Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 306/ШШ2026/00139

 

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 306/ШШ2026/00139

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: .................. ББСБ ХХК 

 

Хариуцагч: Б.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,180,847 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ................... ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Б.Б нь ......................... ББСБ-тай 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 990042... дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.Б нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 890,000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

Зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна.

Иймд, Б.Б-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1,180,847 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

2.1. Миний бие Б овогтой Б нь .................. ББСБ ХХК-иас нэхэмжилж буй 1,180,847 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч Б.Б-ээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,180,847 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,890 төгрөгийн тавин хувь болох 16,445 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 16,445 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,445 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .......................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,180,847 төгрөгийг хариуцагч Б.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,890 төгрөгийн тавин хувь болох 16,445 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 16,445 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 16,445 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .................. ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ