Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 314/ШШ2026/00027

 

 

 

2026            01            02  

                           314/ШШ2026/00027

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах “Хас банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** аймгийн ***сумын ** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, *** овгийн *** холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 23,116,581.74 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны *** аймгийн салбарын захирал Ш.Жамбал-Ёндон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...***нь  Хас банктай 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1110088062 дугаартай бизнесийн зээлийн гэрээг байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө зориулалтаар, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1110090809 дугаартай бизнесийн зээлийн гэрээг байгуулан 15,000, төгрөгийн жилийн 20.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан.

 

Банк нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч ***ийн Хас банк дахь 5005706612 дансанд 25,000,000 төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 19,083,415.93 төгрөг, зээлийн хүүнд 9,877,007.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 93,000.64 төгрөгийг төлсөн.

 

Зээлдэгч нь  Хас банктай байгуулсан 1110088062 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 128 хоног, 1110090809 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 05-р сарын 29-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 188 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110088062, 1110090809 дугаартай зээлүүдийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 20,916,584.07 төгрөг, 2025 оны 12-р сарын 04-ны өдрийн байдлаарх хүү 2,089,880.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,116.74 төгрөг, нотариатын зардал 41,000 төгрөг нийт 23,116,581.74 төгрөгийг ****ээс гаргуулж өгнө үү. гэжээ

 

  Хариуцагч ***шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие *** овогтой *** нь Хас банк ХК-аас нэхэмжилсэн 23,116,581.74 төгрөгийг 06 сарын хугацаанд сар бүрийн 22-нд төлнө. 2026 оны 1 дүгээр сарын 22-нд 3,852,763.62 төгрөг, 2 сард 3,852,763.62 төгрөг, 3 сард 3,852,763.62 төгрөг, 4 сард 3,852,763.62 төгрөг, 5 сард 3,852,763.62 төгрөг, 6 сард 3,852,763.62 төгрөгөөр 6 хувааж төлж барагдуулна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнх-Уянга шүүхэд гаргасан тайлбартаа “...Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнх-Уянга миний бие ***гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь хариуцагч ***холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 23,116,581.74 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***нь нэхэмжлэгч “Хас банк” ХК-ийн нэхэмжилсэн 23,116,581.74 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл  6 сарын хугацаанд 3,852,763.62 төгрөгөөр тэнцүү хувааж сар бүрийн 22-ны өдөр төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнх-Уянга зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас банк ” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 23,116,581.74 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,533 төгрөгийн тавин хувь болох 136,766.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 136,766.5 төгрөгийг, хариуцагч ***ээс 136,766.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ

 

 

 

 

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 314/ШШ2026/00027

*** аймаг

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Тус шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би, - /хаяг/ ***холбогдох тухай Хас банк-ХК нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад                                                                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

-

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

-
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Хас банк-ХК нэхэмжлэлийн шаардлага - төгрөгийг хариуцагч - төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч - улсын тэмдэгтийн хураамжид төлсөн - төгрөгийн - төгрөгийг улсын төсвөөс, - төгрөгийг -  тус тус гаргуулж  нэхэмжлэгч Хас банк-ХК  олгосугай.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

        ШҮҮГЧ                                    Д.ЦЭЦЭГЭЭ