2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2026/01209

 

 

 

 

 

 

 

 

 

   2026          01           21

   191/ШШ2026/01209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин байрлах “*******,*******,*******” ТӨХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,, тоотод оршин байрлах “” ХХК /рд:/,

 

Хариуцагч: ,, тотод оршин байрлах “” ХХК /рд:/,

 

Хариуцагч: ,, МҮЭСТО 21 тоотод оршин байрлах “” ХХК /рд:630788/ нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, олгосон хөлснөөс гүйцэтгээгүй ажлын төлбөрт 68,623,017 төгрөг, хохиролд 5,93,800 төгрөг, нийт 703,557,817 төгрөг гаргуулах тухай үндсэн,

“*******,*******,*******” ТӨХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэх төлбөрт 178,58,950 төгрөг, нэмэлт ажлын хөлсөнд 21,812,950 төгрөг, алданги 89,292,700 төгрөг, нийт 82,563,650 төгрөг гаргуулах тухай “” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., О., өмгөөлөгч О., К., хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч Б., өмгөөлөгч Д., хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч М.,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч “*******,************** ТӨХХК" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, өөрчилсөн шаардлага, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, түүний төлөөлөгч Б., О., өмгөөлөгч К., О.  нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 онд *******т байрлалтай газарт ний үйлдвэрийн цогцолбор барих төслийн хүрээнд Дархан ний бүтээн байгуулалтын цогцолборын дэд бүтцийн зураг төсөл боловсруулан батлуулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтын үр дүнд “” ХХК, “Ричвелл Инженеринг” ХХК, “Гео Урбан Консалтинг” ХХК нарын түншлэл шалгарсан тул 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дугаар бүхий Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан.

2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан дугаар Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу Зөвлөх буюу “” ХХК, “Ричвелл Инженеринг” ХХК, “Гео Урбан Консалтинг” ХХК нарын түншлэл нь Батлагдсан ажлын зураг, техникийн нөхцөлд заасны дагуу Дархан ний бүтээн байгуулалтын цогцолборын дэд бүтцийн зураг төсөл боловсруулах, зураг төслийг магадлалд оруулан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба уг үүргээ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор гүйцэтгэхээр гэрээнд заасан боловч талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу гэрээний хугацааг 202 оны 12 дугаар сарын 31- ний өдөр хүртэл сунгасан. Иймд хариуцагч нар нь 202 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 3.6 дахь хэсэгт заасан эцсийн тайланг манай компанид ирүүлж, батлагдсан зураг төслүүдийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч нар уг үүргээ биелүүлээгүй буюу эцсийн тайлан, магадлал хийлгэсэн дэд бүтцийн ажлын зураг төслүүдийг бидэнд хүлээлгэн өгөөгүй байна. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг түншлэлийн төлөөлөгч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д удаа дараа албан бичгээр болон уулзалт хийж биет байдлаар мэдэгдэж, шаардсан боловч уг үүргээ сайн дураар биелүүлээгүй.

Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанийн хэрэгжүүлж буй төслийн бусад ажил удаашрах, дэд бүтцийн ажлыг 2026 оны төсөвт суулгах санал оруулах ажил хойшлогдох, тодорхойгүй байдал үүсэх зэрэг маш олон сөрөг үр дагавар үүсэх нөхцөл байдал үүсэх магадлалтай болсон. Энэ талаар хариуцагч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д олон удаа мэдэгдэж, нэн даруй үүргээ гүйцэтгэхийг хүссэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа санхүүжилт өгөхгүй бол батлагдсан зураг өгөх боломжгүй гэх тайлбар өгч, хамтран ажиллахаас татгалзаж байгаа тул ийнхүү үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар хангуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн болно.

Иймд “” ХХК, “Ричвелл Инженеринг” ХХК, “Гео Урбан Консалтинг” ХХК нарын түншлэл болон нэхэмжлэгч компанийн хооронд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан дугаар Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд тусгасан эцсийн тайланг гарган холбогдох баримт бичгүүдийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

 

1.1.             “*******,************** ТӨХХК” ХХК нь 2022 онд *******т байрлалтай газарт ний үйлдвэрийн цогцолбор барих төслийн хүрээнд Дархан ний бүтээн байгуулалтын цогцолборын дэд бүтцийн зураг төсөл боловсруулан батлуулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтын үр дүнд “” ХХК, “Ричвелл Инженеринг” ХХК, “Гео Урбан Консалтинг” ХХК нарын түншлэл шалгарсан тул 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дугаар бүхий Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан.

2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан дугаар Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу Зөвлөх буюу “” ХХК, “Ричвелл Инженеринг” ХХК, “Гео Урбан Консалтинг” ХХК нарын түншлэл нь Батлагдсан ажлын зураг, техникийн нөхцөлд заасны дагуу Дархан ний бүтээн байгуулалтын цогцолборын дэд бүтцийн зураг төсөл боловсруулах, зураг төслийг магадлалд оруулан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба уг үүргээ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор гүйцэтгэхээр гэрээнд заасан боловч талууд харилцан тохиролцож гэрээний сунгалт хийсний дагуу гэрээний хугацааг 202 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Иймд хариуцагч нар нь 202 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 3.6 дахь хэсэгт заасан эцсийн тайланг манай компанид ирүүлж, батлагдсан зураг төслүүдийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч нар уг үүргээ биелүүлээгүй буюу эцсийн тайлан, магадлал хийлгэсэн дэд бүтцийн ажлын зураг төслүүдийг бидэнд хүлээлгэн өгөөгүй байна. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг түншлэлийн төлөөлөгч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д удаа дараа албан бичгээр болон уулзалт хийж биет байдлаар мэдэгдэж, шаардсан боловч уг үүргээ сайн дураар биелүүлээгүй.

Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанийн хэрэгжүүлж буй төслийн бусад ажил удаашрах, хойшлогдох, тодорхойгүй байдал үүсэх зэрэг маш олон сөрөг үр дагавар үүсэж байгаа төдийгүй уг ажил нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа тул батлагдсан зураг төслийг нэн даруй ирүүлэхгүй тохиолдолд улсын төсвөөс санхүүжилтийг хааж, санхүүжилт олгохгүй байх нөхцөл үүсэх магадлалтай болсон. Энэ талаар хариуцагч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д олон удаа мэдэгдэж, нэн даруй үүргээ гүйцэтгэхийг хүссэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа санхүүжилт өгөхгүй бол батлагдсан зураг өгөх боломжгүй гэх тайлбар өгч, хамтран ажиллахаас татгалзаж байна.

Манай компанийн зүгээс түншлэлийн төлөөлөгч болох “” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, 2023 оны 06 сарын 28 өдрийн 95 тоот, 202 оны 08 сарын 15 өдрийн 73 тоот, 202 оны 11 сарын 06 өдрийн 108 тоот, 202 оны 11 сарын 27 өдрийн 110 тоот, 202 оны 12 сарын 19 өдрийн 118 тоот, 2025 оны 03 сарын 31 өдрийн 39 тоот, 2025 оны 0 сарын 0 өдрийн 8 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлж, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг хангалттай олгосон.

Цаашлаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа “” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийж, үүргээ гүйцэтгэх талаар харилцан ярилцсан боловч тус компанийн зүгээс гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэхгүй, зарим ажлуудыг гүйцэтгэх боломжгүй гэх мэтээр үндэслэлгүй тайлбар хэлж, өнөөдрийг хүртэл батлагдсан зураг төслүүдээ хүлээлгэн өгөөгүй хэвээр байна.

Ийнхүү үүргээ гүйцэтгэх боломжийг олгож, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг хангалттай олгосон боловч огт үр дүн гараагүй, цаашид үр дүн гарахгүй байх нөхцөл үүсэж байгаа нь бидний хооронд байгуулсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.6.1.а хэсэгт “Зөвлөх гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн талаар мэдэгдлийг хүлээн авсны дараагаар 30 хоног, эсхүл захиалагчийн зөвшөөрөн сунгасан хугацаанд багтаан мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгах үүргийн гүйцэтгэлийг хангаагүй” гэсэн нөхцөлийг ханган Захиалагч буюу нэхэмжлэгчид гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхийг бий болгож байна. Иймд гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.6.1.а хэсэг болон Иргэний хуулийн 355.1, 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцлах хүсэлтэй байна.

Гэрээ цуцалсан тохиолдолд гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагч нарт төлөх зохицуулалттай. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт буюу 2022.06.21-ний өдрийн 22/1 дугаар Дархан-Уул аймгийн*******ын 1-р багт байгуулах “Дархан ний үйлдвэрлэлийн цогцолбор”- ын дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах даалгаварт хариуцагч нар дараах зураг төслийн ажлуудыг гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр заасан. Үүнд:

1.      Дулаан хангамжийн хэсэг

2.      Уурын хэрэглээ 12 тн/цаг

3.      Цэвэр усан хангамжийн хэсэг

.      Цахилгаан хангамжийн хэсэг

5.      Технологийн усан хангамжийн ажил

6.      Холбоо хангамж

7.      Ариутгах татуургын шугам сүлжээ

8.      Авто зам

9.      Бусад: Байр зүйн зураглал, Инженер геологийн дүгнэлт, Өндөржилт, Улаан шугам

Дээр дурдсан ажлуудаас өнөөдрийн байдлаар зөвхөн “Холбоо дохиолол”-ын зураг төслийг бүрэн боловсруулж, батлуулан хүлээлгэж өгсөн. “Авто замын зураг” хүлээлгэн өгсөн боловч бүрдэл дутуу (ногоон байгууламж, гэрэлтүүлгийн зураг төсөвгүй). Бусад зургууд (дулаан, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан гэх мэт) болон зураг төсвийг магадлалаар баталгаажуулан хүлээлгэн өгөөгүй байна.

Түүнчлэн гүйцэтгэсэн ажил нь дараах алдаатай. Үүнд:

•        “” ХХК-ийн гүйцэтгэсэн авто замын зураг (шифр 22/08)-т захиалагчийн нэрийг буруу (“” ХХК) гэж бичсэн.

•      Цахилгаан дэд станцын байршил кадастрын цэгээс хэтэрсэн.

•      Цахилгаан дэд станцын байршил авто зам, явган хүний замын трасстай 127 метр давхацсан.

Хариуцагч нар нь ажлын үр дүнг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй болон энд дурдсан алдаатай ажил гүйцэтгэсний улмаас манай компани дараах байдлаар хохирсон. Үүнд:

•      Техникийн нөхцөлийн сунгалт хийлгэхэд төлсөн 31,93,800 төгрөг;

•      Дэд бүтцийн зураг төслийг хүлээлгэн өгөөгүйгээс Авто замын угсралтын ажлыг төсөв задлуулахад гаргасан нийт 8,000,000 сая төгрөг;

•      Өмгөөлөгчийн ажлын хөлс 15,000,000 сая төгрөг

Нийт 5,93,800 /тавин дөрвөн сая есөн зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөг.

Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан. Тиймээс хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гарсан зардал болох 5,93,800 /тавин дөрвөн сая есөн зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг хариуцагч нараас шаардах үндэслэлтэй байна.

Иймд “” ХХК, “Ричвелл Инженеринг” ХХК, “Гео Урбан Консалтинг” ХХК нарын түншлэл болон нэхэмжлэгч компанийн хооронд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан дугаар Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг цуцалж, гэрээний дагуу хариуцагч нарт төслөн төлбөрөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг тооцон хасаж, зөрүү төлбөр болох 666,623,017 /Зургаан зуун жаран зургаан сая зургаан зуун хорин гурван мянга арван долоо/ төгрөг, гэрээ цуцалсны хохиролд 5,93,800 /тавин дөрвөн сая есөн зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөг нийт 721,557,817 /долоон зуун хорин нэгэн сая таван зуун тавин долоон мянга найман зуун арван долоо/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

1.2.             Тус шүүхэд “” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардан авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна.

“” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. “” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан дугаар Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний хүрээнд үүргээ бүрэн биелүүлсэн, нэмэлт ажлын хөлс болон алданги шаардах үндэслэлтэй хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч 2022 оны 06 дугаар сарын 21- ний 22/1 дугаартай “Дархан-Уул аймгийн*******ын 1-р багт байгуулах Дархан ний үйлдвэрлэлийн цогцолборын дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах даалгавар”-т тусгагдсан инженерийн шугам сүлжээний 8 дэд бүтцийн ажлуудаас 7 дэд бүтцийн зураг төслийг бүрэн боловсруулж, магадлалаар баталгаажуулан ГТН-ийн 3.6 -д заасан эцсийн тайланг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй байна.

“” ХХК, “Ричвелл Инженеринг” ХХК, Тео Урбан Консалтинг” ХХК нарын гэрээний дагуу гүйцэтгэх ажлын даалгаварт дараах зүйлс багтсан. Үүнд:

•      Дулаан хангамжийн хэсэг

•      Уурын хэрэглээ

•      Цэвэр усан хангамжийн хэсэг

•      Цахилгаан хангамжийн хэсэг

•      Технологийн усан хангамжийн ажил

•      Холбоо хангамж

•      Ариутгах татуургын шугам сүлжээ

•      Авто зам

•       Бусад: Байр зүйн зураглал, Инженер геологийн дүгнэлт,

Өндөржилт, Улаан шугамын ажлууд.

Дээр дурдсан ажлуудаас гүйцэтгэгч нар нь “Холбоо дохиолол”, “Авто зам”-ын зураг төслийг 2025 оны 2 дугаар сарын 25, 26-ны өдөр манай компанид хүлээлгэж өгсөн. Ингэхдээ авто замын зураг төслийг ногоон байгууламж, гэрэлтүүлгийн зураг төсөв зэрэг бүрдэл дутуугаар хүлээлгэн өгсөн. Бусад зургууд (дулаан, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан гэх мэт) болон зураг төсвийг магадлалаар баталгаажуулан хүлээлгэн өгөөгүй.

Хүлээлгэн өгсөн хоёр зургийн дагуу 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд зураг төсөл зохиогчийн алдаанаас болж авто зам, холбоо дохиоллын трасс 505100267, 505100267, 505100311, 505100307 нэгж талбарын дугаартай аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газартай давхацсанаар тус ажлууд бүрэн зогссон. Өөрөөр хэлбэл хүлээлгэн өгсөн ажил нь доголдолтой байсны улмаас өнөөдөр уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зураг төсөл зохиогч, газрын алба болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран гарц, шийдэл олохоор бид ажиллаж байна.

Сөрөг нэхэмжлэлд “Тус гэрээний дагуу хийгдэх ёстой байсан анхны зураг төсөл өөрчлөгдөж бид нэмэлтээр ажил гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардахад магадлал хийгдээгүй гэх үндэслэлээр гэрээний дагуу төлөх ажлын хөлс, нэмэлт гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шийдвэрлэж өгөхгүй бидний эрх ашгийг зөрчсөөр байна.” гэж дурджээ. Өнөөдрийн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргасан “” ХХК-тай аливаа нэмэлт ажил гүйцэтгэх талаар нэмэлт гэрээ байгуулаагүй. Мөн бидний зүгээс гүйцэтгэгч нарын эрх, ашиг сонирхлын үүднээс гэрээний дагуу гүйцэтгэх ёстой зураг төслийг бүрэн хүлээн аваагүй атлаа дундын санхүүжилтийг бүрэн олгосон нь тэдэнд санхүүгийн хүндрэл үүсгэхгүй, гэрээт ажлыг бүрэн дуусгуулж хүлээн авах зорилготой байсан. Гэтэл “” ХХК сөрөг нэхэмжлэлдээ манай байгууллагыг санхүүжилт өгөхгүй хохироосон гэсэн нь үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлд “Талууд Барилгын тухай хуульд нийцүүлэн гүйцэтгэсэн ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх үүрэгтэй”, “Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т захиалагч нь ГТН-т заасан зөвлөхөд үзүүлэх дэмжлэг,туслалцаа болон холбогдох зөвшөөрлийг засгийн газрын зүгээс олгуулахын тулд бүх талын хүчин чармайлт гаргана гэж заасан. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлж ажиллаагүйгээс шалтгаалан магадлал хийлгэх ажилд саад учирсан” гэжээ. Барилгын тухай хуулийн .1.16. "барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг;” гэж заасны дагуу зураг төсөл зохиогчийн үүрэг байдаг. Бидний зүгээс зураг төсөл бэлэн болж, магадлал хийлгэхээр барилгын хөгжлийн төвд өгөх тохиолдолд хамт уулзалтад оролцох, дэмжлэг үзүүлэх талаар албан бичгийг барилгын хөгжлийн төвд илгээх талаар гүйцэтгэгчийн төлөөлөгч “” ХХК-ийн гүйцэтгэх захиралд удаа дараа хэлсэн. Гэтэл гүйцэтгэгч нар нь өөрийн үүргээ биелүүлээгүй, зураг төслөө магадлал оруулахаар хүлээлгэн өгөөгүй атлаа манай компанийг дэмжлэг үзүүлээгүй буруутай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй илт худал мэдээлэл байна. Бидний зүгээс шаардлагатай туслалцааг үзүүлэхэд хэзээд бэлэн гэдгээ үргэлж илэрхийлж ирсэн болно.

Сөрөг нэхэмжлэлд “Зураг төслийн ажил хийгдсэн газрыг Улсын тусгай хэрэгцээнд авснаас зургийг дахин шинээр боловсруулах шаардлага үүсэж, манай компани зураг төслийн ажлыг нэмэлтээр дахин шинээр боловсруулсан” гэжээ. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дараа төслийн талбайн зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнд авсан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх зураг төслийн ажлуудыг бүгдийг шинээр гүйцэтгэх нөхцөл үүсээгүй. Улсын тусгай хэрэгцээнд газар авснаар Ариутгах татуургын шугам сүлжээ болон цэвэр усан хангамжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах болсон. Энэ талаар талуудын хооронд илгээсэн албан бичгүүдэд дурдсан байдаг бөгөөд манай компанийн зүгээс үндсэн гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажлуудыг гүйцэтгэн хүлээлгэн өгөх мөн нэмэлт ажлын задаргаа, төлбөр тооцоог үндэслэлтэйгээр тооцон ирүүлэхийг “” ХХК-д мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч “” ХХК нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цаашлаад трасс өөрчлөгдсөнтэй хамааралгүйгээр гүйцэтгэн хүлээлгэн өгөх боломжтой ажлуудыг ч шалтаг заан хүлээлгэн өгөхөөс татгалзсаар, хугацаа хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.

Бидний зүгээс “” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, 202 оны 11 сарын 06 өдрийн 108 тоот, 202 оны 11 сарын 27 өдрийн 110 тоот, 202 оны 12 сарын 19 өдрийн 118 тоот, 2025 оны 03 сарын 31 өдрийн 39 тоот, 2025 оны 0 сарын 0 өдрийн 8 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлж, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг хангалттай олгосон боловч үүргээ биелүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ч зураг төслөө хүлээлгэн өгөөд эвлэрэх саналыг тавьж, энэ талаар удаа дараа уулзалт хийсэн ч “” ХХК-ийн зүгээс хугацаа хойшлуулсаар, эцэст нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй байна.

“” ХХК нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу өнөөдрийг хүртэл ажлын даалгаварт заасан 8 төрлийн зураг төслийн ажлаас 2 зураг төслийг л магадлалаар оруулан хүлээлгэж өгсөн атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж тайлбар өгч байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн сөрөг нэхэмжлэлд хавсарган өгсөн зураг төслүүд нь магадлалаар баталгаажуулаагүй, зөвхөн гүйцэтгэгч компанийн тамга дарсан, зарим нь хуулбар зураг байдаг. Ийм байдлаар гэрээгээр гүйцэтгэх үүрэг хүлээсэн ажлаа гүйцэтгээгүй гэдгээ өөрөө нотолсон атлаа, үүргээ гүйцэтгэсэн бүр нэмэлт ажил хийсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдохгүй шаардлага гэж үзэж байна.

Иймд “”ХХК-ийн гэрээний үлдэгдэл ажлын хөлс 178,58,950 төгрөг, нэмэлт ажлын хөлс жишиг үнэлгээгээр 21,812,950 төгрөг, алданги 89.292.700 төгрөг нийт 82.563.650 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

1.3.             Хариуцагч нартай зураг боловсруулах гэрээ байгуулсан. Гэрээ нь тодорхой хугацаанд сунгагдсан бөгөөд одоо хугацаа дууссан. Гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй тул гэрээг цуцлаад төлсөн төлбөр болох 666,623,017 төгрөг, хохиролд 5,93,800 төгрөг, нийт 721,557,817 төгрөг гаргуулна. Бид 80 хувийн санхүүжилт олгосон нь гэрээний үүргээ биелүүлсэн юм. Эрдэнэт үйлдвэрээс санхүүжилт авах тул үүргээ биелүүлсэн. Гэхдээ зургаа аваагүй юм. 2022.9.20-нд гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Гэрээний нийт 8 ажлаас 2-г хийгээд 6-г хийгээгүй. Хийсэн ажлын хөлсийг хасаж тооцсон юм.

 

1..             713 сая нь олгосон санхүүжилт бөгөөд бид 703,557,817 төгрөг нэхнэ. Андуурч хэлсэн тул одоо 721,557,817 төгрөг гаргуулна. 2 объект ашиглалтад орсон гэдэг боловч улсын комисс хүлээн авсан зүйл байхгүй. Харин зураг төслийн алдаанаас болж ажил зогссон. Учир нь замын болон холбооны трасс дээр ААН-н газар давхардсан. Хариуцагч нь тусгай зөвшөөрөлтэй боловч ажлыг гүйцэтгээгүй. Бусдаар гүйцэтгүүлэхдээ зөвшөөрөл аваагүй.

 

1.5.             Хариуцагч гэрээний дагуу ажлыг хийсэн гэдэг. Нэхэмжлэгч бол гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа юм. Хэрэгт авагдсан баримтаар нийт 8 ажлын зураг батлагдсан зүйлгүй. 2 ажлын зураг батлагдсан бөгөөд 6 ажлын зураг батлагдаагүй. Гэтэл хариуцагч зургаа батлуулаад хүлээлгэж өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Хариуцагч нар түншлэлээр оролцсон тул хамтран хариуцагчаар татсан юм. Хариуцагч нар үүргээ гүйцэтгэсэн баримтыг гаргаж өгөөгүй. Нэмэлт ажил гүйцэтгэсэн гэдэг боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Тайлбар нь тодорхойгүй байна. Гэрээний 5.1-г ярьж байна. Нэхэмжлэгч дэмжлэг үзүүлээгүй гэж байна. Дэмжлэг үзүүлэх гэдэг нь нэхэмжлэгч магадлалыг хариуцах үүрэг хүлээгээгүй. Барилгын тухай хуульд зааснаар зохиогч магадлал хийлгэх ёстой юм. Харин захиалагч зөвхөн магадлал хийлгэх хүсэлт гаргадаг. Гэтэл зөвхөн 1 зураг дээр магадлал хийлгэх талаар хүсэлт гаргасан байдаг. Бусад хэсэг дээр хүсэлт гаргаагүй боловч дэмжлэг үзүүлээгүй гээд байна. Иймд дэмжлэг үзүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнээс үзэхэд үлдэх төлбөр төлөх үндэслэл бүрдээгүй байна. Эцсийн тайланг ирүүлээгүй тул үлдэх төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Нэмэлт ажил хийх тохиролцсон зүйл байхгүй. Төлбөрийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй. Алданги яагаад тооцсон талаар тодорхой тайлбарлаагүй. Гэтэл ямар төлбөр дээр хэзээнээс алданги тооцсон нь тодорхойгүй байна. Иймд сөргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд техникийн нөхцөл сунгасны хохирол 31,93,800 төгрөг, авто замын ажлыг хэсэгчилж гүйцэтгэсэн нэмэлт зардал 8 сая, өмгөөлөгчийн хөлс 15 сая төгрөг нэхэж байгаа юм. Хариуцагч нь ажлаа хугацаанд нь хийгээгүй тул удаа дараа сунгалт хийлгэсэн, бусдаар нэмэлт ажлыг хуралдаж хийлгэсэн. Иргэний хуулийн 227-р шаардаж байгаа юм.

Талууд гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. Ажлын даалгаварт байгаа 8 ажлын 2-г хүлээлгэн өгч, 6-г хүлээлгэж өгөөгүй нь тодорхой болж байна. Гэрээг 3 удаа сунгасан. 202.12.31-нд гүйцэтгэж дуусах ёстой байсан. Гүйцэтгэгч нь магадлал хийгдсэн зураг төслийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэрээний ерөнхий нөхцөлийн 6-д гэрээг цуцлах нөхцөлийг заасан. Энд мэдэгдэл хүргүүлээд 30 хоногийн дараа гэрээг цуцлах эрх олгосон. Иргэний хуулийн 225, 205-д зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Газрыг улсын хэрэгцээнд авсантай холбоотойгоор бохирын шугамын ажилд өөрчлөлт орсон бөгөөд бусад ажилд өөрчлөлт ороогүй байхад хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ирүүлсэн баримтыг цаг хугацаанд нь эрх бүхий байгууллагад шилжүүлсэн тул нэхэмжлэгч буруугүй юм гэв.

 

2.                   Хариуцагч “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч М. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******,**************'’ ТӨХХК-иас “” ХХК “Ричвелл Инженеринг” ХХК, “Гео Урбан Консалтинг” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах байдлаар хариу тайлбар гарган хүргүүлж байна.

“*******,**************” ХХК болон "” ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тоот “Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулагдаж уг гэрээгээр дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож 202 оны 06 дугаар сард 356,917,880.0 төгрөг, 202 оны 11 дүгээр сарын 0-ний өдөр 356,917,880.0 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг.

Манай “Ричвелл Инженеринг” ХХК нь 2022 оны 08 дугаар сард зарлагдсан Дархан ний бүтээн байгуулалтын цогцолборын дэд бүтцийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах нээлттэй сонгон шалгаруулалтад “” ХХК, "Гео Урбан Консалтинг” ХХК-тай хамтран оролцож, түншлэл байгуулсны үндсэн дээр дээрх гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэрээний дагуу захиалагчтай үүсэх харилцаанд бүх гишүүний нэрийн өмнөөс оролцох, эрх хэрэгжүүлэх болон үүрэг хүлээх, зааварчилгаа болон төлбөр хүлээн авахад төлөөлөх эрх бүхий нэг гишүүн нь “” ХХК-н захирал Б. байсан.

Манай компани үндсэн гүйцэтгэгчтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ удаа дараа илэрхийлсэн хэдий ч үндсэн гүйцэтгэгч уг ажлыг бие даан хэрэгжүүлсэн бөгөөд манай компани уг ажлын хүрээнд аливаа ажлын даалгавар болон санхүүжилтийн хувийг “” ХХК-аас хүлээн аваагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргаж буй гэрээний үүрэг биелүүлээгүй гэх шаардлага нь “Ричвелл Инженеринг” ХХК-д хамаарах үндэслэлгүй бөгөөд гэрээний хэрэгжилт, үүргийн гүйцэтгэлийг зөвхөн үндсэн гүйцэтгэгч “” ХХК-д хамааруулан шийдвэрлэж өгнө үү.

 

2.1.             Гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэвч ажлын даалгавар болон санхүүжилт аваагүй. Иймд үйл ажиллагааны талаар мэдээлэлгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 80 хувийн санхүүжилт авсан гэж байна. Манай тал акт дээр оролцоогүй. Гэрээ байгуулснаас хойш ажил үүрэг хуваарилсан уулзалт хийгдээгүй. Үүрэг гүйцэтгэгч нь байгаа юм. Манайх ажилд оролцоогүй юм. Гэрээ сунгахад оролцоогүй юм гэв.

 

3.                   Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б., өмгөөлөгч Д. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь ДААШЦББТӨХХК/202206022 тоот гэрээгээр ажиллаж байна.

Тус гэрээт ажил нь 2025 оны 09 сарын 23-ны гүйцэтгэгч, захиалагч талуудын уулзалтын үр дүнгээр үндсэн гэрээний хүрээнд талуудаас шалтгаалахгүй хэрэгжиж дуусгах боломжгүй байгаа тул үндсэн гэрээнд дараах нэмэлт өөрчлөлтүүдийг тусган гэрээний хугацааг тохиролцон дуусгаж хүлээлгэж өгөх хүсэлтэй байгаагаа захиалагчид хүргүүлсэн .

Дараах үндэслэлүүдээр гүйцэтгэгчээс шалтгаалаагүй тус гэрээт ажлын зураг төсвийг Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй биелэгдэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

1.   Анхны зураг төслийн даалгавар болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Бохир усны магистрал шугамын батлагдсан трасс нь засгийн газрын шийдвэрээр улсын мэдэлд очсон тул Бохир усны шугамын трасс болон ажлын зураг нь гэрээний дагуу гүйцэтгэх боломжгүй болж шинээр зурагдахаас өөр аргагүй болсон тул нэмэлт ажлын санхүүжилтийн хүсэлтийг хүргүүлсэн дүнгээр нэмэлт гэрээ байгуулах.

2.   Хоёрдугаар хэлхээний шугамууд болон уурын хэрэглээний шугам нь ний үйлдвэрүүдийн дотор ажлын зураг болон 25-га талбайн өндөржилт, картограммын зургууд стандартын шаардлага хангахгүй байгаа тул гүйцэтгэх боломжгүй, мөн шаардлага хангуулаад батлагдсан тохиолдолд тус зураг төслийн хөнгөн хүнсний үйлдвэр байгуулах чиглэлээр ашиглах боломжгүй зохиогчийн хяналт хийж гүйцэтгэх нь барилгын тухай хуулиудыг зөрчих тул нэгдүгээр хэлхээний шугам сүлжээнүүдийн зураг төсвийг гэрээний өөрчлөлтөд тусгах.

3.   Цэвэр бохир усны зургийн эксперт нь зурагт магадлал хийх боломжгүй тухай хавсралт дүгнэлт гаргасан тул тус асуудлын захиалагч, гүйцэтгэгч талуудын харгалзах үүргүүдийн дагуу дутуу материалуудыг гаргаж өгөх, тайлбар хийж магадлалаах зургийг батлуулах. /нэмэлт гэрээний дагуу шинээр хийгдсэн ажил/.

Тус гэрээт ажлын захиалагчийн хүлээх үүрэг бүрэн биелэгдээгүй шалтгаанаар зураг төсөл магадлал хийлгэх боломжгүй тул тус нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3.1.        Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ДААШЦББТӨХК/20220622 дугаар Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу төлсөн төлбөр болон гэрээ цуцалснаас учирсан хохирол нийт 721,557,817 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч “” ХХК-ийн зүгээс дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. “” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ДААШЦББТӨХК/20220622 дугаар Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тус зургийн дагуу хийгдсэн хэд хэдэн объект ашиглалтад орсон байгаа болно. Мөн тус гэрээний дагуу хийгдэх ёстой байсан анхны зураг төсөл өөрчлөгдөж бид нэмэлтээр ажил гүйцэтгэж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардахад магадлал хийгдээгүй гэх үндэслэлээр гэрээний дагуу төлөх ажлын хөлс, нэмэлт гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шийдвэрлэж өгөхгүй бидний эрх ашгийг зөрчсөөр байна. Талууд Барилгын тухай хуульд нийцүүлэн гүйцэтгэсэн ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх үүрэгтэй. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ДААШЦББТӨХК/20220622 дугаар Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т захиалагч нь ГТН-д заасан зөвлөхөд үзүүлэх дэмжлэг, туслалцаа болон холбогдох зөвшөөрлийг засгийн газрын зүгээс олгуулахын тулд бүх талын хүчин чармайлт гаргаж ажиллана гэж заасан. Гэвч захиалагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлж ажиллах үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалж магадлал хийлгэх ажилд саад учраад байгаа билээ. Мөн тус гэрээний дагуу зураг төслийн ажил хийгдсэн газрыг Улсын тусгай хэрэгцээнд авснаас үүдэн зургийг дахин шинээр боловсруулах шаардлага үүсэж, манай компани зураг төслийн ажлыг нэмэлтээр дахин шинээр боловсруулж гүйцэтгэсэн. Захиалагчийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулж нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, нэмэлт ажлын хөлсөө өгөхгүй биднийг хохироосоор байна. Нэмэлтээр хийж гүйцэтгэсэн зураг төслийн ажлыг Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэхэд өмнөх гэрээг зайлшгүй шинэчлэн байгуулах шаардлагатай юм. Барилгын хөгжлийн магадлалын нэгдсэн дүгнэлтийн хавсралтад тус байгууламжаас гарах бохир болон ашиглах цэвэр усны хэрэглээг захиалагч үндэслэлтэй гаргаж өгөөгүй нөхцөлд тус зураг төсөл хийх анхны өгөгдөл хангалтгүй байна гэж дүгнэсэн. Иймд захиалагч нь Барилгын тухай хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Манай компанийн зүгээс гэрээг өөрчлөн байгуулж нэмэлт гүйцэтгэсэн ажлын хөлсийг шийдвэрлэж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй манай компанийг хохироож байна.

Монгол Улсын иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 3.2.Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж тус тус заажээ. Иймд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ДААШЦББТӨХК/20220622 дугаар Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний үлдэгдэл ажлын хөлс 178,58,950 төгрөг, нэмэлт ажлын хөлс жишиг үнэлгээгээр тооцож 21,812,950 төгрөг, алданги 89,292,700 төгрөг нийт 82,563,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

 

3.2.             Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь гэрээт ажлыг захиалагч болон яамаар хянуулаад 80 хувийн гүйцэтгэлээр баталгаажуулж авсан төлбөр юм. Одоогоор гэрээнээс гадна нэмэлт ажил хийгээд сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь санхүүжүүлээгүй гэж хохирол нэхсэн байгаа юм. 713,835,760 төгрөг авсан. Нөгөө 2 хариуцагчид санхүүжилт олгоогүй. Мөн нөгөө 2 хариуцагчаар ажил хийлгээгүй. Нийт 8 ажлын 2 ажлын зургийг магадлалаар оруулаад хүлээлгэж өгсөн, 6 нь нэхэмжлэгчийн буруугаас магадлал хийх боломжгүй болоод байгаа юм. Манай компани 8 ажлыг биечилж өөрөө оролцож хийсэн боловч магадлалаар зөвшөөрөлтэй компанийн нэрээр оруулдаг юм. Зураг гүйцэтгэгч өөрөө магадлал хийлгэдэг. Нэмэлт ажлын талаар тохиролцсон баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчийн буруугаас магадлал хийгдээгүй гэх баримт хэрэгт байхгүй. Харин техникийн нөхцөл өөрчлөгдсөн нь баримтаар хэрэгт байгаа. Үүгээр нэмэлт ажил хийхээр тохиролцсон нь тогтоогдсон.  Өөрөөр хэлбэл нэмэлт ажил хийхгүй бол магадлал гаргах боломжгүй болох нь нотлогдоно. Нэмэлт ажлаар бохирын шугамын зураг зурсан юм. Захиалагчаас дахин даалгавар ирвэл нэмэлт төлбөр шаардахгүйгээр магадлалыг гаргуулж өгнө. Нийт 202.6.6-нд 356,917,880 төгрөг, 11 сарын -нд 356,917,800 төгрөг, нийт 713,835,760 төгрөг авсан.

 

3.3.             Манай компани гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч нь тодорхойгүй үндэслэлээр шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлээр гэрээний үүргээ биелүүлж, зарим барилга нь ашиглалтад орсон байдаг. Гэрээ 80 хувьтай гүйцэтгэгдэж акт үйлдээд санхүүжилт олгогдсон. Сөргийн үндэслэл нь зураг төсөл анхны зургийн дагуу явагдаж байсан боловч 5.1-д зааснаар зураг боловсруулахад нэхэмжлэгч дэмжлэг үзүүлэх байсан боловч дэмжлэг үзүүлээгүй. Улмаар газар улсын хэрэгцээнд авагдсанаас болж дахин зураг хийгдээд талууд энэ талаар тохиролцсон. Үүний дагуу дахин зураг боловсруулж хүлээлгэж өгсөн. Бид гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн, мөн нэмэлт ажил гүйцэтгэсэн тул үндсэн гэрээний үлдэх төлбөр 178,58,950 төгрөг, нэмэлт ажлын хөлсийг жишгээр тооцоод 21,812,950 төгрөг, алданги 10 хувиас хэтрэхгүй тул 89,292,700 төгрөг нэхнэ. Алдангийг гэрээний нийт үнээс бодсон. Нийт 82,563,650 төгрөг гаргуулна.

Үндсэн нэхэмжлэл дээр гэрээг цуцлаад төлсөн төлбөрөө шаарддаг. Мөн хохирол шаардсан. Ажил хийгээгүй гээд байгаа юм уу гэрээний үүргээ гүйцэтгээгүй гээд байгаа юм уу тодорхойгүй байгаа юм. Гэрээнд ажлын үр дүн гэж заасан байдаг. Зам ашиглалтад ороод явж байгаа юм. Зураг буруу зурснаас ажил зогссон ямар баримт байгаа юм. Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Засгийн газрын тогтоолоор газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад зургийг дахин шинээр хийсэн. Үүн дээр нэхэмжлэгч тайлбар хэлээгүй. Дахин зураг хийх болсонтой холбоотойгоор гэрээнд өөрчлөлт орсон. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчөөд байгаа юм. Гэрээний хэдэн хувь хийгдсэн юм эсхүл ямар ч ажил хийгээгүй гэж байгаа юм уу. Өмнөх ажил өөрчлөгдсөнөөр зурагт өөрчлөлт оруулсан. Дахин гэрээ байгуулъя гэсэн боловч нэхэмжлэгч байгуулаагүй. Гэтэл хариуцагч тал зургаа гүйцэтгээд эхэлсэн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй. Хэрэгт байгаа тэмдэглэлээр ажилд өөрчлөлт орсон талаар байгаа юм. Талууд харилцан зөвшөөрөөд дахин хийх талаар яригдсан байдаг юм. Ажлыг хүлээж аваад дундын тайлан гарсан талаар маргаагүй. Ажлыг 80 хувьтай хүлээн авсан гэсэн баримттай. Зурагт 20 хувийн нэмэлт орох болсон гэдгийг хэлж байна. Гэрээг цуцлах хэмжээний зөрчил үүсээгүй тул цуцлах үндэслэлгүй.

 

.                   Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь “*******,************** ТӨХК”-ний Дархан -Уул аймагт байрлалтай газарт ний үйлдвэрийн цогцолбор барих ажлын хүрээнд Дархан ний цогцолборын дэд бүтцийн зураг төсөл боловсруулан батлуулах зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулах ажилд РД: “ ХХК *ай түншлэлийн гэрээ байгуулан хамтран оролцсон болно.

Улмаар уг зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад ХХК шалгарч гэрээний төсөлд манай компаниар баталгаажуулж авсан байдаг болно.

ХХК нь манай компани болон захиалагч байгууллагын 3 талын “Дэд бүтцийн зураг төсөл боловсруулах “ажлын гэрээг байгуулж гүйцэтгүүлэхээр тохиролцсон боловч бидэнд гэрээг баталгаажуулж ирүүлээгүй болно.

Иймд бидний зүгээс уг төслийн авто замын зураг төслийн ажилд огт оролцож гүйцэтгээгүй болно гэжээ.

 

5.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

5а. Нэхэмжлэгчээс: Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний хуулбар /1хх-16/, гэрээний сунгалтын хуулбар 3 хэг /1хх17-19/, 2022-2025 оны техникийн нөхцөлийн зарцуулалт /1хх82/, Төрийн банкны шилжүүлгийн баримт 5 хэг /1хх83-85, 110-111/, 2022-2025 онд олгосон техникийн нөхцөл /1хх86/, техникийн нөхцөлийн хуулбар 11 хэг /1хх87-109/, зураг төслийн ажлын жишиг үнэ /1хх112/, төлбөрийн даалгаврын хуулбар 11 хэг /1хх13-139/, техникийн нөхцөлийн хуулбар 3 хэг /1хх10-156/, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар 2 хэг /1хх157-161/, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/339 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар /1хх162-163/, Засгийн газрын 202 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар тогтоолын хуулбар /1хх16/, Дархан , ний цогцолборын бүтээн байгуулалт ТӨХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар албан тоот, түүний хавсралтын хуулбар /1хх167-168/, албан тоотын хуулбар 6 хэг /1хх169-171, 180-182/, дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах даалгаврын хуулбар /1хх172-175/, техникийн нөхцөлийн хуулбар /1хх176-179/, магадлалын ерөнхий дүгнэлтийн хуулбар /1хх183-185/, албан тоот /1хх212-213/, эхний шатны тайлангийн хуулбар /1хх21-22/, дэд бүтцийн зургийн хуулбар /1хх225-229/, дунд шатны явцын тайлангийн хуулбар /1хх230-239/, хурлын тэмдэглэл 2 хэг /1хх20-27, 2хх6-22/, хүлээлгэн өгсөн акт 2 хэг /2хх35-36/, төслийн гүйцэтгэлийн хуулбар 2 хэг /2хх65-66/

5б. Хариуцагч “” ХХК-с: нэхэмжлэгчийн албан тоот /2хх27-28/, ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт 2 хэг /2хх29-30/, барилгын зураг төслийн гүйцэтгэл /2хх31/, албан тоот /2хх37/, зураг төслийн ажлын жишиг үнэ /2хх38/, албан тоот хэг /2хх39, 0-3/, гэрээний сунгалт /2хх/, дунд шатны явцын тайлан /2хх5-8/, тусдаа хавтаслагдсан 13 хэг баримт

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “” ХХК-с 31,93,800 төгрөг, нэхэмжлэгчээс 269,592,116 төгрөг гаргуулж, үндсэн, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагч “” ХХК, “” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “*******,**************” ТӨХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж, ажлын үр дүнг хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, олгосон хөлснөөс гүйцэтгээгүй ажлын төлбөрт 666,623,017 төгрөг, хохиролд 5,93,800 төгрөг, нийт 721,557,817 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Мөн шүүх хуралдаанд гүйцэтгээгүй ажлын төлбөрт 68,623,017 төгрөг шаардаж, 18,000,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсан. Улмаар олгосон хөлснөөс гүйцэтгээгүй ажлын төлбөрт 68,623,017 төгрөг, хохиролд 5,93,800 төгрөг, нийт 703,557,817 төгрөг шаарджээ.

 

3.                   Хариуцагч “” ХХК нь ажлыг бүрэн гүйцэтгэсэн, нэхэмжлэгчээс хамаарах шалтгааны улмаас нийт 8 ажлаас 6 ажлын зурагт магадлал хийгдээгүй. Гэхдээ зургууд бүрэн зурагдсан, бохирын шугамын зургийг дахин гүйцэтгэсэн. Энэ талаар гэрээнд нэмэлт оруулах гэсэн боловч нэхэмжлэгч нэмэлт гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй. Нэхэмжлэгч нэмэлт даалгавар өгвөл ажлын үлдэх 20 хувийг гүйцэтгэж дуусгах боломжтой. Авто замын трасс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бохирын шугамын зургийг дахин зурсан тул нэмэлт ажил хийсэн гэж маргасан.

Улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үлдэх төлбөрт 178,58,950 төгрөг, нэмэлт ажлын хөлсөнд 21,812,950 төгрөг, алданги 89,292,700 төгрөг, нийт 82,563,650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

3.1.             Хариуцагч “” ХХК, “” ХХК нар нь бид гэрээнд гарын үсэг зурсан боловч ажилд оролцоогүй, төлбөр аваагүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

.                   Хариуцагч “” ХХК, “” ХХК, “” ХХК нар нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Дархан ний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-тай дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулжээ. /1хх-16/

Энэхүү гэрээний хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 202 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус тус сунгаж эцсийн байдлаар ажлыг 202 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гүйцэтгэж дуусахаар тохиролцсон байна. /1хх17-19/

Засгийн газрын 202 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Дархан ний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн нэрийг “*******,**************” ТӨХХК болгон өөрчилжээ. /1хх16/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг маргаж буй гэрээний захиалагч гэж үзэх үндэслэлтэй.

 

5.                   Гэрээний ажлын даалгаварт зааснаар 8 бүлэг, нийт 1 ажил гүйцэтгэхээр тохиролцсон байна. /1хх172/

Зохигч нийт бүлэг 8 зураг төслийн ажлаас 2 ажил гүйцэтгэгдэж, магадлал хийгдсэн, улмаар нэхэмжлэгч энэхүү ажлыг хүлээн авсан, харин үлдэх 6 бүлэг зураг төсөл боловсруулагдсан боловч магадлал хийгдээгүй тул нэхэмжлэгч хүлээн аваагүй үйл баримтын талаар маргаагүй.

Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч “” ХХК нар нь 202 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажлын гүйцэтгэлийн талаар акт үйлдэж, баталгаажуулсан. Энэхүү актаас үзэхэд бодит ажлын явцыг 80 хувийг гүйцэтгэсэн талаар дүгнэсэн байна. /2хх66/

Мөн хариуцагч “” ХХК-с хэрэгт тусдаа хавтаслаж ирүүлсэн гадна ус хангамж, ариутгах татуургын шугамын ажлын зураг 2 хэг, Дархан ний цогцолборын бүтээн байгуулалт төслийн авто замын зураг 2 хэг, ний цогцолборын гадна цахилгаан хангамж 110 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, 110/10 кВ-ын 2Х16 мВа чадалтай дэд станцын ажлын зураг, гадна ус хангамж, ариутгах татуургын альбом-2, гадна холбооны шугамын ажлын зураг, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын зураг, 250 кВА чадалтай дэд өртөөний алын зураг, гадна дулаан хангамжийн зураг, 2х1250 кВА хаалттай хуваарилах байгууламжийн ажлын зураг, 2х1600 кВА хаалттай хуваарилах байгууламжийн ажлын зураг, гадна дулаан хангамжийн альбом-3 гэсэн зургуудаар дээр дурдсан ажлын даалгаварт заасан зураг төсөл бүрэн зурагдсан болох нь тогтоогдож байна.

5.1.             Гэрээний тусгай нөхцөлийн 3.6 гэж дугаарласан тайлагнах хэсэгт зааснаар 3 бүлэг 9 ажил тайлагнахаар тохиролцсон. /1хх15/

Нэхэмжлэгч нь 6 зураг төсөлд магадлал хийгдээгүй гэж маргаж байх боловч гэрээний дээрх заалтаас үзэхэд магадлал хийлгэх гэдэг нь нийт 9 ажлын 1 ажилд хамаарч байна. Хариуцагч “” ХХК нь ажлын явцыг тайлагнаж, улмаар ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл шаардаж байсан болох нь 202 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн 1/565 дугаар, мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/505 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /2хх39-1/

Эдгээр албан тоотыг хүлээн авсан эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй.

Мөн гэрээний тусгай нөхцөлийн 6.-т зааснаар ажлын хөлс төлөх нөхцөлийг тохиролцсон бөгөөд эхлэлтийн тайлан ирүүлснээр 0 хувь, дундын буюу явцын тайлан ирүүлснээр 0 хувь, эцсийн тайлан ирүүлснээр үлдэх 20 хувийн хөлсийг тус тус ажлын 10 хоногт төлөхөөр тохиролцжээ. /1хх15/

Хариуцагч “” ХХК нь эхлэлтийн тайланг 2022 онд гүйцэтгэгдсэн байна. /1хх21-22/ Улмаар дундын буюу явцын тайланг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэж, талууд акт үйлдсэн байна. /1хх230-237, 2хх29/

Дээрхээс үзэхэд 8 бүлэг ажлын зураг төсөл боловсруулагдсан, талууд ажлыг 80 хувь гүйцэтгэсэн талаар акт үйлдсэн, ажил тайлагнах талаар гэрээний тусгай нөхцөлийн 3.6-д зааснаар магадлал хийлгэх ажил нь 9 ажлын нэг байх тул нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүсээгүй тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар төлсөн төлбөрийн буцаан шаардах эрхгүй юм.

5.2.             Харин энд хариуцагч “” ХХК нь ажлын 20 хувь нь гүйцэтгэгдээгүй байгаа бөгөөд холбогдох мэдээллийг нэхэмжлэгч талаас өгсөн тохиолдолд нэмэлт төлбөргүйгээр ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгах боломжтой талаар тайлбарласныг дурдав.

 

6.                   Нэхэмжлэгч нь техникийн нөхцөл сунгасны хохиролд 31,93,800 төгрөг, авто замын ажлыг хэсэгчилж бусдаар гүйцэтгүүлсэн нэмэлт зардалд 8,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 15,000,000 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг үндэслэж шаардсан.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид хариуцагчийн буруугаас гэрээнээс татгалзах эрх үүсээгүй тул хуулийн дээрх үндэслэлээр хохиролд холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

6.1.             Нэхэмжлэгч нь техникийн нөхцөлийг сунгахад нийт 31,93,800 төгрөгийн төлбөр төлсөн нь холбогдох техникийн нөхцөлүүд болон төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /1хх82-111, 13-156/

Үүнээс үзэхэд хэдийгээр нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсээгүй боловч хариуцагч “” ХХК нь гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбоотойгоор Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохирол учирсан гэж үзэхээр байна. Учир нь гэрээнээс татгалзах эрх үүсээгүй боловч гэрээний үүргийг хугацаанд бүрэн биелэгдээгүй үйл баримтын талаар зохигч маргаагүй. Иймд энэхүү хохирлыг хариуцагч “” ХХК-с гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

6.2.             Авто замын зураг төсөл нь 2022 онд гүйцэтгэгдэж, магадлал хийгдсэн болох нь тусдаа хавтаслагдсан *******,*******, 1-р баг, Дархан ний цогцолборын бүтээн байгуулалт төслийн авто замын зураг гэж нэрлэсэн баримтаар тогтоогдож байна. Уг зурагт Зам, тээврийн яамны зам тээврийн хөгжлийн  төвийн “магадлал хийгдсэн” гэсэн тэмдэг дарагджээ. Иймд нэхэмжлэгч нь 2025 онд “” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж төлбөр төлсөн нь хариуцагч нарт хамааралгүй гэж үзэхээр байна. /1хх157-161, 110-111/

Түүнчлэн авто замын нэмэлт ажлын зардалд 8,000,000 төгрөг шаардсан боловч  ,000,000 төгрөг төлсөн баримт ирүүлж, үлдэх төлбөрийн талаар баримт ирүүлээгүй. /1хх110-111/

6.3.             Нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан нь түүний өөрийн хүсэл зоригоос шалтгаалсан. Иймд хууль зүйн туслалцаа авсан хөлсийг хариуцагч нараас шаардах үндэслэлгүй бөгөөд өмгөөлөгчид 15,000,000 төгрөгийн хөлс төлсөн баримтгүй.

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд үндсэн нэхэмжлэлд холбогдуулан хариуцагч “” ХХК-с 31,93,800 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6..             Хариуцагч “” ХХК, “” ХХК нарын хувьд зөвхөн ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрх авах зорилготой байсан. Улмаар маргаж буй ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурахаас бусдаар маргаж буй харилцаанд оролцоогүй талаар зохигч хэн аль нь маргаагүй. Энэ нь гэрээний хугацаа сунгахад оролцохгүй байснаар нотлогдож байна. /1хх17-19/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус 2 хуулийн этгээдийн оролцуулахгүйгээр гэрээний хугацаа сунгаж, зөвхөн хариуцагч “” ХХК-тай гэрээний харилцааг үргэлжлүүлж байжээ.

Иймд эдгээр бусад хариуцагч нар нь бодит байдалд маргаж буй гэрээний оролцогч биш байх тул тэдгээрт холбогдох үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

7.                   Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-д 202 оны 06 дугаар сарын 6-ны өдөр 356,917,880 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 0-ны өдөр 356,917,800 төгрөг, нийт 713,835,760 төгрөг төлсөн талаар шүүхэд ирүүлсэн Сангийн яамны дансны хуулга гэх баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангахгүй байх боловч хариуцагч “” ХХК нь мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй, зөвшөөрсөн. /1хх165/

Мөн нэхэмжлэгч болон хариуцагч “” ХХК нар нь ажил дүгнэсэн актад энэ талаар дурдсан байна. /2хх66/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгчээс ажлыг гүйцэтгэж дуусгахад шаардлагатай холбогдох мэдээллийг шаардаж байсан нь тогтоогдсон, улмаар гэрээний хугацаа дууссан байх тул үлдэх төлбөрийг шаардах эрхтэй. Иймд гэрээний нийт үнэ  нь 892,29,700 төгрөг тул төлсөн төлбөр 713,835,760 төгрөгийг хасаад үлдэх 178,58,90 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулав.

7.1.             Зохигч зураг төсөл гүйцэтгэх газрын тодорхой хэсгийг улсын тусгай хэрэгцээнд авсан болон зураг төслийг өөрчлөн гүйцэтгэх шаардлагатай болсон үйл баримтын талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь 20 орчим хувийн өөрчлөлт орохоор байсан гэж тайлбарласан бол хариуцагч “” ХХК нь зураг төслийг шинээр гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Хэрэв усан хангамж, ариутгах татуургын шугамын трасс өөрчлөгдсөн тохиолдолд зураг төслийг шинээр гүйцэтгэх шаардлагатай гэдэг нь энгийн логикоор ойлгомжтой бөгөөд ийнхүү шинээр зураг төсөл гүйцэтгэсэн болох нь тусдаа хавтасласан 2022 оны гадна ус хангамж, ариутгах татуургын шугамын ажлын 2 хэг зургаар тогтоогдож байна.

Улмаар хариуцагч “” ХХК нь нэмэлт ажлын хөлсийг жишиг үнээр тооцсон гэж тайлбарласан бөгөөд энэ талаар жишиг үнийг гаргаж ирүүлсэн. /2хх38/

Энэхүү жишиг үнээс үзэхэд 1 метрийн үнийг 7,800 төгрөг гэсэн байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч бөгөөд инженер гэж тайлбарласан О. нь 1 метр тутмыг 7,800 төгрөгийн жишиг үнэтэй байдаг талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь жишиг үнийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

Хариуцагч “” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ 2550 метрийн нэмэлт зураг төсөл боловсруулсан гэж тайлбарласан бол дахин гүйцэтгэсэн тусдаа хавтаслагдсан гадна ус хангамж, ариутгах татуургын шугамын ажлын 2 хэг зургийн материалын  түүвэр хэсгээс үзэхэд 00 диаметртэй 2532 метр мэг хоолой гэжээ. Иймд нэмэлт ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс 19,79,600 /7,800*2,532/ төгрөг гаргуулж шийдвэрлэв.

Энд дээрх 2 зурагт уртын хэмжээ өөр байх боловч шугам хоолойн трасс өөрчлөгдөж тойрон гарах хэлбэрээр зургийг шинээр боловсруулсан гэж зохигч хэн аль нь тайлбарласан тул урт хэмжээгээр тооцсоныг дурдах нь зүйтэй.

 

8.                   Гэрээний тусгай нөхцөлийн дугаарлаагүй боловч 3.2 гэж ойлгогдож байгаа хэсэгт үнийн дүнгийн 0.05 хувиар алданги тооцох бөгөөд нийт алданги нь үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон байна. /1хх15/

Хариуцагч “” ХХК нь гэрээний нийт үнийн дүнгээс алданги шаардсан бөгөөд ийнхүү тооцох нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь эцсийн тайлан гарч гэрээ дүгнэгдээгүй тул нийт дүнгээс тооцох боломжгүй юм.

Гэрээний тусгай нөхцөлийн 6.-т төлбөр төлөх хуваарийг зохицуулсан.  Хариуцагч нь эхлэлтийн тайланг хэзээ хүргүүлсэн нь тодорхойгүй байх бөгөөд 2022 он гэсэн байх тул 2023 оны эхний ажлын 10 хоногт эхний ажлын хөлсийг төлөх байсан гэж үзлээ. Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар эхний төлбөрийг 202 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн. Үүнээс алдангийг тооцвол 1 хоногт 178,58.9 төгрөгийн алданги тооцогдож, 1 жил 5 сараар хэтэрсэн бөгөөд 1 жилээр алдангийг тооцоход 65,137,513.10 төгрөг болж эхний төлөх төлбөрийн 10 хувиас хэтэрч байна. Иймд эхний төлбөрийн алдангийг 10 хувиар тооцвол 35,691,788 төгрөг юм.

Хариуцагч “” ХХК нь дундын буюу явцын тайланг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ирүүлж, төлбөр 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр төлөгдсөн талаар дээр дүгнэгдсэн. Иймд эхний төлбөрийн адил алдангийг 10 хувиар тооцох бөгөөд нийт алдангид 71,383,576 төгрөг тооцогдож байна.

 

9.                   Эдгээр үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний үлдэх болон нэмэлт ажлын хөлс, алдангид нэхэмжлэгчээс нийт 269,592,116 /178,58,90+19,79,600+71,383,576/ төгрөг гаргуулж, хариуцагч “” ХХК-д олгож шийдвэрлэв. Харин хариуцагч “” ХХК, “” ХХК нарын хувьд бодитоор маргаж буй гэрээний харилцаанд оролцоогүй, ажил гүйцэтгээгүй тул ажлын хөлс, алданги шаардах боломжгүйг дурдав.

 

10.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “” ХХК-с 31,93,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******,**************” ТӨХХК-д олгож, нэхэмжлэгч “*******,**************” ТӨХХК-с 269,592,116 төгрөг гаргуулж, хариуцагч “” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 671,623,017 төгрөгт, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 212,971,53 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “” ХХК, “” ХХК нарт холбогдох үндсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн нийт 3,835,90 төгрөг, хариуцагч “” ХХК-ийн 2,570,769 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-с 317,62 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 1,505,910 төгрөг гаргуулж, хариуцагч “” ХХК-д тус тус олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119., 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 1 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 1 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД