Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 314/ШШ2026/00170

 

 

 

 

 

*******0*******6 0******* 04

314/ШШ*******0*******6/00170

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ******* сумын ******* дугаар багийн ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын сумын ******* дүгээр багийн 1*******0-6 тоотод оршин суух, *******гийн д холбогдох,

*******,643,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.аас *******,643,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагаасаа 600,000 төгрөгөөсөө татгалзаж байна. Иймд хариуцагчаас *******,043,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжилсэн *******,643,000 төгрөгөөс *******,043,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус *******,043,000 төгрөгийг *******0*******6 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс *******0*******6 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ******* хувааж барагдуулна гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Биг фрейт ХХК нь хариуцагч Н.Өлзийдэлгэрт холбогдуулан 1,351,137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-06 тал/

Биг фрейт ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Өлзийдэлгэрт холбогдох 1,351,137 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Өлзийдэлгэр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлага 1,351,137 төгрөгийг *******0*******6 оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн дотор 751,137 төгрөгийг, *******0*******6 оны 03 дугаар сарын *******5-ны өдөр *******00,000 төгрөгийг, *******0*******6 оны 04 дүгээр сарын *******5-ны өдөр *******00,000 төгрөг, *******0*******6 оны 05 дугаар сарын *******5-ны өдөр *******00,000 төгрөгийг төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан, хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Биг фрейт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Өлзийдэлгэрт холбогдох  1,351,137 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

*******.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Өлзийдэлгэрээс улсын тэмдэгтийн хураамж 36,569 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Биг фрейт ХХК-д олгосугай.

3. Шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА