| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 303/2025/01078/И |
| Дугаар | 314/ШШ2026/00156 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 314/ШШ2026/00156
| 202******* 02 03 | 31*******/ШШ202*******/0015******* |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* төв, ******* тоотод оршин байрлах, "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ийн т холбогдох,
“1,351,137.50 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанид Тогоочоор ажиллаж байсан ******* овогтой ийн /РД:ВЮ870*******0703/-д 2023 оны 01-р сарын 0*******-ны өдөр 2,325,000 төгрөгийг далинг шилжүүлсэн алдаатай гүйлгээ хийсэн байдаг. Учир нь 2022 оны 12-р сарын цалинг бодож тооцон олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулиараа сард 2 удаа цалин бодож олгодог бөгөөд урьдчилгаа цалин цалингийн -0 хувь болох 8*******0,000 төгрөгийг 2022.12.20-ны өдөр Н.т олгосон байсан. Гэтэл компанийн нягтлан бодогч С.Отгонзаяа нь цалингийн үлдэгдэл цалин 1; 25.01.0*******-ны өдөр олгохдоо НДШ, ХХОА татвар, бусад суутгал, урьдчилгаа цалинг хасаж тооцохгүйгээр тухай сард ажилласан 31 хоногийн бодогдсон цалин 2,325,000 төгрөгийг шилжүүлсэн алдаатай гүйлгээг хийсэн байдаг. Үндсэндээ бол Н.т 2022.12-р сард нийт 31 хоног ажилласан 25525,000 төгрөгийг цалин бодогдсон бөгөөд үүнээс НДШ 2*******7,375 төгрөг, ХХОА татвар _ 93.7*******2.50 төгрөг, бусад суутгал 50,000 төгрөг, 2022.12.20-ны өдөр олгосон цалингийн урьдчилгаа *******0 хувь буюу 8*******0,000 төгрөг хасаж үлдэх 973,8*******2.50 төгрөгийг олгох ёстой байсан боловч андуурч нэмж 1,351,137,50 төгрөгийг илүү шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байдаг. Манай нягтлан бодогч С.Отгонзаяа нь Н. рүү хэлэхэд би дараа сарын цалингаасаа өгье мөнгөний хэрэг байна одоо шилжүүлэх боломжгүй зарцуулсан байна гэж хэлсэн боловч дараа сард нь ажилдаа ирээгүй ажлаа хаяад явсан байдаг. Ингээд удаа дараа утсаар ярьж, мессеж бичиж шаардахад удахгүй өгнө дараагийн ажилдаа ороод шилжүүлнэ гэх зэрэг зүйлийг ярьсаар өдийг хүрсэн. Заримдаа бүүр Хавар ямааны ноолуурыг самнаад компанийн данс руу шилжүүлчих нь гэдэг зүйлийг ярьдаг байсан. Гэвч өнөөдрийг хүртэл Н. 1,351,137,50 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийг өнөөдрийг хүртэл компанийн данс руу шилжүүлээгүй эс үйлдэхүй гаргасаар байна. Иймээс ийн ээс илүү шилжүүлсэн цалин 1,351,137.50 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун гучин долоо, тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Н.ээс 1,351,137 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 1,351,137 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус 1,351,137 төгрөгийг 202******* оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 751,137 төгрөгийг, 202******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 202******* оны 0******* дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 202******* оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Н.т холбогдуулан “1,351,137 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-0******* тал/
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.т холбогдох “1,351,137 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлага 1,351,137 төгрөгийг 202******* оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 751,137 төгрөгийг, 202******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 202******* оны 0******* дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 202******* оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан, хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.******* дэх хэсэгт “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”, мөн зүйлийн 10*******.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 10*******.3, 10*******.*******-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 7*******.*******-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.т холбогдох “1,351,137 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.ээс улсын тэмдэгтийн хураамж 3*******,5*******9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА