Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 149/ШШ2026/00075

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19 19/ШШ2026/00075

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* *******, ******* ******* ******* ******* ******* , /,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* ******* , утас: 88857170/-д холбогдох 3,177,761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...202 оны 09 сарын 2-ний өдөр хариуцагч нь тэмцээнд оролцох шаардлагатай болоод мөнгөгүй болоод байна. Энэ тэмцээн маш чухал байгаа юм. Сарын хугацаанд эргэж төлнө гээд надаас М банкны аппликэйшнээс 2,500,000 төгрөг гаргуулж, зээл авсан. Тогтсон хугацаанд зээлээс ямар ч төлөлт хийгээгүй. Миний утсыг авахгүй, холбоо барихгүй өдийг хүрсэн. нь тухайн үед миний хүүхдийн аав болох ирж манай гэрийг буулгаж өгч байсан. Миний хувьд од маш их итгэдэг. Өмнө нь таньж мэддэг байсан учраас зээлүүлсэн... гэжээ.

Мөн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б. миний бие хариуцагч од 202 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М Банк-ны аппликейшнээс 2,500,000 төгрөг онлайн зээлийн гэрээгээр авч өгсөн. Тухайн үед сарын дотор буцааж өгнө гэсэн боловч 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс өөр ямар ч төлөлт хийгээгүй, өгнө гэж худлаа хэлээд байх тул 2,500,000 төгрөгийн хүү болох 677,761 төгрөгийг нэмж нийт 3,177,761 төгрөгийн нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.

Хариуцагч оос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Боржигон овогт миний бие Б.гаас нэхэмжилсэн 3,177,761 төгрөгийн нэхэмжлэлийг маргахгүйгээр төлж барагдуулна..Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.гийн нэхэмжлэлтэй, од холбогдуулан 3,177,761 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэлтэй, од холбогдуулан 3,177,761 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,766 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 37,883 төгрөгийг, төрийн сангийн 1001300091 тоот данснаас 37,883 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.