| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00346/И |
| Дугаар | 321/ШШ2025/00729 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 321/ШШ2025/00729
2025 10 30 321/ШШ2025/00729
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, *******, Хэнтий аймаг, ******* сум, 3 дугаар баг Баянмөнх, ******* байрлах, Хэнтий аймгийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, ******* сумын 4 дүгээр баг, *******,******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ******* овогт Гн Оөд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,461,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Прокурорын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.О нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д.Ганзоригийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Г.Оөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2024/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутай тооцож шийдвэрлэсэн байна.
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл сонгог судлалын үндэсний төв нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хохирогч Д.Ганзоригийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношилгоо шинжилгээ, эмчилгээ зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,461,650 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:.... Нэхэмжлэлийн шаардлага 1,461,650 төгрөгийг төлж барагдуулъя.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь хариуцагч Г.Оөд холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,461,650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.О нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Г.О нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Хариуцагч Г.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-429 дүгээр анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хорих ангид ял эдэлжгэх боловч түүний оршин суух хаяг нь Хэнтий аймаг, ******* сумын 4 дүгээр баг, *******, 1-9 тоотод гэсэн байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяаллын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно
Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Г.Оөөс 1,461,650 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,336 төгрөгийн тал хувь болох 19,168 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Оөд холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,461,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Г.Оөөс 19,168 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.О нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА