2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/00012

 

 

 

 

 

 

 

 

     2025         12          22                                            191/ШШ2026/00012 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах,  дугаар регистртэй, “Х” ГХОХХК,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Л /./ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: давхарт байрлах, дугаар регистртэй, “Б” ХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Даатгалын нөхөн төлбөрт 300.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг,

Нэхэмжлэгч Л/./-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Х” ХХК, Л /./ нар нь хариуцагч “Б” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 300.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2022.12.15-ны өдөр “Б” ХК-тай гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын багц гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний даатгалын төрөл нь гэнэтийн осол, гэнэтийн ослоос үүдэлтэй эмчилгээний даатгал байхаар талууд тохиролцсон. Даатгалын үндсэн нөхцөл болох даатгалын үнэлгээг 1 ажилтан /нас барсан/ 300.000.000 төгрөг, эмчилгээний зардал 40.000.000 төгрөг хүртэл байхаар тохиролцож, гэрээний хавсралтаар 37 ажилтныг гэнэтийн ослын даатгалд даатгасан. Даатгуулсан 37 ажилтнаас 21 ажилтны даатгалын хураамжид тус бүр 2.400.000 төгрөг, 16 ажилтны даатгалын хураамжид тус бүр 1.920.000 төгрөгийг тус тус төлсөн. Дээрх гэнэтийн ослын даатгалд даатгуулсан манай компанийн ажилтан . нь 2023.09.24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн осолд орсны улмаас нас барсан. Уг ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгасан бөгөөд осолд өртсөн ажилтан БНХАУ-ын иргэн байсан тул тухайн улсаас ар гэрийнхнийг нь авчирч мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар уг ослыг гэмт хэргийн шинжгүй гэж тогтоосон бөгөөд Төв аймгийн Прокурорын газрын 2024.03.21-ний өдрийн  дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Нас барсан БНХАУ-ын иргэн -ны ар гэрийнхэн нутаг руугаа буцах шаардлагатай байсан тул компанийн дотоод журам, гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг нас барсан ажилтны эхнэрт нь урьдчилаад төлсөн. “Б” ХК-тай байгуулсан гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын багц гэрээний үндсэн нөхцөлийн 3-т даатгуулагч гэж “Х” ХХК-ийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1- дэх хэсэгт “даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг шаардах” эрхтэй байхаар талууд тохиролцсон. Даатгалын гэрээнд зааснаар манай компани даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. Гэтэл “Б” ХК нь даатгалын тохиолдол бий болж ажилтан нас барсан байтал даатгалын нөхөн төлбөрийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, биднийг хохироож байна. Санхүүгийн зохицуулах хорооноос 2024.10.04-ний өдөр “... хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй байх тул нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаанд олгох нь зүйтэй байна, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг тус тус үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг 2024.10.10-ны өдрийн дотор тус хороонд болон даатгуулагчид эргэж хариу мэдэгдэнэ үү...” гэх албан бичгийг “Б” ХХК болон “Х” ХХК, БНХАУ-ын иргэн . нарт ирүүлсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхгүй байна. Иймд “Б” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 300.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч .-гийн түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч .-гийн нөхөр . нь 2023.09.24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн осолд орсны улмаас нас барсан. Түүний нөхрийн амь нас даатгалын гэрээний зүйл болсон бөгөөд нас барснаар даатгалын тохиолдол үүссэн байна. Хариуцагч нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг компанид өгөөгүй байсан тул компани дүрэм, журамдаа зааснаар талийгаач -ы ар гэрт даатгалын нөхөн төлбөрийг урьдчилаад олгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч  нь 2023.11.01-ний өдрөөс 2023.11.13-ны өдрийг хүртэл хугацаанд 1,400,000 юанийн нөхөн олговрыг компаниас авсан. Иймд бид компанийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа тул даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв

 

2.Хариуцагч “Б” ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан талаар маргаангүй. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д даатгагч нь даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжүүлэх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж тус тус заасан байдаг тул . буюу талийгчийн хууль ёсны өв залгамжлагч Монгол Улсын хуулийн дагуу эцэслэн тогтоогдоогүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй талаар Х ХХК, БНХАУ-ын иргэн . нарт мэдэгдэж байсан болно. Харин дараа нь хууль ёсны төлөөлөгч нь тогтоогдсон учраас маргаангүй болсон.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-д шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу Б ХК-ийн хүсэлтээр Монголын Хөдөлмөрийн аюулгүй, ажиллагаа эрүүл ахуйн менежментийн хүрээлэн ТББ байгууллагатай хамтран осол болсон уурхай дээр ажиллаж, 2024.01.30-ны өдөр ХАБЭА-н тэргүүлэх аудитор Д.Б, ХАБЭА-н аудитор Д.Т нараар 06/02/24 тоот дүгнэлт гаргуулсан болно. Энэхүү дүгнэлтэд дурдсанаар “ ...Осолд өртөгсдийг өглөө ажилдаа гарахад нь согтууруулах болон мансууруулах зүйлс, тайвшруулах эм тариа хэрэглэсэн эсэх болон цусны даралтыг нь хэмжсэн баримтгүй, уг босоо амны агаарын найрлага, хүчилтөрөгчийн хэмжээг хэмжин баримтжуулаагүй..., МУ-ын ХАБЭА-н тухай хуулийн 27.3.1-д заасны дагуу ХАБЭА-н бодлого, менежментийн төлөвлөгөө боловсруулж, баталж, мөрдөөгүй, ...Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийн 289-р зүйлд заасны дагуу далд уурхайн тоноглолуудын бүрэн бүтэн байдалд үзлэг үйлчилгээг хариуцагчийг томилсон албан шийдвэр байхгүй,... дүрмийн 33, 36-р зүйлийн дагуу шатыг, гарцыг сард 1-ээс доошгүй удаа шалгаж хөлдсөн мөс шаваргүй байгааг тусгай дэвтэрт тэмдэглээгүй, дүрмийн 76 дугаар зүйлийн дагуу босоо амны тоноглолыг тусгай томилогдсон ажилтан сард 1 удаа, уурхайн дарга болон ерөнхий мэргэжилтэн сард тохиолдлын суурь шалтгаан нь Х ХХК-ийн төлөвлөлтийн болон гүйцэтгэлийн алдаа бөгөөд цаашид энэ компанийн ХАБЭА-ын менежментийг сайжруулах үйл явцыг эхлүүлэхгүй бол давтан үйлдвэрлэлийн осол гарах магадлалыг 90%-тай гэж үзэж байна гэж дүгнэсэн болно. Түүнчлэн даатгалын гэрээний 13 дугаар зүйл нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүлгийн 15 дугаар зүйлд хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тус тус даатгагч даатгалын нөхөн төлбөр олгох үүргээс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөгдөнө, 16 дугаар зүйлд хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр даатгуулагч нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд харилцан тохиролцсон болно. Тиймээс нэхэмжлэгч компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3, 27.3.1-27.3.4 дэх заалтууд, 28.1.4 дэх заалт, 28.3 дахь заалт, 28.1.8 дахь заалт, 35 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн эс үйлдэхүйгээс үүдэн талийгаач осолд орж амь нас нь хохирсон байна. Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.5 дахь заалт, даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.15 болон 13.16 дахь заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын багц гэрээ, гэнэтийн ослын даатгалд даатгагдсан ажилтнуудын жагсаалт, Х ХХК-ийн дотоод журам, 2023.05.22-ны өдрийн банкны шилжүүлгийн баримт, Z-ийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, оршин суух үнэмлэх, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2023.05.19-ний өдрийн дугаар албан бичиг, хавсралт болох гадаад ажиллагсдын нэрс, 2023.11.01, 2023.11.12, 2023.11.13-ний өдрийн гүйлгээний баримтууд, 2024.05.17, 2024.05.17-ны өдрийн Wechat гүйлгээний цахим баримт, өв залгамжлагчийн тодорхойлолт, Төв аймгийн Прокурорын газрын 2024.03.21-ний өдрийн  дугаар хэрэгт бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Б ХХК-ийн 2024.05.06-ны өдрийн  дугаар албан бичиг /хуулбар/, Х ХХК-ийн 2023.11.02-ны өдрийн  дугаар, 2024.05.21-ний өдрийн  дугаар, 2024.06.21-ний өдрийн  дугаар албан бичиг, 2023.11,01-ний өдрийн нөхөн төлбөр олгох гэрээ, Монголын нотариатчидын танхимын 2024.11.27-ны өдрийн  дугаар албан бичиг,

Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, даатгалын тохиолдол үүссэний дараа авсан гэрэл зураг, Монголын Хөдөлмөрийн аюулгүй, ажиллагаа эрүүл ахуйн менежментийн хүрээлэн ТББ-ын 2024.01.30-ны өдрийн дугаар дүгнэлт, 2023.09.25-ны өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын багц гэрээ, “Б” ХК-ийн 2024.05.06-ны өдрийн  дугаар, 2024.06.06-ны өдрийн  дугаар, 2024.07.16-ны өдрийн  дугаар албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд, Нэхэмжлэгчийн талын гаргасан хүсэлтээр осол болсон далд уурхайн орчны бичлэг болон зураг байгаа сидид үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч талын гаргасан хүсэлтээр Төв аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдээлэх хуудас, “Х” ХХК-ийн 2023.05.01-ний өдрийн үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг томилох тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл байгуулах тухай захирлын тушаал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах анхан шатны бүртгэлийн маягт, 2023.09.29-ний өдрийн хурлын протокол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023.05.24-ний өдрийн  дугаар албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, анхан шатны тусламж үзүүлсэн тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

Хариуцагч талын хүсэлтээр гэрчээр С.А, Н.Б, Ж.О, С.М нарыг асуусан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж  үзлээ.

 

2.Нэхэмжлэгч “Х” ХХК, БНХАУ-ын иргэн Л/./   нар нь хариуцагч “Б” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 300.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  

3.Хариуцагч нь “Х” ХХК нь Монгол улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг дагаж мөрдөж ажиллаагүйгээс талийгаач осолд орж амь нас нь хохирсон. Тиймээс даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.“Х” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Б” ХК-тай дугаартай “Гэнэтийн осол, эмчилгээний зардлын  даатгалын багц гэрээ”-г байгуулжээ.

 

Уг гэрээгээр бүх төрлийн гэнэтийн ослоос үүдсэн хөдөлмөрийн чадвар алдалт, амь нас эрсдэх тохиолдол, эмнэлэг, эмчилгээний зардлыг даатгуулж хураамж төлөх, хариуцагч Б ХК нь даатгалын тохиолдол бий болсон үед тохиролцсон хувь хэмжээгээр тооцон нөхөн төлбөрийг олгох үүргийг тус тус хүлээсэн байгаа зэрэг даатгалын эрсдэлээс даатгуулсан ба талууд даатгалын хураамжийг “Х” ХХК нь нийт 21 ажилтны, 6.300.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, нэг ажилтны үнэлгээг 300.000.000 төгрөг хүртэл, эмчилгээний зардал 40.000.000 төгрөг байхаар тооцон төлж, даатгалын хугацаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хүчинтэй байхаар талууд тохиролцжээ.

 

Талууд даатгалын гэрээг бичгээр байгуулж, хуульд зааснаар даатгалын гэрээнд тусгах нөхцөлийг тохиролцсон тул уг гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 09 дуга сарын 24-ний өдөр “Х” ХХК-ийн ажилтан БНХАУ-йн иргэн З Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн далд уурхайд компанийнхаа туслан гүйцэтгэгчийн ажлыг хийж гүйцэтгэх явцдаа өндрөөс унаж нас барьж даатгалын тохиолдол үүссэн байна.

 

6.Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолоор “...амь хохирогч З, хохирогч В нар нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй, өөрсдийн болгоомжгүй үйлдлийн улмаас осол гаргах шалтгаан болсон нь тогтоогдсон, ... гэмт хэргийн шинжгүй...” гэсэн үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг хаасан байна.

 

Төв аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актаар “...З... нь ажиллах газар болох 3 дугаар түвшиний 312 дугаар босоо ам руу шатаар дээшээ өгсөж байгаад анхаарал болгоомж алдаж доошоо унаж амиа алдсан...” гэж дүгнэн, ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолдсон учраас үйлдвэрийн осол гэж шийдвэрлэж, акт тогтоосон, харин тухайлан дүгнэлт гаргаагүй болох нь Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичиг, хавсралт баримтуудаар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.5, 9 дүгээр зүйлд зааснаар даатгалын нөхөн төлбөр авахаар, холбогдох баримтуудаа бүрдүүлэн хариуцагч “Б” ХК-нд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  дүгээр,  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаар албан бичгүүдээр тус тус ханджээ.

 

Хариуцагч “Б” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн  дүгээр албан бичгээр “...даатгуулагч Zийн хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчаас нөхөн төлбөр хүссэн нэхэмжлэлийг ирүүлээгүй...” буюу баримт дутуу шалтгаанаар нөхөн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй тухай хариуг өгчээ.

 

“Х” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний 41 дүгээр албан бичгээр нэмэлт баримтууд бүрдүүлж, нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэхээр “Б” ХК-нд дахин хандсан, хариуцагч “Б” ХК нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , 2024.07.16-ны өдрийн дугаар албан бичгүүдээр дахин нэмэлт баримт шаардаж, даатгалын тохиолдлыг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар хариуг нэхэмжлэгч “Х” ХХК-нд өгсөн байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба, тус байгууллагын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр албан бичгээр “...даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдлыг нотолсон баримт материалуудыг бүрэн хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй ба, гэрээний 3.1-д зааснаар даатгалын тохиолдолд болсон үед нөхөн төлбөрийг даатгагчаас шаардах эрхтэй байх тул нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаанд олгох нь зүйтэй...” гэж дүгнээд даатгалын нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх талаар “Б” ХК-нд мэдэгдэж нэхэмжлэгч “Х” ХХК-нд хариу өгсөн байх боловч хариуцагч “Б” ХК нь даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй, олгоогүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч “Х” ХХК нь дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2 болон 2023.11.01-ний өдрийн нөхөн төлбөр олгох гэрээний дагуу талийгаачийн эхнэр Л //, хүү З //, охин З // нарт буюу хууль ёсны өв залгамжлагч нарт нөхөн төлбөр болон БНХАУ-аас Монгол улсад, Монгол улсаас БНХАУ-д зорчсон, Монгол улсад байх хугацааны холбогдох зардалд нийт 1,400,000 юань буюу 700,000,000 орчим төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, байгууллагын дотоод журам, 2023.11.01, 2023.11.12, 2023.11.13-ний өдрүүдийн Wechat гүйлгээний цахим баримтууд, өв залгамжлагчийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдоно.

 

7.Хариуцагч “Б” ХК нь даатгалын гэрээний 10 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн даатгалын нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, судлах явцдаа Монголын Хөдөлмөр аюулгүй, ажиллагаа Эрүүл ахуйн менежментийн хүрээлэн ТББ-д хандаж дүгнэлт гаргуулсан байх ба, уг дүгнэлт, тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт болох зургуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаагаа тайлбарлана.

 

Монголын Хөдөлмөр аюулгүй, ажиллагаа Эрүүл ахуйн менежментийн хүрээлэнгийн 2024.01.30-ны өдрийн дүгээр дүгнэлтээс үзвэл, Х ХХК нь ХБАЭА-н сургалт зохион байгуулж шалгалт авдаггүй, эрсдэлийн үнэлгээ хийж аюулыг илрүүлж хяналтад авдаггүй зэргээс шалтгаалан өрөмдөгч ажилтай W унаж нас барсан, ослын тохиолдлын суурь шалтаан нь уг компанийн ХАБЭА-н төлөвлөлтийн болон гүйцэтгэлийн алдаа, цаашид энэ компанийн ХАБЭА-н менежментийг сайжруулах үйл явцыг эхлүүлэхгүй бол давтан үйлдвэрлэлийн осол гарах магадлалыг 90%-тай гэж дүгнэсэн байна.

 

Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" Прокурорын тогтоолыг хэрэгт буюу осол гарсан цаг хугацаанд хамааралтай байх ба, хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий этгээд тухайн осол болсон цаг хугацаанд ослын газарт үзлэг хийх, хохирогч, гэрчүүдээс мэдүүлэг, тайлбар авах, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэргээр хуульд заасан ажиллагааг явуулсан, энэ үед нэхэмжлэгч “Х” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм журам зөрчсөн байдал тогтоогдоогүй, ажилтнууд нь өөрсдийн буруугаас осол гаргасан, энэ нь гэмт хэргийн шинжгүй болох нь нэгэнт тогтоогдсон байна.

 

Иймээс хариуцагч талын гаргасан “...Нэхэмжлэгч “Х” ХХК нь Монгол улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй, зөрчсөн эс үйлдэхүйгээс үүдэн талийгаач осолд орж амь нас хохирсон учраас даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй..." гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Зохигчид даатгалын гэрээний үндсэн нөхцөлийн 5-д даатгуулагчийн ажилтны амь нас, эрүүл мэнд даатгалын зүйл байхаар, 10-т нэг ажилтны үнэлгээ 300.000.000 төгрөг байхаар, гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д ажилтан нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын үнэлгээний хэмжээгээр буюу 100% байхаар, 2 дугаар зүйлийн 2.2-т “даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох”-оор, 3 дугаар зүйлийн 3.1-д “даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй” байх зэргээр даатгагч, даатгуулагч хоёрын эрх, үүргийн талаар тохиролцсон байх ба, гэрээний 2 дугаар зүйлд даатгалын тохиолдол, даатгалын хураамж, даатгалын нөхөн төлбөр зэрэг нэр томьёоны талаар тодорхойлжээ.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 4.1.5-д “даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг, 4.1.6-д “даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг,

8 дугаар зүйлийн 8.1-д “даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно”, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй”,

10 дугаар зүйлийн 10.1.1-д “даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ажилтан болох З /./ нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан нь даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д заасан даатгалын тохиолдлыг бий болсон байх тул даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгох үүрэгтэй байна.

 

Тухайн даатгалын зүйл буюу нэхэмжлэгч компанийн ажилтан болох З /./ нь ажлын байран дээр ослын улмаас нас барсан нь санамсаргүй, муу үр дагавартай, үүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол нь мөнгөөр илэрхийлэгдсэн байх дээрх шинжүүдийг бүрэн агуулж байх ба, шууд шалтгаант холбоо нь ажилтан нас барж, байгууллага ажиллах хүчгүй болох, улмаар ажилтны ар гэрт байгууллагаас холбогдох нөхөн төлбөр олгож хохирол учирч, даатгалын тохиолдол үүссэн байх явдал юм.

 

Хариуцагч “Б” ХК нь даатгалын гэрээ, Даатгалын тухай хууль, Иргэний хуульд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгох үүрэгтэй байтал үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар даатгалын үнэлгээний хэмжээг 100%-иар тооцон 300.000.000 төгрөгийг хариуцагч “Б” ХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгч Л /./ гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч Л /./ нь даатгалын гэрээний оролцогч биш, даатгалын гэрээний тал болох “Х” ХХК, “Б” ХК-иуд бие биедээ шаардлага гаргах ба, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ажилтан болох З /./-ы амь нас даатгалын гэрээний зүйл байна.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1.657.950  төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.657.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч  “Б” ХК-иас 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгч БНХУА-ын иргэн Л /./-ийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 1.657.950  төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.657.950  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН