| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2026/01057/И |
| Дугаар | 191/ШШ2026/01251 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01251
| 2026 01 21 | 191/ШШ2026/01251 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин байрлах “******* ББСБ” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Е.******* нь ******* ББСБ ХХК-наас 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 1192130115005713 тоот зээлийн гэрээгээр 3,000,000/сая/ төгрөгийг 1 жилийн 42.00 хувийн хүүтэй, Эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 6 сарын хугацаатай буюу 2025 оны 04 сарын 09-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч зээл авах үедээ . ,,, оршин сууж 2025 оны 04 сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Одоо уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан түүний оршин суух хаяг тодорхойгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Итгэмжлэл /хх3-4/, зээлийн гэрээний хуулбар /хх5-8/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх9/, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл /хх11/, мэдэгдэх хуудас /хх12-13/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Е.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх16/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь **************нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх9/
7. Нэхэмжлэлд дурдсан Е.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК болон Е.******* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээл гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх5-6/
Уг гэрээнд Е.*******гийн оршин суух хаяг ,,, гэж дурдагдсан байна.
8. Нэхэмжлэгч нь Е.*******гийн оршин суудаг гэх , ,,, хаягийг үндэслэн төлбөр гаргуулах тухай өргөдлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргажээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1365 дугаар тэмдэглэлээр уригдагч тал Е.******* нь ,,, хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэхээс татгалзжээ. /хх11/
9. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим сангаас Е.*******гийн оршин суух хаягийн талаарх лавлагааг шаардан гаргуулсан.
Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Е.******* нь нь ,,, хаягт оршин суудаг тухай лавлагааг ирүүлсэн. /хх19/
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн оршин суух хаягийг өөрчилбөл 10 хоногийн дотор шинээр оршин суух газрын улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Е.*******г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,, хаягт оршин суух бүртгэлтэй гэх *******ийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ийн ******* /рд:*******/-гийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, түүний төлөөлөгч /утас:/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД