Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 314/ШШ2026/00119

 

 

 

2026            01            22  

                           314/ШШ2026/00119

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

***аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, “Покет ББСБ” ХХК Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 давхар, 1301 тоотод байрлах “Покет ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***аймгийн *** сумын *** багийн *** гудамжны ** тоотод оршин суух, ** овгийн ***д холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 34,681,017.96 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Зээлдэгч ***нь манай компанитай 2023 оны 7 сарын 7-ны өдөр 124405320 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч ***цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 7824139585 зээлийн дансны дугаартай, 1,075,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5307256868 банкны тоот дансанд,

          2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7824011296 зээлийн дансны дугаартай, 1,106,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5540416393 банкны тоот дансанд 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 7823856036 зээлийн дансны дугаартай, 500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр 5540416393 зээлдэгчийн банкны тоот дансанд,

2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 7823854832 зээлийн дансны дугаартай, 550,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5307256868 банкны тоот дансанд,

2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 7823856036 зээлийн дансны дугаартай, 500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5540416393 банкны тоот дансанд,

2024 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 7100535466 зээлийн дансны дугаартай, 3,200,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5540416393 банкны тоот дансанд,

2024 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 7100535438 зээлийн дансны дугаартай, 12,630,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5540416393 банкны тоот дансанд,

2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 7100493354 зээлийн дансны дугаартай, 700,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5540416393 банкны тоот дансанд,

2024 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 7100475112 зээлийн дансны дугаартай, 1,890,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5540416393 банкны тоот дансанд,

2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 7100471521 зээлийн дансны дугаартай, 790,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5540416393 банкны тоот дансанд,

2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 7100444886 зээлийн дансны дугаартай, 3,030,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5540416393 банкны тоот дансанд,

2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 7100421359 зээлийн дансны дугаартай, 1,405,000  төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5540416393 банкны тоот дансанд; 

 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 7100399806 зээлийн дансны дугаартай, 5,100,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5540416393 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 3 дугаар сарын 15-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл: 1,075,000 төгpөг, шимтгэл: 21,500 төгрөг, үндсэн хүү: 279,912.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,620.83 төгрөг, нийт 1,426,033.16 төгрөг,

2. 2025 оны 3 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл: үндсэн зээл 1,106,000 төгрөг, шимтгэл 22,120 төгрөг, үндсэн хүү 293,438.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,142.60 төгрөг, нийт 1,473,701.07 төгрөг,

3. 2025 оны 2 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл: үндсэн зээл 500,000 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг, үндсэн хүү 137,589.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,558.91 төгрөг, нийт 672,147.95 төгрөг,

4. 2025 оны 2 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл: үндсэн зээл 550,000 төгрөг, шимтгэл: 11,000 төгрөг, үндсэн хүү 151,347 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,014.80 төгрөг, нийт: 739,362.74 төгрөг,

5. 2024 оны 5 дугаар сарын 5-ны зээлийн үлдэгдэл: Үндсэн зээл 2,515,666.78 төгрөг, үндсэн хүү 778,685.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,549.73 төгрөг, нийт 3,333,901.53 төгрөг,

6. 2024 оны 5 дугаар сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 11,549,863.66 төгрөг, үндсэн хүү 2,989,125.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,844.29 төгрөг, нийт 14,598,833.01 төгрөг,

7. 2024 оны 4 дүгээр сарын 19-ний зээлийн үлдэгдэл: үндсэн зээл 491,624.84 төгрөг, үндсэн хүү 71,149.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,691.70 төгрөг, нийт 564,466.11 төгрөг,

8. 2024 оны 4 дүгээр сарын 7-ны зээлийн үлдэгдэл: үндсэн зээл 1,389,352.74 төгрөг, үндсэн хүү 426,466.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,011.41 төгрөг, нийт 1,839,830.73 төгрөг,

9. 2024 оны 4 дүгээр сарын 1-ний зээлийн үлдэгдэл: Үндсэн зээл 509,132.15 төгрөг, үндсэн хүү 73,683.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,963.30 төгрөг, нийт 584,778.72 төгрөг,

10. 2024 оны 3 дугаар сарын 6-ны зээлийн үлдэгдэл: үндсэн зээл 2,084,675.66 төгрөг, үндсэн хүү 654,496.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,393.33 /төгрөг, нийт 2,779,565.76 төгрөг,

11. 2024 оны 2 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл: үндсэн зээл 811,081.49 төгрөг, үндсэн хүү 210,761.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,964.72 төгрөг, нийт 1,034,807.58 төгрөг,

12. 2024 оны 2 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл: үндсэн зээл 4,183,978.59 төгрөг, үндсэн хүү: 1,386,559.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,552.04 төгрөг, нийт 5,626,089.66 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 7,500 төгрөг.

Иймд хариуцагч ***оос нийт зээлийн гэрээний үүрэгт 34,681,017.96 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч ***шүүхэд гаргасан тайлбартаа “...”Покет ББСБ” ХХК-аас ирсэн 34,681,017.96 төгрөгийг 20 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 1,734,050.9 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрбаяр шүүхэд гаргасан тайлбартаа “...Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ** овогтой ***д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 34,685,018.02 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т "Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК нь хариуцагч ***од холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 34,681,017.96 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***нь нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 34,681,017.96 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 10-ны  өдрөөс эхлэн 20 сарын хугацаанд сар бүр 1,734,050.9 төгрөгөөр, сар бүрийн 10-ны өдөр  төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрбаяр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***од холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 34,681,017.96 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,355 төгрөгийн тавин хувь болох 156,775 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 156,775 төгрөгийг, хариуцагч ***оос 156,775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ