| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2202006910135 |
| Дугаар | 2025/ДШМ/1207 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.4., 13.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/1207
2025 10 15 2025/ДШМ/1207
Б.Э-, О.П- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч О.П-, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,
шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатныт тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1906 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.П-, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э-, О.П- нарт холбогдох 2202006910135 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Л- овгийн О-ийн П-, .........., /РД:................/,
2. Х- овгийн Б-ын Э-, ........., /РД:............/,
.......................
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатныт тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1906 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Болортуяа, шүүгдэгч О.П- болон түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, О.П- нарын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ