Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 321/ШШ2025/00791

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 321/ШШ2025/00791

Хэнтий аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, Булаг ******* тоот хаягт байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сум, 5 дугаар багт байрлах, ******* Амгалан-Эрдэнэ ХХК-д холбогдох холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70,998,424.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* Амгалан-Эрдэнэ ХХК нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д худалдан авагч нь төлбөр тооцоог бараа бүтээгдэхүүний борлуулалтаас үл хамааран падаанаас хойш 30 хоногийн дотор худалдан авагч талын дансанд тушаана, 4.7-д төлбөрийг төлөөгүй бол үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож сарын хүүг төлнө гэж заасан. Гэтэл хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлөхгүй байгаа тул нийт үндсэн төлбөр 47,332,283.31 төгрөг хүү 23,666,141.66 төгрөг, нийт 31,152,115.87 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ:

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үндсэн зээл 47,332,283.31 төгрөгөөс хариуцагч тал 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр 45,332,281.31 төгрөгийг хариуцагч тал 2025 оны 12 сар, 2026 оны 01, 02,03 сарын 12-ны өдрүүдэд 11,333,070,32 төгрөгөөр 4 хувааж төлөхөөр, алданги 23,666,141.66 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар

2.    Гэрээний хугацаанд үндсэн төлбөрөө төлөөгүй бол алданги 23,666,141.66 төгрөгийг нэмж нийт 68,998,422.97 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцов гэжээ.

 

Шүүх зохигчийн эвлэрлийн гэрээ, тайлбар хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* Амгалан-Эрдэнэ ХХК-д холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 70,998,424.97 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч маргаан бүхий асуудлаар дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үндсэн зээл 47,332,283.31 төгрөгөөс хариуцагч тал 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр 45,332,281.31 төгрөгийг хариуцагч тал 2025 оны 12 сар, 2026 оны 01, 02,03 сарын 12-ны өдрүүдэд 11,333,070,32 төгрөгөөр 4 хувааж төлөхөөр, алданги 23,666,141.66 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар

2.    Гэрээний хугацаанд үндсэн төлбөрөө төлөөгүй бол алданги 23,666,141.66 төгрөгийг нэмж нийт 68,998,422.97 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцов гэж эвлэрсэн байна.

 

Зохигчийн хооронд эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч ******* Амгалан-Эрдэнэ ХХК нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 251,471 төгрөгийг, улсын орлогоос 251,471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Амгалан-Эрдэнэ ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70,998,424.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 251,471 төгрөгийг, улсын орлогоос 251,471 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *******-Амгалан Эрдэнэ ХХК нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА