| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2026/00056/И |
| Дугаар | 314/ШШ2026/00095 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 314/ШШ2026/00095
| 2026 01 19 | 314/ШШ2026/00095 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: *** аймгийн ***сумын ** дүгээр багийн *** дугаар гудамжны ** тоотод оршин суух ** овгийн **ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн ** сумын *** дугаар багийн ** оршин суух, ** овгийн **д холбогдох,
“102,550 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн ***надад мөнгөний авлагатай учир ***нь өөрийн эзэмшлийн “Приу-20” маркийн 2665 ӨВО дугаартай машиныг миний нэр дээр гэрчилэн шилжүүлж банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан. Надад зээлсэн төлбөрөө авч өгсөн. Тэгээд уг машины гэрчилгээг буцааж өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, ***нь 2025 оны 07 дугаар сард ***аймагт ***улсын дугаартай Приус-20 машиныг зарчихсан байсан. Гэтэл уг машины татварыг *** аймгийн Татварын газраас 32,000 төгрөг төл гэхэд ***хэлэхэд надад хамаагүй гэсэн учир би арга ядан төлсөн. Тэгээд би *** аймгийн Тээврийн газарт авто тээврийн хасалт хийлгэж бэлнээр 49,000 төгрөг, зам ашигласны төлбөр 14,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас лавлагаа төлбөр 2,000, тэмдэгтийн хураамж 5500 төгрөг төлсөн нийт хохирол 102,550 төгрөгийг ***аас гаргуулж өгнө үү.” гэжээ
Хариуцагч ***шүүхэд гаргасан тайлбартаа “...Иргэн ***нэхэмжилсэн 102,550 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагч **ын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***нь хариуцагч *** холбогдуулан 102,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***нь нэхэмжлэгч ***нэхэмжилсэн 102,550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч ***зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***нэхэмжлэлтэй хариуцагч ***холбогдох “102,550 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийн тавин хувь болох 2,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 2,275 төгрөгийг, хариуцагч ***аас 2,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ