Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/1258

 

2025             11             05                                                                                  2025/ДШМ/1258

 

Ц.М-, Т.Б-, Б.Ө- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Чанцалдулам, Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,

шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Г.Золжаргал, Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Д.Тамир,

нарийн бичгийн дарга Э.Ө- нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03ы өдрийн 2025/ШЦТ/1474 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Г.Золжаргал, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.М-, Т.Б-, Б.Ө- нарт холбогдох 1802006080002 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овгийн Т-ийн Б-, ........., /РД:............/,

С- адуу овгийн Ц-гийн М-, ........., /РД:............../,

Б- овгийн Б-ийн Ө-, ............., /РД:............./,

1. Шүүгдэгч Т.Б- нь Хөдөө аж ахуйн их сургуулийн харъя Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа:

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Г- болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Б- нарын 2013 оны 07 дугаар сард баталсан “Инновацын төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ”-ний дагуу “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах, Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан бий болгон ашиглах” сэдэвт инновацын төслүүдийг 2013-2015 онуудад удирдаж, хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэсэн мэтээр улсын төсвөөс санхүүжилт авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна,

Мөн хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.

17.1.Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.

17.2.Тендерт оролцох сонирхолтой этгээд нь захиалагчаас тогтоосон хугацаанд техникийн болон санхүүгийн саналыг хамтад нь ирүүлнэ.

17.3.Энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай явуулна.

19.1.3ахиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.

21.1.3ахиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.

33.1.Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс хэтрээгүй тохиолдолд харьцуулалтын аргыг хэрэглэж болно.

46.1.3ахиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна:

46.1.1.энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах;

47.4.Худалдан авах ажиллагааны ил тод байдпыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна.

47.3.2. тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг, эх, хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд биш байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа тендер зарласан мэтээр баримт материал бүрдүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох тэдгээрийн төрөл садангийн үүсгэн байгуулсан компаниуд болох:

1.1.Өөрийн жолооч Н.Тамирын эхнэр Т.Энхжаргалын нэрээр үүсгэн байгуулсан “Ирмүүнбуянт ундарга” ХХК-ийн газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан, улмаар 2014 оны 11 дүгээр сарын Ю-ны өдрийн 14/12 дугаар бүхий 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй “Эрдэс долооц хийхэд шаардпагатай 200 тн давс нийлүүлэх” гэрээ байгуулахын тулд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаартай Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийн “үнэлгээний хорооны дарга" С.Гэрэлмаагийн гарын үсгийг хуурамчаар зуруулж, 34,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2. “*******” ХХК-ийн газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/15 дугаар бүхий 56,311,000 төгрөгийн үнийн дүнтэй “Нэг ба олон наст ургамлын үр худалдан авах” гэрээг байгуулахын тулд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2/2 дугаартай Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үнэлгээний хорооны хурлын протоколд үнэлгээний хорооны дарга П.А-, гишүүн З.О- нарын гарын үсгийг хуурамчаар зуруулж, улмаар гэрээнд заасан үйл ажиллагааг явуулаагүй 56,311,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. Жолооч Н.Т-ын төрсөн дүү Э.Б-гийн үүсгэн байгуулсан “******” ХХК-ийн газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14/11 дүгээр бүхий 48,540,000 төгрөгийн үнийн дүнтэй “Малын тэжээлийн нэг наст ургамлын үр болон эрдэс нэмэгдэл тэжээлийн найрлагад ордог зарим витамин болон эрдсийн холимог худалдан авах” гэрээг байгуулахын тулд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8 дугаартай Үнэлгээний хорооны хурлын протокол, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийн үнэлгээний хорооны дарга С.Г-гийн гарын үсгийг хуурамчаар зуруулж, улмаар гэрээнд заасан үүрэг зөрчиж 42.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. Өөрийн эхнэр З.А-сын төрсөн дүү З.П-гийн үүсгэн байгуулсан “****” ХХК-ийн мал аж ахуй, газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан, улмаар 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/2013 дугаар бүхий 48,510,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайг хаших даалгаврын хүрээнд 14000 ширхэг хашааны шон худалдан авах” гэрээг байгуулахын тулд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай Үнэлгээний хорооны хурлын протоколд үнэлгээний хорооны гишүүн П.А-ын гарын үсэг хуурамчаар зуруулж, 39,154,500 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. “****” ХХК-ийн мал аж ахуй, газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14/14 дугаар бүхий 5,409,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайд химийн уринш, хөрс боловсруулалт, зэрлэг ургамлаас сэргийлэх хосолмол үйлчилгээтэй Раундап, азотын бордоо, ургамлын өсөлт дэмжигч бэлдмэл Биосил нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч хууль зөрчиж санхүүжилт олгож 5,409,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.6. “****” ХХК-ийн мал аж ахуй, газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08/15 дугаар бүхий 46,200,000 төгрөгийн үнийн дүнтэй “Примекс, барьцалдуулагч, баглаа боодол, шошго, мяндас, үлийн цагаан оготно устгах бэлдмэл нийлүүлэх" гэрээг байгуулж, 30,910,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7. Төрсөн ах Т.Б-ын үүсгэн байгуулсан “********” ХХК-ийн Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14/20 дугаар бүхий 9,800,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 280 га талбайд 1.400 литр Раундал бодис нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч уг үйл ажиллагааг явуулаагүй 9,80,.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.8. Төрсөн ах Т.Б-ын эхнэр Д.Г-ын үүсгэн байгуулсан “*****” ХХК-ийн 1 мал аж ахуй эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14/11 дугаар бүхий 9,700,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 250 га талбайд ургамлын өсөлт идэвхжүүлэх үйлчилгээтэй Биосол бэлдмэл 52 литр, азотын бордоо 3500 килограмм нийлүүлэх" гэрээг байгуулсан боловч энэ төрлийн ажил үйлчилгээ хийгдсэн болох нь тодорхойгүй, 9,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9. Төрсөн ах Т.Б-ын эхнэр Д.Г-ын үүсгэн байгуулсан “*****” ХХК-ийн мал аж ахуй эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15/12 дугаар бүхий 46,259,300 төгрөгийн үнийн дүнтэй “Талбайг хагалах, сийрүүлэх, борнойдох булдах, тариалах, талбайд хор цацах, услалт хийх” гэрээг байгуулж, 44,359,300 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. Бэр эгч Д.Г-ын эгч Д.У-ийн охин Г.Н-гийн нөхөр болох Б.П-гийн үүсгэн байгуулсан “*******” ХХК-ийн газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан улмаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 11/15 дугаар бүхий 48,160,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь тариалалтын талбайд цахилгаан холболт, монтаж хийх” гэрээ байгуулахын тулд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаартай Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үнэлгээний хорооны протоколын үнэлгээний хорооны дарга П.А-, гишүүн Д.Б-, С.Г- нарын гарын үсийг хуурамчаар зуруулж, бодит ажлын гүйцэтгэл буюу хийсэн ажлын тайлан байхгүй 48,160,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.11. Бэр эгч Г.Г- болон түүний эгч Д.У-ийн охин Г.Н- нарын үүсгэн байгуулсан “*******” ХХК-ийн гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09/15 дугаар бүхий 28,500,000 төгрөгийн үнийн дүнтэй “Микроэлемент нийлүүлэх” гэрээг байгуулж, төслийн арга хэмжээнд зарцуулсан санхүүгийн баримт байхгүй, ажил гүйцэтгэсэн кампани тайлант хугацаанд үйл ажиллагаа явуулсан нь татварын шалгалтаар нотлогдохгүй, бодит ажлын тайлан байхгүй 28,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.12. Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Ц-гийн танил Р.А-ын үүсгэн байгуулсан “******” ХХК-ийн гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14/09 дугаар бүхий 37,000,000 төгрөгийн үнэтэй “Эрдэс, давс няцлагч болон эрдэс, давс холигч нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч 2 тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийж, хаанаас нийлүүлсэн нь тодорхой бус, өөр төрлийн тоног төхөөрөмжөөр орлуулан, эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж 33,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.13. Иргэн А.Ц-гийн үүсгэн байгуулсан “******” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар бүхий 45,000,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайг хаших даалгаврын хүрээнд 750 боодол хос утаст өргөст зэвэрдэггүй тор нийлүүлэх” гэрээг байгуулж, 40.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.14. “********” ХХК-ийн захирал С.Ц-тай 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23/2013 дугаар бүхий 19,703,200 төгрөгийн үнийн дүнтэй Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 150 га талбайд хагалгаа, борнойдолт, тариалалт хийх” ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч уг ажил нь хийгдээгүй 19,703,200 төгрөгийн хохирол учруулсан,

1.15. Өөрийн тэргүүлэн ажиллуулдаг “********” төрийн бус байгууллагад төслийн санхүүжилтийн мөнгөнөөс 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 228,653,120 төгрөгийг тус холбооны Хаан банкны ******** дугаарын данс руу шилжүүлснээс 5 үйл ажиллагааны ажил хийгдээгүй буюу 165,785,000 төгрөгийн хохирол буюу 15 удаагийн үйлдлээр нийт 607.622.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

1.2. 2019 оны 08 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил хотхоны ** байрны 18 тоотод байрлах өөрийн гэртээ Ц.М-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

2.1 Шүүгдэгч Ц.М- нь улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнаар буюу Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “...Засаг дарга ...засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газрын ... өмнө хариуцна.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5. дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдпэх”-ийг хориглоно гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтад заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”-ийг хориглоно гэх заалтыг тус тус зөрчиж,

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Ө-тай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан ”бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх талаар сум, дүүргийн Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаагүй байхад Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ө-ын “Газар орон нутгийг тусгай хэрэгцээнд” авах тухай асуудал хэлэлцсэн мэтээр үйлдсэн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01/369 дугаартай хуурамч тогтоолыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газарт 01/488 дугаартай Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шоронгийн ам” гэх газарт “Т-Ар ЗГБХН /зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-ийн 5 га талбайд дүгнэлт гаргуулах агуулга бүхий “Хүсэлт уламжлах тухай” албан бичгийн хамт хүргүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмал газар тосны газраас Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Шоронгийн ам” нэртэй газарт 4,75 га талбайг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулж, бусдад буюу “Т- Т--Ар ЗГБХН /зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон,

2.2 Мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн захирал Ц.М-той 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээний дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан давааны гудамжны төв зам дагуу гэр хорооллын айлуудын нүүрний хашааг шинэчлэх “Хашаа төсөл” арга хэмжээг зохион байгуулах нэрээр “*****” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ХААН банкны 555ххх766 дугаарын данснаас 2018 оны 04 дүгээр сарын 25-аас 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Э-гийн нэр дээр бүртгэлтэй ХААН банкны 513хххх618 дугаарын дансаар 10,300,000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Ч-ын нэр дээр бүртгэлтэй ХААН банкны 513хххх505 дугаарын дансаар 20,000,000 төгрөг, нийт 30,300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийгмийн хариуцлагын гэрээний мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож Архангай аймгийн засаг даргын ** тамгын газарт 30,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2.3. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион Оргил хотхоны ** байрны 18 тоотод 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Т.Б-тэй түүний эрхэлж байсан ажилтай холбоотой асуудлаар маргалдан, улмаар архины шилээр Т.Б-ийн толгойн тус газарт цохиж, бие болон зүүн талын хөл рүү нь өшиглөж, зүүн өсгий ясны өмнөд сэртэнгийн хугарал, баруун доод зовхи, хамрын хянганд цус хуралт, баруун тохой, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Б.Ө- нь улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнаар буюу Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хурлын тогтоол ...нь хууль тогтоомж,... Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн 4 байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан: нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5. дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдпэх”-ийг хориглоно гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтад заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”-ийг хориглоно гэх заалтыг тус тус зөрчиж,

Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.М-тай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 7 дугаар зүйлд заасан “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг" 7.1 дэх хэсгийн 7.1.2-т заасан "аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 5 өдөрт багтаан хүргүүлэх” гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж,

“Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаагүй байхад “Газар орон нутгийг тусгай хэрэгцээнд” авах тухай асуудал хэлэлцсэн мэтээр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01/369 дугаартай хуурамч тогтоол үйлдэж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Архангай аймгийн Засаг дарга Ц.М- нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал газар тосны газарт 01/488 дугаартай “Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Шоронгийн ам” гэх газарт “Т-Т--Ар ЗГБХН зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-ийн 5 га талбайд дүгнэлт гаргуулах” агуулга бүхий “Хүсэлт уламжлах тухай” албан бичгийг Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 01/369 дугаартай хуурамч тогтоолын хамт хүргүүлж,

Ашигт малтмал газар тосны газраас Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр багийн нутаг, “Шоронгийн ам” нэртэй газарт 4,75 га талбайг бичил уурхайгаа ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулж, бусдад буюу “Т-Т--Ар” ЗГБХН-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Т.Б-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг давтан үйлдсэний улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ганцаараа болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн,

шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 19.200.000 төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.350.000 төгрөгийн торгох ялыг,

шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4.000.000 төгрөгийн торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш шүүгдэгч Т.Б- нь шүүхээс шийтгэсэн торгох ялыг 4 сарын, шүүгдэгч Ц.М-д шийтгэсэн торгох ялыг 2 жилийн, шүүгдэгч Б.Ө-т шийтгэсэн торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-ээс 607.622.000 төгрөгийг гаргуулж Сангийн яаманд олгож,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор З.А-сын нэр дээр бүртгэлтэй Ү-***** дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион Оргил ХД-** байрны 18 тоот орон сууц, ***** дугаарын гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгын 2 дугаар гудамж, ***** тоотод бүртгэлтэй газар, Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгын 2 дугаар гудамж ***** тоотод байрлах Ү-***** дугаарын гэрчилгээтэй хувийн орон сууц, **** УБВ улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгсэл битүүмжилснийг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 434 дугаартай тогтоолоор Ц.М-гийн өмчлөлийн үл хөдпөх эд хөрөнгийн эрхийн Ү-01*****00459 дугаарт бүртгэлтэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн хязгаарласныг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор Т.Б-ийн нэр дээрх ****УБЦ улсын дугаартай Тоёото Ланд круйзер 100 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст Засаг даргын зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 01/488 дугаартай албан бичгийг уламжилсан, уг албан тоотод 2018 оны 04  дүгээр сарын 18-ны өдрийн 01/369 дугаартай хуурамч тогтоолыг хавсаргасан гэж буруутган ял халдаасан хэргийн тухайд:

1. Ашигт малтмал газрын тосны Кадастрын хэлтэст Засаг Даргын зүгээс уламжилсан 2018 оны 04 сарын 19-ны өдөр 01/488 дугаартай албан бичигт 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 01/369 дугаартай хуурамч тогтоолыг хавсаргаагүй, уламжилаагүй болох нь аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2022.04.06-ны өдрийн 04/600 дугаартай албан бичгээр нотлогдоно.

2. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаагүй байхад хуралдсан мэтээр 01/369 дугаартай тогтоолыг, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэсэн огноотой 37 дугаартай тогтоолыг хуурамчаар үйлдэж, гарын үсэг, тамга тэмдэгийг дарсан этгээдүүдийн үйлдэл нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1311 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. /1хх48-50/

Тухайн үйл явдалд миний үйлчлүүлэгч гэмт санаа, зорилго, сэдэлт байгаагүй хамтран оролцоогүй нь нотлогдож байгааг анхаарч үзэх ёстой байсан. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 37 дугаартай тогтоол нь “Газар орон нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” гэж гарсан байдаг. “Газар орон нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” гэж гарсан байдаг. “Тогтоолд бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч дүгнэлт гаргуулахыг зөвшөөрсүгэй” гэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч 37 дугаартай тогтоолыг хуурамч болохыг мэдэх боломжгүй, нутгийн өөрөө удирдах байгууллага бие даан шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалтай юм.

Хууль зүйн хувьд: Газрын тухай хуулийн 16.2. “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.”, 16.1.11 Тусгай хэрэгцээний газарт бичил уурхайн зориулалтаар олгосон газрыг хамааруулахаар хуульчилсан.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35.3. “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно”. Засаг дарга байтугай дээд шатны хурлыг хориглосон. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай албан бичгээр координатын цэг бүхий талбайд дүгнэлт гаргуулах хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст уламжилсан байсан. /1хх 205/ Ашигт малтмал газрын тосны газраас уг хүсэлтийн хариуг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 7/2846 албан тоотоор ирүүлэхдээ “МУЗГ-ын 151 дугаартай тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 4,7,8 зүйлд зааснаар” гэснийг урьдчилсан байсан. Уг баримт хавтаст хэрэгт авагдсан.

Хууль зүйн хувьд: Монгол Улсын Засгийн газрын 151 дугаартай тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 8 дугаар зүйлийн 8.1.3-т “Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх талаар сум дүүргийн Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах хүсэлтийг геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулагад хүргүүлэх”, Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т “энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олборлогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох”, мөн хуулийн 12.1.5-д “Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.23-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны багйуулагад тавьж шийдвэрлүүлэх”-ээр хуульчилжээ.

Аймгийн Засаг дарга нь ажил үүргийн дагуу уг хүсэлтийг үг үсэг, утга найруулгын өөрчлөлтгүй тэр хэвээр нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст уламжилсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/488 дугаартай албан бичигт “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас явуулсан 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай албан бичгийн агуулга өөрчлөгдөөгүй явсан байгаагаар нотлогдоно. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай албан бичгээр координатын цэг бүхий талбайд дүгнэлт гаргуулах хүсэлтэд Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 37 дугаартай тогтоолын координат бичигдсэн байдаг.

Хууль зүйн хувьд: Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж хуульчлан үүрэг болгосон.

3. Хавтаст хэргийн 199, 200, 202, 203 дугаар талд авагдсан гэрч Б.О- Л.Батбаяр, Т.О- нарын мэдүүлгээр “бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан” нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаагүй байхад хуралдсан мэтээр 01/369 дугаартай тогтоолыг хуурамчаар үйлдэж, гарын үсэг, тамга тэмдэгийг дарсан этгээдүүдийн үйлдэл нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1311 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ-ын 2019.04.25-ны өдрийн 7/3120 албан тоот зэргээр хууль бус үйлдлийг хэрэгжүүлсэн нь нотлогддог. “Т- Т- ар” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ЗГБХН/-тэй бичил уурхай ашиглах гэрээ байгуулж давуу байдал олгосон гэж буруутгадаг. Аймгийн Засаг даргад хуулиар “аж ахуйн нэгж, иргэнд газар олгох, гэрээ байгуулах эрх хэмжээ байхгүй” бөгөөд миний үйлчлүүлэгч “Т- Т- Ар” /ЗГБХН/ зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй бичил уурхай ашиглах гэрээ байгуулаагүй болно.

Хууль зүйн хувьд: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтад “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгуулагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэснээр аймгийн Засаг Даргад олгогдоогүй эрх хэмжээний асуудал юм.

Иймд “Т- Т- ар” /ЗГБХН/ зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй бичил уурхай ашиглах гэрээ байгуулаагүй, уг нөхөрлөл уул уурхайн чиглэлээр үйл ажилагаа явуулаагүй болох нь:

-Цэнхэр сумын Засаг даргын 2018.12.15-ны өдрийн 1/418 дугаартай албан тоот,

-Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019.04.05-ны 01/135 тоот албан бичиг,

2019.07.04-ний өдрийн 01/244 дугаартай албан бичгүүд зэрэг баримтаар нотлогддог.

Дүгнэлт: Аливаа гэмт хэргийн субъектив шинж буюу гэм буруу, санаа зорилгыг үйлдэл, үр дагаварт нь дүгнэлт хийх замаар тодорхойлдог. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсвэл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан. Бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч,прокурор нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй ба мөрдөгч прокурор нь конвенцийн 19 дүгээр зүйлд заасан авлигын гэмт хэргийн үйлдлийн учир шалтгаан бүрэлдэхүүн, үйлдэгч этгээдийн санаа зорилгыг үл хайхран “хууль тогтоомж зөрчсөн” гэдэг ганцхан үндэслэлээр нийтийн албан тушаалтныг чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутган ял шийтгэл оногдуулахаар зөвхөн яллах талыг баримталж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заавал нотолбол зохих байдлыг маш тодорхой тусгасан байдаг ба авлигын гэмт хэрэг нь шунахайн сэдэлт буюу өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилготой, санаатай үйлдэгддэг гэмт хэрэг байхад санаа зорилго байгаа эсэхийг нь үл хайхран хууль тогтоомж зөрчсөн” гэдэг ерөнхий нөхцөлөөр мөрдөн шалгах байгууллага болон прокурор хандах нь тэдгээрийн хувийн үлэмжийн асуудал болтлоо даамжрах байдал илт тохиолдох болоод байна. “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъектив шинжийг судлан үзвэл нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчлахдаа “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, тус гэмт хэргийн үндсэн 4 шинжийг хууль тогтоогчийн зүгээс хуулийн тайлбар хэсэгт тодорхой тусгасан. Тус гэмт хэргийн хуульчлагдсан үндсэн 4 шинжийн нэг болох “бусдад давуу байдал бий болгосон” гэдэг нь хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн бус ашигтай байдлыг ойлгодог. “Т- Т- Ар” /ЗГБХН/ зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй бичил уурхай ашиглах гэрээ байгуулаагүй, уг нөхөрлөл уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй, уг нөхөрлөлд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болоогүй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж заажээ. Гэмт хэргийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно гэж заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолд тодорхой тайлбарласан.

Иймд дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“******” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цагаан давааны гудамжны гэр хорооллын айлуудын нүүрний хашааг шинэчлэх ажилтай холбоотой хэргийн тухайд:

Миний үйлчлүүлэгч болсон үйл явдлын талаар анхнаасаа тогтвортой, үнэн зөвөөр мэдүүлдэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцож түүний мэдүүлэгт анхаарал хандуулж шийдвэрлээгүйд гомдолтой байна. /1хх 76-79/, /6хх 41-45/

1. “******” ХХК-ийн зүгээс “хүч хүрэлцэхгүй тул холбогдох ажлыг хийхэд шаардагдах санхүүжилтийг өгье” гэсэн хариуг ирүүлсэн тул компаниас өгч буй санхүүжилт, мөнгийг холбогдох дансанд төвлөрүүлээгүй талаар Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.М-ын мэдүүлсэн мэдүүлэг. /1хх 131/

Ж.М- нь “уг асуудлыг төсвийн орлого хариуцсан ахлах мэргэжилтэн М.Мөнхжаргал мэднэ” гэж тайлбартаа хэлсээр байхад нягталж шалгаагүй. Дахин мэдүүлгээр “Засаг даргын тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.М-ад гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх санхүүжилтийг хууль тогтоомж, дүрэм журамд зааснаар төрийн дансанд төвлөрүүлэн зохион байгуулах асуудлыг судалж танилцуулах үүргийг өгсөн. Сангийн яамтай ярилаа, боломжгүй гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу тухайн компаниар нь гүйцэтгүүлэх чиглэл өгсөн гэж миний үйлчлүүлэгчээс мэдүүлсэн нь нотлогдох байсан. Тухайн цаг үед аймаг, нийслэл дүүрэг нь хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжиж зориулалт бүхий санаатай байх, уг сан нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн байх зохицуулалт хуулиар баталгаажаагүй байсан.

Хууль зүйн хувьд: Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэсэн үндэслэлээр гэрээ байгуулсан. Монгол улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуульд заасан өөрийн чиг үүргийг хэргжүүлэх үйл ажилагааг дэмжих зориулалт бүхий сантай байж болно. Уг сан нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2. Нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулагдсан гэрээний дагуу 03/2018 дугаартай Архангай аймгийн төв зам дагуух айл өрхийн хашаа, хаалгыг шинэчлэх “хашаа” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ хийгдсэн. /3хх 95-97/

Санхүүгийн баримтууд /1хх 62, 70-73/ тус тус авагдсан.

Архангай аймгийн төв зам дагуух айл өрхийн хашаа, хаалгыг шинэчлэх “хашаа” нэртэй төслийн хүрээнд хамтран ажилласан талаарх 2018 оны 69 хуудас баримтыг Ж.Нэргүйн гэрт нэгжлэг хийж мөрдөгч хураан авсан талаарх баримт /1хх 32-33/,

“******” ХХК-ийн захирал Ц.М-ийн мэдүүлэг /1хх 47-51, 9хх 25-26/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “******” ХХК-ийн захирал Ц.М- нь гэрчээр мэдүүлэг өгсөн.

“******” ХХК-ийн нягтлан бодогч Л.Д-ийн мэдүүлэг /6хх 41-45/

Санхүүгийн тооцооллын хувьд, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр П.Э-ы хаан банкны ******* дансаар 20 сая, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөн дансаар 20 сая төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “*******” ХХК-ийн хаан банкны ******* дугаарын дансаар 20 сая төгрөг шилжсэн нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Монголын сайтын хөгжлийн нэгдсэн холбоотой байгуулсан хамтран ажиллах гэрээний төлбөрт 10 сая төгрөг. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10 сая төгрөг иргэн Солонгын хаан банкны ******* дугаарын дансаар, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ч-ын данс руу 20 сая төгрөг нь М-д М-оос хандивласан, өгсөн, тусалсан.

Миний үйлчлүүлэгчийн хувьд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан. П.Э-д нийгмийн хариуцлагын хүрээний ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагыг олоод тухайн ажлыг хийж гүйцэтгэх үүргийг өгсөн болохоо мэдүүлдэг. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажилллаж байсан П.Э-д “******” ХХК-ийн захирал, нягтлан бодогч нартай харьцаж эдийн засаг, эрх зүйн харилцаанд орсон, “Г- Т-” ХХК-ийн захирал Ж.Нэргүй нь хохироод явж байгаа нь үйл баримтаар тогтоогдсон байхад нягталж шалгалгүй орхигдуулсан.

Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс үүрэг чиглэлийнхээ дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлыг хариуцан зохион байгуулсан, хэлтсийн дарга П.Э- нь өөрийн ажил үүргээ хэрэгжүүлсэн, “******” ХХК-ийн захирал Ц.М-, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Э-, “Г- Т-” ХХК-ийн захирал Ж.Н- нарын хооронд мөнгө шилжсэн, шилжүүлсэн, гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэгдэж дүгнэгдсэн, “Г- Т-” ХХК-ийн захирал Ж.Н- нь одоог хүртэл зардал мөнгөө олж аваагүй байгаа болон уг ажилд Засаг дарга Ц.М- оролцоогүй болох нь нотлогддог.

П.Э- нь зөрүүтэй мэдүүлгүүдийг удаа дараа өгч байсан мөн миний үйлчлүүлэгч рүү чиглэсэн худал мэдүүлгийг хуулийн байгууллагад мэдүүлж, нэр төрд нь халдаж, гүтгэж байгаа талаар мөрдөгчид хэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар нүүрэлдүүлж мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна” гэж заасан байхад ажиллагааг хийгээгүй.

Миний үйлчлүүлэгч Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Э-ы өөрийн хувийн дансаараа бусдаас мөнгө авч, захиран зарцуулсан асуудалд оролцоогүй бөгөөд П.Э-ы Хаан банкны салбараас уг мөнгийг бэлнээр авсан талаах баримт мэдээлэл, түүний хэлээд байгаа шөлний газрын байршил, камерын бичлэг, бэлнээр мөнгө өгч авалцсан талаарх баримт байгаа эсэх, тухайн хэлж байгаа хүнтэй холбогдсон утсан харилцааны мэдээлэл зэргийг шалган үнэн бодит байдлыг тогтоох боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан Нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй.

“******” ХХК-ийн захирал Ц.М- “Г- Т-” ХХК-ийн захирал Ж.Н- миний үйлчлүүлэгч Ц.М- нарын мэдүүлэг нь зөрүүгүй, анхнаасаа тогтвортой, үнэн зөвийг мэдүүлсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Э- нь өөрийн зүгээс хэрэгжүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нууж хаацайлах зорилготойгор худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй нөхцөл байдал түүний өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдож байхад шалгалгүй орхигдуулсан. Тухайлбал П.Э- нь 10.300.000 төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж тогтоох ёстой байсан.

Хууль зүйн хувьд: Гэрч нар нь болсон үйл явдлын талаар тайлбартаа зөрүүтэй мэдүүлсээр байхад нягталж шалгалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийг зөрчиж хөтөлж буй тулгаж асуусан нөхцөл байдал тогтоогддог. Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Э-ы мэдүүлэг нь тогтвортой бус, эргэж буцсан, зохиомол байдлыг бий болгож мэдүүлсэн байх бүрэн үндэслэлтэй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байх тул түүний мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дангаараа нотлох баримт болохгүй, миний үйлчлүүлэгчид ял халдаах хангалттай нотлох баримт биш гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  24 дүгээр тогтоолд тодорхой тайлбарласан. Иймд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Э-ы нэр дээр бүртгэлтэй дансаар 10.300.000 төгрөгийг авч зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан гэм буруугийн зарчим, 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, 1.8 дугаар зүйлд заасан Хүний халдашгүй эрхийг хангах, 1.9 дүгээр зүйлд заасан Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, 1.12 дугаар зүйлд заасан Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэсэн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт “Г- Т-” ХХК-ийн захирал Ж.Н-, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Э-ы, “Г- Т-” ХХК-ийн захирал Ж.Н-н, Засаг даргын тамгын газрын ХОХБ хэлтсийн дарга П.Э-ы мэдүүлгүүд авагджээ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 16 дугаартай тогтоол, тайлбарын 1.10-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна” гэж, 1.11-т “...Түүнчлэн гэрчийн ...нас..., бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв туслах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг үед байсан эсэхийг шалган үзнэ...” гэж, 1.15-д “...мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор турвилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна” гэж тайлбарласан. Миний үйлчлүүлэгч өмгөөлөгчийн зүгээс нүүрэлдүүлж мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргаж байсан боловч хангаагүйд гомдолтой байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 зүйлд Худал мэдүүлэх гэмт хэргийг хуульчилсан.

П.Э-ы өгсөн эх сурвалж нь тодорхойгүй, агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлгээр буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь яллагдагч нь эрүүгийн хариуцлага хүлээхээс айж эмээн худал мэдүүлэг өгч болзошгүй буюу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй тул ямар нэгэн байдлаар өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэх сонирхол давамгайлсан байдаг зэргийг онцгойлон анхаарч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэж яллагдагчийн бусдын гэм бурууг илчилсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудтай давхар нотлогдож байгаа эсэхийг анхаарч үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Яллагдагч нарын өгсөн мэдүүлгийг дангаар нь үнэлж, дүгнэлт өгч, миний үйлчлүүлэгчийг шууд буруутгаж эрүүгийн хариуцлага, ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний үйлчлүүлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг байгуулахаар зохицуулсан байна. Гэтэл “******” ХХК-тай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар буюу хувь хүний нийгмийн асуудалд зарцуулсан гэж буруутгаж байгаа хэргийн тухайд:

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байсан Ц.М- нарын хооронд хийгдсэн байдаг. Уг гэрээ нь аж ахуйн нэгжтэй аймаг нутгийн удирдлагын зүгээс хамтран ажиллах зорилгоор хийгдсэн хэлцэл юм.

Архангай аймгийн нутгийн зөвлөл болон аймгийн удирдах албан тушаалтнууд хамтын шийдвэр гаргаж Монгол улсын арслан Д.М-ийн алдрыг тэмдэглэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч ганцаараа бие даан шийдвэр гаргаагүй, төрийн бус байгууллагатай аймгийн удирдлагуудаас хамтран гаргасан шийдвэр бөгөөд хувьдаа мөнгө төгрөг аваагүй, нийгмийн хариуцлагын гэрээтэй огт хамааралгүй асуудал болохыг анхаарч шалгаагүй, шүүхээс гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Н.Ч-ын мэдүүлэг /1хх153-158/, Б.Ц-надмидын мэдүүлэг /1хх103/, Монгол Улсын Их Хуралын гишүүн Ж.М-ын мэдүүлэг /6хх105-108/, Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан М.Д-гийн мэдүүлэг /1хх185-188/ Д.М-ийн мэдүүлэг /1хх1889-190/ М.Б-ы мэдүүлэг /1хх192-193/

Өөрсдийн хүсэл сонирхол, өөрсдөө зөвшөөрч Архангай аймгийн нутгийн зөвлөл Монгол Улсын арслан Д.М-д өгсөн мөнгө байхад “******” ХХК-тай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний төлбөр гэж эх сурвалжийг тодорхойлж миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хариуцлага, ял халдаасныг зөвшөөрөхгүй. Ц.М- нь өөрөө Монгол Улсын арслан Д.М-д хувийн зүгээсээ тусалъя гээд тэр асуудал хэрхэн явагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой байдаг. Ц.М-ийн өгсөн мөнгийг холбогдох хүмүүст хүргэж өгсөн процессыг Д-, М-, Ч- нар л мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн зүгээс оролцоод мөнгө төгрөгийг нь захиран зарцуулсан асуудал, баримт нотолгоо байхгүй. “******” ХХК-ийн захирал Ц.М-ийн хувьд ардын жүжигчин С-гийн хөдөлмөр алдрыг тэмдэглэхэд мөнгө өгч байсан, сумын баяр наадмын үйл ажиллагаанд мөнгөн хандив тусламж өгч байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Ц.М-ийн зүгээс өөрийн хөрөнгө мөнгөнөөс бусдад хандив тусламж болгон өгч байгаа асуудал нь тухайн хүний эрхийн асуудал байхад миний үйлчлүүлэгчид холбогдуулан яллах талыг баримтлан дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд заасныг үндэслэн гаргасан давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар илэрхийлж байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох гэмт хэргийг зүйлчлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой юм.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн эсэх, үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг хангаагүй /миний үйлчлүүлэгчийг: хэргээ хүлээж мэдүүл, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлвэл өөрт чинь хэрэгтэй, үгүй бол хорьж цагдана гэх мэтээр эрүүдэн шүүсэн/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил байгааг /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан боловч хангаагүй, нотолгооны ач холбогдол бүхий ажиллагааг хийлгүй яллах дүгнэлт үйлдсэн, хэргийг буцаасан шүүхийн тогтоолд дурьдсан ажиллагааг хийгээгүй зэргээр нотлогдоно/.

Бүрдүүлсэн нотлох баримтыг харахад холбогдогч нараас эхлээд гэрчийн мэдүүлэг авч, дараа нь яллагдагчаар татаж мэдүүлэг аваад нэгнийх нь өгсөн мэдүүлгээр нөгөөхийг нь буруутгадаг. Мөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь гэрчээр өгсөн мэдүүлгээс өөрчлөгдсөн байхад зөрүүг нь арилгалгүй, тодорхой болголгүй, эх сурвалж нь тодорхойгүй, агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлгээр ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлүүдийг зөв хэрэглэх тухай тайлбар гаргасан байдаг.

Энэ тогтоолд гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнийг гэрчээр байцааж, улмаар мэдүүлгийг нь яллах байдлаар үнэлэх, хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг арилгах талаар арга хэмжээг авахгүй байгаа нь нотолгоо нь тал бүрээс бүрэн гүйцэд биш болж байна гэж заажээ. Тогтоолын 1.1-т гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна гэж тодорхой зааж өгсөн. Тогтоолын 1.4-т яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна гэж тодорхой тайлбарлаж өгсөн.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэд цуглуулсан нотлох баримтууд гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар тоооцохгүй байх үндэслэл тогтоогдож байгааг анхаарах ёстой байсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж нь шууд санаатай үйлдэгдсэн байх ёстой. Үүний оюун санааны хэм хэмжээ нь албаны эрх мэдлээ хэтрүүлж байгаа, хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлээ, нийгмийн хор аюулыг ухамсарласан шинж байх ёстой. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээд хүсэл зоригийн хэм хэмжээ нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн, урвуулан ашиглаж байгаа үйлдэл, эс үйлдэхүйгээ ухамсарласан, зориуд хийсэн шинжтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл оюун санааны болон хүсэл зоригийн шинж нийлсний эцэст энэ гэмт хэргийг шууд санаатай үйдсэн гэх хууль зүйн үндэслэл буюу Эрүүгийн хуулийн хэрэглээ бий болно. Өөрөөр хэлбэл нэг үйлдэл нь нөгөө үйлдэлтэйгээ шууд санаатай үйлдлийн дотоод зүй тогтоолоор нөхцөлдсөн байх ёстой. Үүнийг хөдөлбөргүй тогтоолгүйгээр шийдвэрлэж эрүүгийн хариуцлага ял халдаасанд гомдолтой байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын субъектив шинж нь оюун санааны болон хүсэл зоригийн шинжээр илэрхийлэгддэг. Оюун санааны хувьд гэмт хэрэг үйлдсэн гэх хүмүүстэй хамтран оролцсон гэдгээ ойлгосон хүссэн байх ёстой. Харин хүсэл зоригийн хэмжээнд шууд өөрөө хэрэгжүүлсэн гэх хоёр шинж байж гэмт хэрэгт оролцсон санаатай хэлбэр байна. Гэмт хэрэгт 2 буюу түүнээс дээш этгээд санаатай нэгдсэн хуулийн хэрэглээ байх ёстой.

Холбогдогч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа нь миний үйлчлүүлэгчийг бусдад давуу байдал бий болгосон гэж хэрэгт буруутгах үндэслэл болгон ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Э- нарын өгсөн мэдүүлэг эх сурвалжийн хувьд зөрчсөн тохиолдолд үүнийг гэм буруутайд тооцоход хүрэлцэхүйц нотлох баримтын стандарт гэж үзэж болохгүй. Нотолгооны стандарт гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн дүүрэн эргэлзээгүй нотлогдсон байхыг ойлгоно. Тэгэхээр Улсын Дээд Шүүхээс хэрэглэхэд бэлдээд өгсөн хууль зүйн эх сурвалж байгааг анхааралгүй миний үйлчлүүлэгчид ял халдаасныг зөвшөөрөхгүй. Өөөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх юм.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим байдаг. Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлэх гэсэн. Авилгын эсрэг хуулийн 3.1.7-т “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил” гэж Авилгатай тэмцэх байгуулагад хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт явуулж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгоно.

Өөрөөр хэлбэл үүнийг зөрчсөн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад шүүх   эцэслэн тогтооно гэсэн ойлголт юм. Авилгын эсрэг конвенцод тухайн хүний субъектив санаа зорилгыг тогтоогдож буй үйл баримтад үндэслэн дүгнэж болно гэж заасан болохоос санаа зорилыг нь дүгнэж болно гэсэн ямар нэгэн үг, үсэг, тайлбар агуулга байхгүй гэдгийг дурдъя.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль тогтоогч хуульчилсан хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан.

Эцэст нь анхан шатны шүүхийн дүгнэлт тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй байхыг процессын хуулиар тодорхойлсон бөгөөд энэ нь давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянахад тухайн асуудлыг анхан шатны шүүх хэрхэн дүгнэсэн, уг дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл гэж, мөн зүйл хэсгийн 3.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл гэж тус тус заасан. Шүүх нэг талаас гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эсэхийг сэргээн эдлүүлэх, нөгөө талаас гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарладаг тул шүүх тогтоож буй үйл баримт, оногдуулж буй ял зэрэг нь бүхэлдээ нотлох баримт, үндэслэгээнд суурилсан байх учиртай. Анхан шатны шүүх шүүгчдэгчийн мэдүүлэг, өмгөөлөгчийн санал дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт зайлшгүй өгөх шаардлагтай ба энэ нь шүүх хуульд захирагдаж, түүнд нийцсэн шийдвэр гаргаснаар шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдах баталгаа болохоос улсын яллагчийн яллах дүгнэлтийг хуулбарлан бичсэнээр шударга шүүхээр эрх хангадсан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дэх заалтыг хангаагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Ц.М-гийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.

 

Шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч Ц.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “******” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цагаан давааны гудамжны гэр хорооллын айлуудын нүүрний хашааг шинэчлэх ажилтай холбоотой хэргийн тухайд:

“******” ХХК-ийн зүгээс “хүн хүч хүрэлцэхгүй тул холбогдох ажлыг хийхэд шаардагдах санхүүжилтийг өгье” гэсэн хариуг ирүүлсэн тул компаниас өгч буй санхүүжилт, мөнгийг холбогдох дансанд төвлөрүүлээгүй талаар Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.М-ын мэдүүлсэн /1хх 131/ болсон үйл явдлын талаар тодорхой бус,  дутуу дулимаг, бодит үйл явдалд нийцээгүй байх тул дахин мэдүүлэг авахуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч тодорхой ажиллагааг хийж өгөөгүй.

Ж.М- нь “уг асуудлынг төсвийн орлого хариуцсан ахлах мэргэжилтэн М.М- мэднэ” гэж тайлбартаа хэлсээр байхад нягталж шалгаагүй. Дээрх асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 16.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого хариуцсан ахлах мэргэжилтэн М.М-, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ц-надмид нараас тайлбар мэдүүлэг авахуулж үнэн зөвийг тогтоолгох хүсэлт гаргаж байсан ч хангаагүй.

Миний хувьд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Э-д нийгмийн хариуцлагын хүрээний ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагыг олоод тухайн ажлыг хариуцан гүйцэтгэх даалгаврыг эрх, үүргийнхээ хүрээнд өгсөн. Тэрнээс П.Э-ыг өөрийн хувийн дансаараа мөнгитйг аваад зарцуул гэсэн асуудал болоогүй бөгөөд П.Э- нь өөрөө “******” ХХК-ийн захирал, нягтлан бодогч нартай харьцаж эдийн засаг, эрх зүйн харилцаанд орсон. Түүнчлэн “Г- Т-” ХХК-ийн захирал Ж.Н- нь хохироод явж байгаа нь үйл баримтаар тогтоогдсон байхад нягталж шалгалгүй орхигдуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хүсэлтэй байсан боловч хангаагүй. /1хх 32-33, 3хх 95-97, 62, 70-73/,

“******” ХХК-ийн захирал Ц.М-ийн мэдүүлэг “... 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.Ц-ид мөнгийг нь бэлнээр өгснөөс болж өгөөгүй өгсөн гэдэг асуудал үүссэн юм. Тэгээд үүний дагуу 2018 оны 04 дүгээр сард дахин Засаг дарга Ц.М-тай очиж уулзаж гэрээ байгуулсан юм. ...” /1х 51/, “... Архангай аймгаас ирүүлсэн тайланг харахад 90 сая төгрөгийн санхүүжилт авч ажил хийж гүйцэтгэсэн талаар тайлан ирүүлсэн байсан. Тэгэхээр нь би нягтлан Л.Д-ээс гэрээний дагуу 100 сая төгрөг биш, 90 сая төгрөг өгсөн юм уу гэхэд үгүй манайх 100 сая төгрөг өгсөн ... энэ 100 сая төгрөгийг бүгдийг нь дансаар шилжүүлсэн. ...” /1хх 47/, “... тийм бишээ П.Э-ы данс руу шилжүүлсэн мөнгө нь ямар ч байсан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө. Энэ дансыг тамгын газрын дарга нь данс өгөөд манайхаас шилжүүлсэн мөнгө. Манайхаас авсан мөнгийг юунд зарцуулсан болохыг би мэдэхгүй, энэ надад хамаа байхгүй. Манайх гэрээний дагуу 100 сая төгрөг л өгөх үүрэгтэй. Хэрэв нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахгүй бол алт угаалтын ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийлгэдэггүй байсан. ...” /1хх 48/, “... би Архангай аймгийн Засаг дарга Ц.М-тай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний дагуу 90 сая төгрөгийг өгсөн дансаар нь шилжүүлсэн. ... би өөрөө С- гуайг таньдаг учраас хувиараа шагнал өгье, харин наадмын арга хэмжээнд чинь 10 сая төгрөг өгье гэж зөвшөөрсөн. Тэгээд М.Г- нь Солонгын дансыг өгсөн юм. ...” /9хх 25-26/,

“******” ХХК-ийн нягтлан бодогч Л.Д-ийн мэдүүлэг “... 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын туслах гэсэн хүн над руу утсаар яриад П.Э- гэсэн хаан банкны ******* дугаарын дансыг өгөөд 20 сая төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Хашаа хороо хийж байгаа материалаа авах гэсэн юм, мөн хашаа хороо хийж буй хүмүүсийн цалин хөлс өгнө гэж хэлээд энэ дансыг өгч байсан. ...гэхдээ би мөнгө шилжүүлэхийн өмнө уг нь танайд ажил хийж байгаа аж ахуйн нэгжийн данс руу хийчихмээр байна, тэгээд тэр аж ахуйн нэгжээс чинь авсан бараа материалын жагсаалтыг манайх аваад тайландаа хавсаргая гэхэд бид нар актаа дүгнээд актаараа өгчихнө асуудалгүй, бид нар олон ажилгүй хүнийг ажиллуулж байна, олон жижиг газраас бараа материал авч байгаа учраас тэгэх боломжгүй гэдэг тайлбарыг хэлээд байхаар нь би мөнгийг шилжүүлж өгсөн юм. ...” /1хх 64-65/

“Г- Т-” ХХК-ийн захирал Ж.Н-н мэдүүлэг “Нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ гэж байхгүй. Харин 2018 онд “******” ХХК-тай бараа материал нийлүүлэх гэрээ байгуулж, түүнийхээ дагуу 100.000.000 материалыг аймгийн Хот тохижуулах газарт нийлүүлж байсан. ... 2018 онд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Э- над руу утсаар холбогдоод албан өрөөндөө ирээд уулзаадах гэсэн. Ингээд ямар учиртай юм бол доо гэж бодоод П.Э-ы албан өрөөнд нь очиж уулзахад “Эрдэнэбулган сумын 1-р баг дундуур явсан төв замын 2 талын нүүрний эгнээний хашаануудын өнгө үзэмжийг сайжруулах гэж байгаа юм, та материалыг нь нийлүүлчихүү, 100.000.000 төгрөгийн материал нийлүүлэх юм” гэсэн. П.Э-ы ажлын чиглэл нь барилга, үйлдвэрлэл, тээвэр гээд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь хариуцдаг байсан юм. Өөрөөр хэлбэл, манай барилгын салбарын чиглэлийг хариуцаж байгаа учраас “Үгүй” гэж хэлж чадаагүй зөвшөөрсөн. Ингээд би П.Э-аас бараа материалын зардал, хөрөнгө мөнгөө яаж авах юм бэ гэсэн чинь “******” ХХК-тай гэрээ байгуулна, энэ компаниас мөнгийг нь гаргаж өгөх юм аа гэхээр нь “за ойлголоо, нийлүүлье” гэсэн. ...би “******” ХХК-ийн захиралтай уулзаж байгаагүй. Гэрээг нь П.Э- байгуулчихсан байсан. Би П.Э-ы өрөөгөөр очиж уулзахдаа гэрээн дээр нь гарын үсэг зураад, компанийн тамга дарж өгөөд гарсан. ...П.Э- надад 41 билүү 42 сая төгрөг дансаар өгье гэсэн. ... 29.700.000 төгрөг нь цементийн төлбөр. С.Ж- нь хувиараа цементийн худалдаа эрхэлдэг эмэгтэй байгаа юм.” /1хх 94-95/, Хариулт: Энэ асуудлаар би Ц.М-тай нэг ч удаа уулзаагүй, нэг ч удаа яриагүй. П.Э- юу гэж ярьсныг би мэдэхгүй” /1хх96/, ... тэгээд маргааш нь Хот тохижилтын дарга Б- нь над руу яриад “материалаа авъя ажлаа хиймээр байна” гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгийг нь яах юм бэ гэж хэлсэн чинь мөнгийг нь бид нар хариуцна гэж хэлсэн. ... Тэгээд би П.Э-д 2 данс өгсөн төмрийн холбогдолтой материалаа энэ дансанд хий, мөн цементийн холбогдолтой данс бол энэ данс руу хий гээд “А-” ХХК-ийн дансыг болон нөгөө нь Нямдорж гэдэг гурвалжин дээр төмөр зардаг залуугийн дансыг өгсөн юм... Тэгээд би өөрийнхөө компанийн үндсэн хөрөнгөөс 100.000.000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн...” /1хх98/, ... Би ер нь бол П.Э-д жолоочид мөнгө өгөөрэй гэж хэлээгүй..., ...Тэгээд би Э-аас хэчнээн төгрөг дансанд хийсэн юм бэ гэж асуусан чинь 41 билүү 42 сая төгрөгийг саяны миний хэлсэн хоёр данс руу хийсэн гэж хэлсэн юм..., ...Би “******” ХХК-ийн захирал М- гэх хүнтэй огт уулзаагүй энэ ажлыг Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Э- зохион байгуулсан хэдэн төгрөг орсон юм бэ гэж асуусан чинь 41 билүү 42 сая төгрөг орсон гэж хэлсэн, тэгэхээр нь үлдэгдэл мөнгийг нь яах вэ гэж асуусан чинь “******” ХХК-ийн захирал М- гэж хүн төлнө л гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүн нь төлөх л юм бодоод өдийг хүртэл явж байгаа” /1хх 98/, хариулт: Архангай аймгийн Засаг дарга Ц.М- ерөөсөө надтай энэ талаар уулзаагүй ээ. /1хх 100/, Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс үүрэг чиглэлийнхээ дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлыг хариуцан зохион байгуулсан, хэлтсийн дарга П.Э- нь өөрийн ажил үүргээ хэрэгжүүлсэн, “******” ХХК-ийн захирал Ц.М-, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажилллаж байсан П.Э- “Г- Т-” ХХК-ны захирал Ж.Н- нарын хооронд 29.7 сая төгрөг мөнгө шилжсэн, шилжүүлсэн, гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэгдэж дүгнэгдсэн, “Г- Т-” ХХК-ны захирал Ж.Н- нь одоог хүртэл зардал мөнгөө олж аваагүй байгаа болон уг ажилд Засаг дарга Ц.М- миний бие оролцоогүй болох нь нотлогддог.

П.Э- нь зөрүүтэй мэдүүлгүүдийг удаа дараа өгч байсан ба мөн над руу чиглэсэн худал мэдүүлгийг хуулийн байгууллагад мэдүүлж, нэр төрд минь халдаж, гүтгэж байгаа талаар мөрдөгчид хэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар нүүрэлдүүлж мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар нүүрэлдүүлж мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан боловч хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна гэж заасан. Миний зүгээс Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан. П.Э-ы өөрийн хувийн дансаараа бусдаас мөнгө авч, захиран зарцуулсан асуудалд оролцоогүй бөгөөд П.Э-ы Хаан банкны салбараас уг мөнгийг бэлнээр авсан талаарх баримт мэдээлэл, түүний хэлээд байгаа шөлний газрын байршил, камерын бичлэг, бэлнээр мөнгө өгч авалцсан талаарх баримт байгаа эсэх, тухайн хэлж яриад байгаа хүнтэй холбогдсон утсан харилцааны мэдээлэл зэргийг шалган үнэн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан Нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Миний бие яллагдагчаар 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр тодорхой мэдүүлсэн. /1хх 41-45/,

Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Э-ы мэдүүлэг “Цагаан давааны гудамжны айл өрхийн хашааг шинэчлэх ажил 2018 оны аймгийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан гэнэтхэн М- дарга намайг дуудаад “******” ХХК-тай байгуулсан гэрээг үзүүлээд энэ гэрээний хүрээнд Цагаан давааны айл өрхийн хашааг шинэчлэх ажлыг хийнэ чи зохион байгуул гэж хэлсэн...” /6хх 95/, “...Хамгийн эхлээд энэ 40 сая төгрөгнөөс 10 сая төгрөгөөр цемент ч юм уу нэг юм аваад шилжүүлсэн бөгөөд жолоочид нь 300.000 төгрөгийг мөн шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд би хотод хэд хоночихоод Архангайд буцаж ирээд Ж.Н- гэх хүнээс дахин данс аваад 29.700.000 төгрөгийг төмрийн мөнгө гэж шилжүүлсэн...” /1хх82/, хариулт: Миний өмнө мэдүүлсэн зүйлүүд үнэн би өөрийнхөө яг л мэдэж байгаа зүйлээ л мэдүүлсэн юм. ...Миний өөрийн хаан банкны дансаар 40.000.000 төгрөг орж ирснийг “Г- Т-” ХХК руу шилжүүлсэн юм.” /1хх84/, ...М- дарга нийгмийн хариуцлагын гэрээний дагуу “******” ХХК-иас 40.000.000 төгрөг орж ирэх юм аа та дансаа өгчих мөнгийг 2 хуваагаад шилжүүлэх юм, энэ мөнгөөр материал авах юм аа гэж хэлээд та тэр материлыг шилжүүлээрэй Ж.Н- дарга цемент авна гээд “Г- Т-” ХХК-ийн жолооч нэрийг нь мэдэхгүй хүнд бэлнээр Улаанбаатар хотод гаргаж өгсөн юм...”, “...Миний дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 40.000.000 төгрөг нь 2018 оны 04-р сарын 25, 26-ны өдөр л орсон тэрнээс өмнө бол миний дансаар өөр ямар нэгэн мөнгө төгрөг орсон зүйл байхгүй...” /1хх 85/, “...Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.М- тухайн үед надад би тань руу хүн явуулна тэр хүнд нөгөө “******” ХХК-иас тань руу орж ирсэн 40.000.000 төгрөгөөс 10.300.000 төгрөгийг тэр хүнд өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд би үүний дагуу Хаан банкны төвийн нэг салбараас бэлнээр аваад Улаанбаатар хотын төвд баруун дөрвөн замаас цаашаа яваад нэг шөлний газар орж сууж байсан. Тэгээд нөгөө М- даргын явуулсан хүн нь над руу ярьсан байх намайг ямарч л байсан тэр шөлний газар сууж байхад олоод ороод ирсэн. Тэгээд нөгөө М- даргын явуулсан хүн нь над руу ярьсан байх намайг ямарч л байсан тэр шөлний газар сууж байхад олоод ороод ирсэн. Тэр үед нэг хар өнгийн куртиктэй залуу орж ирээд бэлнээр аваад явсан...” /1хх 87/, “Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна тэгээд хэлчих юм бол болчих юм болов уу л гэж бодсон тухайн үедээ...” /1хх 88/, “...Тэгээд бас М- дарга тэр мөнгийг чинь би юунд зарцууллаа нэг юманд л зарцуулсан гээд байсан тэгэхээр би тэр мөнгийг М- дарга юунд зарцуулсныг нь хүлээгээд л худал мэдүүлэг өгөөд байж байх юм гэнээ, тийм юм ёстой байхгүй үнэн юм үнэнээр нь мэдүүлсэн гэж би хэлсэн юм. М- дарга бас тэр мөнгийг “та хадгалж байгаад өөр юм хуманд өгсөн гэж хэлэх ёстой байсан юмаа гээд” байсан...” /6хх 98/, “...Би одоо бодоод байхад 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үдээс хойш нь ... би банкнаас авсан хар өнгийн гялгар ууттай 10.300.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн тэр залуу надаас аваад үүрч явсан цүнхэндээ хийгээд аваад явсан...” /6хх 94/, асуулт: Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хийгдэж байгаа ажил арга хэмжээний мөнгөн хөрөнгө хувь хүний дансаар орох нь зөв үү? эсхүл орон нутгийн төрийн сангаар орж холбогдох хууль журмын дагуу зарцуулагдах ёстой юм уу? хариулт: ...төрийн сангаараа ороод л журмынхаа дагуу зарцуулагдах ёстой байсан байх би тэр энэ талаар ёстой санасангүй...” /6хх 95/

Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Э-ы мэдүүлэг нь намайг илтэд гүтгэсэн, тогтвортой бус, эргэж буцсан, зохиомол байдлыг бий болгож мэдүүлсэн байсан, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байх тул түүний мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дангаараа нотлох баримт болохгүй гэж үзэж өмгөөлөгч бидний зүгээс шүүхэд мэтгэлцсэн.

Түүнчлэн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Э- нь өөрийн зүгээс хэрэгжүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нууж хаацайлах зорилготойгоор худал мэдүүлэг өгсөн, түүний өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдож байхад шалгалгүй орхигдуулсан. Тухайлбал П.Э- нь 10.300.000 төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байхад хүлээж аваагүй. Харин мөрдөгчийн зүгээс П.Э-ы худал мэдүүлгийг лавшруулан мэдүүлгийг нь газар дээр нь шалгах ажиллагааг явуулсан байдаг, бидний зүгээс зохиомол байдлыг зориудаар бий болгосон худал мэдүүлгийг нотолгооны бусад аргаар үнэн зөвийг тогтоолгох хүсэлтийг гаргаж байсан.

Гэрч нар нь болсон үйл явдлын талаар тайлбартаа зөрүүтэй мэдүүлсээр байхад нягталж шалгалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүлийн 13 дахь хэсгийг зөрчиж хөтөлж буюу тулгаж асуусан байдаг. “******” ХХК-ийн захирал Ц.М- болон “Г- Т-” ХХК-ийн захирал Ж.Н-, мөн миний өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй, анхнаасаа тогтвортой, үнэн зөвийг мэдүүлсэн байна гэж үзэж байгаа юм. Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.М- чамайг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт “Шоронгийн ам” нэртэй газарт 4.75 га газарт бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсаныг хүлээн, зөвшөөрөхгүй байгаагаа хуулийн байгууллагад илэрхийлж хүсэлт, гомдол гаргаж байсан. Тухайлбал, миний бие Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/369 дугаартай тогтоолыг мэдэхгүй, хараагүй, тогтоолыг үйлдэхэд оролцоогүй. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст Засаг даргын зүгээс уламжилсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/369 дугаартай тогтоолыг хавсаргаагүй, уламжлаагүй болохоо үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, асуудлыг үнэн зөв шударгаар шийдүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа хуулийн байгууллагад илэрхийлсээр ирсэн. Дээрх үйл баримт аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2022.04.06-ны өдрийн 04/600 дугаартай албан бичгээр нотлогдоно. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 37 дугаартай тогтоолд бичигдсэн координатын цэг бүхий талбайд дүгнэлт гаргуулах хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны Кадастрын хэлтэст уламжилсан байсан. Ашигт малтмал газрын тосны газраас уг хүсэлтийн хариуг ирүүлэхдээ “хууль тогтоомжийн дагуу Засаг дарга уламжлах ёстой талаар хариу ирүүлсэн” байсан тул ажил үүргийн дагуу уг хүсэлтийг үг үсэг, утга найруулгыг өөрчлөлгүй тэр хэвээр нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст уламжилсан болохоо миний үйлчлүүлэгч хэлж, тогтвортой мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар уг үйл баримт бүрэн хэмжээнд нотлогдсон байдлыг хүсэлт гомдолдоо дурдсан хууль зүйн үүднээс үнэн зөв дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг үйл баримт нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/488 дугаартай албан бичигт Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 37 дугаартай тогтоолд бичигдсэн координатын цэгүүд тэргүүлэгчдийн байгаагаар нотлогдоно. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй байгааг анхаарч үзэж хууль зүйн үүднээс шийдвэрлээгүйд гомдолтой байна. Ашигт малтмал газрын тосны газраас аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/488 дугаартай албан бичигт хариуг хүргүүлсэн байдаг ба дээрх хариуг аймгийн Засаг дарга надад мэдэгдэлгүй шууд Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байсныг миний бие хэрэгт шалгагдах явцад олж мэдсэн.

Дүгнэлт: Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 37 дугаартай тогтоол хуурамч болохыг миний бие мэдэх боломжгүй, нутгийн өөрөө удирдах байгууллага бие даан шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай юм. Уг тогтоолыг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн авч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст бичгээр уламжилсанд “хууль тогтоомжийн дагуу Засаг дарга уламжлах ёстой талаар хариу ирүүлсэн” байсан тул миний бие ажил үүргийн дагуу уг хүсэлтийг үг үсэг, утга найруулгыг өөрчлөлгүй тэр хэвээр нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст уламжилсан. Тухайн үйл явдалд миний зүгээс гэмт санаа, зорилго, сэдэлт байгаагүй, хамтран оролцоогүй нь нотлогдож байгааг анхаарч шалгаж тогтоож өгөхийг тодотгон удаа дараа хүсэлт гомдол гаргасныг хүлээн аваагүй.

“Т- Т- Ар” ЗГБХН-тэй бичил уурхай ашиглаж гэрээ байгуулж давуу байдал олгосон гэж буруутгадаг. Аймгийн Засаг даргад хуулиар “аж ахуйн нэгж, иргэнд газар олгох, гэрээ байгуулах эрх хэмжээ байхгүй” юм, Миний бие “Т- Т- Ар” ЗГБХН-тэй бичил уурхай ашиглах гэрээ байгуулаагүй болно. “Т- Т- Ар” ЗГБХН-тэй бичил уурхай ашиглах гэрээг Цэнхэр сумын Засаг дарга байгуулсан болохыг анхаарч үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйд гомдолтой байдаг. “Т- Т- Ар” ЗГБХН-тэй гэрээ байгуулж, хайгуулын болон олборлолтын аливаа үйл ажиллагааг бодитоор явуулаагүй нь гэмт хэргийн шинж үгүйсгэгддэг буюу шүүхийн шатанд тогтоох боломжгүй байсан. Намайг Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг байгуулахаар зохицуулсан байна. Гэтэл “******” ХХК-ийн байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар буюу хувь хүний нийгмийн асуудалд зарцуулсан гэж буруутгаж ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ нь “******” ХХК болон Архангай аймгийн Засаг дарга нарын хооронд хийгдсэн. Уг гэрээ нь аж ахуйн нэгжтэй аймаг нутгийн удирдлагын зүгээс хамтран ажиллах зорилгоор хийгдсэн хэлцэл юм.

Архангай аймгийн нутгийн зөвлөл болон аймгийн удирдах албан тушаалтнууд хамтын шийдвэр гаргаж Монгол Улсын арслан Д.М-ийн алдрыг тэмдэглэсэн. Миний бие дангаараа шийдвэр гаргаагүй, төрийн бус байгууллагатай аймгийн удирдлагаас хамтран гаргасан шийдвэрийн дагуу эдийн засгийн асуудлыг шийдсэн юм. Миний бие хувьдаа мөнгө төгрөг аваагүй, “******” ХХК-ийн захирал нь өөрийн санаачлагаар Монгол Улсын арслан Д.М-д тусламж болгож мөнгө өгч эдийн засгийн харилцаанд орсон асуудал л болсон. “******” ХХК-ийн захирал Ц.М- нь болсон үйл явдлын талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт биеэр оролцож мэдүүлэг өгсөн. Хөрөнгөний эзэн хэнд мөнгөн тусламж үзүүлэх нь тэр хүний асуудал байхад надтай холбож хуулийн хариуцлагад татсаныг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Тухайн үед Монгол Улсын их хурлын гишүүн Ж.М-ын зохион байгуулж хийсэн үйл ажиллагаа, мөн уг яригдаад байгаа мөнгийг хүлээн авч Монгол Улсын арслан Д.М-д хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт нь бүрэн тогтоогдсон байдаг. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тодорхой заасан. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.М-ын мэдүүлэг /6хх 105-108/, Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан М.Д-гийн мэдүүлэг /1хх158-188/ зэргээр нотлогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Б- болон түүний өмгөөлөгч Г.Золжаргал, Ш.МягмарЦ- нар давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн гэм буруу болон хуулийн зүйлчлэл, оногдуулсан ялын хувьд бүрэн хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирол төлбөрийг шийдвэрлэсэн хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг зөрчсөн буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлэн 607.622.000 төгрөгийг тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 39.6 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан гэж үзэж эс зөвшөөрч байна.

Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

1. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №1 тоот дүгнэлт /Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д-, Б.Х- нарын шинжээчийн дүгнэлтээр/ атаршиж ... төслийн хүрээнд 933.467.300 төгрөгийн санхүүжилт олгохоос 914.311.676 төгрөгийн санхүүжилтийг олгосон ба үүнээс 888.489.282 төгрөг зарцуулагдсан нь анхан шатны баримтаар тогтоогдсон ба зөрүү 25.822.395 төгрөг,

ӨВА-н ... төслийн хүрээнд 365.900.000 төгрөгийн санхүүжилт олгохоос 363.270.725 төгрөгийн санхүүжилт олгосон үүнээс 362.052.892 төгрөг нь зарцуулагдсан анхан шатны баримтаар тогтоогдсон. Нийт 2 төслийн хүрээнд 27.040.228 төгрөгийн зарцуулалт баримтаар тогтоогдоогүй буюу хохирол /3хх 214-216/ гэж үзсэн.

2. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүгийн аудитор Д.Э-, төслийн шинжээч Э.Бат-Эрдэнэ, газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ажилтан Н.НямС- нарын дүгнэлтээр 2 төслийн хүрээнд нийт 456.669.000 төгрөгийн хохирол /8хх 8-58/,

3. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Бодит бүртгэл аудит Х.Ундарга, Ц.Энхзаяа нарын дүгнэлтээр 2 төслийн хүрээнд нийт 741.668.520 төгрөгийн хохирол /20хх 56-76/,

4. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ХААИС, ШУА-ын Геологи хүрээлэн Я.Б-, багш Ё.Д-, эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Б.Х- нарын дүгнэлтээр 2 төслийн хүрээнд 598.007.520 төгрөгийн хохирол /20хх 123-127/,

5. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХААИС, шинжлэх ухааны геоэкологийн хүрээлэнгийн Я.Б-, багш Ё.Д-, эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Б.Х- нарын дүгнэлтээр 2 төслийн хүрээнд нийт 741.668.520 төгрөгийн хохирол /11хх 178-184/,

6. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ХААИС, шинжлэх ухааны геоэкологийн хүрээлэнгийн Я.Б-, эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Б.Х- нарын дүгнэлтээр 2 төслийн хүрээнд нийт 607.622.000 төгрөгийн хохирол /11хх 224-228/ тус тус тооцсон 6 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан байна. Үүнээс анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг тооцохдоо аудит болон шинжээчийн 1, 2, 3 дугаартай дүгнэлтүүдээр 607.622.000 төгрөгийн хохирол учруулсан нь бүрэн тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, тооцооллын хувьд эрс зөрүүтэй буюу нэгтгэн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг эрс дордуулж, МААЭШХ болон Сангийн яаманд давхардуулан үндэслэлгүй их хэмжээний төлбөр төлүүлэхээр шийдвэр болсон гэж эс зөвшөөрч байна.

Учир нь, дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, өмнөх дүгнэлтээ харилцан үгүйсгэсэн, тоо баримтын хувьд илт зөрүүтэй, шинжээч нарын бүрэлдэхүүн солигдоогүй атлаа 3 өөр янзын дүгнэлт гаргасан, үндэслэлгүй байсныг шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоосон атлаа гагцхүү 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр хохирлыг тооцсон нь эс зөвшөөрч байна.

Аудитын дүгнэлт нь МААЭШХ-н болон 2 төслийн хүрээнд нэр дурдагдсан ААНБ-ын санхүүгийн баримтууд дээр дүгнэлт гаргахдаа төслүүдийн данс тусдаа биш МААЭШХ-ын данстай холилдсон яг ямар төсөл дээр, ямар ажилд гарах зардал нь тодорхойгүй байсан тул зөвхөн 2 төслийн нэр орсон зардлуудыг түүж, гүйлгээний утгад бичигдсэн үйл ажиллагааны зардлуудыг бодит болгон авч үзэж хохирлыг гаргасан нь ойлгомжгүй бөгөөд өөрөөр хэлбэл, төслүүдийн хүрээнд зардал гаргахдаа 2 төслийн нэрийг бичээгүй зардлыг нь шууд хохирол гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, байгууллагын хөрөнгөд авагдсан нь тогтоогдож байхад анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Мөн ХААИС, ШУА-ны Геоэкологи хүрээлэнгийн шинжээч нарын 3 удаагийн дүгнэлт нь эрс зөрүүтэй шинжээч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгтээ дээрх дүгнэлтүүдийг гаргаснаа огт мэдээгүй, хараагүй, аудитын дүгнэлтийг үндэслэж дүгнэлтээ гаргасан гэж тайлбарлан өөрсдийн дүгнэлтээ тодорхой нотлох баримтаар нотолж чадаагүй, шүүх бүрэлдэхүүн болон прокурор, өмгөөлөгчийн шинжээчийн дүгнэлтүүдтэй нь холбогдуулсан асуултад огт хариулж тайлбарлаж чадаагүй нь ШШТХ-ийн 17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг хангаагүй болохыг бүрэн тогтоосон гэж үзнэ.

Харин шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот Р.Д-, Б.Х- нарын шинжээчийн дүгнэлтээр хохирол төлбөрийг бүрэн зөв тогтоосон гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрч шинжлэн судалж оролцсон байтал анхан шатны шүүх ямар үндэслэлээр дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн бусад шинжээчдийн зөрүүтэй дүгнэлтийг баримтлан шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хэрэгт авагдсан гэрч Жигжидсүрэнгийн мэдүүлэгт “... атаршиж орхигдсон ... төслийн хүрээнд 300 гаруй га талбай МААЭШХ-н нэр дээр авсан, хашаа хашсан зэрэг нь одоо байгаа. /1хх 193/

 М-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт ... Архангай аймагт мод бэлтгэдэг хүмүүсээр 12.000 ширхэг мод /шон/ бэлтгүүлж 2014 оны 4, 5 саруудад эхний ээлжинд бэлтгэсэн 7000 ширхэг модыг Б-ийн явуулсан машинд ачуулж Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явуулсан үлдэх 5.000 ширхэг мод /шон/ хүрээлэнгийн хашаанд байна /1хх 195/.

У-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт ... 2 төслийн хүрээнд МААЭШХ-нд төслийн санхүүжилтээр 25.398.000 төгрөгийн үнэтэй Жатка техник, **** ХХК-иас 30.500.000 төгрөгөөр авсан тэжээлийн няцлагч тоног төхөөрөмж, 17.000.000 төгрөгийн үнэтэй зээлийн холигч машин, 20.000.000 төгрөгийн үнэтэй тэжээлийн хэрчигч машин, 19.800.000 төгрөгөөр худалдаж авсан хаман боогч техник 48.160.000 төгрөгийн өртөгтэй утас, шон, трансформатор манай байгууллагын хөрөнгөд бүртгэгдсэн /1хх 198/ гэх зэрэг олон тооны гэрчийн мэдүүлгүүд авагдсан бөгөөд эдгээр мэдүүлгийг шинжээчдийн дүгнэлттэй харьцуулахад МААЭШХ-нд төслийн санхүүжилтээр үндсэн хөрөнгийн бүртгэлд авагдсан их хэмжээний хөрөнгө, техник, газрын үнэлгээг шууд орхигдуулж хохирол мэтээр худал дүгнэлт гаргасан нь шууд нотлогдож тогтоогдож байна.

Дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг төслийн санхүүжилтээр авсан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гарган дээрх хөрөнгүүдийг үнэлгээ хийлгүүлэн хохиролд тооцуулах талаар гаргасан хүсэлт гомдлуудыг огт хүлээж аваагүй, аудит болон ХААИС, ШУА-ны Гео-Экологийн хүрээлэнгийн шинжээч нарын 1, 2, 3 дугаартай дүгнэлтэд огт тусгагдаагүй,мөн шүүх хуралдааны явцад дээрх хөрөнгүүдийг шинжээч нар биет байдлаар байгаа эсэхийг огт хараагүй, мэдэхгүй, дүгнэлтэндээ тусгаагүй талаар мэдүүлсэн бөгөөд мөн адил анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг буруу тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгож хохирлын хэмжээг хуульд нийцүүлэн бодитой тогтоон шийдвэрлэж өгнө үү.

Нэмэлтээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад ...****УБВ улсын дугаартай Хьюндай Портер загварын тээврийн хэрэгсэл битүүмжилснийг ... гэсэн техникийн шинжтэй орхигдуулсан алдааг, ... ****УБВ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-150 загварын тээврийн хэрэгсэл, ****УНИ улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгсэл гэж тус тус зөвтгүүлэх шаардлагатай байна.” гэв.

 

Шүүгдэгч Т.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төслийн санхүүжилттэй холбоотой асуудалд гомдолтой байна. Мал аж ахуй шинжилгээний хүрээлэнд тухайн хөрөнгүүд бүгд бүртгэлтэй байж байдаг. Тухайн төсөл эхлэхэд 360 га газартай холбоотой Г- гэрчилгээ байдаг. Тухайн үе би үнэлж авч байсан боловч үүнийг тооцоогүй асуудал бий. Уг газрыг хашаалж мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн ашиглаад явж байгаа. Нэг ч тоног төхөөрөмж дутуу байхгүй байхад шонгийн хохирол тооцсон. Энэ мэтээр зөрүүтэй зүйл их байна. Тиймээс бодит үнийн дүнг гаргаж өгөхийг хүсэж байна. 607,000,000 гаруй төгрөг гэдэг нь ямар ч боломжгүй үнийн дүн. Байгаа зүйлийг хохиролд тооцсон. Одоо хэрэглээд ашиглаад явж байгаа. Тиймээс та бүхэн минь зөвөөш шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Г.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нотлох баримтыг буруу үнэлж, хэт өндөр буюу 607,622,000 төгрөгөөр тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргасан хэмээн үзэж давж заалдах гомдлоо гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг тогтоохын тулд нийт 6 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Үүнээс анхан шатны шүүх хохирлыг тооцохдоо аудитын нэг дүгнэлт, мөн Хөдөө аж ахуйн их сургуулийн гео экологийн хүрээлэнгийн шинжээч нарын 1, 2, 3 гэх нийт 4 дүгнэлтүүдээр дээрх хохирол буюу 607,622,000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй буюу үндэслэлгүй хэмээн үзэж байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн шинжээч нарын Г- удаагийн дүгнэлтийг шинжлэн судлуулж оролцсон. Гэтэл шинжээч нар хохиролтой холбоотойгоор тайлан мэдүүлэг, асуусан асуултад өмгөөлөгч болон шүүх, прокурорын асуултад нэг ч удаа хариулж чадаагүй. Г- удаагийн дүгнэлт гаргасан боловч огт мэдээгүй, хараагүй талаараа тайлбарласан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой авагдсан. Г- удаагийн дүгнэлт гаргаснаа огт мэдээгүй байдаг. Зөвхөн санхүүгийн шинжээчээр тогтоогдсон дүн учраас бид нар уг дүгнэлтийг гаргасан гэх утгагүй зүйл ярьдаг. Аудитын шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар бид шинжлэн судалсан. Гэтэл аудитын шинжээчийн дүгнэлт нь хоёр төслийн хүрээнд мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнтэй нэр дурдсан аж ахуй нэгж байгууллагуудын санхүүгийн баримт нь төслүүдийн данс тусдаа биш, холилдсон, ямар ажилд гарах зардал тодорхойгүй байсан тул зөвхөн хоёр төслийн нэр орсон зардлыг түүж, гүйлгээний утгад бичигдсан ажиллагааны зардлуудыг бодит болгон авч үзсэн хэмээх дүгнэлт байдаг. Өөрөөр хэлбэл хоёр төслийн хүрээнд нэр холбогдож буй аж ахуй нэгж байгууллагуудтай худалдах, худалдан авах гэрээ, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлын хүрээнд оролцсон зардлууд байтал түүнийг төслийн нэр бичээгүй байна хэмээн шууд хохирол мөн хэмээн дүгнэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Г- удаагийн шинжилгээ хийсэн шинжээч нараас та бүхэн худалдах, худалдан авах гэрээ, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнээс үүссэн эрх зүйн харилцааны талаар хэрхэн дүгнэж, дүгнэлт гаргасан талаар асуухад ажил гүйцэтгэх гэрээ мэтээр тайлбарлаж шууд хохиролд тооцож байгаа. Гэтэл нэр холбогдсон аж ахуй нэгж байгууллагуудтай худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа байдаг. Өвөрхангай аймагт газрын тэжээл, тарьмал хадлан бий болгох чиглэлээр авсан 350 га газарт зориулж түүнд хайлш, хашлага, утасны шон зэргийг нэр холбогдсон аж ахуй нэгж байгууллагуудаас худалдаж авч байгаа. Төслийн санхүүжилтээр уг мөнгө гараад байдаг. Гэтэл энэ ажлыг хийгээгүй гэж үзээд хохиролд тооцоод байдаг. Энэ нь огт үндэслэлгүй. Хэрэгт хоёр төслийн хүрээнд орсон зөвөлгч н.Жигжидсүрэнгийн мэдүүлгүүд бий. Үүнд 300 га газрын мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнд авсан талаар урдсан. Мөн мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нягтлан бодогчийн мэдүүлэгт хоёр төлсийн хүрээнд 25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий техник, 30,500,000 төгрөгөөр авсан тэжээлийн няслагч тоног төхөөрөмж, 17,000,000 төгрөгийн үнэтэй тэжээлийн холигч, 20,000,000 төгрөгийн үнэтэй хэрчигч машин, 19,800,000 төгрөгөөр худалдаж авсан хана боогч техник, 48,160,000 төгрөгөөр худалдаж авсан утас, шон манай хөрөнгөд бүртгэгдсэн байгаа гэх мэдүүлэг бий. Эдгээр хөрөнгүүдийг очиж шалгасан талаар шинжээч нараас асуухад нэг ч хүн очоогүй байсан. 350 га газрын хүртэл хараагүй. Эдгээр хөрөнгүүд дандаа төслийн санхүүжилтээр авсан хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн төсөлд зориулсан бусад хөрөнгүүдийг хохирол төлбөрт тооцоогүй, үзээгүй, хараагүй талаараа шинжээч нар мэдүүлдэг. Үүнд анхан шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр Г- шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн. Ингэж гэмт хэргийн хохирол хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг ноцтой зөрчсөн байна хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Ш.МягмарЦ- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс эдгээр хэргүүдийг нэгтгэн шалгасан асуудал нь хуульд нийцсэн талаар тайлбар хэлье. Хэргийг нэгтгэх журмаараа хөнгөн ялтай хэргийг хүнд ялтай хэрэгт нэгтгэхээр заасан. Тэр үндэслэлээрээ нэгтгэсэн хэмээн прокурорын зүгээс өмнө нь тайлбарласан. Одоо энэ хэргийг харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын хэрэг буюу н.М- болон Т.Б- нарын хооронд ямар ч хамааралгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүн өөр хэрэг байдаг. Үүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл, 11.4 дүгээр зүйлд заасан харилцан бие биедээ хохирол учруулсан байхад тусдаа байсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан өөрөөр шалгагдаж байсан хэргийг нэгтгэсэн. Үүнээс харахад хөнгөн ялтай зүйл анги руу хүнд ялтай зүйл ангитай хэргээ нэгтгэсэн гэж харагдаж байна. Үүнтэй холбоотой маргаан гарч байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан Өршөөлийн тухай хуулийн 5.1-д хуулиар хориглосноос бусад заалттай байгаа Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно хэмээн заасан. Хэрэг 2024 онд шүүхэд шилжиж ирсэн. 2021 оны Өршөөлийн хууль гарч хоёр этгээдийн бие биедээ гэмтэл учруулсан гэмт хэрэг аль хэдийн хэрэгсэхгүй болох нөхцөлийг хангасан байсан. Гэтэл прокурор нэгтгэсэн хэргээ оруулж ирснээр уг хэргийг шийдвэрлэхэд асар хүндрэлтэй байдал бий болсон. Өөрөөр хэлбэл хоёр өөр тусдаа объекттой, хоёр өөр гэмт хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, санаа зорилготой, хохиролтой хэргийг хооронд нь нэгтгэснээс шалтгаалаад бидний ярьж буй маргаантай хохирлын хэмжээг шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Өршөөлийн тухай хуулийн 12.8-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгоно хэмээн заасан. Харилцан бие биедээ хохирол учруулсан гэмт хэргийн тухайд өршөөлд хамаарахаар байсан. Уг хэрэг нэгтгэгдэж орж ирснээр сөрөг үр дагавар гарахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан дүгнэлт бодит байдалтай нийцээгүй гэдэгт хамаарч байна. Мэргэжлийн бус хүмүүсийн Г- удаагийн гаргасан дүгнэлт, бүрэлдэхүүн солигдоогүй байдал буюу нэг бүрэлдэхүүнээр Г- өөр дүгнэлт гаргахад түүнийх нь нэгийг аваад бусад дүгнэлтийн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй нөхцөл байдад бий. Энэ мэт хууль хэрэглээний зөрчил гарснаар хэргийг шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ээс бүрэлдэхүүн нь солигдоогүй Г- өөр дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээс нэгийг нь сонгож 606,000,000 гаруй төгрөгийн хохирол гаргахаар шийдвэрлэсэн. Нөгөө хоёр нь яах юм бэ. Г- удаагийн шинжээчийн дүгнэлтээс өөр бусад гаргасан дүгнэлт нь яагаад орхигдоод байгаа юм бэ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчиж байна. Тогтоолд бусад шинжээчийн дүгнэлтийг яагаад аваагүй талаараа тайлбарлах ёстой байтал тайлбарласан зүйл огт байхгүй. Бид хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийн тухайд давж заалдах гомдол гаргаагүй. Гагцхүү шударга ёсны зарчимыг баримтлах юм бол шүүгдэгч өөрийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шударгаар төлөх ёстой эрх ашиг нь зөрчигдөж байна. Тиймээс бид анхан шатны шүүхийн тогтоолын хохирол төлбөр төлсөн хэсэгт холбогдуулан гомдол гаргаж байна. 6 удаагийн өөр гарсан шинжээчийн дүгнэлтийн нэгийг нь авч бусдыг нь тайлбарлаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөх ноцтой зөрүүтэй нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал энэ хэрэгт хамгийн анхны шинжээч томилсон татварын албаны аудитын дүгнэлтээр 27,800,000 төгрөг гэж дүгнэсэн. Хэрвээ бид үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тайлбарлахад гарсан эргэлзээ гэж үзэх юм бол хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл болж өөрчлөгдөх эсхүл тухайн 2002 оны Эрүүгийн хуулийн 263.1 дүгээр зүйлд багтах асуудал гарч ирж байна. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргаснаараа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх агуулгыг зөрчсөн. Шүүхэд бичгээр гаргасан давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Д.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч Г.Ганбадрахын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс Ц.М- болон Б.Ө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутай хэмээн үзэж шийдвэрлэсэн. Уг заалтад энэ зүйлийн 1, 2 дахь зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн бол хэмээн тодорхойлсон. Харин 1, 2-т заасан заалтыг нь харахад өөрт болон бусдад давуу байдал бий болгох, эдийн болон эдийн бус байдлыг бий болгох мөн их хэмжээний хохирол учруулсан байх шаардлагыг хангаснаар уг гэмт хэргийг үйлдсэнд тооцхоор хуульчилсан. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Энэ асуудлын үүсэл нь Цэнхэр сумын Засаг дарга буюу н.Эрдэнэцогт гэх хүний үйлдсэн иргэдийн төлөөлөгчийн хурлын 37 дугаар тогтоолтой холбоотой. Уг тогтоол нь хуурамч буюу хуралдаагүй хурлыг хуралдсан мэтээр үйлдсэн байна гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Мөн уг тогтоолыг уламжлаад өгөөч гэх байдал үүссэн гэж яригддаг. Б.Ө- нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа үйлдэгдсэн байсан хурлын тогтоолыг гарын үсэг, тамга тэмдэгээ дарсан гэдэг нь шинжилгээгээр тогтоогдсон. Хэнд ашигтай байдал бий болгосон бэ гэдгийг тодруулахаар нотлох баримтыг шинжлэн судалсан. Үүнд Цэнхэр сумын иргэдийн үүсгэн байгуулсан “Т- Т- Ар” ЗГБХН-тэй холбоотой асуудал яригдсан. Эдгээр хүмүүс нь мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулснаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, хэн нэгэнтэй гэрээ байгуулаагүй, хэнтэй ч уулзаж, хандаагүй талаараа тодорхой мэдүүлсэн. Хаана ямар этгээдэд давуу байдал бий болгосон юм бэ гэдгийг шалгаж үзэхэд шоронгийн ам гэх нэртэй газар зөвшөөрөл олгож газар олгосон байна гэх асуудал яригдсан. Уг асуудлыг шалгахад тухайн газар ямар нэгэн уул уурхайн үйл ажиллагаа явагдаагүй талаар тухайн үеийн мэргэжлийн хяналтын газрын албан бичиг ирсэн. Мөн мэргэжлийн хяналтын газраас тухайн зөвшөөрөл олгосон гэх газры солбилцолоор үзэхэд Орхон багийн нутаг дэвсгэр, Цэцэрлэг багийн нутагт Цагаан хөндий гэх нэртэй газрын нутаг байна, энэ нь өөрөө Хотонт сумын нутаг дэвсгэрээс хилээс 2.3 км зайтай оршиж байна гэж албан бичгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл “Т- Т- Ар” ЗГБХН-д давуу байдал олгосон, уул уурхайн ажил явагдсан гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа. Тухайн үед Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хуурамч нотлох баримт бүрэлдсэн нотлох баримт тогтоогдсон байна, энэ нь асуудлыг шалгахад албан тушаалын гэмт хэрэг бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй байна гэж санал дүгнэлтээ Нийслэлийн прокурорын газарт явуулсан. Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учраас албан тушаалын гэмт хэрэг биш байна, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн байна гэж үзээд тухайн үед хэргийг хааж хэрэгсэхгүй болгож байсан. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх бодит байдалд нийцүүлж харьцуулж үзээгүй хэмээн үзэж байна. Үүнээс шалтгаалж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна хэмээн үзэж байна. Тийм учраас Г.Ганбадрах өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Г.Чанцалдулам шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч Г.Ганбадрахын давж заалдах гомдлын хүрээнд тайлбар хэлье. Тухайн өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурал 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаагүй гэдгийг мэдсээр байж аймгийн Засаг дарга Ц.М- нь Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 01/369 дугаартай хуурамч тогтоолыг албан бичиг үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж холбогдох байгууллагад хүргүүлсэн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч болон шинжээч нарын мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Өмгөөлөгчийн гомдлын агуулгад гэмт санаа зорилго болон хамтран оролцооны хэлбэл тогтоогдоогүй гэж дурдсан. Гэмт санаа зорилго нь хүний гэмт үйлдлээр илэрдэг. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Засаг дарга Ц.М- нь Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн өдөр хуралдаагүй гэдгийг мэдсээр байж хурлын дарга Б.Ө-тай нийлж бүлэглэн хуурамч тогтоолыг албан бичиг үйлдэж холбогдох газарт хүргүүлж дүгнэлт гаргуулснаараа хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл албан бичиг хүргүүлж байгаа үйлдэл нь уг этгээдийн гэмт санаа зорилгыг илэрхийлж байна гэж үзэж прокурорын зүгээс яллах дүгнэлтийг үйлдсэн. Мөн “Т- Т- Ар” ЗГБХН нь уул уурхайн ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, уг нөхөрлөлд давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байгаа хэмээн давж заалдах гомдолдоо дурдсан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Хохирол хор уршиг арилсан, учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон бөгөөд дээрх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй байна гэж харсан. “******” ХХК-ийн нэр дээр Хаан банкны дугаар бүхий данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 30,300,000 төгрөгийг Ц.М- албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж авч, нийгмийн хариуцлагын гэрээний мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож Архангай аймгийн Засаг даргын тамгын газарт хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Энэ үйл ажиллагааны хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын шаардлагыг хангаагүй, энэ асуудалд миний үйлчлүүлэгчийг эрүүдэн шүүсэн гэх утга агуулгыг гаргасан байсан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэснээс хойш эрүүдэн шүүсэнтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт, гомдол гаргаагүй. Тухайн үедээ санал хүсэлт, годмол гаргасан бол шийдвэрлэгдэх боломжтой байсан. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй буюу гомдол хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй асуудлын талаар давж заалдах гомдолдоо дурдсан байна. Ц.М- болон Г.Ганбадрах өмгөөлөгч нарын тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа олон хүсэлт, гомдлыг гаргасан. Хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон учраас холбогдох хүсэлт гомдлуудыг хүлээн авч шийдвэрлээгүй. Уг хүсэлт гомдол гаргасныг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь оролцогчийн эрхийг хязгаарлаж байгаа асуудал биш байна хэмээн харж байна. Мөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйл болон 16.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарласан заалтаас өөрөөр хэрэглэсэн буюу гэрчээс мэдүүлэг авчхаад яллах талын нотлох баримтын үндэслэл болгосон байна гэх гомдлын агуулга байна. Ц.М-гийн хувьд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагчаар татахдаа дүгнэлтэд дээрх гомдолд дурдсан шиг түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын баримтаар дурдаж, яллагдагчаар татсан зүйл байхгүй. Тиймээс шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч Г.Ганбадрахын дээрх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд тайлбар хэлье. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой энэ хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр н.Сугармаа гэх шинжээч, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр н.Д- н.Х- гэх шинжээч нар, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр н.Э-, н.Бат-Эрдэнэ, н.НямС- гэх шинжээч нар, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн   .Э-, н.Бат-Эрдэнэ, н.НямС- гэх шинжээч нар, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн н.Б-, н.Д-, н.Х- гэх шинжээч нар, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэх нийт 6 удаагийн шинжээчийн дүгнэлт болон нэг аудитын дүгнэлт гарсан байдаг. Дээрх дүгнэлтүүд бүгд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчоос гаргасан гомдол хүсэлт болон шүүхээс хэрэг буцаж байсантай холбоотой шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийлгэхээр гарсан дүгнэлтүүд байдаг. Прокуророос яллах дүгнэлтдээ тусгасан дүгнэлтийн тухайд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр прокуророос дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх тухай шинжээч томилсон тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1 дугаартай шинжээч н.Б-, н.Д-, н.Х- нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт гарсан. Дээрх шинжээч нараас асууж тодруулах зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 дугаартай, мөн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2 дугаартай нэмэлт шинжээч томилсон тогтоолыг прокуророос томилсон. Дээрх дүгнэлтийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2 дугаартай, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3 дугаартай шинжээч н.Баасанбат, н.Д-, н.Х- нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу нэмэлт шинжилгээг анхдагч шинжилгээ хийж дүгнэлт гаргасан болон гаргахад оролцсон шинжээчээр хийлгэх болно гэж заасны дагуу ажиллагаа хийгдсэн. Прокуророос дахин шинжилгээ хийлгэхээр томилсон дүгнэлтийн хүрээнд тухайн шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуултад хохирлын хэмжээг илүү тодорхой болгох, нарийвчлан тодруулах зүйл байсан учраас дээрх шинжээч нарт дахин нэмэлтээр шинжилгээ хийлгэхээр томилсон асуудлыг үгүйсгэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Г- өөр дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Эхний гаргасан дүгнэлтэд нэмэлтээр хохирлыг дүнг тодорхой болгох зорилгоор гаргасан шинжээч нарын дүгнэлт байна хэмээн үзэж байна. Сүүлд гаргасан Г- шинжээчийн дүгнэлтийг шинжлэх ухааны акедемийн газар зүйн гео экологийн хүрээлэнгийн газрын нөөц газар ашиглалтын эрхлэгч салбарын эрхлэгч н.Б-, мал аж ахуй био техникийн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор Ё.Д-, Эдийн засгийн бизнессийн сургуулийн багш доктор н.Х- нарын бүрэлдэхүүнтэй гаргасан. Шинжээч нар өөр өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан. Цаг хугацааны хувьд 2021 оноос 2022 оны хооронд урьд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн гарсан. 2025 оны 06 дугаар сард шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор зарим асуудлыг мартсан байхыг үгүйсгэхгүй. Гэвч шинжээчийн дүгнэлтэд дээрх асуудлуудыг талаар тодорхой дурдагдсан. Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч нарын зүгээс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн татварын хэлтсийн улсын байцаагч н.Д- болон н.Х- нарын дүгнэлтийг үндэслэж хохирлын хэмжээг тогтоох ёстой байсан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад энэ дүгнэлтийг үнэлж, оролцсон, гэтэл яагаад 2022 оны гарсан 1, 2, 3 дугаартай шинжээч нарын дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож байгааг дэлгэрэнгүй тайлбарлаагүй гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна. Гэтэл бодит байдалд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай холбоотой маргадаг. Мөн хохирол нөхөн төлбөртэй холбоотой маргаж, шинжээч нарын бүх дүгнэлтийг үгүйсгэж оролцсон. Дүгнэлтийг үгүйсгэх нь битгий хэл анхнаасаа уг гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж байсан. Гэтэл уг шинжээчийн дүгнэлтийг дэмжиж анхан шатны шүүх хуралдаанд оролцож байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл бодит байдлаас зөрүүтэй зүйлийг давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хэлж байна. Мөн нэр бүхий гэрч нарын мэдүүлгээс иш татаж гомдол гаргасан байна. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтийн хариулт болон 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн асуудлыг давж заалдах гомдолдоо дурдаж байна. Энэ бүхэнд шинжээч нарын зүгээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдэд шон хоорондын зайг 2 метрээр тооцоход 11,000 га гэж үзээд 2,700 ширхэш шон байхад боломжтой байна хэмээн үзсэн. Гэтэл өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн нэр дээр 14,000 ширхэг шонг худалдаж авсан мэтээр хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн. Шаардлагатай шонгийн хэмжээг тооцохгүйгээр өөртөө давуу байдал бий болгож 11,300 ширхэг шонгийн мод худалдан авч 22,522,500 төгрөгийн хохирол учруулсан байна гэж шинжээч нар дүгнэлтдээ тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл хэрэглэсэн шонг бодит хохирлоос хасаж тооцсон. Илүү үлдсэн нийт 11,300 ширхэг шонг бүгдийг хохирол хэмээн тооцож оруулж ирсэн талаараа шинжээч нар дүгнэлтээ хийсэн. Мөн техник хэрэгслийн тухайд шинжээчийн дүгнэлтийн 15, 16-д тодорхой дурдсан. Тухайн холигч бутлагч төхөөрөмж нь мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бүртгэлд тусгагдсан талаар хэн ч үгүйсгээгүй. Гэрч нарын мэдүүлгээр мөн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн талаар дурдсан. Гэвч дээрх тоног төхөөрөмжийг хэн ч хэрэглэдэггүй. Хэзээ, хэнээс, ямар үнээр авсан нь тодорхойгүй. Зах зээлийн ханш нь 1,500,000 төгрөгийн цемент бутлагч төхөөрөмжтэй адил төхөөрөмж авчирч тавьчихаад үүнийгээ 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж буй санхүүгийн баримт нь хууль бус байна гэж үзсэн учраас үүнийг хохиролд тооцсон талаараа шинжээч нар тодорхой тайлбарласан байсан. Зөвхөн гомдолд дурдагдсан асуудлын талаар бус хэрэгт дурдагдсан 2013 оноос 2015 онд хийгдсэн дээрх хоёр төслийн хүрээнд 1,277,565,300 төгрөг төсвийн хөрөнгөөс гарсан. Гэтэл дээрх төслүүдийн хүрээнд хийгдсэн ажиллагаа огт байхгүй. Гарт үлдсэн үр дүн нэр төдий цаасан дээр бичигдсэн. Тоног төхөөрөмж гэж байгаа боловч тэдгээр нь ашиглагддаггүй. Зүгээр л хадгалагдаад байдаг нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт нотолгооны хувьд бусад нотлох баримтуудаас илүү ач холбогдолтой. Эргэлзээгүй байх ёстой гэх ойлголт байхгүй. Харин хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэгдэх ёстой байдаг. Тиймээс анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтыг шууд харуулж буй гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, хуулийн этгээдийн лавлагаа, хамаарал бүхий этгээдүүдийг тодруудсан мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Ц.М- болон Т.Б- нарын зодоонтой холбоотой асуудлыг өмгөөлөгч нарын зүгээс дурдаж байна. 2019 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үйл баримт болсон. 2020 онд энэ гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.2 дугаар зүйлд заасан нэгтгэн шалгасан үйл баримт харагддаг. 2021 онд Өршөөлийн тухай хууль гарсан. Энэ хэргийг нэгтгэснээр дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал байхгүй байгаа учраас үүнийг буруутгах үндэслэлгүй.” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, хүсэлттэй холбоотой асуудлуудыг ярьсан. Уг гомдол хүсэлттэй холбоотой асуудлууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт авагдсан. Прокуророос тухай бүрд үндэслэл бүхий хариуг өгч байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Эрүүдэн шүүхтэй холбоотой ямар нэгэн гомдол хүсэлт прокурорын байгууллагад гаргаж байгаагүй. Газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудал байна. Газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/369 дугаартай хуралдааны тогтоолыг Архангай аймгийн Засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 01/488 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Давж заалдах гомдолд уг тогтоолыг хууль бус буюу хуурамч байсныг мэдээгүй байсан хэмээн тайлбарлаж байна. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын 8-д аймгийн Засаг дарга нь нутаг дэвсгэрт бичил уурхайн төсөл, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хяналт тавих, 7.1.2-д аймаг, нийслэлийн Засаг дарга бичил уурхайн зориулалтаар газрын тусгай хэрэгцээнд авах талаар хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэр ажлын 5 өдрийн дотор хүргүүлэх гэсэн тусгайлсан зохицуулалтууд байдаг. Тухайн үед буюу 2018 онд Монгол улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоол хэрэгжиж байсан. 151 дүгээр тогтоолд аймгийн Засаг дарга бичил уурхайд хяналт тавих, хүсэлтийг уламжлах буюу энэ талаар мэдэж байх үүрэгтэй байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлээгүй учраас Ашигт малтмалын газарт албан бичгийг хүргүүлж уг газраас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7/3121 дугаартай дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр бичил уурхайн зөвшөөрлийг олгосон. Бичил уурхайн зөвшөөрлийг олгосон байгууллага үйл ажиллагаа явуулаагүй шүү дээ хэмээн маргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэг ямар нэгэн хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Албан тушаалын байдлаа ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосноор тухайн гэмт хэргийн үйлдэл төгсдөг. Шүүгдэгч Б.Ө- тухайн тогтоолыг үйлдэж, шүүгдэгч Ц.М- албан тоот явуулж “Т- Т- Ар” ЗГБХН-д ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах талаар мэдэж, тэдэнд давуу байдал бий болгосноор тухайн гэмт хэргийн үйлдэл төгсөж байгаа. Албан тушаалын байдлаа ашиглаж тухайн гэмт хэргийг үйлдсэн байна гэж анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. н.Э-ы мэдүүлэгт үндэслэж миний үйлчлүүлэгчид ял халдааж байна гэх агуулгыг ярьж байна. Тус нутгийн ажлын байр болон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргаас тухайн нутагт үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-тай нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд шилжүүлж байгаа мөнгийг дансаар шилжүүлж авсан. Тус дансаар шилжүүлсэн гүйлгээг хэрхэн хийсэн талаар гэрч н.Э- тодорхой мэдүүлдэг. Аймгийн Засаг даргын тушааснаар ийм гүйлгээ хийсэн гэж мэдүүлсэн. Уг этгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлгийг өгсөн. Мөн өмгөөлөгчийн гомдолд дурдаж буй асуудлын хүрээнд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа зэрэг бүхий л ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаагаар н.Э-ы мэдүүлэг нотлогдон тогтоогдсон. Энэ хүрээнд яллах дүгнэлтийг үйлдэж, шүүхээс гэмт буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон. “******” ХХК-аас 20,000,000 төгрөгийг өөрсдөө хандив өгсөн мэтээр тайлбарлаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Засаг дарга гэрээний дагуу шилжүүлж авч буй мөнгөн хөрөнгө. Үнэхээр “******” ХХК хандив өгөх гэж байсан бол яагаад заавал аймгийн Засаг даргаар дамжуулж өгөх юм бэ. 20,000,000 төгрөгийг шууд улсын арслан н.М-д шилжүүлж өгөх боломжтой байсан. Гэтэл аймгийн Засаг дарга нийгмийн хариуцлагын гэрээг байгуулж, уг гэрээний хүрээнд 20,000,000 төгрөгийг н.Ч- гэх хувь хүний данс руу шилжүүлж цааш дамжуулж байгаа. Аймгийн Засаг дарга гэх албан тушаалын байдлаа ашиглаж байгаа үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Мөн “Г- Т-” ХХК нь “******” ХХК-нд 100,000,000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн гэдэг агуулгатай асуудал ярьж байна. Гэрээний хүрээнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгүүд дансаар гарсан байдаг. Тиймээс өмгөөлөгчийн гаргаж буй тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Б.Ө-ын өмгөөлөгчөөс гаргасан н.Эрдэнэцогт гэх хүний хуурамчаар үйлдсэн гэх асуудалтай холбоотой энэ гэмт хэрэг үйлдсэн талаар тайлбарлаж байна.  Үүнтэй холбоотойгоор 2020 онд давж заалдах шатны шүүхээс магадлал гарсан. Тус магадлалаар Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан н.Эрдэнэцогт улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагагүй хэмээн дүгнэсэн. Тиймээс өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн солбилцлын асуудлыг ярьж байна. Хавтаст хэрэгт эрх бүхий байгууллагаас тодорхой лавлагааг авсан. Эрх бүхий байгууллагын тогтоосон албан бичгийн хүрээнд Шоронгийн ам гэх газрыг Архангай аймгийн Цэнхэр сумын нэгдүгээр багт байрлаж байна гэж тодорхойлсон. Мөн солбилцлын асуудалд давж заалдах шатны шүүхээс магадлал гарсан. Өөрөөр хэлбэл үүнтэй холбоотой асуудлыг шалгах шаардлагагүй гэх агуулгаар магадлал гарсан. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ гэдэг талаар тодорхой хуульчилж өгсөн. Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дараа аймгийн Засаг дарга өөрөө улс төрд нөлөө бүхий этгээд учраас хуулийн үйлчлэлд хамаарч байна. Тиймээс энэ асуудлаар гаргасан өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж үзэж түүнийг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болно.

 

Нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Хэргийн материалыг судлан үзвэл: Урьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ДШМ/1228 дугаар магадлалаар “... яллагдагч Т.Б-ийн үйлдэлд ноцтой хохирол учруулсан шинж байгаа эсэх, хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, улмаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн хэрэглэх талаар прокурор бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, ... мөрдөн шалгах ажиллагааны явцад томилогдсон шинжээчид шинжилгээ хийх явцдаа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хархорин сумын Газрын алба, мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилчдаас тайлбар авсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан шинжээчид хориглох үйл ажиллагааг явуулсан хэмээн дүгнэж тэдгээр шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй ...” талаар, 

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ДШМ/1460 дугаар магадлалаар “... шүүгдэгч Т.Б-, Ц.М- нарын харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйлдлийг уг хэргээс тусгаарласан нь үндэслэлгүй ...” талаар,

мөн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ДШМ/511 дүгээр магадлалаар “... “Шоронгийн ам” гэх газрын байршлыг тогтоох, мөн уг 2011 онд эхэлсэн төсөлд яллагдагч нарын үйлдэл оролцоо бий эсэхийг дахин шалгуулах шаардлагагүй ...” талаар тус тус дүгнэж шийдвэрлэж байжээ.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Т.Б-ийг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Мал аж ахуйн, Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах”, “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан бий болгон ашиглах“ зэрэг төслүүдийг удирдах явцдаа тендер зарласан мэтээр баримт материал бүрдүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдүүд болон тэдгээрийн төрөл садангийн үүсгэн байгуулсан компаниудтай гэрээ байгуулсан санхүүгийн гүйлгээ хийхийн тулд гарын үсгийг шууд зурахыг шаардах, хуурамчаар зуруулах зэргээр баримт үйлдэж 2013 оноос 2015 оны хооронд нийт 15 удаагийн үйлдлээр улсын төсөвт 607.622.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлжээ.  

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ийн улсад учруулсан хохирлын талаар дүгнэхдээ “... хэрэгт авагдсан аудитын дүгнэлт болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, шинжлэх ухааны академийн газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн шинжээч нараас гаргасан 1, 2, 3 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна ...” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй, эдгээр хоорондоо зөрүүтэй дүгнэлтүүдийн алийг нь үнэлж, алийг нь ямар үндэслэлээр үнэлээгүй талаар огт дүгнэлт хийлгүйгээр орхисон байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 

Тодруулбал, анхан шатны шүүх хохирлын талаар дүгнэлт хийхдээ Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, шинжлэх ухааны академийн газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын секторын эрхлэгч, доктор Я.Б-, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор Ё.Д-, Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, доктор Б.Х- нарын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтээр “... Т.Б- нь ... нийтдээ 2 төслийн хүрээнд ... 597.007.820 төгрөгийн хохирол учруулсан байна. ...” /11хх 123-137/ гэсэн байх бөгөөд улмаар дээрх шинжээчдийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №2 дугаартай “... эдгээр 2 төслийн хүрээнд баримтаар нотлогдоогүй 741.668.520 төгрөгийн зардал тогтоогдсон бөгөөд энэ дүнгээр хохирол учруулсан байна. ...” /11хх 178-184/, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №3 дугаартай “... эдгээр 2 төслийн хүрээнд баримтаар нотлогдоогүй нийт 607.622.000 төгрөгийн зардал тогтоогдсон бөгөөд энэ дүнгээр хохирол учруулсан байна. ...” /11хх 225-229/ гэсэн нэмэлт дүгнэлтүүдийг үндэслэл болгосон байна.

 

Хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байдлаар дүгнэсэн буюу нэг тооцоололд хүрээгүй 3 өөр хохирлын дүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байх бөгөөд шүүгдэгч Т.Б-ийн улсад учруулсан хохирлыг ямар үндэслэлээр 607.622.000 төгрөгөөр тооцож гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс ямар нэг байдлаар дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Тухайлбал, анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай шалгаж, цогц байдлаар үнэлэхийн оронд өөр хоорондоо зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлж, эдгээр дүгнэлтүүдээс ямар үндэслэлээр №3 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлын тооцооллоор тооцсон талаар болон бусад шинжээчийн дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр үгүйсгэж буй талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг зөрчиж байна гэж дүгнэлээ.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг (шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлал, бусад мэдлэг), мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлдэг бол “шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг ойлгоно.

 

Шинжээчийн дүгнэлт нь нэмэлт, дахин шинжилгээ гэсэн төрөлтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт шинжилгээ, шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэхээр хуульчлан тогтоосон байна.

 

Шинжээчийн дүгнэлт өөр хоорондоо зөрчилдөөнтэй, шинжилгээний бодитой, үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрвөл дахин шинжилгээ хийлгэнэ. Шинжээч томилох, шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн тохиолдолд дахин шинжилгээ хийлгэнэ. Дахин шинжилгээ нь анхны шинжилгээний үр дүнг хянах, алдаа эндэгдлийг залруулах боломж юм.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд зааснаар “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй” гэж үзвэл нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэхээр заасан бөгөөд хэрэгт авагдсан шинжээч нарын №1 болон дээрх шинжээчдийн нэмэлтээр хийсэн 2 удаагийн №2, №3 дугаартай дүгнэлтүүдэд заасан хохирлын тооцоо хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул шүүгдэгч Т.Б-ийн улсад учруулсан хохирлын дүнг гаргасан дүгнэлтийг нэг мөр болгох зорилгоор дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж тус шүүхээс дүгнэлээ.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжтой байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээрх дүгнэлтийг бүрэн гүйцэт хийж эсхүл уг эргэлзээ бүхий зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүдэд дахин шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулж шүүгдэгч Т.Б-ийн улсад учруулсан хохирлыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэснээр улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдана.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн үзэж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1474 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг, мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэснийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1474 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                  Л.ОДОНЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                  Б.БАТЗОРИГ