Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 321/ШШ2026/00180

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,

Нэхэмжлэгч: ******* байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тоотод оршин суух Б******* ын А******* /РД:СП71011704/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 484,066.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024.12.21-ний өдөр ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 320,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ...зээлээ хугацаанд нь төлөөгүй гэрээний үүрэг зөрчигдсөн. ...үндсэн зээлд 319,964.70 төгрөг, үндсэн хүүнд 133,806.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,295,26 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 14,000 төгрөг, нийт 484,066.57 төгрөгийг хариуцагч Б.А*******аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...хариуцагч нь тус байгууллагаас нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.А*******ад холбогдуулан 484,066.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******гийн 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,172.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7,586.5 төгрөгийг, улсын орлогоос 7,586.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 484,066.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,172.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7,586.5 төгрөгийг, улсын орлогоос 7,586.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      А.МӨНХСАЙХАН

 

 

 

 ​​​​​​​