| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/01086/И |
| Дугаар | 321/ШШ2026/00022 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 321/ШШ2026/00022
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ******* , *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух Ч*******ийн А*******од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 22,826,718.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ч.А******* нь 2022.12.06-ны өдөр 25,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 2022.12.13-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг дээр нэмж 15,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 2023.04.04-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 36,672,711.3 төгрөг дээр нэмж 100,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 2023.04.07-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 36,772,711.34 төгрөг дээр нэмж 2,700,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээл авч нийт зээлийн хэмжээ 39,572,711.34 төгрөг болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2025.09.25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 24,772,507.5 төгрөг, зээлийн хүү 10,597,181.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,402.5 төгрөг, нийт 35,418,091.3 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчээс зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025.09.25-ны өдрийн байдлаар 467 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд 2025.09.25-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 18,265,588.7 төгрөг, зээлийн хүү 4,172,560.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 388,569.1 төгрөг, нийт 22,826,718.6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би ******* банкнаас нэхэмжилж байгаа 22,826,718,6 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлгосон гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч Ч.А*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,826,718.6 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.А******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Ч.А******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А*******оос 136,042 төгрөгийг, улсын орлогоос 136,042 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.А*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,826,718.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А*******оос 136,042 төгрөгийг, улсын орлогоос 136,042 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.А******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******