2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/00592

 

2026 01 09

191/ШШ2026/00592

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт байрлах *** ББСБ ХК /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******, тоот хаягт оршин суух, /рд: /-д холбогдох

24,985,179 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч овогтой 2023 оны 08 сарын 02-ны өдрөөс 2023 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 11 удаагийн хүсэлтээр 14,605,152 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд 2023 оны 08 сарын 02-ны өдөр 1,825,152 төгрөг, 2023 оны 08 сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 08-р сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 08 сарын 04-ний өдөр 420,000 төгрөг, 2023 оны 08-р сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 08 сарын 07-ны өдөр 450,000 төгрөг, 2023 оны 08 сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 08-р сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 08 сарын 21-ний өдөр 810,000 төгрөг, 2023 оны 09 сарын 17-ны өдөр 100.000 төгрөг, 2023 оны 09-р сарын 20-ны өдөр 800,000 төгрөгийг тус тус авсан байна.
 Зээлдэгч нь 2025 оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 910,034 төгрөг, зээлийн хүү 72,266 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. 2025 оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар *** зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 13,695,118 төгрөг, зээлийн хүү 11,269,060.98 төгрөг, нийт 24,964,178.98 төгрөг, нотариатын зардалд 21,000 төгрөг, нийт 24,985,179 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэжээ. 

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийг зөвшөөрч байна 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны дотор 2,000,000 төгрөгөөр 11 удаа, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,985,179 төгрөг, нийт 24,985,179 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх хүсэлтэй байна... гэжээ.

 

 Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХК хариуцагч Б.д холбогдуулан *** зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 13,695,118 төгрөг, зээлийн хүүд 11,269,061 төгрөг, нотариатын зардалд 21,000 төгрөг, нийт 24,985,179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны дотор 2,000,000 төгрөгөөр 11 удаа, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,985,179 төгрөг, нийт 24,985,179 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Б.гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б. 2026 оны 01 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,985,179 төгрөг, нийт 24,985,179 төгрөгийг нэхэмжлэгч *** ББСБ ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,876 төгрөгөөс 141,438 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХК-д буцаан олгож, үлдэх 141,438 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ