| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2026/00007/И |
| Дугаар | 314/ШШ2026/00107 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 314/ШШ2026/00107
| 2026 01 20 | 314/ШШ2026/00107 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол Д.Сүхбаатарын гудамжны 14 дүгээр байрны 201 тоотод байрлах “Нано капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, *** овгийн ***д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 247,211.31 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Иргэн ***нь "Нано Капитал" банк бус санхүүгийн байгууллагтай 2021 оны 07-р сарын 23-ны өдөр 3058 дугаар "Цахим зээлийн эрхийн гэрээ"-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 03-р сарын 04-ны өдөр 72370 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 90,000 / Ерэн мянга/ төгрөгийн цахим зээл авч, 2022.04.06-ны өдрөөс эхлэн 6 удаагийн төлөлтөөр 98,932.29 төгрөгийн зээл сунгалтын төлбөр шилжүүлж үлдэгдэл зээлийнхээ эргэн төлөлтийг хийгээгүй байна. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалын дагуу бодсон.
Зээлдэгч ***аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 990 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: “Зээлдэгчийг зээл авах бүрт Nano Capital аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн Nano Capital аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл мараах журмаар эргэн төлөхийг “Нано капитал ББСБ” ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно. Гэх заалтыг зөрчсөн учир "Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт"-ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.О.Жамбалсанжидаас 247,211.31 төгрөгийг гаргуулж өгнө үү .” гэжээ
Хариуцагч ***шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие ** **д миний бие нь “Нано капитал ББСБ” ХХК-аас авсан 247,211.31 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулах болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан тайлбартаа “...***ын шүүхэд гаргасан хариу тайлбарыг хүлээнэ зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК нь хариуцагч О.Жамбалсанжидад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 247,211.31 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***нь нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 247,211.31 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 247,211.31 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,066 төгрөгийн тавин хувь болох 4,033 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 4,033 төгрөгийг, хариуцагч ***аас 4,033 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ