| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/01028/И |
| Дугаар | 321/ШШ2025/00795 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 321/ШШ2025/00795
| 2025 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 321/ШШ2025/00795 | Хэнтий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт байрлах ******* ХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 2 дугаар гудамж, ******* тоотод оршин суух, О*******д овогт *******н *******, Б*******н овогт Б*******гийн О*******а нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,703,580.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.*******, Б.О*******а нар нь манай байгууллагаас 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 9,804,460.30 төгрөгийн малчны зээл 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагчаас нийт 4,703,580.94 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Ш.*******, Б.О*******а нар нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилж байгаа 4,703,580.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ш.*******, Б.О*******а нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,703,580.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.*******, Б.О*******а нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Ш.*******, Б.О*******а нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******, Б.О*******а нараас 45,103 төгрөгийг, улсын орлогоос 45,103 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.*******, Б.О*******а нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,703,580.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******, Б.О*******а нараас 45,103 төгрөгийг, улсын орлогоос 45,103 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш.*******, Б.О*******а нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА