| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/00105/И |
| Дугаар | 314/ШШ2026/00179 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 314/ШШ2026/00179
2026 02 05 314/ШШ2026/00179
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын сумын ******* дүгээр багт оршин суух, *******гийн *******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 7,241,845 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар гаргасан нэхэмжлэлийг 2026 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн зээл цуглуулах газрын захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* банктай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагчийн ******* тоот зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сард дуусах боловч хугацаа хэтрүүлсэн мөн зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,772,673.82 төгрөг, зээлийн хүү 462,857.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,314.78 төгрөг, нийт 7,241,845 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Иймд хариуцагч С.*******гоос нийт 7,241,845 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 7,241,845 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2026 оны 02 дугаар сараас 2026 оны 07 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлттэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.*******гийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 7,241,845 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн *******-04 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,820 төгрөгийн тавин хувь болох 65,410 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 10*******00000941 тоот данснаас 65,410 төгрөг, хариуцагч С.*******гоос 65,410 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* банк” ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 7,241,845 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,820 төгрөгийн тавин хувь болох 65,410 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 10*******00000941 тоот данснаас 65,410 төгрөг, хариуцагч С.*******гоос 65,410 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА