| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/11204/И |
| Дугаар | 191/ШШ2026/00010 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2026/00010
2025 12 22 191/ШШ2026/00010
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, “К” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Т овогт Бийн А /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29.984.283 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Харилцагч Б.Агаас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардпага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 26.383.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К дахь тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Б.Агаас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэлд 25.166.094 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөрт 4.677.145 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 141.045 төгрөг. Нийт 29.984.283 төгрөг.
Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Б.Агаас нийт 29.984.283 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Иргэн Б овогтой А миний бие Кны нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан. Нэхэмжлэлд дурдсан зээлийн миний бие авсан бөгөөд асуудал маргаан байхгүй. Үлдсэн зээл болон нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг дараах нөхцөлөөр төлж харилцан эвлэрэх хүсэлтэй байна. Үүнд:
1.2026 оны 01 сарын 25-нд 1.000.000 төгрөг,
2.2026 оны 02 сарын 25-нд 1.000.000 төгрөг,
3.2026 оны 03 сарын 25-нд 1.000.000 төгрөг,
4.2026 оны 04 сарын 25-нд 2.500.000 төгрөг,
5.2026 оны 05 сарын 25-нд 2.500.000 төгрөг,
6.2026 оны 06 сарын 25-нд 2.500.000 төгрөг,
7.2026 оны 07 сарын 25-нд 2.500.000 төгрөг,
8.2026 оны 08 сарын 25-нд 2.500.000 төгрөг,
9.2026 оны 09 сарын 25-нд 2.500.000 төгрөг,
10.2026 оны 10 сарын 25-нд 2.500.000 төгрөг,
11.2026 оны 11 сарын 25-нд 2.500.000 төгрөг,
12.2026 оны 12 сарын 25-нд 6.984.283 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“К” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У миний бие Б.Агийн хариу тайлбартай танилцлаа. Түүний 12 сард хуваан төлөх төлөлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29.984.283 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 29.984.283 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 сарын 25-нд 1.000.000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-нд 1.000.000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-нд 1.000.000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 07 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 08 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 09 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 10 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 11 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 12 сарын 25-нд 6.984.283 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“К” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29.984.283 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 29.984.283 төгрөгийг төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 сарын 25-нд 1.000.000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-нд 1.000.000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-нд 1.000.000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 07 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 08 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 09 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 10 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 11 сарын 25-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 12 сарын 25-нд 6.984.283 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 307.871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 153.935 төгрөгийг хариуцагчаас, 153.935 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВАААСҮРЭН