хүлээлцсэн гэх дэвтрийн хуулбар (хх-ийн 55-59) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.С*******р нь хариуцагч Л.Эрт холбогдуулан өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол малын төлийн үнэ 7,430,000 төгрөг, гэрийн үнэ 400,000 төгрөг, зээл 1,700,000 төгрөг нийт 9,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага болох мал дутагдуулсан үнэ гаргуулах шаардлага нь гэм хорын хохиролд хамаарах юм.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.-д Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ мөн хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.4.-т заасан бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дээрх хуулийн зохицуулалтад хамаарах тул шүүгч хэргийг дангаар шийдвэрлэсэн болно.
Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
4.Нэхэмжлэгч Т.С*******р нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Л.Эраар малаа маллуулж, хөлсөнд нь түүнд төлийн 50 хувийг өгч, үлдэх төлөө би өөрөө авах ёстой гэж гэрээ байгуулсан боловч 2023 оны төл мал болох 35 хурга авахаас 5 төлөг өгсөн, 33 ишиг авахаас 5 борлон өгсөн, үлдэгдэл 30 төлөг, 28 борлонг өгөөгүй,
2024 оны малаас 29 хурга, 34 ишиг өгөх байснаас 20 хурга, 10 ишгийг өгч 9 хурга, 24 ишиг өгөөгүй тул хохирол 7,430,000 төгрөгийг гаргуулна, мөн надаас гэр худалдаж авсан түүний үлдэгдэл 400,000 төгрөгийг өгөөгүй, малчны зээл авахуулж 1,700,000 төгрөгийг өгөөгүй тул нийт 9,530,000 төгрөгийг гаргуулна.. гэж
Хариуцагч Л.Эр, түүний төлөөлөгч Т.Эа татгалзлын үндэслэлээ ... би энэ хүнээс мал маллахаар авсан нь үнэн хэдий ч буцаагаад 172 толгой мал хүлээлгэж өгсөн, мал хүлээн авсан гэж гарын үсэг зур гэхэд С*******р зураагүй, гэрийг 1,000,000 төгрөгөөр авсан гэхдээ 600,000 төгрөгийг нь өгсөн, үлдэх 400,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, малд эм тариа авч өгөх, хоол тэжээл авч өгсөн тул харин ч би нэхэмжлэгчээс авлагатай, би С*******раар малчны зээл авахуулаагүй, иймд нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй ... хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
5.Зохигч мал маллуулах гэрээний харилцаа үүссэн үйл баримтад маргаагүй, гагцхүү хэдэн тооны мал хүлээлгэн өгсөн эсэх, хариуцагч түүнийг хариуцах үндэслэлтэй эсэхэд маргажээ.
Нэг. Малын үнэ 7,430,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд
6.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т заасны дагуу хариуцагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, өөрт хохирол учирсан гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.С*******р нь өөрт учирсан хохирол болох малын үнэ, гэрээний үүргийг хариуцагч Л.Эраас шаардаж байна.
7.Зохигч мал маллуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ажил олгогч малчин болон мал маллах туслах малчны хоорондын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, нэхэмжлэгч Т.С*******раас 90 толгой хонь, 70 толгой ямаа нийт 160 толгой малыг хүлээн авсан харилцаанаас зохигчийн хооронд тодорхой хугацаанд мал маллаж цалин хөлс төлөх тохиролцоо хийгдэж, хэн алиных нь хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн тул тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
8.Шүүхийн хэлэлцүүлэгт тэдгээрийн гаргасан тайлбараар 160 толгой малыг хүлээн авсан, 172 толгой малыг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй.
9.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 359.2.-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж зааснаас үзвэл хариуцагч Л.Эр нь малыг маллах, төл хүлээн авах ажил үйлчилгээг, Т.С*******р нь хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр байна.
10.Тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний 4.3-т зааснаар төлийн 50 хувийг хариуцагч тал авахаар тохиролцжээ.
11.Тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ, хүсэл зоригийн илэрхийлэл нь эрх зүйн үр дагаварыг үүсгэх буюу нэхэмжлэгч Т.С*******р малаа хариулсныхаа хөлсийг хариуцагчид төлөх, хариуцагч Л.Эр нь малыг бүрэн хариуцах төлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх хариуцлагыг хүлээх үүргээр хязгаарлагдана.
12.Нэхэмжлэгч Т.С*******р нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг гэрээний үүргийн харилцаанаас үүдэн шаардаж байх бөгөөд мал хариулсны төлөө нэхэмжлэгч Т.С*******р нь хариуцагчид хөлс төлөх, /төлийн 50 хувь/ хариуцагч Л.Эр нь нэхэмжлэгчээс хүлээн авсан малын бүрэн бүтэн хариуцах үүрэг үүсэх үндэслэлд хамаарна.
Тодруулбал хариуцагч Л.Эр нь нэхэмжлэгч Т.С*******рын тодорхой тооны малыг хүлээн авч, гэрээнд заасны дагуу малыг, төлийн 50 хувийн хамт буцааж өгөх, Т.С*******рын өмнө малын бүрэн бүтэн хариуцах, хохирлыг арилгах үүрэгтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.
13.Хууль зүйн хувьд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.С*******р өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо буруутай этгээд болох хариуцагч Л.Эраас шаардах эрхтэй.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч Т.С*******р нь ...2023 оны төл мал болох 35 хурга авахаас 5 төлөг өгсөн, 33 ишиг авахаас 5 борлон өгсөн, үлдэгдэл 30 төлөг, 28 борлонг өгөөгүй,
...2024 оны малаас 29 хурга, 34 ишиг өгөх байснаас 20 хурга, 10 ишгийг өгч 9 хурга, 24 ишиг өгөөгүй хэмээн тайлбарласныг
хариуцагч Л.Эр үгүйсгэж .. Т.С*******р нь тухай бүр ирж мал хүлээн аваад явдаг байсан, мөн хоргодсон малыг дэвтэр дээр тэмдэглэсэн хэмээн Эр, Эа гэх малчны тамга дарсан дэвтрийн хуулбарыг ирүүлэх боловч үүн дээр нэхэмжлэгч Т.С*******рын гарын үсэг авагдаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зохицуулсан.
Зохигчийн дээрх тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 160 толгой мал хүлээн авч, 2 жилийн хугацаанд 172 толгой мал өгсөн гэх үйл баримттай маргаагүй, гэрээний 2 жилийн хугацаанд /172-160/ 12 толгой төл авах үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байгаа нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй хэдий ч нийт 7,430,000 төгрөгийн үнэлгээ бүхий 91 толгой төл мал өгөх байсныг баримтаар нотлоогүй, хариуцагч тал төлийг тухай бүр бүрэн хүлээлгэж өгсөн гэдгээ мөн адил нотлоогүй тул хариуцагчийн гэрээний дагуух хүлээх төлийг хүлээлгэн өгөх үүргийн дагуу нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувиар буюу 3,715,000 төгрөгийг хариуцагч Л.Эраас гаргуулж, үлдэх 3,715,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл зохигчийн хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй хэдий ч хариуцагч Л.Эрын Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн хүрээнд төлийн үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Хоёр. Гэрийн үнэ 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд
16.Зохигч 5 ханатай гэрийг 1,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон гэдэгт маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
17.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй.
Хариуцагч Л.Эр нь гэрийн үнэ 600,000 төгрөгийн бэлнээр өгсөн, үлдэх 400,000 төгрөгийг төлөхгүй, учир нь мал маллаж байх хугацаанд хивэг, хужир, шуу худалдан авч мал өгсөн, ивомек тариа авч мал өгөх зэрэг зардлууд гарч байсан тул түүнд тооцуулна... хэмээн тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул гэрийн үнэ 400,000 төгрөгийг хариуц*******с гаргуулж олгох нь зүйтэй.
Гурав. Зээл 1,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд
18.Нэхэмжлэгч Т.С*******р нь хариуцагч Л.Эр надаар 3,000,000 төгрөгийн малчны зээл авахуулж, бэлнээр тоолж хүлээлгэж өгсөн гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчийн тайлбар, гэрч О.Бг нарын мэдүүлгээр уг мөнгийг Л.Эрын эхнэр Т.Эа авсан гэдэг нь, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Т.Эа нь уг мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул уг өглөг авлагын харилцаа нь Т.С*******р, Л.Эр нарын хооронд үүсээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Эр нь уг мөнгийг Т.С*******рт төлөх үүрэггүй, нөгөө талаас нэхэмжлэгч Т.С*******р нь Л.Эрт уг мөнгийг өгсөн гэдгээ нотолж чадаагүй тул 1,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд хариуцагч Л.Эраас малын үнэд 3,715,000 төгрөг, гэрийн үнэ 400,000 төгрөг нийт 4,115,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.С*******рт олгож, үлдэх 5,415,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуц*******с 4,115,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 80,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С*******р нь олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Л.Эрдэнэбаяраас малын үнэ 3,571,000 төгрөг, гэрийн үнэ 400,000 төгрөг нийт 4,115,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.С*******рт олгож, үлдэх 5,415,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эраас 80,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.С*******рт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА