| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00067/И |
| Дугаар | 137/ШШ2026/00127 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 137/ШШ2026/00127
2026 02 24 137/ШШ2026/00127
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч М.Ю.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.З-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 462,092.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг .-р хороо, ...мянгат ...-р байранд байрлах, М.Ю.К ББСБ ХХК /ХХД: , РД: , утас: / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч 3.З нь 2025 оны 01 сарын 08, 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 24047 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Т банкны ...... тоот дансанд 280,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч 3.З-д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ........ дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.
Хариуцагч Д аймгийн Э сум, ...-р баг Ө гудамжны ...... тоотод оршин суух, Ж овогт З-гийн З /РД: , утас: / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие З.З нь М.Ю.К ББСБ ХХК нэхэмжилсэн 462,092.37 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ю.К ББСБ ХХК нь хариуцагч З.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 462,092.37 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Зулбадрах нь зээлийн гэрээний үүрэгт 462,092.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ю.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.З-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 462,092.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.З нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,512.78 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 7,256.39 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,256.39 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА