Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 314/ШШ2026/00069

 

 

 

 

 

2026 01 12

314/ШШ2026/00069

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багийн ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******той 2022 оны 06 дугаар сард танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд миний охин Д.*******ыг өөрийнхөө нэрээр овоглоё гээд 2024 оны 03 дугаар сард Улсын бүртгэлийн байгууллага дээр очиж Д.Намуунзулын овгийг Даваадорж болгож өөрчлүүлсэн. Тэгээд 2025 оны 02 дугаар сард ажил хийнэ гээд яваад сураггүй болоод одоог болтол буцаж ирээгүй. Охин бид хоёрын амьдралаар тоглосонд гомдолтой байна. Одоо гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргах гэсэн боловч ******* нь одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа болохоор эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах хүсэлтэй байна. Иймд *******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Миний бие 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 30 миунтанд товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь

1.Хүсэлт гаргагч Д.******* нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Харнуурынхан овгийн Нохойжавын Даваадорж /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харнуурынхан овгийн Нохойжавын Даваадорж /РД:*******/-ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч нь *******ийн оршин суугаа газрыг олж тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

4. Хүсэлт гаргагч Д.******* өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Харнуурынхан овгийн Нохойжавын Даваадорж /РД:*******/-ийг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА