Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 321/ШШ2025/00787

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 321/ШШ2025/00787

Хэнтий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******ын талбай, ******* 17 давхарт байрлах, ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* овогт Э*******ны О*******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,200,203.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.О******* нь манай байгууллагатай 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11220877 тоот цахим зээлийн эрх нээлгэх гэрээг байгуулж, гэрээний 1.2-т заасны дагуу 4,286,269 төгрөгийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй 301 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул хүүнд 1,913,934 төгрөгийг төлөөгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Цахим зээлийн эрх нээлгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасныг үндэслэн хариуцагчаас 6,200,203.48 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч Э.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХК-ийн нэхэмжилж байгаа 6,200,203.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Э.О*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,200,203.48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.О******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Хариуцагч Э.О******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О*******аас 57,076 төгрөгийг, улсын орлогоос 57,076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.О*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,200,203.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О*******аас 57,076 төгрөгийг, улсын орлогоос 57,076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.О******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ           Б.УРАНЗАЯА