| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2024/00390/И |
| Дугаар | 321/ШШ2025/00749 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 321/ШШ2025/00749
| 2025 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 321/ШШ2025/00749 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, Баянмөнхийн *******р байрны ******* тоотод оршин суух, М*******н овогт М*******н Н*******вын
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг Т******* оршин суух Х*******т овогт Угийн Од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Газар өмчлөх зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.Гн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Гг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:О.Аа
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Нг, Б.Тр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Баярсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н*******в шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гн шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Солонго төвийн хашаанд байрлах газарт Хэнтий аймгийн засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар захирамжаар нөхөр Д.Гны нэр дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрх үүссэн. Уг захирамжийн дагуу Г-181700539 дугаарт бүртгэгдэж 5 хүний өмчлөлийн газрын гэрчилгээ гарсан боловч У.О нь уг газарт дур мэдэн уурын зуух барьж өмчлөлд халдаж эхэлсэн. Одоо уг газарт барилга барьж газар өмчлөх эрхэд халдсан тул 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн кадастрын зургийн дагуу газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.
...Нэхэмжлэгч Д.Н*******вын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гн би уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна, та бүхнээс хүлцэл өчье, уг асуудлаар захиргааны хэргийн шүүхэд Засаг дарга Ц.Чогсомжавын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/*******7 дугаар захирамжийн хүчингүй болгуулахаар хандахаар болсон.... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Нг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. нэгэнт нэхэмжлэлээсээ татгалзах эрх нэхэмжлэгч талд байгаа тул хариуцагч талаас хэлэх зүйл байхгүй.. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Д.Н*******вын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гн нь шүүхэд маргаан бүхий асуудлаар захиргааны шүүхэд хандахаар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна гэх тайлбарыг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатад сайн дураараа нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлэхэд шүүх хөндлөнгөөс оролцохгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлавал зохино.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гнд нэхэмжлэгч Д.Н*******ваас 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 0778 дугаартай итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон, уг итгэмжлэлд нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байх тул түүний татгалзлаар хэргийг шийдвэрлэсэн.
Зохигч хэн аль нь өмгөөлөгчтэй, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхаас гадна шүүхээс тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаварыг тайлбарласан болно.
Хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахад хүсэлт гаргасан нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасан тул шинжээчийн зардал 744,237 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н*******ваас гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Н*******вын нэхэмжлэлтэй, хариуцагч У.Од холбогдох газар өмчлөх зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шинжээчийн зардал 744,237 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н*******ваас гаргуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА