Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/57

 

2025          9                25                                                2025/ДШМ/57                      

 

А.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                                   Прокурор П.Итгэл,

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай,

                                                        Шүүгдэгч А.И,

             Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолтой А.И-д холбогдох эрүүгийн 2303005170386 дугаартай хэргийг шүүгдэгч А.И, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, *** овгийн А.И /РД: ***/.

А.И нь 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” шатахуун түгээх станцын урд замд Land Cruiser /Ланд крузер/ маркын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Б /РД: ***/-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.И-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн А.И-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.И-д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч А.И тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.И нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн согтуурал шалгасан бичлэг бүхий CD 1 ширхэг, “***” шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг CD 1 ширхэг, үс мэт зүйл Sandisk8 Micro SD гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг мемори карт, хэрэгт хавсаргагдаж ирсэн ШШЕГ №3496 Цахим Teevriin Tsagdaa гэсэн хаягтай CD 1 ширхэг, 3.8 дахь асуултын хавсаргасан бичлэг гэсэн хаягтай CD 1 ширхэг шинжээчийн 093 дугаартай дүгнэлтийн дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.И давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “... Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Цэндсүрэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Автомашины хурдыг кинетик энерги хадгалах хуулийг ашиглан онолын тооцоогоор Тоуоtа Land Cruiser-200 маркын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд 128,6 км/ц гарч байна” гэх 2963 дугаар дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторын шинжээч У.Анандын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3496 дугаар “1.Шинжилж буй 0 020890с2d232568b939614067е2906bfla977а49446с05с305167саа335412сd5е76_f2а050f9bс73аb 3с.mр43 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2023:08:10-23:48:06 секундээс 2023-08-10 23:48:29 секундэд дүрслэгдэж буй тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой.

2. Шинжилж   буй  020890с2d232568b939614067е2906bflа977а49446с05с305167саа335412сd5е76_f2а050f9bc73аb 3с.шр43 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2023-08-10 23::48:27 секундээс 2023-08-10 23:48:28 секундын хооронд дүрслэгдэх тээврийн хэрэгсэл нь “А1”-“В1”цэгийн хоорондох 50 метр зайг ойролцоогоор 118,42-132,35 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн гэж дүрслэгдэж байна.” гэх дүгнэлт /Зхх-ийн 133-140 хуудас. “Гэснийг шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан...” , “...үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно" гэжээ.

Шүүх дүгнэхдээ хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэхэд ноцтойгоор зөрчиж болох нөхцөл байдлыг орхигдуулсан байна. Үүнд: Гэмт хэрэг хэзээ, хаана, хэн, яаж үйлдсэн гэсэн үндсэн асуулгад шийтгэх тогтоол бүхэлдээ хариулж чадсангүй гэж үзэж байна. 2963 дугаар дүгнэлтэд шинжээч Г.Цэндсүрэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ... автомашины хурдыг кинетик энерги хадгалах хуулийг ашиглан онолын тооцоогоор гаргасан болохоос яг шинжлэх ухаанаар практикт нотлогдсон нотолгоо алга байна. Шинжлэх ухааны тусгай мэргэжлийн салбарт шинжлэх ухаанаар туршигдаагүй, батлагдаагүй зөвхөн онолын мэдлэг нь субьектив шинжтэй байх ба шүүхэд нотлох баримт болж чадахгүй юм. 3496 дугаар шинжээч У.Анандын дүгнэлтэд Тоуоtа Land Cruiser-200 маркын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд 128,6 км/ц гарч байна ... гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Учир     нь: 0-020890с2d232568b939614067е2906bflа977а49446с05с305167саа335412сd5е76_f2а05019 bv73аbЗс.mр43 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцэд харагдаад байгаа автомашин нь дээрх Тоуоtа Land Cruiser-200 маркын *** улсын дугаартай автомашин мөн эсэх. Тэр автомашиныг мөн гэсэн ямар дуу дүрсний бичлэг, зураг байгаа эсэх нь нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлтүүд нь бодит байдлаас хэтэрхий хол байна.

 

Осол гарсан үеийн цаг хугацааг тодруулаагүй, эмнэлэг, цагдаа зохих байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн А.И-ийн утасны бичлэгийг хэрэгт аваагүй, бусад этгээдийн мэдүүлэгтэй харьцуулан судлаагүй байгаа нь гэмт хэрэг хэзээ болсон гэдгийг тодорхойлох боломжгүй байна. Энэ байдлыг тодруулалгүй орхисон атал 0-020890с2b232568b939614067е2906bflа977а49446с05с305167сааЗ3 5412сb5е76_f2а050f9bс73аbЗс.mр43 нэртэй бичлэгийн цаг, осол гаргасан марк, дугаартай автомашин мөн эсэх нь бичлэг дээр тодорхойгүй, хэдэн ч машины гэрэл, бүр хэдэн ч адилхан маркын машин өнгөрч болох ба осол гаргасан автомашин уг зайнд зогсох, хөдлөх олон үйлдэл хийж болохыг үгүйсгэх аргагүй байдлууд анзаарагдаж байна. Уг автомашины массыг бараг хагас км зайд таамгаар хурдыг тогтоосон нь онолын хувьд дэндүү хийсвэр төсөөлөл юм.

Иймд Тоуоtа Land Cruiser 200 маркын *** улсын дугаартай авто машин нь хэзээ, хаана, яаж зам тээврийн осол гаргасан гэдгийг тодруулалгүйгээр надад ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг харгалзан үзээгүй ба мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ... шүүгдэгчийн яллах цагаатгах, ял хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно” гэсэн заалтыг анхаарч үзээгүй байх тул намайг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А.И-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр болсон. Гэтэл 2 сар гарны дараа хэргийн оролцогч нараас ямар ч гомдол гаргаагүй байхад хэргийг сэргээж шалгаж байгаа нь тухайн хэрэгт бусдын нөлөөлөл байгаа гэж үзэж байна.

Хэрэг сэргээснээс хойш хийсэн ажиллагаа бодит байдалд нийцээгүй, үзлэг хийсэн нэрийдлээр баримт үйлдэн дүгнэлт гаргасан. Тээврийн хэрэгслийн хурдыг шинжлэн ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй нь А.И-ийг гэм буруутайг эргэлзээгүйгээр тогтоогоогүй гэж үзэж байна. Шүүгч мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 867 дугаар магадалгааг үндэслэлгүй гэж үзэж хэргийг шүүгчийн захирамжаар буцаасан мөртлөө магадалгаанд заасан Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж ял халдаасан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна гэжээ.

Прокурор П.Итгэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн газрын үзлэгт зам нойтон, бороо орж байсан гэдэг. Энэ хэргийн газрын үзлэгийг шөнө хийсэн бөгөөд зурагт байнгын бороотой байсан гэдэг зүйл тогтоогдоогүй. Гэхдээ машины дугуй нойтон байгаа боловч замын зорчих хэсэг дээр хуурай гарч болно. Зам хуурай, нойтон байх гэдэг асуудал хурдыг тогтоох үйл явцад хамааралтай зүйл биш. Зам дугуй хоёрын үрэлтийн коэффициент тормоз гишгээд тормозны замын муруйн уртад хамааралтай. Хэрэгт авагдсан шүүгдэгч А.И-ийн анхны мэдүүлгүүдээр тормоз огт гишгээгүй гэдэг. Тэгэхээр энерги хадгалах хуулиар хурдыг тогтоосон. Энерги гэдэг нь шинээр бий болдоггүй, ухах, устаж алга болдоггүй нэг дүрсээс нөгөө дүрст хувирч байдаг. Хэрвээ савтай усыг асгавал гоожсон усны хэмжээнүүдийг тооцоолж үзэхэд тэр саван дотор хэдэн литр ус байсан гэдгийг тогтоож болдог. Үүнтэй адил тодорхой масстай, тодорхой хурдтай явж байгаа автомашин өөрийн энергийг зам дээр зарцуулж, машин зогсох хүртэл явахад ямар хэмжээний энерги зарцуулсан, анхны хурд нь хэд байсан гэдгийг тогтоож болдог. Land Cruiser-200 маркийн автомашин техникийн тодорхойлолтоороо 2,800 килограммын жинтэй. Машин дотор сууж явсан хүүхдүүд тодорхой хэмжээний жинтэй. Үүнийг машины жинтэй харьцуулахад маш бага хэмжээний зөрүү гарч болно.

Тухайн цаг хугацаанд камерын бичлэг хийгдсэн. Осол болсон бөгөөд шүүгдэгч ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хүний амь нас хохирсон талаар хэн ч маргахгүй. Харин жолоочийн буруутай үйлдэл эсэхийг тогтоох гэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл мөрдөгч магадлагаа гаргаж болно гэсний дагуу магадлагаа гаргасан. Шинжээч зам тээврийн осол гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд тодорхойлж байгаа. Жишээлбэл автомашин бүрэн бус байсан нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргахад шууд шалтгаалж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой. Харин жолооч хурд хэтрүүлсэн нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг хэн ч тодорхойлох боломжтой. Хэрэгт замын хөдөлгөөний дүрмийн зарим заалтуудыг зөрчсөн гэдэг мөрдөгчийн магадлагаа гарсан. Шүүгдэгч колонкын хажууд зам хаасан машин зогсож байсан гэсэн. Энэ тохиолдолд жолооч хурдаа хасах ёстой. Тэгэхээр шүүгдэгч А.И нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн. Мөн жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах байсан.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтад хурдаа хассан, зогсоох арга хэмжээ авсан зүйл байхгүй. Зам нойтон болон хуурай байсан ч автомашин тормоз гишгэхэд зам дагуу үрэлт үүснэ. Магадгүй олон машин яваад мөр баларсан үед тогтоох хүндрэлтэй байгаа. Гэхдээ үйл баримтын хувьд ямар ч хурд хассан, зогсоох арга хэмжээ авсан зүйл байхгүй. Жолооч аюулгүй байдлаа хангаж байх үүрэгтэй учраас үүнийг мэдэх ёстой. Механик инженерийн сургуулийн инженерээр хурдыг тодорхойлуулсан. Тухайн хэргийг яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн боловч Улсын ерөнхий Прокуророос хэргийг дахин сэргээсэн. Учир нь ажиллагаа дутуу хийгдсэн болон эргэлзээтэй нөхцөл байдал байгаа тохиолдолд хэргийг хянах эрхтэй. Үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй.

Явган зорчигч зам хөндлөн гарахдаа ойртож ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ гэсэн дүрмийн заалтын дагуу тээврийн хэрэгсэл ойртож ирж байгаа эсэхийг харах ёстой. Тухайн тээврийн хэрэгсэл 120 километр цагийн хурдтай явж байхад 150 метрийн цаанаас ирж байгаа машиныг алхаад гарахад хангалттай гарна гэсэн ойлголттой гарна. Гэтэл тэр машин маш өндөр хурдтай явж байсан учраас гарч амжаагүй, явган зорчигч дайрагдах нөхцөл байдал үүссэн. Явган зорчигч алхаж байгаа үед өндөр хурдтай явж байна гэж тооцоололгүй осол гарсан. Тийм учраас давуу эрх гэдэг ойлголт яригдах нь өрөөсгөл юм. Явган зорчигчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзсэн. Энэ нь жолоочийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй учраас явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал эсвэл хохирол багасах нөхцөл байдалд тооцох боломжтой. Мөн осол болохын өмнөх 5 секундэд бичлэг хийгддэг. Гэтэл тухайн автомашиныг авчраад үзэхэд бичлэгийг устгасан байсан. Камерын бичлэгээр хурдыг тодорхойлох олон аргууд байгаа. Тормозны мөрөөр, эсвэл тухайн камерын бичлэгээр тодорхойлж болно. Зарим шинжээч нар тормозны мөр байхгүй учраас тодорхойлох боломжгүй гэдэг.

Машин 126 километр цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл хүнийг мөргөхөд тодорхой цэгт шиднэ. Харин ямар зайнд шидэгдэх нь олон хүчин зүйлээс шалтгаална. Тухайн хүний өөрийн жин, ямар хөдөлгөөн хийж байсан зэрэг. Хэрвээ тухайн хүн доошоо суувал хүндийн төв доошилж байгаа учир ойр зайнд шидэгдэнэ. Харин үсэрвэл хүндийн төв дээшилж байгаа учир хол зайнд шидэгддэг. Мөн хохирогч ямар эрхтнээрээ мөргүүлээд ямар нөхцөл байдалд шидэгдэж байна гэдгээс шалтгаалдаг. Машин ирж хүнийг мөргөхөд энерги шилжинэ. Энерги шилжүүлэхдээ автомашинд тодорхой хэмжээний эвдрэл үүсдэг. Яагаад гэвэл тухайн эд ангиудыг тэр хүний мөргөж байгаа үед үүсэх энерги автомашины эд ангийг эвдрэлд чиглэсэн эмгэгийн шингээлт хасагдаж тооцогдоно. Тиймээс автомашины эвдрэлээр тогтоох боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв дүгнэсэн гэж үзэж байна. Хамгийн гол нь тухайн тээврийн хэрэгслийн хурд тогтоосон хэмжээнээс хэт өндөр байсан нь осол гаргах шалтгаан болсон. Мөн жолооч аюулгүй байдлаа хангаагүй буюу тухайн нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоосон байна. Камерын бичлэгт байгаа тээврийн хэрэгсэл нь тухайн тээврийн хэрэгсэл мөн гэдэг давхар гэрчүүдийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх осол гарсан цаг хугацааг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 00 цагийн орчимд гэж тодорхойлон шүүгдэгч А.И-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг, 12.2 дахь хэсэг, 12.3 дахь хэсэг, 12.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Тухайн осол болох үед явган зорчигч болон тээврийн хэрэгсэл хоёрын хөдөлгөөний чиглэл бүхлээрээ огтлолцсон. Энэ цэг дээр хэн давуу эрхтэй, хэн зам тавих ёстой гэдэг ойлголт гарч ирнэ. Тухайн зам дээр явган хүний гарцгүй газар байгаа учраас жолооч илүү давуу эрхтэй. Шинжээч нарын дүгнэлтээр явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д зааснаар ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ гэсэн заалтыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна гэсэн дүгнэлт гарсан. Хэргийн газрын үзлэгийг маргааш нь хийсэн. Давтан үзлэгийг мөн хийсэн байдаг. Тухайн үед замын зорчих хэсгийн гадаргуу нойтон, бороо орсон байсан. Гэтэл үүнийг хуурай гэж тэмдэглэсэн байдаг. Энэ талаар 3 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан Цаг уурын шинжилгээний байгууллагаас цаг агаарын байдлыг бороо орсон байсан гэж гаргасан. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал, жолоочийн хариуцлагын асуудал мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудлууд заавал яригдах ёстой гэж үзэж байгаа юм. Замын зорчих хэсгийн гадаргуу 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагаас 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02 цаг хүртэл бороо орж байсан. Тухайн хэрэг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гарсан учраас нөлөөлж магадгүй гэдэг зүйл яригдсан учраас хэргийг Улаанбаатар хот руу шилжүүлсэн байдаг. Тээврийн прокурорт хэрэг шилжиж 17 хоногийн дараа хэргийг мөрдөж байсан Балжинням гэдэг мөрдөгчийн магадалгаа гаргасан буюу Замын хөдөлгөөний дүрмийг хэн зөрчсөн талаар ямар ч шинжээчийн дүгнэлт гараагүй байхад мөрдөгч магадлагаа гаргасан.

Шүүгдэгчийг хурд хэтрүүлсэн гэдэг асуудал яригддаг. Машины хурдны талаар хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2963 дугаар шинжээчийн дүгнэлтэд машины хурдыг эвдрэлээр тогтоох боломжгүй гэдэг. Харин онолын хувьд 128,6 километр цагийн хурдтай явсан байх магадлалтай. Шинжээчийн дүгнэлтэд гарсан хурд бодит хурд биш гэсэн дүгнэлтүүдийг удаа дараа гаргасан байхад мөрдөгчийн магадлагаагаар тэгж гаргасан. Тийм учраас техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай.

Механик тээврийн сургуулийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч А.И-ийг Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч, тээврийн хэрэгслээр зорчиж яваа зорчигч, жолооч 3-т хамааралтай нийтлэг үндэслэлийн заалт байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөн гэдэг шинжээчийн дүгнэлт гараагүй. 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улсын ерөнхий прокуророос хэргийг сэргээсэн. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 130-133 дугаар хуудасны авагдсан зургууд байгаа ба үзлэг хийж байгаа тохиолдолд тэмдэглэл хөтлөх ёстой байхад тэмдэглэл байхгүй.

Техникийн шинжээчийн дүгнэлтэд байгаа CD мөрдөгчийн тогтоолд заасан CD-тэй таарахгүй байна. Энэ CD бичлэгт ямар тээврийн хэрэгсэл байсан, номер дугаар байхгүй тайлбаруудыг хийснийхээ дараагаар хурд 100 хэдэн километр цагийн хурдтай явж байсан байна гэсэн. Мөн машины марк дугаар байхгүй, CD нь үзлэг хийсэн CD-тэйгээ таарахгүй байгаа. Хавтаст хэргийн 134 дугаар талд 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 23 цаг 48 минут 27 секунтээс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 23 цаг 48 минутад 20 секундэд осол болсон гэх дүгнэлтэд хүргэгдсэн. Шинжээчийн дүгнэлтээс харахад Э гэдэг хүн дуудлага өгсөн. Энэ нь камерын бичлэгээс зөрүүтэй болж байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ослыг 00 цагийн орчим гэж хэдэн цаг, хэдэн минут, хэдэн секундэд болсон гэдэг нь тодорхой биш байдаг.

Хэргийн үйл баримт хэдийд болсон гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, түүнтэй холбоотой ослын газар улаан, ногоон өнгөөр ялгаж огт хийдэггүй. Хэргийн газрын хэмжилт хар зураг байдаг. Энэ хар зураг хэрэгт байхгүй учраас схем зураг эргэлзээтэй байна. Машины жин, тосол хамаагүй. Хэрэгт авагдсан баримтууд хоорондоо эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа учраас шүүгдэгч А.И-ийг гэм буруугүйд тооцож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Э гэдэг автобусны жолооч хэрэг гарсан өдрийн 00 цаг 09 минутад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг байдаг. Мөн ослын газрын үзлэг хийхдээ замын метр өргөн цэг гэж тэмдэглэв. Цэг гэсэн үл хөдлөх цэгийн О цэг үл хөдлөх цэгийн хооронд 5,4-өөс 40-ийг харьцах нь 5,4 гэж тэмдэглэж хэргийн газрын үзлэг хийгдсэн байгаа. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл нь 1 дүгээр хавтаст хэргийн 12, 14 дүгээр хуудсанд авагдсан тэмдэглэлүүд бүгд засвар орсон байсан. Уг хэргийн газрын үзлэг нь эргэлзээгүй, тухайн гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлж байгаа хамгийн гол зүйл юм. Гэтэл бүгд засвар орсон байдаг. Мөн тэмдэглэлд гэмт хэрэг гарсан хугацаа засвартай байгаа. Хавтаст хэргийн 16 дугаар хуудасны 6 дахь мөрөнд *** чиглэлд 163/46 метрээр заагдсан. Энэ нүүрэнд Б3, 161,8 метрээр гэж засвартай байгаа. Тухайн үеийн ослын газрын бүдүүвч зураг дээр тэмдэглэсэн тэмдэглэгээнүүдийг хүчээр наасан нь харагдаж байгаа бөгөөд эргэлзээ үүсгэж байна. Машины хурдыг 110.26км-ээс- 28,6км-ээс 118км-ийн хурдтай байсан гэдэг. Машины эвдрэл хүн харахад эвдрэлтэй харагддаггүй. Гэтэл 2018 онд үйлдвэрлэсэн Land Cruiser /Ланд крузер/-200 маркын машины урд тал эвдрэлтэй, копудаа нээж аккумляторын холбогч баздаг, хавчаар төмөр урд талынх нь эвдэрсэн. Тухайн осол гарах үед машин дотор явсан зорчигчийн жин, банкан дахь бензиний хэмжээ байгаа. Хурдыг камерын бичлэгээс авсан. Мөн бүтэн нэг жилийн дараа камерын бичлэг өөрчлөгдөхгүй байна гэж байхгүй. 2023 оны 8 дугаар сарын 11-ний бичлэг мөн эсэх нь мэдэгдэхгүй. Тэнд ганцхан миллиметр өнцөг өөрчлөгдөхөд бүх юм өөрчлөгдөнө, хэмжээс өөрчлөгдөнө хугацаа, тооцоолол бүгд байхгүй болно. Машины 48 сантиметрийн хойшоо хумигдсан эвдрэл байдаг.

Хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл байгаа. Хохирогчийг 19,08 метрт шидэгдсэн гэдэг. Мөн машины урд талын хамгаалалтын илэвч, шороо нь арилаад чирэгдсэн, цусны цацраг байдаг. Ийм байхад хохирогчийг шидэгдсэн гэж шууд тодорхойлж болохгүй. Тухайн үед аадар бороотой байсан. Гэмт хэрэг гарсан гэх 2023 оны 8 дугаар сарын 10, 11 гэдэг хугацаа хамгийн ач холбогдолтой. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр талд тормозны мөр, фото зургуудийг бэхжүүлэхдээ цэгүүдээ бүрэн оруулаагүй, мөр л харагдаад байгаа учраас ямар цэгт учирсан мөр гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Land Cruiser /Ланд крузер/-200 маркын машин Улаанбаатараас хэдэн цагт гарсан гэдгийг постуудаас шалгаж тогтоох боломжтой. Балжинням мөрдөгчийн магадлагааг үндэслэж анхан шатн шүүх ял оногдуулсан. Мөн хохиргч нь тухайн үедээ хөнгөн согтолттой, өөрийгөө хянах чадваргүй байсан. Хохирогч цаанаас ирж байгаа машиныг хараагүй. Согтуу байна гэдэг нь орон зайн баримжаа байхгүй, хурдтай, хурдгүй ойрхон, наана, цаана явж байсныг тодотгох ямар ч боломж байхгүй. Хохирогч клонкын самбараас харанхуй орчноос гэнэт гараад ирэхэд гүйж яваа хүн ч гэсэн мөргөлдөнө. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 217, 1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2962 дугаар шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч А.И-ийн цуснаас спиртийн агууламж илрээгүй гэж гарсан. Шинжээчийн дүгнэлтээр машины эвдрэлээс хурдыг тогтоох боломжгүй гэж гарсан. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д явган зорчигч явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна, гарц гарам байхгүй бол ойртож ирж байгаад тээврийн хэрэгслийг өнгөрүүлж хөндлөн зам гарна гэсэн байгааг зөрчсөн. Шүүгдэгч А.И *** байхдаа хийсэн мэдэгдлийг сошиалаас хэрэгт аваад хавсаргасан. Энэ хэрэг өөрөө нотлогдох боломжгүй байгаа учраас тал бүрийн юмнуудыг холиод байгаа.

Прокуророос явган зорчигчийн буруутай үйлдэл байна. Харин А.И гэдэг хүний гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг 60 хоногийн дараа Улсын ерөнхий прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтад  хяналт тавих хэлтсийн дарга татсан. Хэргийг сэргээхдээ шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байна гэсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хэргийн дугаарыг буруу бичсэн. Ерөнхий шүүгчийн захирамжаар даргалагч шүүгчийг томилохдоо буруу хэргийн дугаартай бичсэн байсан. Дээрх нөхцөл байдлууд нотлогдохгүй байгаа учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

Шүүгдэгч А.И давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хурд хэтрүүлсэн үндэслэлээр хариуцлага оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хурдыг тухайн зайг явсан хугацаанд хуваагаад дундаж хурд гарна. Тэгэхээр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орох зай Улаанбаатараас Өвөрхангай аймагт ирэх хугацаа байхгүй. Тэгэхээр энэ зайг хугацаанд хуваахад дундаж хурд гарна. Машин зогсож байгаа учраас тодорхой хэмжээний хурд хасах, буцаад зогсох хүртэл харилцан хурдны тодорхойлолтууд метр секундээр тодорхойлогдоно. Камерын бичлэгээр Land Cruiser /Ланд крузер/-200 маркын машин байна гээд байгаа болохоос тухайн машин мөн эсэх, машины өнгө харагдахгүй, машины дугаар харагдахгүй зүгээр л гэрэл өнгөрч байгаа. Гэхдээ автобус колонк руу орж ирээд зогсож байгаа бичлэг байгаа. Тухайн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 10-ны шөнийн 23 цаг 47 минут секунд орчим гэдэг. Би 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр буюу 00 цаг 7,8-н минут орчим болсон гэж боддог. Би тухайн үед өөрөө цагдаа руу дуудлага өгсөн. Э цагдаа руу дуудлага өгсөн гэж байна. Энэ 2 дуудлага цаг хугацааны хувьд 20-н минутын зөрүү гараад байгаа. Жишээлбэл аймгийн Цагдаагийн газраас анхны дуудлагыг хэн өгсөн, хэдэн цагт өгсөн, намайг Улаанбаатар хотоос хэдэн цагт гарсан, Эмээлтийн пост болон аймгийн постоор хэзээ нэвтэрч хэдэн цаг хэдэн минутад орж ирсэн, дунджаар ямар хурдтай явж байсан гэдгийг тогтоогоогүй. Би Улаанбаатар хотоос тухайн өдрийн 15 цаг 30 минут орчим Эрүүл мэндийн яамны гаднаас хөдөлсөн. Тэгээд 8 цаг хүртэл Улаанбаатар хотод түгжрэл байхгүй байсан учраас 16-н цагийн үед Эмээлт рүү гарсан гэж бодож байгаа. Автобусны хурд 80 километр цаг, замдаа хоол идээд хөдөлсөн. Би замдаа хоол идээгүй. Би гэр бүлээрээ явж байсан учраас замдаа 1, 2 удаа зогсож хүүхдүүд маань бие зассан. Би 80 километр цагийн хурдтай явж байсан. Би автобусны араас ирээд осол гарч байна гэдэг нь дундаж хурдаа бодсон ч 100 километр цагийн хурдтай явах ямар ч боломжгүй. Үүнийг бичлэгээр нотолно гэж байгаа ч тэр машины гэрэл, гарч байгаа цэгээс ямар зай байгаа гэдгийг нарийн тодорхойлж чадаагүй.

Зөвхөн машины дугаар, загвар, өнгө нь үл мэдэгдэх гэрлийг л Land Cruiser /Ланд крузер/-200 маркын машин байсан гэдэг. Тухайн үед бороо орсон учраас намайг буруутгаж байгаа. Би физикийн багш мэргэжилтэй хүн болохоор надад физикийн ойлголт байгаа. Машины тормоз гишгэснээс хойш үрэлтийн хүч рүү шилжээд зогсох ёстой. Нойтон зам дээр тормозны мөр гараагүй, арга хэмжээ аваагүй гээд шууд дүгнээд байгааг буруу гэж бодож байна. Машинд байсан 6 хүний жинг тооцоод ямар хэмжээний ачаатай явсан, банкандаа ямар хэмжээний шатахуун байсан зэрэг энэ бүгдийг нэг бүрчлэн тооцоолоогүй. Аваар гарч машины ус гарч зогсох хүртэл хүмүүс хамгаалагдана. Мэдээж тормоз ч гэсэн гэнэт гишгэж байгаа. Харанхуй орчноос гэнэт хүн гарч ирсэн. Колонкын хажууд шаланз толгойгоо тонгойлгосон зогсож байсан. Би тултал тормоз гишгэсэн. Миний утсан дээр зураг нь байгаа. Би цагаан зураас руу толгойгоо тонгойлгоод зогсож байсан шланзыг хараад хурдаа хасаж байсан. Гэтэл шланзны ард автобус зогсож байсан. Ийм л зүйл болсон. Автобусны жолооч хариуцлагагүй байсан.

Нийтийн тээвэр хөдөлгөөнд дүрэм журмаа баримталж явах ёстой. Зорчигчийг замын хөдөлгөөнд буулгаж колонк руу ирээд буцаж Улаанбаатар луу харж зогсож зорчигчдоо буулгасан. Автобус зорчигчидтой шатахуун авах эрх ч байхгүй. Нэг цэг дээр хурд гэж тодорхойлоод намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хурдтай явсан бол үүнийгээ хүлээнэ. Гэтэл тийм биш байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурор намайг машиныхаа тормозыг гишгээгүй, зогсоох арга хэмжээ аваагүй, хүнээ хараагүй гэж ярьж байна. Миний өгсөн мэдүүлэгт нэг ч ийм үг үсэг байхгүй. Би машинаа зогсоох арга хэмжээ авсан. Машин ABC тормозтой учраас хөлийн өөдөөс чичрэхийг ч түлхдэг. Гэнэт хүн гарч ирэхэд шууд тормозлох арга хэмжээ авсан. Хуурай, нойтон гадуур ямар ч хамаагүй байдаг. Цэргийн ангиас тэр чигээрээ үер буусан байсан. Би машин барьж байсан, гэр бүлээрээ явж байсан. Би ганцаараа явсан ч өөрийн амь насаа хамгаалахын тулд харанхуй шөнө тийм хурдтай хэзээ ч явахгүй. Гэнэт хүн гарч ирэхэд тормоз гишгээд амжаагүй, мөргөсөн. Мөн машины CD-г устгасан юм яриад байна. Бүх машин өөр өөрийн сери дугаарын компьютертой, машин компьютероо уншуулсан. Аваарын дэр задрахад машины компьютер автоматаар хэдэн цаг, хэдэн минут, хэдэн цагт ч задарч байдаг нь түүх болж байна. Үүнийг устгасан ямар ч боломж байхгүй. Бид нар тэр компьютертой ашиглах шаардлагагүй. Машинд шинжилгээ оношилгоо хийсэн. Хэрвээ тэр түүх устсан гэдгээр гаргах гэж байгаа бол компьютер магадгүй тэр үйлдвэрлэгч компани руу нь явуулаад яаж вэ гэдгийг шалгуулах ёстой гэж бодож байна.

Замын хөдөлгөөний дүрмээр аль нэгийг нь түрүүлж нэвтрэхийг зааж зохицуулсан. Тээврийн хэрэгсэл хол байвал амжиж гарна, ойрхон байвал зогсоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнгөрүүлж байж гаргана. Тэр хурдыг тодорхойлсон бичлэг хийдэг. Тэгэхээр метр секунд тутамд хурд өөрчлөгдөх биш, тормозны хурд багассан, цаана байгаа хурдаа хамаагүй наана цэг дээр байгаа хурд гэж хүчээр тохоод гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч А.И, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.И-оос давж заалдах шатны шүүхэд ... Шүүх дүгнэхдээ хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэхэд ноцтойгоор зөрчиж болох нөхцөл байдлыг орхигдуулсан буюу гэмт хэрэг хэзээ, хаана, яаж, хэн хэрхэн үйлдсэн талаар шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул намайг цагаатгаж өгнө үү ... гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс давж заалдах шатны шүүхэд ... тухайн тээврийн хэрэгслийн хурдыг шинжлэн ухааны үндэслэлтэй дүгнээгүй ... мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 867 дугаар магадалгааг үндэслэлгүй гэж үзэж хэргийг шүүгчийн захирамжаар буцаасан боловч магадалгаанд заасан Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна ... гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэн тогтоол гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь анхан шатны шүүх Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч Ц.Анандын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №3496 дугаар дүгнэлтийг нотлох баримтаар тооцож үнэлсэн. /4хх-ийн 75 хуудас/

Харин тус шинжээчийн дүгнэлтэд “...дүрслэгдэх тээврийн хэрэгсэл нь “А1”-“В1” цэгийн хооронд 50 метр зайг ойролцоогоор 118.42-132.35 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн...” гэж CD-ний бичлэгт дүрслэгдэж байгаа автомашины хурдыг тодорхойлсон байна.

Гэтэл анхан шатны шүүх CD-ний бичлэг дээр дүрслэгдэж байгаа автомашиныг ямар үндэслэлээр *** улсын дугаартай автомашин мөн гэж үзэн тухайн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцон үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шүүгдэгч А.И-ийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Дээр нь Монгол Улсын Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №3795 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд үндэслэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй...” гэх /2хх-ийн 188-191/ хурдыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 47-50, 3хх-ийн 133-140/-үүдээс харилцан зөрүүтэй байхад үүнийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч А.И-д холбогдох эрүүгийн 2303005170386 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан боловч Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагчийг сольж томилсон шийдвэрийг албажуулах тухай 2025/ЕШЗ/550 дугаар захирамж /3хх-ийн 214/-аар шүүгдэгч А.И-д холбогдох эрүүгийн 2300300517086 дугаартай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилж, энэ шүүх бүрэлдэхүүн нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч А.И-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж 2025/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоол гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-т заасан ноцтой зөрчил гаргажээ.

Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 71.1.3 дахь хэсэгт Ерөнхий шүүгч нь шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхтэй, 17.3 дахь хэсэгт Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана гэж тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар баталгаажуулдаг, тухайн шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч А.И-д холбогдох эрүүгийн 2303005170386 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хуульд заасан журмын дагуу томилогдоогүй байхад эрүүгийн 2300300517086 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүх бүрэлдэхүүн эрүүгийн 2303005170386 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

Ерөнхий шүүгчийн захирамжид эрүүгийн 2300300517086 дугаартай хэргийг гэж бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй учир үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй буюу хууль зөрчсөн зөрчил гэж дүгнэв.

Ийнхүү хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах гомдолд дурдсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Балжиннямын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 867 дугаар магадлагааг анхан шатны шүүхээс тусгай мэдлэг эзэмшсэн гэж үзэхэд эргэлзээтэй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар тооцоогүй болохыг дурдав.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.И-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.И-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дур