| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/01024/И |
| Дугаар | 321/ШШ2025/00767 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 321/ШШ2025/00767
| 2025 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 321/ШШ2025/00767 | Хэнтий аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, ******* сум, 1 дүгээр баг, хайлааст ******* тоотод оршин суух, С*******гийн Д*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 773,892.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: С.Д*******
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Т*******р
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Баярсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тн өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 2200724 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн. ******* апликейншнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглаж, зээлийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүнээс үндсэн зээл 530,000 төгрөг, хүү 220,458 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,434 төгрөг нийт 773,892.09 төгрөгийг гаргуулж өгнө үү ...... гэжээ.
Хариуцагч С.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээлийг төлөхийг зөвшөөрч байна, иймп 773,892 төгрөгийг төлж барагдуулая... гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.Д*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 773,892.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч С.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,123 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 11,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 773,892.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,123 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 11,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Д******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА