Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 314/ШШ2026/00120

 

 

 

2026            01            22  

                           314/ШШ2026/00120

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

***аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***аймгийн *** сумын *** багийн  *** гудамжны  ** тоотод оршин суух, *** овгийн **** холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 485,693.24 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Энэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч ***нь “Токи ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025-01-18-ны өдөр 2331205 тоот “Токи кредит” үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 2331205 тоот “Токи кредит” гэрээний үүрэгт үндсэн зээлд 368,549.89 төгрөг, үндсэн хүүнд 97,404.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,739.89 төгрөг, нотариатын төлбөрт 14,000 төгрөг, нийт 485,693.24 төгрөгийг хариуцагч ****аас гаргуулж өгнө үү.” гэжээ

 

  Хариуцагч ***шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие *** овогтой *** нь “Токи ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 485,693.24 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Энэрэл шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагч ***ын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь хариуцагч ***холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 485,693.24 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***нь нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 485,693.24 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Энэрэл зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 485,693.24 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,220.78 төгрөгийн тавин хувь болох 7,610.39 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 7,610.39 төгрөгийг, хариуцагч **аас 7,610.39 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ