| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/14155/И |
| Дугаар | 191/ШШ2026/01255 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01255
| 2026 01 21 | 191/ШШ2026/01255 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******гийн ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2023 оны 05 дугаар сарын 13-нд "Сайн Интернэшнл" XXK-aac Notebook-HP загварын, 4,529,900.00 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер худалдан авч, мөн өдөр Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 4.529,900.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн боловч зээлийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Тус компани нь гэрээний дагуу С.*******аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,808,216.95 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэвч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлд дурдсан хаягт хариуцагч С.******* оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд манай нэхэмжлэлийн хариуцагч ******* овогтой *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Зээлийн гэрээнд дурдсанаар С.******* нь Улаанбаатар хот, ,,, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, түүний регистрийн дугаар *******, утасны дугаар болно гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамж /хх3/, зээл болон барьцааны гэрээний хуулбар /хх4-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, итгэмжлэл /хх7-8/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх С.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх10/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******,*******нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх6/
7. Нэхэмжлэлд дурдсан С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “*******” ХХК болон С.******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээл болон барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх4-5/
Уг гэрээнд С.*******ийн оршин суух хаяг дурдагдаагүй байна.
8. Нэхэмжлэгч нь С.*******ийн оршин суудаг гэх ,,, хаягийг үндэслэн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх3/
9. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим сангаас С.*******ийн оршин суух хаягийн талаарх лавлагааг шаардан гаргуулсан.
Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас С.******* нь ,,, хаягт оршин суудаг тухай лавлагааг ирүүлсэн. /хх26/
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн оршин суух хаягийг өөрчилбөл 10 хоногийн дотор шинээр оршин суух газрын улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч С.*******ийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,, хаягт оршин суух бүртгэлтэй гэх *******гийн ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******гийн ******* /рд:*******/-ыг оршин суух хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ХХК, түүний төлөөлөгч /утас:89101648, 89105882/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД