2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/00640

 

 

 

 

 

 

 

 

 

    2026         01          12                                            191/ШШ2026/00640 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: тоотод оршин суух, Т овогт Бын Ц /РД:/-гийн хүсэлттэй,

 

Ч.Бы эцэг байх эрхийг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ ирүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Б.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Миний бие Б.Ц нь Ч.Бтай 2018 оноос хамтран амьдарч, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Д, 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ихэр хүү Б.А, Б.А нарыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Ч.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мансуурдаг байсан ба одоо 4 жилийн хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, бие махбодоороо хохирсон хүнийг, 6.2-т энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ гэж, 6.3-т энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ гэж тус тус тодорхойлсон байна. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д хүүхдээ сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг байх эрхийг шүүх хасаж болно гэж, 30.2-т эцэг байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй гэж зааснаар тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Ч.Б нь хүүхдүүдийнхээ дэргэд хүчирхийлэл үйлдсэн, мансууруулах бодис хэрэглэдэг байсан зэрэг нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.02-ны өдрийн дүгээр Шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.28-ны өдрийн дугаар магадлалаар тогтоогдсон тул түүний эцэг байх эрхийг хасаж өгнө үү гэв.      

 

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Б миний бие Б.Цгийн нэхэмжлэлтэй хэргийн материалтай танилцаж хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хуралд биеэр оролцох хүсэлгүй байна. Биеэр оролцох шаардлагагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хүсэлт гаргагч Б.Ц нь Ч.Бы эцэг байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

3.Ч.Б, Б.Ц нар нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Д, 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ихэр хүү Б.А, Б.А нарыг төрүүлсэн ба Ч.Б нь 2024 онд хорих ялаар шийтгүүлжээ.

 

Ч.Быг хорих ял аваад явснаас хойш буюу 2024 оноос эхлээд Б.Ц нь хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иймд хүсэлт гаргагч Б.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Быг хүү Б.Д, Б.А, Б.А нарын эцэг байх эрхийг хасаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт зааснаар Ч.Быг хүү Б.Д, Б.А, Б.А нарын эцэг байх эрхийг хассугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Б.Цгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ДАВААСҮРЭН