Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 623

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

            улсын яллагч Н.Уранбайгаль,

            шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал аав овогт Оргилын Тт  холбогдох эрүүгийн 1803003780241 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:    

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Оргил овогтой Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, "Дөлгөөн нуур" төвийн уулзварын замд М.Одончимэгийн

эзэмшлийн Toyota Alphard маркийн, 47-25 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчиж 1 нас, 9 сартай, Б.Бямбасүрэнг тэвэрч явсан явган зорчигч Л. Оюунхишигийг мөргөн Л.Оюунхишиг, Б.Бямбасүрэн нарыг газар унагаж Б.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Л.Оюунхишигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч: Хавтаст хэргийн 13-17 дугаар хуудсанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 20-23 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 29, 34, 41 дүгээр хуудсанд техник шинжээчийн дүгнэлт, 42-43 камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 71 дүгээр хуудсанд жолоочийн лавлагаа мэдээлэл, 173 дугаар хуудсанд Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 169 дүгээр хуудсанд зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн тухай зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд хорооны тодорхойлолт, 69 дүгээр хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа, 76-78, 85 дугаар хуудсанд хохирогчийн гомдол саналгүй тухай зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Шүүгдэгч О.Т: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

            1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Оргил овогтой Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, “Дөлгөөн нуур” төвийн уулзварын замд М.Одончимэгийн эзэмшлийн Toyota Alphard маркийн, 47-25 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын

хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчиж 1 нас, 9 сартай, Б.Бямбасүрэнг тэвэрч явсан явган зорчигч Л.Оюунхишигийг мөргөн Л.Оюунхишиг, Б.Бямбасүрэн нарыг газар унагаж Б.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Л.Оюунхишигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүлмэндэд хүнд хохирол учруулсан хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-17/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюунхишигийн мэдүүлэг: 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2 хүүхэдтэйгээ хамт Хүүхдийн төв сувилалд очиж үзүүлчихээд гэр болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 5-135 тоот руу явж байгаад Дөлгөөн нуурын уулзварын ертөнцийн зүгээр баруун талаасаа ирж байгаад явган хүний гарцаар гарах гээд зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарсан. Тэгсэн хойд талаас ирж явсан цагаан өнгийн автомашин ирээд би, охин Бямбасүрэн биед хоёрыг мөргөөд, би охин Бямбасүрэнг өргөж явсан болохоор хамт газар унасан тэгсэн нөгөө мөргөдөг автомашины жолооч нь гарч ирээд намайг 2 хүүхдийн хамтаар машинд суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү шууд аваад явсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр очоод хүлээн авахад нь үзүүлээд шинжилгээ өгөөд тэр эмнэлэгтээ маргааш нь охин Бямбасүрэнгийн хамт хэвтсэн..., “...миний охины толгойны томографийн зургийг жолооч авахуулж өгсөн. Жолооч “цагдаад мэдэгдвэл бөөн ажил болдог юмаа” гэхээр нь цагдаад мэдэгдэлгүйгээр гэртээ хүргүүлсэн. Тэгээд маргааш нь хүүхэдтэйгээ гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тэгтэл 2 хоногийн дараа цагдаа нар над дээр ирээд “та өргөдөл бичээд өг, осол болчихоод байхад яагаад мэдэгдээгүй юм бэ” гээд өргөдөл бичүүлж аваад явсан...” /хх-20-23/

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 5979 дугаартай дүгнэлт:

1. Б.Бямбасүрэнгийн биед дух ясны баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн далд хугарал, тархи доргилт, дух, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамар орчмын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх дух ясны баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-29/

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 5977 дугаартай дүгнэлт: Л.Оюунхишигийн биед тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-34/

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлт: Toyota Alphard маркийн 47-25 УНК улсын дугаартай автомашины жолооч Оргилын Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.5 дахь заалт: “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Л.Оюунхишиг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Уг зам тээврийн осолд замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. /хх-41/,

Их тойруу, Дөлгөөн нуурын уулзварын гэрлэн дохионы горим. /хх-42-43/,   Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3/1658 дугаартай албан бичгээр ирүүлсэн Сүхбаатар дүүргийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хяналтанд байгаа эрх хасах ялтай Оргилын Тийн гүйцэтгэх баримт бичгийн хуулбар баримтууд. /хх- 100-155/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай ялыг нийцүүлэн хасах тухай захирамжийн хуулбар. /хх-173/

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлд “...Үнэмлэх олгосон хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр” гэж тэмдэглэсэн. /хх-71/

О.Тт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 19 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан баримт. /хх-169/

Яллагдагч О.Тийн мэдүүлэг: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа зүйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй..., “...Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны 10 цаг 30 минутын орчим хувийн Т.Алпхард маркийн 47-25 УНК дугаарын машиныг жолоодон 3, 4 дүгээр хороолол орохоор Дөлгөөн нуурын уулзварт хойноосоо урагшаа чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр явж байгаад уулзварт гэрлэн дохио асаж байсан учир хамгийн эхний эгнээнд очиж зогсож гэрлэн дохио хүлээсэн. Тэгээд үндсэн ногоон гэрэл асангуут хөдөлгөөнөө эхлээд баруун гар тийш эргэсэн. Тэгтэл явган хүний гарцаар хүүхэд тэвэрсэн, хажуудаа нэг хүүхэд хөтөлсөн эмэгтэй урдаасаа хойшоо зам гарч явсан. Тэгэхээр нь зогссон. Тэгтэл 10 настай охин нь түрүүлээд гарсан. Тэгэнгүүт би

гарчихлаа гээд консоо аваад хөдөлтөл хүүхэд тэвэрсэн эмэгтэй машины урд гуперын баруун буланд мөргөгдөөд газар уначихсан...”, “...Би 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь 445 дугаар хорих ангиас тэгшитгэлээр суллагдсан. Тэрнээс хойш жолооны эрх хасагдсан гэдгийг мэдэж байсан. Би лицензийн төв дээр очоод миний эрх сэргэсэн байна уу гэж асуухад сэргэсэн байна гэхээр нь би үнэмлэхээ шинээр гаргуулж авсан юм. Нөгөө хуучин үнэмлэхийг Дархан-Уул аймгийн шүүх хурааж авсан...” /хх-166/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж О.Тийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Б.Бямбасүрэнгийн биед хүнд, Л.Оюунхишигийн биед хөнгөн хохирол учруулсан хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Бямбасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Л.Оюунхишигээс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцахдаа “...гомдол саналгүй байна. Тохиролцоод 2 сая 500 мянган төгрөг авсан. Хохирол барагдсан...” талаараа тэмдэглэсэн байх ба энэ нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

Хэрэгт авагдсан баримтаас харахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюунхишиг нь нэхэмжэх зүйлгүй гэсэн боловч бага насны хохирогч Б.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд учирсан гэмтэл 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 5979 дугаартай шинжээчийн дүгнэлт /гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна/-ийг харгалзан түүний хууль ёсны төлөөлөгч Л.Оюунхишиг нь бага насны хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээв.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, гэсэн саналыг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Зам тээврийн осол болгоомжгүйгээр үйлдэгддэг. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд

зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар улсын яллагчаас санал болгосон 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь “…тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” гэж ял шийтгэхээр хуульчлагдсан байна.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, 3 жил 4 cap 10 хоног хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 445 дугаар ангид эдэлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 94 дугаартай “Ялыг нийцүүлэн хасах тухай” захирамжаар суллагдсан ба түүний өмнөх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ял нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс буюу хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоологдох ба шинээр гэмт хэрэг үйлдсэн буюу 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааг 3 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялаас хасч үлдэх 2 жил, 2 сар, 19 хоногийн нэмэгдэл ялыг энэ тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялд нэмж нэгтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Тт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Зам тээврийн осол болгоомжгүйгээр

үйлдэгддэг. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж мөн хуулийн ерөнхий

ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар улсын яллагчаас санал болгосон 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү” гэсэн саналыг гаргасан байх ба

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

Учир нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн,”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдох боловч шүүгдэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, 3 жил 4 cap 10 хоног хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 445 дугаар ангид эдэлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 94 дугаартай “Ялыг нийцүүлэн хасах тухай” захирамжаар суллагдсан, дээрх 225 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацагаар хассан нэмэгдэл ялыг эдэлж байхдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг дахин авч шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн тээврийн хэрэгсэл жолоодож нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас 1 хохирогчид хөнгөн, 1 нас, 9 сартай хохирогчид дух ясны баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн далд хугарал, тархи доргилт, дух, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамар орчмын зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан зэргийг харгалзав.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1803003780241 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж

ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Тт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүйг дурдаж,

энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 153284 дугаартай шүүгдэгчийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. О.Т-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар О.Түмэнбилэгийг тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Түмэнбилэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 225 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 19 /арван ес/ хоногийн тээврийн хэрэгсэлийг жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг энэ тогтоолоор оногдуулсан эрх хасах ялд нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил, 8 /найм/ сар, 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Түмэнбилэгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. О.Түмэнбилэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Түмэнбилэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

  1. . 153284 дугаартай шүүгдэгчийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Түмэнбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюунхишиг нь хохирогч Б.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол

 

гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Түмэнбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР