Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 321/ШШ2025/00721

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 321/ШШ2025/00721

Хэнтий аймаг

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* гудамжид байрлах, ******* ХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.*******рийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Баярсайхан оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ш.*******р нь манай банкнаас зээл авсан боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүнийг Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* дугаар гудамж, 14 тоотод оршин суудаггүй хэмээн хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.  

2. Шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

2.1 Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 982 дугаартай захирамжийн хуулбар (хх-ийн 03-04 хуудас)

2.2 Нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн гэрчилгээ (хх-ийн 07 хуудас),

2.3 Итгэмжлэл (хх-ийн 08-09 хуудас),

2.4 Зээлийн гэрээ, бусад баримтууд (хх-ийн 11-18 хуудас ) зэрэг баримтууд цугларсан байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.*******рийг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд Ш.Хшигдэлгэрийн оршин суух газар нь мэдэгдэхгүй учраас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

4.Нэхэмжлэгч ******* ХК нь Ш.*******рээс зээлийн гэрээний дагуу төлбөр гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэл бий болсон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ш.*******р нь Хэнтий аймгийн ******* сумын 3дугаар баг, Баянмөнхий 12 дугаар гудамж, 14 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 321/ШЗ2025/00982 дугаар захирамжаар нотлогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Пяранлай овогт Шижирбаатарын *******р /РД:ЛЮ75091560/-ыг эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх ба цагдаагийн байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоон энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ******* ХК нь Ш.*******рийг хариуцагчаар оролцвол зохих этгээд хэмээн эрэн сурвалжлуулсан болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Пяранлай овогт Шижирбаатарын *******р /РД:ЛЮ75091560/-ыг эрэн сурвалжилсугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ш.*******рийн эрэн сурвалжилж, түүний оршин байрлаж буй хаягийг тогтоон, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

 3.Эрэн сурвалжлагдсан Ш.*******ртэй холбоотой баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Батсүрэнд үүрэг болгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.УРАНЗАЯА