Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2026/00061

 

 

 

 

 

  2026         01               09                                             314/ШШ2026/00061

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* гудамж-33, ******* 9 давхар 902 тоотод байрлах, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, гийн д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 5,513,414 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.гээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Э. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд талуудын хооронд байгуулсан 208*******7 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 930*******115458 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,043,843 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,372,229 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97,350 төгрөг, нотариатын зардалд 21,000 төгрөг, бүгд 5,534,414 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э. нь “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 5,534,414 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус төгрөгийг өнөөдрөөс эхлэн 6 сарын хугацаанд төлж  барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 5,513,414 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн *******-06 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,5******* төгрөгийн тавин хувь болох 51,750.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 10*******00000941 тоот данснаас 51,750.5 төгрөг, хариуцагч Э.гээс 51,750.5  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 5,513,414 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,5******* төгрөгийн тавин хувь болох 51,750.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 10*******00000941 тоот данснаас 51,750.5 төгрөг, хариуцагч Э.гээс 51,750.5  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА

 

 

 

,