| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/01060/И |
| Дугаар | 321/ШШ2026/00070 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 321/ШШ2026/00070
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, ******* тоотод оршин суух, Боржигон овогт Ч*******ийн О*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,880,591.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000482335 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 2,863,591.35 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 2,880,591.35 төгрөгийг хариуцагч Ч*******ийн О*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХК-ийн нэхэмжилсэн 2,880,591.35 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ч.О*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,880,591.35 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.О******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О*******ээс 30,568.5 төгрөгийг, улсын орлогоос 30,568.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.О*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,880,591.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О*******ээс 30,568.5 төгрөгийг, улсын орлогоос 30,568.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.О******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******