| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2026/00057/И |
| Дугаар | 314/ШШ2026/00068 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 314/ШШ2026/00068
| 2026 01 09 | 314/ШШ2026/00068 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: *** аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Худалдааны тойруу захын Очирхурд 290 дүгээр байрны 23 тоотод оршин суух “Үлэмж финтек ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн Богд сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжны 53 тоотод оршин суух, *** овгийн ***т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 866,069.87 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Үлэмж финтек ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “..."Үлэмж Финтек ББСБ" ХХК нь 2024/08/30-ны өдөр Донхор овогтой Одончимэгтэй ЗГ-1223130106000237 дугаартай зээлийн гэрээ байгуулж 652,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхээс эрс зайлсхийж 2025 оны 06 дуугаар 02-ны өдрөөс хойш төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө төлөлгүй 451 хоног хугацаа хэтэрсэн байна. Нэхэмжлэгч тал нь 451 хоногийн хугацаанд 2 удаа бичгээр, өдөр бүр мессеж бичих, утсаар мэдэгдэх зэргээр хариуцагч талд хуримтлагдсан өрийг хувааж барагдуулах зэрэг санал тавьсан боловч биелүүлээгүй өдий хүрсэн. Иймд зээлийн гэрээний 5.2 дахь заалтыг үндэслэн манай байгууллага зээлийн гэрээг дангаар цуцалж нэхэмжлэх гаргаж байна. Хариуцагч талаас 2025/12/22-ний өдөр хүртэлх үндсэн зээлийн өр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 866,069.87 төгрөгийг хариуцагч ****ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ***шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие “Үлэмж финтек ББСБ” ХХК-аас ирсэн нэхэмжлэлийн шаардлага болох 866,069.87 төгрөгийг 2 хувааж сар бүрийн 25-нд төлнө. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 433,034.935 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 433,034.935 төгрөгөөр хувааж төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагч ***ийн 2 тэнцүү хувааж төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Үлэмж финтек ББСБ” ХХК нь хариуцагч ***холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 866,069.87 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***нь нэхэмжлэгч “Үлэмж финтек ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 866,069.87 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 433,034.935 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 433,034.935 төгрөгийг төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Үлэмж финтек ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 866,069.87 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,336 төгрөгийн тавин хувь болох 12,668 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 12,668 төгрөгийг, хариуцагч ***ээс 12,668 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Үлэмж финтек ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ