| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/01011/И |
| Дугаар | 149/ШШ2026/00093 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 149/ШШ2026/00093
226 1 22 149/ШШ226/93
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1 тоот, Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төрийн банкны Байгууллагын банкны зээлийн судалгааны хэлтсийн Зээл хариуцсан харилцааны мэргэжилтэн *******, Зүүн хараа Ширхэнцэг тооцооны ******* харилцааны менежер ******* Утас: 992292,*******/,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 7-р баг, *******, ******* 2 ******* ******* Насан-урт /ОЭ8Ю7378, утас:998193/-д холбогдох
311,67,124.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Зээлдэгч Г.Насан-уртаас зээлийн гэрээний үүрэгт 311,67,124.67 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай. Нэхэмжлэлийн агуулга:
Зээлдэгч Г.Насан-урт нь Төрийн банк ХК-иас 222 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр
МК963416384467 тоот Зээлийн гэрээг байгуулж 332,, /Гурван зуун гучин хоёр сая/ төгрөгийн зээлийг сарын 1.2 хувь, жилийн 14.4 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар ашиглахаар зээлсэн. Мөн өдөр нь МЫ963416384467 тоот Барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.
Үүнд:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, ******* худалдаа 7 ******* 711 тоот улсын бүртгэлийн Ү-1375695 дугаартай, 356 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
2.Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, ******* худалдаа 7 ******* 711 тоот улсын бүртгэлийн Э-137177 дугаартай, Нэгж талбарын 433145 дугаартай, 944 м.кв талбайтай, гэр,орон сууцны хашааны зориулалттай эзэмших эрхтэй газар;
3.Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, ******* худалдаа 7 ******* 711 А тоот улсын бүртгэлийн Ү-1371912 дугаартай, 128 м.кв талбайтай, Мужааны цехийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
4.Сэлэнгэ аймгийн Мандал сум 7-р баг, Худалдаа 7 ******* 711 а тоот улсын бүртгэлийн Э-137178 дугаартай, Нэгж талбарын 4331214 дугаартай, 244 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар,төв,цогцолбор зориулалттай эзэмших эрхтэй газар;
5.Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, ******* худалдаа 7 ******* 711 тоот хаягт байрлалтай 8 нэрийн барааны ийн бараа материал;
6. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, ******* худалдаа 7 ******* 711 тоот хаягт байрлалтай 8 нэрийн барааны болон цайны газрын тоног төхөөрөмж; Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул Төрийн банкны зүгээс 223 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 223 оны 1 дугаар сарын 17-ны өдөр гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээл олгосноос хойш зээлдэгч Г.Насан-урт нь үндсэн зээлийн төлбөрт 58,925,563.38 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 131,643,911.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт
421,57.1 төгрөг, нийт 19,99,982.24 төгрөгийн төлбөр төлсөн байна.
Гэрээний 11 ргийн зөрчлийг хүснэгтээр харуулбал: 225.11.11-ний өдрийн байдлаарх Зээл олгосноос хойших төлөлт Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл
Хугацаа хэтэрсэн хоног- 345
Үндсэн зээлийн үлдэгдэл: 58,925,563.38 273,74,436.62 Хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл 131,643,911.85 38,176,461.2
Хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 421,57.1 419,227.3
Нийт: 19,99,982.24 311.67.124.67
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 273,74,436.62 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 38,176,461.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 419,227.3 төгрөг, нийт 311,67,124.67 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд заасны аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлийн төлбөрт 311,67,124.67 /Гурван зуун арван нэгэн сая зургаан зуун далан мянга нэг зуун хорин дөрвөн төгрөг жаран долоон мөнгө/төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХК-д олгуулах, зээлдэгч буюу хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, ШШГГ-т даалгахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би Төрийн банкнаас 222 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Зээлийн гэрээгээр 332, сая төгрөгийн зээлийг сарын 1.2 хувийн хүүтэйгээр 96 сар буюу 229 оны 12 сарын25-ны өдөр хүртэл 96 хугацаатайгаар зээл авсан. Зээлийн гэрээний хугацаанд нийт 19,9 сая төгрөгийг төлж байсан. Сүүлийн жилүүдэд төлөвлөсөн хэмжээнд бизнесийн орлого багасаны улмаас бизнесийн үйл ажиллагаанд тооцоолоогүй эрсдэл үүсэж, сөргөөр нөлөөлж байна. Төрийн банктай байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 229 оны 12 сарын 25 өдөр дуусгавар болохоор гэрээ байгуулсан байгаа бөгөөд энэхүү зээлийн хүчин төгөлдөр гэрээний хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 311,67,124.67 төгрөгийг төлөхийн тулд үйл ажиллагаагаа өргөжүүлэн орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт татах, зээлийн барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийг төлөх бүрэн боломжтой байна. Банкны Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь төлөхийг шаардаж, барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэх хангуулахаар ШШГГ-т даалгахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бизнесийн үйл ажиллагааг улам эрсдэл оруулж, цаашид хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагаа эрхлэн явуулахад хүндрэл үүсгэж, хэт нэг талыг баримтлан өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Жич: Зээлийн гэрээний дуусгавар болох хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 311,67,124.67 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэх саналыг хүргүүлж байна.... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч нь 222 оны 1 сарын 3-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 332 сая төгрөгийн зээлийг сарын 1,2%-ийн хүүтэй, жилийн 14,4%-ийн хүүтэй 96 сарын хугацаатай үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зориулалтаар ашиглахаар зээлсэн. Барьцаа хөрөнгийн барьцааны гэрээгээр 7 үл хөдлөх хөрөнгийг, нийт 6 төрлийн барьцааг барьцаалсан. Зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг 223 оны 2 сарын 28-ны өдөр, 223 оны 1 сарын 17-ны өдөр үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан. Зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрт 58,,925.63 төгрөгийг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 131,643,911 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 421,57 төгрөгийг, нийт 19,99,982 төгрөгийг төлсөн байна. Түүнээс хойш хугацаа хэтэрсэн 345 хоног байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 273,74,436 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 38,176.461 төгрөг, нэмэгдэл хүүгийн төлбөрт 419,227 төгрөг нийт 311,67,124.67 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн гэрээний үүрэгт төлбөр мөнгийг гаргуулах мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна... гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх Улаанбаатараас шилжиж ирсэн. Тухайн объектыг худалдаж аваад анх эхний нэг 1,5 жил үйл ажиллагаа маш боломжийн явж ирсэн. Зээлээ өгөх хуваарийнх нь дагуу төлж явж байсан. Сүүлийн 1, 2 жилийн хугацаанд өрсөлдөгчид нэмэгдэж ойрхон 2,3 газар нээгдсэний улмаас рестораны орлого маш багассан. 8 нэрийн үйл ажиллагаа зогссон. Зөвхөн цайны газар, кафены чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Өмнө олж байсан орлого 2, 3 дахин багасчихсан. Тэгээд бид нар төлбөрөө хийж чадахгүй болж байгаа юм. Энэ зээлийг хаахын тулд бид нар объектоо зарах юм уу? эсхүл хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Би Улаанбаатар хотод ажилд саяхан орсон. ЭНх өдөр Эрдэнэс компанид төслийн менежерээр ажилд орсон. Манай эхнэр энд байгаа газрынхаа үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ зээлийг бол төлнө. Эхлээд төлөхөд жаахан хугацаа л хэрэгтэй байгаа юм. Энэ объектоо зарах юм уу, хөрөнгө оруулалт татах хүртэл хугацаа нь хэрэгтэй байгаа юм. Төрийн банкнаас хугацаа хэцүү байгаа юм. Шүүхийн шийдвэр гарчихвал гэр бүлийнхэн маань хаана амьдрах вэ? Хэрвээ энэ газраа зарчихвал төлбөр мөнгийг нь өгнө. Төрийн банканд бид нар зөвхөн хугацаа нь хүсэж байгаа юм. Миний зээлийн хугацаа 229 онд дуусна. Тэр хугацаанд бид нар зээлээ төлөөд эсвэл энэ газраа нэг жилийн хугацаанд зарчих байх гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч ад холбогдуулан 311,67,124.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 311,67,124.67 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариу тайлбартаа зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх *******, 451 дүгээр зүйл 452.1, 452.2 дахь хэсгийг заасныг баримтлан хариуцагч аас 311,67,124.67төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх *******, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг заасныг баримтлан хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ын өмчлөх, эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах *******т заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,716,31 төгрөг болон 72 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,716,31 төгрөг болон 72 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх *******т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь *******т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.