| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/01310/И |
| Дугаар | 321/ШШ2026/00172 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 321/ШШ2026/00172
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: ******* байрлах ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух, ******* овогт Ё*******гийн З******* /РД: С*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,421,431 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ё.З******* нь 2023.04.06-ны өдөр тус компаниас 5,900,000 төгрөгийн зээлийн 24 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэй, автомашин худалдаж авах зориулалтаар, Toyota crown /2006 2014/ 11-40 ХЭН улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл авсан. ...Гэвч зээлдэгч нь 2024.04.05-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хариуцагчаас 5,412,431 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ё.З******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлгосон гэх утга агуулга бүхий тайлбарыг гаргасан байна.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Ё.З*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,412,431 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.З******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Ё.З******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.З*******гаас 50,846.5 төгрөгийг, улсын орлогоос 50,846.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.З*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,412,431 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.З*******гаас 50,846.5 төгрөгийг, улсын орлогоос 50,846.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ё.З******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН