Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 314/ШШ2026/00140

 

 

 

 

 

2026 01 29 31*******/ШШ2026/001*******0

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

  Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багийн 10-******* тоотод оршин суух, ******* тайж овгийн *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын сумын ******* дугаар багийн *******00-12 тоотод оршин суух, овгийн д холбогдох,

2,000,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* нь 2025 оны 0******* дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.гийн хүсэлтээр зээлийн аман гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хаан банкны интернет банкаар 2,000,000 төгрөгийг иргэн Б.гийн Төрийн банкны 190000589*******81 тоот дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш 7 хоногийн дараа мөнгөө нэхэмжлэхэд мөнгөгүй байна, мөнгөтэй болохоороо өгнө гэж хэлээд өдийг хүртэл өгөхгүй байгаа тул Б.гаас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б. надаас 2,000,000 төгрөг нэхэмжилсэн мөнгөнөөс 180,000 төгрөг хасаж 1,820,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй. Учир нь 180,000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг цайг заруулах гэж 2025 оны зун өгч явуулсан. Үүний тооцоог одоо болтол өгөөгүй. Тиймээс 180,000 төгрөгийг хасаад үлдсэн 1,820,000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.гийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Б.Жарглмаагийн 1,820,000 төгрөгийг төлөхөөр илэрхийлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-р тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгөөс 1,820,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Г.******* хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******6,950 төгрөгийн тавин хувь болох 23,*******75 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 1001000009*******1 тоот данснаас 23,*******75 төгрөг, хариуцагч Б.гаас 23,*******75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******ид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г.*******ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох 1,820,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******6,950 төгрөгийн тавин хувь болох 23,*******75 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 1001000009*******1 тоот данснаас 23,*******75 төгрөг, хариуцагч Б.гаас 23,*******75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА