| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00067/И |
| Дугаар | 321/ШШ2026/00031 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 321/ШШ2026/00031
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч ******* би
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, Нацагдоржийн Э*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* оршин суух, Алимаагийн Б*******од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч А.Б******* нь 2025оны 8 дугаар сарын 31-ний өдөр 98987416 дугаараас залгаж машины ламп салчихлаа яаралтай гагнуулах гээд 200,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 800,000 төгрөгт машин задлалд өгье гээд нэмж 600,000 төгрөгийг өгөхөөр тохиролцоод гагнуур хийлгэж байсан. Иймд Э.Б*******оос 600,000 төгрөг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч А.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Э*******ын нэхэмжилж байгаа 600,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э******* нь хариуцагч А.Б*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч А.Б******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б*******оос 9,250 төгрөгийг, улсын орлогоос 9,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Э*******ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Н.Э*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б*******оос 9,250 төгрөгийг, улсын орлогоос 9,250 тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Б******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******