Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 314/ШШ2026/00113

 

 

 

 

 

*******0*******6 01 **************

314/ШШ*******0*******6/00113

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багийн ******* гэх газар оршин суух, *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, *******ы д холбогдох

**************,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.******* /цахимаар/, хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******0*******4 оны 10 дугаар сарын *******8-ны шөнө хариуцагч Ч. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр согтуурсан үедээ миний эзэмшлийн *******8-*******6 УБО дугаартай Кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж миний эд хөрөнгөд нийт **************,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ мөнгөө л гаргуулж авмаар байна. Би өөрөө банк бус дээр зээлтэй. Тэр зээл маань шүүх шилжчихсэн хурал нь одоо орох гээд байгаа тул мөнгөө хурдан гаргуулж авмаар байна. **************,000,000 төгрөгөөс надад *******,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо цаана нь *******0,000,000 төгрөг үлдсэн гэв.

Хариуцагч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч. нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжилсэн **************,000,000 төгрөгөөс *******,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл *******0,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус *******0,000,000 төгрөгийг *******0*******6 оны 03 дугаар сарын *******5-ны дотор төлж барагдуулна гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ч.д холбогдуулан **************,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

Т.*******ийн нэхэмжлэлтэй Ч.д холбогдох **************,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлага **************,000,000 төгрөгөөс *******,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэгдэл *******0,000,000 төгрөгийг *******0*******6 оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан, хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгч тал зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн *******4.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т.*******ийн нэхэмжлэлтэй, Ч.д холбогдох  **************,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

*******.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.аас улсын тэмдэгтийн хураамж *******9*******,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******ид олгосугай.

3. Шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН