Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 597

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Ш.Насанжаргал,

            Шүүгдэгч Э.Снарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Донгог овогт Энхтайваны Сад холбогдох эрүүгийн 1809032820713 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Снь 2018 оны 07 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 1 дүгээр гудамжны 01 тоот өөрийн гэртээ, согтуугаар эхнэр Б.Цэрмаатай маргалдан, улмаар хадам эцэг Х.Балжиннямын гэрт орж эхнэр Б.Цэрмаа, хадам эцэг Х.Балжинням нарыг мөргөх, гараараа болон сандал, ус буцалгагч зэргээр нүүр, толгой тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож хохирогч Б.Цэрмаа, Х.Балжиння нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-3-6/, хохирогч Б.Цэрмаагийн мэдүүлэг /хх-11-12/, хохирогч Х.Балжиннямын мэдүүлэг /хх-16-18/, гэрч Б.Бат-Өлзийгийн мэдүүлэг /хх-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №8996, №8997 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-25-26/, хохирогч Б.Цэрмаа, Х.Балжинням, шүүгдэгч Э.Снараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-45-48/, шүүгдэгч Э.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд      /хх-31-35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Учир нь Э.Снь 2018 оны 07 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 1 дүгээр гудамжны 01 тоот өөрийн гэртээ, согтуугаар эхнэр Б.Цэрмаатай маргалдан, улмаар хадам эцэг Х.Балжиннямын гэрт орж эхнэр Б.Цэрмаа, хадам эцэг Х.Балжинням нарыг мөргөх, гараараа болон сандал, ус буцалгагч зэргээр нүүр, толгой тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож хохирогч Б.Цэрмаа, Х.Балжиння нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгч Э.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...гэртээ эхнэр Цэрмаатай маргалдсан чинь эхнэр аавын гэрт яваад орсон. ...араас нь ороод эхнэртэйгээ хэрэлдсэн юм. ...аав над дээр ирээд битгий хэрүүл хийгээд бай гэж хэлтэл би хажуунаас хоёр гараараа түлхсэн чинь унаад сууж байгаад босоод гараад явсныг санаж байна. ...эхнэрийн зүүн бугалганд нэг удаа цохисон. Эхнэр Б.Цэрмаа, хадам эцэг Х.Балжинням нарын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээж байна.” гэх /хх-5-6/, хохирогч Б.Цэрмаагийн “...Э.Саав руу салаавч гаргаад толгой руу нь мөргөсөн, аав босоод явсан, над дээр ирээд зүүн гар руу цохисон, миний зүүн гар руу гараараа 2 удаа цохисон, толгой руу 1 удаа жижиг модон сандлаар цохисон.” гэх мэдүүлэг /хх-11-12/, хохирогч Х.Балжиннямын “...хүргэн хоёр гараараа салаавч гаргаад миний хамранд тулгаад цохисон, хамарнаас цус гарсан. Намайг төмөр ус буцалгагчаар толгой хэсэг рүү нэг удаа, гараараа миний зүүн, баруун чихний орчим нэг нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-13/, гэрч Б.Бат-Өлзийгийн “...яваад ортол манай аавыг С бариад авсан цохиж байсан. Мөн мөргөөд гараараа цохиод байсан. Эхнэр рүүгээ дайраад өшиглөөд, гараараа цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №8997 дугаартай шинжээчийн дүгнэлт “Б.Цэрмаагийн биед тархи доргилт,зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №8996 дугаартай шинжээчийн дүгнэлт “Х.Балжиннямын биед хамрын зөөлийн эдийн гэмтэл, 7 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-25-26/ болон хохирогч, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч Э.Сад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүх шүүгдэгч Э.Сын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Э.Сад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх Э.Сад оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Снь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Снь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Донгог овогт Энхтайваны Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Сыг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Снь 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Снь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Сцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол              Э.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР