Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 149/ШШ2026/00029

 

2026 01 06 149/ШШ2026/00029

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* *******, ******* *******, ******* ******* ******* ******* ******* , утас: 99150450/-ын гаргасан

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Сэдэд миний бие хугацаат цэргийн алба хааж ирээд 1988.08.*******-с Зүүнхараа САА-н авто гражид жолоочоор ажилд ороод 1994.04.01-нд авто граж задрахад хөдөлмөрийн зах зээлд шилжсэн. Ингээд ажлаас халагдсан тушаал олдохгүй тэтгэврээ тогтоолгож чадахгүй өнөөг хүрч байгаа тул 1988.08.*******-с хүртэлх 3 жил 7 сар ажилласан жилийг сэргээж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлт гаргагч С.ын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч Б.Бөхбат нь тухайн үеийн нэрээр Зүүнхараа сангийн аж ахуйн авто гражид 1988 оны 08 дугаар сарын *******-ээс 1992 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл жолоочоор, ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сангийн аж ахуйн яамны Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №*******9 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №13 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 07 дугаар сарын 09-ний №150 дугаар тушаалын хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 18-ны №08/1157 дугаартай Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын лавлагааны хуулбар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сангийн аж ахуйн яамны Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын *******-ний өдрийн №215 дугаартай тушаалын хуулбар, 1990 оны 07 дугаар сарын 18-ны №194 дугаартай тушаалын хуулбар, Сэлэнгэ Мандал сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №18 дугаартай тушаалын хуулбар, 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №05 дугаартай тушаалын хуулбар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сангийн аж ахуйн яамны Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №28 дугаартай тушаалын хуулбар, гэрч , , нарын тодорхойлолт, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд С.ын Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сангийн аж ахуйн авто гражид 1988 оны 08 дугаар сарын *******-ээс 1992 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоох нь зүйтэй байна гэж үзэв.

 

ؿ 115 115.2.1, 1*******, 118

 

ТОГТООХ :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ын тухайн үеийн нэрээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сангийн аж ахуйн авто гражид 1988 оны 08 дугаар сарын *******-ээс 1992 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч С. нь Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.